16

131 15 0
                                    

Себ найзуудынхаа шахалтаар бага зэрэг уучихсан учир бид манай гэрийн зүг алхаж байлаа. Яг ярьвал би ч гэсэн бага зэрэг уусан шүү.

- Дуу хөгжимтэй холбоотой байдаг хүнд дуртай музикал гэж байдаг биз дээ?
- Дуртай гэхээсээ илүү хайртай гэж хэлж болохуйц нэг музикал ч байгаа шүү.
- Би ч магадгүй үзээгүй л байх даа. Сүүлд хэзээ тайван сууж кино үзсэнээ ч санахгүй байна. Спортын амьдрал ийм л завгүй байлгах юм даа.
- Ер бол бүтэлгүй хайрын тухай. Амьдралыг өөдрөгөөр хардаг 2 хүн бие биедээ дурлацгаан хайр дурлалын харилцаа үүсгэдэг. Тэд байж болох бүх л талаар амьдралаа харж үздэг яг л А хувилбар, Б хувилбар гээд л. Магадгүй энэ л тэдний харилцааны гол үндэс нь байсан байх гэж би боддог.
-Сонирхолтой л юм. Одоо ингээд төгсөөд, спортод цаг гаргах хэрэггүй болж байгаа юм чинь наад киног чинь заавал үзнээ.
-Спортоо орхино гэдэг чинь юу гэж байгаа юм бэ?
-Бид бүгдэд л хамгийн тод гэрэлтэх богинохон л мөч байдаг. Би үүрд хоккей тоглоод байж чадахгүй шүү дээ. Одоо л жинхэнэ сурсан мэргэжлээрээ л ажиллана даа. Гэхдээ мэдээж хаяадаа тоглох л байх. Бүр мөсөн хаяна гэж юу байхав.
-Тийм дээ. Угаасаа спортын оргил үе удаан үргэлжлэхгүй.
-Харин чи энэ дуулахаа хэзээ ч орхихгүй биз дээ?
-Би ч гэсэн сургуулиа төгсчихвөл надад дуу бичих, дуулах цаг олдох болов уу?
-Дуртай зүйл л байхад үргэлж хийж бүтээх цаг олдоно доо. Чиний хоолойг сонсохоор нэг л тийм тайван санагддаг.
-Чи миний дуунуудыг сонсдог юм уу?
-Мэдээж. Ийм гайхалтай хоолойг сонсохгүй бол алдас болно шүү дээ.
-Ахх, бүүр иччихлээ.
-Хоёулаа ер нь яагаад хөөрхөн найзуудын харилцаатай байж болохгүй гэж? Би гайхалтай сонсогч байж, итгэлийг чинь алдахгүйн төлөө хийчээх болно. Найзууд уу?
-Найзууд.

Ингэж хэлэн бид гар гараасаа хөтлөлцөн, бусад зүйлсийг ярилцсаар манай гэрийн зүг алхацгаалаа.

-Надтай хамт нэг оройг хөгжилтэй өнгөрүүлсэн чамд баярлалаа.
-Чамд ч бас баярлалаа найз минь.
-Одоо ор доо. Танай Шон чамд санаа зовж байгаа байх гээд бид дотноор тэврэлдээд би ч гэртээ орлоо.

Гаднаасаа хархад тэрнийг хэн ч ийм цайлган, халамжтай гэж бодохгүй байх. Ирээдүйд түүнтэй сайн хүмүүс олон учраасай.

Shawn

Би гэртээ ирчихлээ.
                        23:17

Ашгүй дээ.
Рита ирсэн юм уу?
 

                                                         23:19

 Хатагтай "Ноён Мендес"Kde žijí příběhy. Začni objevovat