13

174 23 1
                                    

Себистианыг тэгэж асууснаас хойш 7 хоног өнгөрлөө. Тэр хэлэхдээ хариугаа хэзээ ч хэлж болно шүү гэсэн болохоор би одоо хүртэл шийдээгүй л байна.
Тэрний талаар Шон д хэлэхгүй байх нь дээр гэсэн . Гэхдээ түүнийг мартсан гэсэн сэтгэл минь бага ч гэсэн догдлоод  байх шиг.
Багш: За бүгд шалгалтаа амжилттай өгцгөөсөн учир  амралт чинь арай эрт эхлэх нь дээ.

Себ: Кейт... Миний санал одоо ч хүчинтэй байгаа шүү. Чи хүсвэл ч ...
Би: Тийм ээ би зөвшөөрч байна.
Себ: Тийм гэж үү.. гайхалтай тэгвэл чи надад утасныхаа дугаарыг өгчих. Чам руу ярьж байгаад гэрээс чинь очиж авъя.
Би: *дугаараа хэлэх* за тэгвэл маргааш уулзъя.
Гайхалтай... Алдар нэр хэзээд 2 талтай гэж ээж минь хэлдэг байсан.

Б: Энэ хамаагүй гоё юм аа. Өнгө нь яг надад тохирсон.
Р: Үгүй ээ арай өргөн мөртэй байвал гоё юм байна. Кейт чи өөртөө даашинз сонгосон юм уу.
- Үгүй ээ. Надад өнгөрсөн жилийн зул сараар өмссөн даашинз байгаа. Тэр байхад л болно.
Б: Тэнэгтээд байгаарай хөөрхөн харагдах хэрэгтэй биз дээ.
Р: Үгүй ээ ёстой тийм биш. Ер нь зүгээр өмд цамцтай оч. Найз нь ShawTheryn-д л хайртай.
Б: Үгүй ээ SebTheryn!!
- Охидоо би наад асуудлыг чинь өөрөө шийдэх болохоор одоо хангалттай. Тэглээ ч би зүгээр түүнтэй төгсөлтийн үдэшлэгт нь л хамт орно.

Заримдаа хэн ч биш нэгэн байсан ч болоосой.

Шон надтай холбоо барьж зурвас бичилгүй бараг 7 хонолоо. Хэдий тэр завгүй байгааг мэдэж байгаа ч түүнийг цаанаасаа л санаад байх юм. Удаан хугацааны дэлгүүр хэсэлтийн дараа бид 2 хоёул гэртээ орж ирээд л буйдан дээрээ унаад өглөө.
- Дэлгүүр хэсэх чинь ийм хэцүү бил үү. Эсвэл энэ дэлгүүрийн бараануудаас надад таалагдах юм байхгүй болчихов уу?
- Дэлгүүрт биш чамд л учир байна.
- Юу?
- Яагаад гэвэл чамд тэр зүйлс бүгд байгаа болохоор.
- Инээдтэй юм. Загвар өөрчлөгдөж шинэчлэгддэг юм охин минь*нудрах*
- Засс алив бос хоолоо хий. Өлсөөд байна.
- Ядраад байна ш дээ. Хоол захиалчихъя л даа.
- Дэлгүүр хэсэх санаа гаргасан хүн нь чи,хоол хийх хүн нь ч чи. Одоо бос.
- Ээ миний хайрт хөөрхөн найз өнөөдөр л захиалчихъя гуйя.
- Дараа нь надад тус болоорой.
- *өндийн хацар дээр үнсээд* Ваа миний найз чинь ийм ухаантай. Найз нь нөгөө шинэ нээгдсэн газраас өөрөө мэдээд зохицуулчихъя. 

*Хаалга тогших* -Кейт, хоол ирж байх шиг байна очоод авчих би хумсны будгаа хатааж байна.
Ритагын түрийвчээс мөнгийг нь аван хаалгаа онгойлтол төсөөлөөч үгүй хүн зогсож байлаа.
- *тэврэх* Чамайг маш их санасан шүү.
- Чи яагаад хэд хоног холбоо бариагүй юм бэ? Чамд ямар их санаа зовсон гэж бодно.
- Харин гэнэтийн бэлэг барих гээд л.
- Өө алив ор л доо.
Р: Кейт хоол нь халуунаараа байна уу?Хөрчхөөрөө бага зэрэг амтгүй болчихдог болохоор хурдхан шиг идээд өгье.
Ш: Тийм ээ халуунаараа байна. Бүүр маш халуун.
*Рита өрөөнөөсөө гүйн гарч ирэх*
Р: Гэгээн тэнгэр минь. Кейт чи түүнийг ирнэ гэж яагаад хэлээгүй юм бэ? Миний энэ байгаа байдлыг хараа.
Би: Хөөе хөөе хэндээ хөөрхөн харагдах гээд байна?
Р: Аан юу нөгөө хоол яасан...*хаалга тогших* өө миний хөөрхөн харагдах гээд байгаа хайрууд маань ирчихлээ.
Рита хоолнуудаа авчран ширээн дээр өрөн бид 3 хамтдаа хооллохоор суулаа.
Ш: Өөр хүн ирэх байсан юм уу?Ямар их хоол захиалсан юм?
Р: Үгүй харин чамайг ирэхийг мэдсэн бол дахиад ахиухан захиулдаг байж.
Би: Гахай шиг л байх юм.
Бид 3 сонин хачин аа ярьсаар хоол ч дуусч 3 уул шар айраг уунгаа зурагт үзэхээр шийдлээ.
Ш: Өө нэрээ гол зорилго. Та хоёрын хичээл амарчихсан биз дээ?
Би: Өнөөдөр амарчихсан.
Ш: Тэгвэл манай залуус бас бус хэдэн найзуудтайгаа бид тоглолтоос өмнө жоохон зугаацдаг юм уу гээд дараа 7 хоногт нэг тийшээ явах гэсэн юм. Тэгээд харин би та 2-г хамт явах уу гэж асуухаар ирлээ.
Р: НАА ЧИНЬ ЁСТОЙЗЦГӨХДБОСТӨ *амыг нь дарах*
Би: Хаашаа явах юм?
Ш: Байнгын дулаан байдаг сайхан газар руу.
Р: ДЭМЖИЖ БАЙНА.
Би: Аяар л даа. Шон сонсож чадна. 
Р: Явна биздээ Кэе?
Би: Мэдээж.
Ш: Тэгвэл охидоо дараа 7 хоногийн 2 дэхэд явахаар бэлдэж байгаарай.
Р,Б: Ойлголоо.
Ш: Нээрээ Кейт чи маргааш завтай юу?

Себ-ын талаар хэлэх хэрэгтэй болох нь дээ.
Р: Үнэндээ маргааш манай сургуулийн төгсөгчдийн үдэшлэг болно. Тэрэнд бид 2 уригдчихсан байгаа л даа.
Ш: Та хоёр чинь төгсөх курс биш биз дээ?
Би: Яахав төгсөгчидтэй хамт явж болдог юм аа.
Ш: Хөөх. Чи тэгвэл ч маргааш болзоотой юм байна тийм үү?
Би: Мангартаад бай. Зүгээр л найзтайгаа хамт явж байгаа юм.
Р: Юун найз тэр чинь Кейтын харж явдаг хүн нь ба...*амыг нь дарах*
Ш: Хатагтай Рейн та их зүйл тайлбарлах хэрэгтэй болж дээ.

 Хатагтай "Ноён Мендес"Where stories live. Discover now