[14]

548 67 3
                                    

JM P.O.V

  "Жиминаа хүлээхгүй гарчихаж байгаа юм уу? "

  Нөгөө л нэг нойтон хамуу ардаас дагаад ирлээ.Би дуртай дургүй инээмсэглэсэн болчихоод аль болох тайвнаар хариулав.

  "Миний ажил дуусчихсан байхад өөр юу хийхэвдээ.Бас би яагаад таныг хүлээх ёстой гэж? "

  "Жиминаа битгий ингэж хатуурхалдаа яагаад надад ингэж муухай аашлаад байдаг юм? "

   "Захирлаа та бол миний дээр ажилладаг хүн харин би бол зүгээр л энэ байгууллагын ажилтан.Тэгээд ч би таниас болж аль хэдийн хүмүүсийн хэл амны бай болчихоод байна"

  Би эргэн тойрноо харан нэг санаа алдчихаад ороолтондоо шигдэн алхаж эхэллээ.Мэдээж тэр ядаргаатай амьтан тэнэг юм шиг инээн намайг дагаж байсан юм.Тэгснээ гэнэт миний гарыг хөтлөн халаасандаа хийчихэв.Иймэрхүү үйлдэлд нь дасчихжээ.Ёстой нэг.

   "Цас орохгүй юм байхдаа? 12 сар гарчихаад байхад огт орохгүй юм"

  "Харин ч илүү юм бодогдуулахгүй сайхан байна"

  "Анх надтай танилцаж байсан үеэ санаж байна уу? Намайг шинэ захирал гэдгийг ч мэдэхгүй хамт уучихаад баахан агсан тавьж билээ.Бодвол би тэр хүн шиг чинь харагдсан байхдаа.Шөнөжингөө та хоёрын хайрын түүхийг сонсоод сайхан байсан ч таныг жоохон харамласан"

  "Жонгүгаа тэр хүн хэзээ ч мартагдахгүй. Бид хоёр албан ёсных гэдгийг ч чи мэдэж байгаа"

   Жонгүг халаасандаа хийсэн миний зүүн гарны бөгжийг тэмтэрч үзээд зүгээр л инээмсэглэв.

   "Мэднээ гэхдээ би хичээнэ.Анхны харцаар таньд ухаангүй дурлаад тэнэг болчихсон болохоор ямар ч алхам хийхээс буцахгүй"

   Гэснээ хацар дээр үнсээд манай гэрийн зүг гүйчихэв.Би сандран хүн амьтан харж байгаад тэр золигийн хэдэн мянган удаа хараан хөөж гаргахаар араас нь орлоо.

  Одоо ч гэсэн чиний минь үнэр шингэсэн энэ ороолт.Чамаас холдсон тэр дөрөвхөн сарын хугацаа юу ч биш байжээ.Одоо чамгүйгээр бүхэл бүтэн дөрвөн жилийг ардаа үдчихэж.

V P.O.V

  Тэгхээр би оройтчихсон бололтой.Чи одоо өөр нэгэнтэй үнэхээр жаргалтай харагдаж байна.Уучлаарай тийм удаан хүлээлгэчихээд ирж байгаад.Бас чамд гомдох сэтгэл төрөөд байгааг минь уучлаарай.

  Жиминий гэрээс зайдуухан машин дотроос тэднийг харахдаа өөрийгөө хэдэн зуу дахин буруутган бодно.Саяхан тэр минь энэ хаалгаар өөр нэгэнтэй орчихсон.Надаас өөр хэн ч хүрэхгүй гэсэн бодол минь буруу байж.

  Удалгүй хажууд сууж байсан Жихүн том эвшээсээр сэрлээ.

  "Ахаа хаана байгаа юм бэ? Компани биш байнадаа.Онгоцны буудлаас бараг орхих шахам яараад байсан газар чинь энэ юмуу?"

  Би үг дуугарч чадсангүй.Үгнээс минь түрүүлээд нулимс минь дуслах гээд байсан болохоор.

  "Яагаад ингээд урвайгаад байгаа юм бэ? Ер нь энэ ороолт...Таныг энэ ороолтыг хархаар урвайчихдаг гэдгийг би мэднэ шүү.Тийм болохоор тайлчих"

   "Үгүэ Жихүн энэ ороолтыг би магадгүй үхсэн ч авсандаа аваад үхэх байх.Энэ үнэхээр үнэтэй ороолт"

  "Ёстой нэг та үнэхээр нарийн хүн юмаа ганц ороолт ямар үнэтэй болоод тэр их мөнгөнөөсөө ганцхан ороолтны мөнгө гаргачихаж чаддаггүй юм бэ? Эсвэл би аваад өгье"

  Би толгойгоо сэгсрэн энэ хүүхдийн мэдрэмжгүйг гайхлаа.Ийм хүнтэй би юу ярихав.

  "Чи ойлгохгүй мулгуу амьтан.Ингэхэд маргааш уулзалт хэдээс билээ?"

  "Өглөө 10 аас гэж байсан.Гэхдээ та үнэхээр Бэкхён захиралыг унагаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? "

  Хэдий 100% итгэлтэй биш байсан ч
би толгой дохин хөнгөхөн инээмсгэллээ.

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now