[10]

635 91 0
                                    

  Цаг хугацаа ч үнэхээр хурдан юмдаа.Нэг л мэдхэд би ажилд ороод 8 сарыг ардаа үдчихэж.Бас тэр хүний хүйтэн үгсийг сэтгэлдээ сийлээд 4 сар болчихож.Одоо ч тэрний үгс хүйтэн харц намайг дооглон инээж байсан төрх нь өчигдөрхөн юм шиг тод санагдах юм.

   Саяханаас Жүүний хүсэлтээр бид хоёр харилцаа тогтоож эхэлсэн.Мэдээж би түүнд хайр халамж мэдрүүлж чадахгүй гэдгээ бас өөр сонирхолтой гэдгээ ч хэлсэн.Гэхдээ Жүүн хамаагүй миний хажууд байхад болно гэсэн болохоор болзож байгаа нэр төдий зүүн явж байна.Ядаж л тэр хайртай хүнтэйгээ хамт байх эрхтэй.

  "Өнөөдөр кино үзэх үү? Юу гэж бодож байна?"

  "Чи өөрөө мэддээ...."

  Би тэрнийг дагуулан ажлаас гаран кино театрын зүг хөдлөв.Тэхёнтой ядаж ганц удаа гадуур болзож үзээгүй юм байна.Бидэнд бидний хайрыг гэрчлэх энэ ороолтноос өөр зүйл алга.Би дахин тэрний тухай бодохдоо хос ороолтныхоо дотор улам шигдэн доошоо орно.Гадаа хэдий хүйтэн байсан ч энэ л ороолт намайг юунаас ч илүү дулаацуулах юм.

V P.O.V

10.13
  "Жиминаа чамайг санаад байна.Ажил дээр танихгүй хүн шиг зөрөх ямар хэцүү байгааг чи минь даан ч мэдэхгүй.Гарнаас чинь ганцхан удаа атгаад цээжинд чинь ганцхан удаа тэврүүлэхийн тулд би юу хийх ёстой юм бол? Залхаж байна.Тэр хүний үгээр там шиг амьдархаас залхаж байна.Өмнө нь би яаж энэ хүний хажууд байгаад байснаа гайхах юм.Яагаад чи миний дэргэд байхгүй байгаа юм бэ? Намайг жоохон ч гэсэн анзаараасай.Энэ харцны цаана чамайг гэх мянга мянган хүслийг минь хараасай "

11.13
  "Намайг мартахаар шийдсэн бололтой.Мэдээж би чамдаа гомдохгүй.Чи ч гэсэн жаргах эрхтэй хүн.Над шиг хүний төлөө гуньж суух хэрэггүй.Би дараа хэзээ нэг өдөр хажууд чинь үүрд байх боломж олдвол бүгдийг нь тайлбарлаж өгнө өө.Оройтсон ч гэсэн заавал"

12.13
  "Өвдөж байна.Бэкхёны цохилтоос  илүү сэтгэл минь өвдөж байна.Тэр чинь эмэгтэй хүн.Харин чи.... Би дахин хоёр удаа шархаллаа.Бэкхён намайг орхиж явснаас хойш чи надад дахин нэг шарх мэдрүүллээ.Гэхдээ чиний надад өгсөн шарх илүү гүн аймшигтай өвдөлт мэдрүүлж байна"

  Бэкхён миний нууц тэмдэглэлийг олон онцолсон хэдэн тэмдэглэлүүдийг нь уншиж дууслаа.Гар чичрээд хөл салганаад би яг одоо яаж үхэх талаараа бодоод амжчихсан байна.Өчигдөр тэмдэглэл биччихээд яагаад нуухаа мартчихсан юм болоо?

  Жиминаа айгаад байна би дахиад өвдмөөргүй байна.

  Тэр ёжтой инээмсэглэн над руу ойртоно.

   "Вуаа тэр залуугаа их санадаг бололтой"

   Хөл мэдээгүй болоод уначих шахна.Намайг тойрон алхахдаа гараа хамаг чангаараа зангидсан байгааг нь би анзаарлаа.Тэр үнэхээр галзууртлаа уурлачихсан байна.

  "Бэк би тайлбарлаж чадна" гэхтэй зэрэгцэн түүний хүчтэй цохилт нүүрэн дээр минь буулаа.Би ч газар хүчтэй унан түүний юу гэхийг сонсоно.

  "Би чамайг хайрлахгүй байгаа юм уу? Тэхёнаа чамайг би өөрөөсөө ч илүү хайрлаж харамлаж халамжилж байгаа биздээ үгүй юм уу?"

  Зөөлөн хэдий ч зэвүүн өнгөөр хэлэн толгойг минь газар хүчтэй савхад өөрийн эрхгүй толгой эргэж байв.

  Би энэ удаа хаанаасаа тэр их зориг гаргасныг мэдэхгүй хамаг чангаараа ориллоо.

   "ЧИ ХЭЗЭЭ Ч НАМАЙГ ХАЙРЛАЖ БАЙГААГҮЙ.БИ ЧИНИЙ ХУВЬД ЗӨВХӨН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ ТӨДИЙ ХҮН.ЧИ ХАЙР ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ Ч МЭДЭХГҮЙ МӨСНӨӨС Ч ХҮЙТЭН ТИЙМ ХҮН ОЙЛГОСОН УУ?"

  Мэдээж дараа нь тэр новшийн хоёр гурван хүчтэй цохилт толгойг минь дэлсээд авсан юм.

-_-

  Тэрний тамлалтан доор 4 цаг гаруй байлаа.Надад бэртээгүй газар байхгүй байх.Нүүр минь танигдахын аргагүй болтлоо цустайгаа холилдож биений минь энд тэнд тамхины ишээр түлсэн ул мөр тодоос тод харагдана.Хэвлий нуруу минь өшиглөлтөөс болж тэр чигтээ хөхрөөд хүрэх төдийд шархиран өвдөж байна.Хоолойг минь удаан боосноос болж амьсгалахад хүнд дээрээс нь хөдлөх бүрт туг тугаараа унаж байгаа үснүүд минь.Зулгаалуулснаас болж өвчин орчихсон байна.Би одоо үнэхээр хөгийн харагдаж байгаа байхдаа.

  Би энэ удаа хэдэн хоногийн өмнөөс бодож байсан бодолдоо огтхон ч эргэлзсэнгүй.Тэр хараал идмэр намайг ийм болгочихоод юу ч болоогүй юм шиг нэг үдэшлэгт явчихсан.Би утсаа аван ахаас нууцаар хадгалсан байдаг тэрний дугаарыг хийн залгалаа.Дотроо аваасай гэж хэдэн мянган удаа хүлээсний эцэст тэр шингэн зөөлөн хоолой дуугарав.

"Тэхёнаа.... чи мөн үү?"

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now