[5]

860 112 1
                                    

Өнөөдөр бол чухал өдөр.Хяналтын албаны шалгалт.Энэ ч том асуудал шүү.Хэдий нойр хүрч байсан ч хүчлэн босоод өмнөхөөсөө арай илүү өөртөө анхааран ажилдаа гарлаа.Ер нь бол ажлын хар хослол зангиа дээрээ том арамтай харааны шилээ зүүн гадуураа бор шаргал өнгийн хүрэм өмссөн.Яахав нэмээд үсээ хальт хойшоо налуулж зассан юм байна.

  "Өнөөдөр арай өөр харагдаж байх чинь"

   Захирал надтай үүдэнд таараад хэлсэн үг нь энэ байлаа.Бас намайг магтсан анхны тохиолдол.Магтаал мөн биздээ?

  "Өглөөний мэнд захирлаа? Сайхан амарсан уу?"

  "Мэдээж.Ямартай ч дажгүй харагдаж байна амжилт!"

   Бараг л анх удаа харж байгаа инээмсэглэл.Захирал мөрөн дээр минь хөнгөн цохиод яваад өгөв.Энэ хүн чинь өнөөдөр юу болоо вэ?

-_-

  "Тийм ээ өнөөдөр бид наргиж болох юм байна!"

   Хяналтын албаны ажилчидийг явуулсны дараа би хамаг чангаараа ориллоо.Намайг даган бусад багийн ажилчид ч баярлан их ажлын ард гарсандаа сэтгэл нь амарсан харагдана.

  Санжүүн "Өнөөдөр шиг өдрийг зүгээр өнгөрөөж болохгүй биздээ?"

  Со ахлагч "Тийм шүү! Өнөөдөр зүгээр л сайхан наргицгаая.Маргааш гэж байхгүй юм шиг тасартлаа ууна шүү!"

  "Гэхдээ маргааш багаараа хоцорвол захирал алах байхдаа"

  "Би яана гэнээ?"

  Энэ удаа хаалга налан зогсох захирал ярианд оролцлоо.Яг л өглөөнийх шигээ над руу инээмсэглэн харна.Мэдээж саяхан тэр энд байгаагүй.Тэнэг бишээ ...сонирхолтой юм.

  Жин "Захирлаа та бидэнтэй хамт явах уу? Та ч гэсэн их хичээсэн болохоор өнөөдөр сайхан наргиж сууцгаая"

  "Би та нарт энийг л хэлэх гэж ирсэн юм.Гэхдээ нэгэнт өөрсдөө санаачилсан юм чинь өнөөдөр би даая!"

  Бид нар ч захирлыг дэмжин орилж бүгд гадуурх хувцасаа аван группыг орхин гарлаа.

V P.O.V:

  Жиминийг ирснээс хойших дөрвөн сарын хугацаа.Юмс гайхалтай гэмээр өөрчлөгдсөн.Ажилчидтайгаа илүү тулж харьцах болж, надаас эмээдэг байсан хүмүүс одоо надтай инээлдэн энэ тэрийг ярьдаг болов.Утгагүй байсан зүйлс одоо утгатай санагдаж байна.

  Энэ өдрийг ч гэсэн баяртайгаар угтан кофегоо амтлангаа үүдээр орлоо.Одоо намайг хараад инээж байгаа энэ бүх инээмсэглэл хуурамч зүйл үгүй бахархамаар хүндэлмээр тийм л сайхан харц шингэсэн байх аж.Өрөөндөө орон гадуурх хар хүрмээ тайлан сууж байтал нэг хүн алга ташсаар орж ирлээ.

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now