[3]

953 118 0
                                    

Бодох төдийд л үнэхээр гайхширч байна.Харна гэж бодож байгаагүй тийм шинэ төрх.Ажилд орсон эхний өдрөө захирлынхаа нулимсыг харах гэж.Гэрэл унтрахад тэр бүр л надаас зуурч байсан.Ямар нэг айдсын өвчин үү?

Бодлыг минь тасалдуулж нэг хүн хажууд кофе тавихад нь гайхан харвал урт хар үстэй жижигхэн хөөрхөн эмэгтэй өөдөөс инээмсэглэн зогсож байв.

"Надад юм уу?"

"Мэдээж.. шинэ ажилтан юм шиг байна.Ким Санжүүн гэдэг чиний хажуу ширээний хамтрагч"

"Баярлалаа үнэхээр найрсаг юм.Пак Жимин гэдэг Жимин гэж дуудаж болно оо"

V P.O.V:

Харанхуй...

Хараал ид ямар новш нь болчихвоо.Сайн эмчлүүлсэн гэж бодсон юмсан.Очиж очиж тэр шинэ ажилтаны хажууд.... би яг үхэхнээ.Одоо намайг юу гэж бодож байгаа бол? Өмнө нь баахан томорчихоод ингэх гэж.Арайчдээ Ким Тэхён!

Хаалга тогших дуугаар би биеэ цэхлэн төв царай авахыг хичээлээ.

"Ор ор!"

"Захирлаа Со ахлагч энэ бичиг баримтыг таньд өгүүлсэн"

"Орхиод гарч болно"

Тэр шинэ ажилтан хаалга руу явж байснаа гэнэт л над руу эргэн харав.Би одоо яагаад цочоод сандраад байнаа.Утгагүй юм.

"Өнөөдөр манай хэлтэсийн ажилтанууд миний ажилд орсныг тэмдэглэнэ гэсэн.Та хамт явах уу?"

"Би яагаад тйим юманд явна гэж!"

"Зүгээр л би их сул амтай болохоор янз бүрийн юм ярьж магадгүй л гэсэн юм..."

Энэ новш дахиад л намайг өдөж байх шив.Миний сул тал дээр дөрөөлөх гэсэн юм биздээ?

"Чи ч хөгийн....кхм за яахав намайг явна гэж хэлээрэй!"

Тэр зузаан уруулаараа зэвүүн инээмсэглэн толгой дохилоо.Тэгээд миний гаргадаг ялалтын царай гарган өрөөнөөс гарав.Өчигдөр мөргөлдөхөд л цохиод авдаг газар.Хамаг уур хүргэчихлээ!

-_-

"За..захирлаооа та...үнэнэхээр хог..хогийн залуөуу гэдгээ мэдэх үү?"

Ажилтанууд эхнээсээ согтож эхлэн ингэж хэлж байгаа 4 дэх тохиолдол нь болоод байв.Би архи сайн даадаг дээрээс нь тийм ч их уугаагүй болохоор дуугүй суусаар л.Гэхдээ үнэхээр би тийм хогийн амьтан гэж үү? Манай байгууллагад ажлаад арав гаран жил болсон хүн хүртэл ингэж хэлэх гэж.

"Та уухгүй юм уу?"

Жимин согтсон харагдсангүй.Би асуултанд нь толгой сэгсэрлээ.

"Уул нь би таныг ажилчидтайгаа ойр байдаг гэж бодсон юмсан"

"Яаж байна?"

" Гүэ яахав шинэ ажилтаныхаа утасны дугаарыг мэддэг бүр өглөө залгаж сэрээгээд байхаар чинь л...."

"Тэр бол зүгээр л чамайг чадах гэсэн оролдлого байсан төдий.Түүнээс биш би энд байгаа ихэнхи хүмүүсийн нэрийг нь ч мэдэхгүй"

"Тийм байх нь"

"Өдрийн явдлыг мартаарай.Тэр би биш байсан гэж бодоод амаа хамхидаг юм шүү!"

"Би тэрийг өөрийнхөө алтан хөзөр болгодог юмуу гэж бодсон юмсан"

"Хөөе би чамайг-!!!"

"Хаха зүгээр наргисан юмаа захирлаа.Би тэгж хүний мууг үзэх дуртай нэгэн биш.Та надад итгэж болно"

Инээж байгааг нь анх удаа харсан болоод тэр юмуу тийм ч хогийн залуу шиг харагдсангүй.Яг л хоёр хасах тэмдэг авчраад нүдэн дээр нь наачихсан юм шиг.Утгагүй...бишээ инээдтэй юм.

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now