[1]

2.1K 141 3
                                    

Сөүл хотод өглөөний 07:00 цаг.Гадаа хөл хөдөлгөөнд орж зөрөлдөн өнгөрөх машинаас илүү хүмүүс нь давалгаалах аж.

"Ким захирлаа явахад бэлэн боллоо"

 Өглөө болгон амталдаг хар кофегоо дуусган хүрмээ аваад доош буулаа.Ажлынхаа цүнхийг ч авахаа мартсангүй.

Машиндаа суун 30 минут орчмын дараа зогсоход би "SJ" гэх хаягтай томоохон грүппын гадаа буув.Үүдээр орход л намайг хараад худал инээмсэглэх ажилчидынхаа царайг харна.Утгагүй юм.Энэ жүжиглэлт.

   Мин нарийн бичигтэй өнөөдрийн цагийн хуваарийн талаар ярилцаж зуршил болсноороо 2 дахь хар кофегоо уун явж байтал хэн нэгэнтэй мөргөлдчих нь тэр.Өмссөн байсан оффисын цагаан хослол минь тэр чигтээ хар кофенд будагдчихав.

  Тэр бөхийгөөд "Уучлаарай таныг анзаарсангүй их яаруу явж байлаа"

  "Хүн гуай! наад хоёр нүд чинь ажиллагаатай биздээ? Өөдөөс чинь ирж байгаа хүнд зай тавих ухаан алга уу?"

  "Гүэ та өөрөө-"

  "Их яаруу явж байгаа болохоор өөрийгөө азтайд тооцоорой!"  

  Онигор юм байж юун ч муухай хардаг юм золиг чинь!  Би дотроо хамаг мэддэг хараалаа урсган түүнийг мөрлөн зөрлөө.Нэг сайн цохиод авмаар байсан ч ажилчдын олон нүдийг яалтай билээ.

-_-

"Захирлаа өнөөдөр анкет өгсөн хүмүүсийн жагсаалт.Энэ удаа та өөрөө сонгоно гэсэн болохоор аваад ирлээ"

"Санасныг бодвол цөөхөн хүмүүс байх чинь?"

 "Өглөө таныг мөргөсөн залуу энэ дунд байсан.Сонирхож магадгүй гэж бодоод хамгийн дээр нь бөглөсөн анкетийг нь тавьчихсан"

 Хурлаасаа бүхэл бүтэн 5 минут хоцрох шалтгаан болсон новш энэ байх нь.Чи ч өнгөрсөөн!

  "Дуудаад ир!"

Мин нарийн бичиг толгой дохин гарлаа.Удалгүй өрөөнд өглөөний бүдүүлэг залуу бөхийсөөр орж ирэх нь тэр.

"Нэр Пак Жимин.Нас 25. Англи, Япон, Хятад хэлийг эзэмшсэн.Америкд хувцас загварын чиглэлээр төгссөн зэрэгтэй. Боломжийн юм гээч"

Намайг ёжилсон маягаар үгээ хэлж дуусгахад онигор нүд нь байдгаараа бүлтийчихсэн тэр залуу юм хэлж чадахгүй амаа ангалзуулна.

"Ч-Чи захирал байсан юм уу?"

"Захиралыгаа чи гэж дуудсан бүдүүлэг залууд хэлэхэд тийм!"

 "○_○"

 "Албан ёсоор өөрийгөө танилцуулья.Чиний захирал Ким Тэхён байна"

𝕸𝖞 𝕯𝖆𝖓𝖌𝖊𝖗𝖔𝖚𝖘 𝕷𝖔𝖛𝖊  |COMPLETED|Where stories live. Discover now