Intro

1.3K 78 9
                                    

"Чи түүнтэй гэрлэх болно."

"Гэхдээ би хүсэхгүй байна."

"Энд чи биш би шийдвэр гаргана. Чи сарын дараа гэрлэх болно" эцэг минь хэлсээр би хаалга саван гарч одлоо.

Гайхалтай. Тийм ээ. Яг одоо чиний харж байгаагаар би өөрийн эрх чөлөөгөө алдах гэж байна. Эсвэл алдчихлаа. Хэнд хамаатай юм? Нэгэнт л хариу нь ижилхнээс хойш.

Дррр дррр

"Байна уу?" Утас минь хангинан дуугарсаар авахад энэ миний хамгийн их айж байсан зүйлийн биеллийг өөрөө ирж мэд гэх шиг залгасан юм.

"Сайн байна уу?" Харилцуурын цаанаас шингэхэн хоолой гарах аж.

"Сайн. Сайн байна уу?" Хэдий би бага зэрэг бүдүүлэг ч надтай сайхан харьцаж байгаа хүнтэй сайхан л харьцана.

Энэ бол миний дүрэм. Хүн надтай яаж харьцана, би тэгж л харьцах болно. Гэхдээ өөрийн аргаар.

"Та Хан Жэмин мөн үү?" Нэрийг минь асуусаар энэ намайг улам л айлгах аж.

"Т-Тийм ээ" Үхэл ойртох цагт хэнбугай ч айдаг. Би өөрийгөө зоригтой гэж дүгнэдэг ч үнэндээ энэ агшинд таван настай үеийнх шигээ хулчгар хэвээр байгаагаа мэдрэв.

"Бид Хан Сон эмнэлгээс холбогдож байна аа. Та түрүү долоо хоногт шинжилгээ хийлгэсэн юм байна. Шинжилгээний хариу гарсан ба та өнөөдөр оройн долоон цагаас өмнө ирж авна уу!!!" Өөрийн хөлөөр, өөрийн биеэр очин "Чи үхнэ", "Чи амьдарна" гэх хоёр хариуны нэгийг ав гэх шив.

"Ойлголоо би очиж авна аа. Баярлалаа" би хэлсээр ширээн дээрх машины түлхүүрээ аван өрөөнөөсөө гарлаа.

"Хаачих гээв?" гэх эцгийн минь дуу гарахад би түүн рүү эргэж харалгүйгээр

"Үдэшлэгт явлаа. Угаасаа удахгүй гэрлэчихлээр гэрээс гарч чадахгүй болно. Тиймээс одоо намайг битгий цагдаад бай!!!" Ширүүхэн хүйтэн бас маш хөндий энэ бол гэр бүлийн минь уур амьсгал. Үүнийгээ дагаад би ч бас адил болсон.
________________________

"Тэгэхээр шинжилгээнээс үзэхэд энэ хорт хавдар байна." гэх эмчийн үг сонорт минь хүрсээр би гацах аж.

Бод. Бод. Бод. Надад үргэлж дараачийн төлөвлөгөө гэж байдаг. Гэхдээ саяны үг миний бүх төлөвлөгөөг үгүй хийчихлээ. Одоо яах вэ?

"Ингэж хэлж байгаад минь уучлаарай. Гэхдээ чамд одоо яг жил хагасын л хугацаа байна. Гэхдээ чи эмчилгээ хийлгэж болно. Ингэснээр чиний нас уртсах ч хорт хавдар бүрэн эдгэрэхгүйг санаарай!"

Ахин гайхалтай. Тийм ээ одоо би өөрийн амьд явах эрхээ алдлаа.

Энэ бол миний түүх. Хөгжөөн цэнгээн баяр наадмаар дүүрэн байдаг амьдрал минь нэг л өдөр эрх чөлөөгөө алдаж удаагүй амьдрах эрхээ алдсан юм.

Одоо надад ердөө нэг жил хагас л байна.

Үлдсэн хугацаа: 1 жил 6 сар

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Where stories live. Discover now