15. Аюултай залуу

1K 255 75
                                    

=================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=================

Түүний энэ үйлдлийг үл тоомоор байвч сэтгэл дотор атаархах мэдрэмж багахан төрнө. Гэхдээ л үүнийгээ ил гаргаж болохгүй. Би чинь хостойгоо хамт яваа хүн шүү дээ.

Өнөөдөр Сэүнд сайн хамтрагч, сайн хос байх гэсэндээ харцаа Жунинаас холдуулан Сэүн рүү хартал тэр миний харцыг хаана явсныг аль хэдийн мэдсэн бололтой "Зүгээр дээ, би чамд тусалъя. Энэ үдэш чи биш, тэр илүү хардах болно" гэж чихэнд минь шивнэлээ.

Түүнээс нуух гэж хичээтэл тэр аль хэдийн мэдсэн байгаад бага зэрэг ичмээр санагдсан ч түүний тусална гэсэн сэтгэлийнх нь төлөө зүгээр л инээмсэглэв.

Үдэшлэгийн эхлэл хэсэг бол хүмүүстэй очиж ярилцах, ганц хоёр хундага дарс уудаг үе байв. Тэнхим тэнхимийн шилдгүүд цугларсан энэ үдэшлэг эхлэл хэсэг нь бараг л язгууртны уулзалт шиг л болж өнгөрлөө. Хүмүүс Сэүнд ирж төрсөн өдрийн мэнд хүргэж ойр зуурын яриа хүүрнэнэ. Миний хувьд зүгээр л Сэүний хажууд чимэглэл шиг л зогссоор.

Эцэст нь Жунин Тэри хоёр ирэн Жунин "Төрсөн өдрийн мэнд ааш муутаа" гэсээр түүнтэй гар барин тэврэлдэхэд

Тэри "Найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе" гэж нааланхай нь аргагүй дуугарсаар Сэүнийг тэврэх үед яагаад ч юм инээд хүрсэндээ тэвчсэнгүй инээчихлээ.

Учир нь шал утгагүй санагдсан болохоор тэр л дээ. Унтдаг хоёр залуу нь сайн найзууд. Нэгэнтэй нь үдэшлэгт ирээд нөгөөг нь "Найзаа" гэсээр тэвэрч байгаа нь инээдтэй санагдсан юм.

Миний энэ байдлыг минь аль хэдийн анзаарсан бололтой тэр гурав бүгд над руу харлаа.

Би ч бантсандаа "Уучлаарай, юм бодож байсан юм" гэж хэлтэл

Тэри над руу цэхэлзэн муухай харснаа "Чамд энэ хүүхнээс өөр хос болчих хүн байгаагүй юм уу? өөр ертөнцийн алиалагч" гэсээр намайг муухай үгээр хэлэхээ мартсангүй.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now