4. Тэр чинь би!

1.3K 213 37
                                    

Гэртээ ирсний дараа сэтгэл санаа жаахан тиймхэн байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэртээ ирсний дараа сэтгэл санаа жаахан тиймхэн байсан юм. Яг л жаргалтай, гунигтай хоёрын голоор мэт.

Үнэндээ түүнтэй таарсан, хоёулаа хамт хэсэгхэн хугацаанд ч болов байх боломж олдсон, энгийн боловч богино яриа өрнүүлсэн гээд сэтгэлд нандин санагдах сайхан мөч байсан ч нөгөө талаар тэр бусад хүний хэлдэг шиг өөдгүй зан авир гаргасан.

Хэдийгээр би тэр охиныг танихгүй ч, түүнд ямар муухай байсан бол гэх бодол одоо ч дотор минь байсаар. Бас Жуниныг үнэхээр муу хүн юм байхдаа гэх эмзэглэл ч давхар явж байв.

"Охид муу залууст татагддаг" - энэ үгийг нэлээд олон удаа сонсож байсан санагдана. Гэхдээ одоо би тэдний нэг бололтой. Жунины муу зан авирт дуртай биш ч түүнд татагдах сэтгэлээ зогсоож чадахгүй байна.

Учир нь түүний сайхан царайг харах төдийд л оюун ухаан минь өөр ертөнц рүү шилжчихдэг. . .

============

Энгийн л нэг хичээлийн өдөр. Гэвч нүд минь алсад тэнүүчилнэ. Мэдээж хэрэг ганцхан хүнийг олж харах гэсэндээ тэр шүү дээ.

Ханна үргэлж л ийш тийш хүн хайж явдаг байсныг одоо л ойлгож байна. Би түүнийг харахыг үнэхээр их хүсэж байна!

"Ижон~ хайртыгаа жаахан ойроос харж байгаад ирье. Бас Сэүнийг хайна аа" гэж хэлээд гүйгээд явчихлаа.

Тэр бас нэг крашаа олсон бололтой. Гэвч минийх байхгүй байсаар. Тэр ер нь л бүтэхгүй хэрэг таригч шиг харагдсан. Магадгүй хичээлээ тасалсан ч байж мэднэ.

Иймэрхүү зүйл бодон цонхтой цагийн заваа үрж ядан хийцгүй алхсаар. Мэдээж хэрэг түүнтэй таарч болох өндөр магадлалтай газар болох бизнесийн тэнхимийг ч хэд хэдэн удаа тойров.

Хэтэрхий олон удаа яваад байвал хүмүүс гайхах байх гэж бодоод энэ удаад сургуулиас гарахаар төв хаалга руу зүглэлээ.

Хаалгаар гаран сургуулийн урд талбайгаар алхаж байтал "Жунин" гэх шиг болох хэн нэгний хоолойгоор анхаарал сарниж хажуу тийш харав. Миний сонссон ч зөв байх ба хэдэн охид Жунины талаар хов ярьж байгаа бололтой утсаа дундаа барьчихсан "Түүний шинэ машин гэсэн" , "Хажууд нь сууж байгаа нь хэн юм бол?" гэх зэргийг ярина.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now