5. Тэмцээн

881 176 41
                                    

===============

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===============

Хичээлийн шинэ улирал эхлээд удаагүй байгаа болохоор сургуулийн элдэв клубүүд өөрсдийгөө сурталчлах, шинэ хүн элсүүлэх гэсэндээ бараг л өдөр бүр шахуу энд тэнд янз бүрийн хөтөлбөрт зүйлс хийнэ.

Өнөөдөр ч бас тэдний нэг нь. . . Бизнесийн тэнхимийн "Элит" гэдэг клуб нь өдөрлөг хийж байгаа бололтой.

Аргагүй л баян хүмүүсийн тэнхим гэсэндээ гадаа зассан асар, майхан, ширээ хоол унд гээд бүх зүйлс нь тансаг байсан юм. Оюутнууд ч энэ өдөрлөгт дуртайяа оролцож байлаа.

Үнэгүй хэрнээ амттай, чанартай зүйлс их болохоор тэр шүү дээ.

Иймэрхүү өдөрлөг дээр клубүүд өөрсдийн дотоод ажиллагаа, хийсэн бүтээл, гаргасан амжилт зэрэг дэлгэрэнгүй танилцуулга явдаг юм.

Гэтэл "Элит" гээд байгаа энэхүү клуб нь ямар үйл ажиллагаа явуулдаг, яадаг клуб юм бүү мэд түүнийгээ хэлж ярьж танилцуулж байгаа ч юм алга. Зүгээр л олон янзын сонирхолтой үзүүлбэр үзүүлэх хүмүүс хөлсөлсөн. Одоо хит болоод байгаа хэдэн хамтлаг дуучдыг цуглуулсан тиймэрхүү зүйл хийх ба тодорхой хэлсэн ганц зүйл нь "Тэмцээн болно, эхний 3 байрт орсон хүмүүс клубийн гишүүн болно" гэх зүйлийг л хэлсэн.

Шинэ гишүүний хүсэлт авах асарт нь хэдэн арван хүүхэд бүртгүүлэхээр зогсож байгаа харагдана.

======

Сургуулийн хамгийн олон хүний анхаарлыг татаж байгаа өдөрлөг тул бараг л бүх оюутан цугласан байв. Мэдээж энэ дунд Ханна бид хоёр яаж дутах билээ. Өөрсдийн крашыг харчих санаатай явж байгаа нь энэ.

Жунин бол баттай байгаа байх. Тэдний тэнхимийн өдөрлөг юм чинь. Тэгээд ч түүнийг сургуульд орсон өдөр нь Элит клуб санал тавьж гишүүнээ болгосон гэх цуу яриа байсан тул бүр ч өндөр итгэл тавьж байгаа.

Тэмцээн эхлэх гэж байгааг дахин дахин зарлаж танилцуулах ба хүмүүс ч улам бүр нэмэгдсээр. Мэдээж Ханна бид хоёрын зорилго яг ижил, крашаа олоод харчих санаатай эргэн тойрондоо нүд гүйлгэн зогсоно.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now