11. Найзууд биш

795 213 109
                                    

==============

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==============

Хагас дутуу санасан дурсамжаасаа болоод нүүр хийх газаргүй болсон би сургууль дээр Жунинтай таарсан ч нүүр лүү нь харж чадахгүй доош шэртсээр өнгөрдөг болов.

Хүмүүсийн краштай амьдрал байдгийг мэдэхгүй ч минийх бол нэлээд хачин өрнөлтэй яваад байх шиг байна. Краштайгаа унтчихсан. Одоо болохоор түүнээс зугтаж амьдарч байна.

Түүнийг хармаар санагдах дотоод хүсэл минь их байв ч харц тулах юм бол дахиад л нөгөө их ичмээр мэдрэмжид автана гэдгийг мэдэж байгаа болохоор тогтож харж ч чадахгүй байгаа.

===============

Пүрэв гариг:

Миний ажиллах ёстой өдөр л биш бол би клуб дээр очихгүй байхыг илүүд үзэж байгаа. Гэвч өмнөх долоо хоногт очихдоо шүүгээндээ үлдээсэн оюутны үнэмлэх минь яах аргагүй хэрэг болсон болохоор хичээлээ тарчхаад клубийн байр луу очлоо.

Өнөөдөр миний ажилладаг өдөр биш тул тааралдсан хүн бүр л мэнд мэдээд өнгөрлөө. Үнэхээр хачин шүү. Ажилтай өдрөө тэдний хувьд боол нь, харин ажилгүй үед яг л энгийн сайхан танилууд мэт инээмсэглэн өнгөрдөг гээч.

"Чиний асуултууд үнэхээр солиотой байсан шүү. Бооцоот өдөр бүр чи тиймэрхүү асуулт асуугаад байвал удахгүй Супер элит болж мэдэхээр юм байна лээ" хэмээх хөнгөн наргиатай хамт нэрийг нь ч мэдэхгүй нэгэн супер элит залуу яриа өдөв.

Би "Баярлалаа, гэхдээ аз байсан төдий. Дахиж тийм зүйл бараг болохгүй байх" гэхэд

Нөгөө залуу "Би бол тэгж бодохгүй л байна. Гэхдээ хамгийн галзуу хэсэг нь Жунины өвөр дээр тачааддаг хэсэг чинь байсан. Чи үнэхээр халуухан харагдаж байна лээ" хэмээн нэг л таагүй яриа руу ороод эхэллээ.

Үүнийг нь анзаарсан болохоор "Мм тийм үү? би жаахан завгүй явж байгаа юм л даа. Дараа уулзъя" гэж хэлээд хажуугаар нь зөрөх гэтэл бугуйнаас атган зогсоолоо.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now