6. Элит клуб

811 185 58
                                    

====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

====================

Талбайд байгаа оюутнууд орилолдон, хөтлөгч сүртэй гэх чинь бидний үнсэлтийн талаар зарлахын сацуу манай хоёр багаас оноо хасаж байгаагаа хэлнэ.

Ганцхан секунд л болсон байх хоромхон зуур болоод өнгөрсөн энэ үнсэлтийн дараа цочирдсондоо Жунин руу байдгаараа том харан гацаж орхилоо. Маш хурдан болсон юм шиг хэрнээ хэдэн мянган мэдрэмжийг зэрэг мэдэрсэндээ итгэж чадахгүй зүрх минь хүчтэй балбана. Түүний уруул зөөлөн бас зузаан үнэхээр таатай байсан. . .

Хэдхэн секундийн дотор л тархи минь дээд хүчин чадлаараа ажиллах мэт л маш олон мэдрэмж, маш олон асуулт, маш олон сэтгэл хөдлөл. Бараг л цус минь буцалж байгаа юм шиг тайлбарлах аргагүй хүчтэй мэдрэмж төрнө.

Намайг ухаан алдчих шахан сандрах догдлох байдлыг хослуулан зогсох зуур өөдөөс минь тийм гэхийн аргагүй тодорхой бус харцаар ширтэх Жунин "Чи унагаасан шүү" гэж хэлснээ яг л намайг шоолох мэт үл ялиг жуумалзаад юу ч болоогүй мэт эргээд урагш харлаа.

=======

Гэнэтийн үнсэлтээс болоод ухаан санаа минь бараг л тэнгэрт нисчихсэн байх. Юу болоод байгааг ч ойлгохгүй зогсож байтал нэг л мэдэхэд тэмцээн дуусчихсан байв.

Хөтлөгч "Тэмцээн ийнхүү дууслаа. Одоо нийлбэр оноогоо зарлах гэж байна. Анхнаасаа тэмцээнийг тэргүүлж байсан 3 хосоос 2 нь байраа хадгалж үлдэж чадсан байна. Халуухан үнсэлттэй хамт оноо хасуулсан хоёр баг 1, 2-р байрыг эзэлжээ. Жунин Тэри хос 1-р байр, Сэүн Инбинь хос 2-р байр. . . .3-р байранд цоо шинэхэн хос оноо нөхөн орж иржээ. Тэжү Хэсон хос!" хэмээн зарлахад үзэж байгаа оюутнууд орилолдон баяр хүргэнэ.

Би шилдэг 3т багтчихсан уу? үнэхээр энэ клубт нь орчихсон юм байх даа?

Хөтлөгч "Элит клубын 3 шинэ гишүүндээ баяр хүргэе. Жу Тэри, Пак Инбинь, И Хэсон" хэмээн Элит клубийн батламж маягын зүйл бас клубийн бэлгэдэл бүхий энгэрийн тэмдэг бидэнд гардууллаа.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now