Парт-2 (Өвдсөн ч хамт байна)

425 23 0
                                    

{Сылги}

Нүдээ нээн харвал би орон дээр хэвтэж байлаа. Тааз хана ор дэвсгэр гээд бүгд цагаан байхыг хархад энэ эмнэлэг бололтой. Юу болсныг санаж байгаа юм юу ч алга гэнэтхэн харанхуй татсныг л сайна санаж байна. Ингэхэд яагаад нэг л хоосон оргиод байнаа? Миний гэдэс эээ бурхан минь миний гэдэс буцаад жижигхэн болчихсон байна. Би төрчихөж, гэхдээ хүүхэд хаана байнаа? Арай..... үгүй байх юу ч гэсэн хүн дуудах хэрэгтэй.
-Хөөе хүн байна уу? Сувьлагчаа! Эмчээ! гэж орилсон ч чимээ анир алга. Тасагтаа би ганцаарахнаа байгаа бололтой. Яахаа мэдэхгүй өндийгөөд суутал хэвлийн доод хэсгээр яг л хүнд зодуулчихсан юм шиг хөндүүр өвдөж би ёоллоо. Гэнэт хаалга онгойн Жимин гүйн орж ирлээ.
-Ашгүй минь гэж чи хүрээд ирлээ юу болсон юм бэ? Түүнийхээ гарыг атган ийн асуувал
-Чи минь намайг үнэхээр их айлгалаа. Чи ухаан орсон болхоор одоо л нэг гүнзгий амьсгаа авч болох нь гээд хацрыг минь илбэв.
-Хүүхэд, хүүхэд яасан бэ? Би зүгээр төрсөн тийм биздээ?
-Хүүхэд зүгээрээ сайн байгаа чи минь л тэнхрэх хэрэгтэй байна. Би сая шөл авхаар гарсан юмаа. Алив энийг уучих яг халуунаараа гоё байгаа гээд миний өвөр дээр халуун савтай шөл тавиад гарт минь халбага атгууллаа. Би шөлнөөс нэг халбагдаж үзээд үнэхээр сайхан амттай байсан болхоор савнаас нь бараг л нэг амьсгаагаар ууж орхилоо.
-Хайрт минь тайван уухгүйдээ алив амыг чинь арчаад өгье *сальфетка аваад уруулыг минь арчих*
-Хүүеээ хайраа хүүхдийн хүйс? Эмэгтэй юу? эрэгтэй юу? Ингэж асуусан шалтгаан маань бидний хүүхэд өдийг хүртэл хүйсээ харуулаагүйд байгаа юм. Уг нь хэдэн сар болоод л хүйс нь тодорхой харагддаг байтал манай хүүхэд хүйсээ нуучихаад эхо-д огт харуулахгүй байна гэж эмч хэлсэн.
Жимин намайг шоолонгүй инээн:
-Нөгөө хүйсээ харуулахгүй байсан баатар чинь эрэгтэй болж таарсан шдээ яг надтай адилхан гээд боддоо хаха. "Жимин инээхээрээ нүдгүй болчихдог нь үнэхээр хөөрхөн. Одоо үнэхээр чин сэтгэлээсээ аз жаргалтай инээж байх чинь" гэж бодон түүнийгээ ширтэн суулаа. Одоо л нэг уужуу амьсгаа авах нь хүүхдийнхээ хүйсийг мэдчихлээ сайн амаржсан болхоор бүүр сэтгэл санаа сайхан болчихлоо.
-Ааа нээрээ гээд нэг юм хэлэх гэтэл хэвлийн доогуур дахин хүндүүрлэн өвдөж эхлэв. Яг энэ үед ашгүй эмч орж ирж тааран над руу ирээд мөрөн дээр гараа тавин:
-За та тайван гүнзгий амьсгаа аваарай. Урт амьсгаа хамраараа аваад амаараа гарга. Эмч надтай цуг амьсгалах нь тун нэмэртэй байсан тул өвдөлт арай намдан бие сулраад ирлээ.
-Та арагшаагаа хэвт хэвт. Ингэж хамаагүй өндийж хүчилж болохгүйээ. Гам барих хэрэгтэй.
-Эмчээ би яагаад гам барих хэрэгтэй болчихов? Сая миний юу өвдсөн бэ?
-Та хэлээгүй байсан юмуу? гээд эмч Жимин руу харав.
-Аан юу амжаагүй л сая нэг шөл л уулгасан юм.
-Аан заза би тэгвэл сайн тайлбарлаад өгье
Би ч  бага зэрэг гайхан эмчийн зүг өлийн харлаа
-Кан Сылги та манайд их хүнд байдалтай ирсэн цусны даралт чинь өндөр та бараг л харвалт өгөх шахсан. Жирэмсэн эхчүүд даралт өндөртэй байдаг ч таны хувьд бол гэнэт хямарсан болон цочирлоос үүдэлтэй огцом даралт ихсэж тархины нарийн судсан дээр асуудал үүссэн учраас ухаан алдсан. Нөхөр чинь жаахан л цаг алдсан бол та харвалт өгөх байлаа. Таныг ухаангүй байх хооронд даралт бууруулах олон арга хэрэглэж байж даралтыг чинь бууруулсан боловч та сэргэхгүй байсан учраас хагалгааны үеэр сав агшаах тариа хийж чадалгүй хийсвэр хийсэн байгаа. Гэхдээ хийсвэр хийлгэх үедээ таны пулс нилээн хэдэн удаа дээшээ доошоо хэлбэлзэж нэг удаа бараг л зогсох шахсан бид маш их хичээсний үр дүнд таныг төрүүлсэн гэдгийг хэлмээр байна. Саяны өвдөлт бол хийсвэр хийсэн таны оёо эдгэж байгаа болхоор хүндүүр оргиод байгаа юм. Бүр эдгэрээд ирхээрээ оёдлынхоо дагуу час час хийж загатнах, өвдөх шинж тэмдгүүд гарах байх тэр үедээ маажиж оёогоо хөндөхгүйгээр энэ тосыг түрхээрэй, гээд нэг жижигхэн цэнхэр савтай тос өглөө. Жимин тэр тосыг аван:
-За баярлалаа эмчээ гээд гар барив.
-Аан нээрээ тийм Кан Сылги та ухаан орохгүй 5 хоносон гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ одоо айх аюул байхгүйээ бүгд ард хоцорсон. За аз жаргал хүсье гээд инээмсэглэсээр гарч одлоо. Эмч гарж явсны дараа Жимин миний дэргэд суугаад:
-Чи минь хүүхдүүддээ санаа зовох хэрэггүй шүү. Би үйлчлэгч эгчид сайн захиад хэлчихсэн, нарийн бичиг сургуульд нь зөөж байгаа. Ар гэртээ ерөөсөө битгий санаа зовоорой за юу? Хайрт минь чи л тэнхрэх хэрэгтэй байна шүү гэж хэлэн миний гараас атгалаа.
-Заа ойлголоо би удахгүй тэнхрээд гэртээ харих болхоор чи минь ч гэсэн надад битгий санаа зовоорой.

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now