Парт-7 Психопат

255 24 3
                                    

Оройн хоол идхээр ирсэн Пак захирал Сылгиг хүлээж ядан сууна. Тохирсон цагаасаа арай эрт иржээ. Сылги яг тохирсон цагтаа тансаг рестораны хаалгаар орж ирлээ. Дүрс ойм толигор шалан дээр гоёмсог шигтгээтэй цагаан өнгийн өсгийт өмссөн бүсгүй хүн нарийн туяхан хөлөөрөө тов тов хийлгэн алхан айсуй. Пак захирал сандлаасаа босон ширээний хажуу талд гарч зогсоод Сылгиг инээмсэглэн угтан аваад боловсон эрийн зангаар суудалд нь суулгав.
- Та өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байна.

- Баярлалаа та ч бас сайхан харагдаж байна

- За хоолоо захиалах уу? Та юу идмээр байна? эндхийн тугалын махан стек үнэхээр амттай нэрийн хоол нь байгаа юм.

- Та санал болгож байгаа бол амтлаад үзье гээд гэгээн тунгалаг инээмсэглэлээрээ гэрэлтэв. 

Энэ рестаронд улсынхаа бараг 1% -д багтахаар баян чинээлэг хүмүүс ордог болохоор тайван хооллож чадахаар байсан ч Сылги хэтэрхий үзэсгэлэнтэй учраас хэн ч байсан эргэж харж шивнэлдэж байлаа. Үүнийг анзаарсан Пак захирал Сылгид хандан:

- Энд таньд тухтай байна уу?

- Сайхан л газар байна шдээ таньд тухгүй байгаа юмуу?

- Үгүй ээ таны талаар энд тэндгүй шивнэлдээд байхаар нь таныг анзаарч байгаа байх гэж бодоод л

- Аан зүгээр дээ. Удаан алдартан байгаад ирхээр иймэрхүү зүйлд дасчихдаг эхэндээ хүмүүс таниад байхаар гоё байдаг тэгж байгаад хэсэгтээ хэцүү төвөгтэй санагдаж хувийн амьдралгүй юм шиг тухгүй болж эхэлнэ. Тэхдээ үнэхээр бидэнд хувийн амьдрал гэж байх хэцүү. Бидний амьдрал хүмүүсийн нүдэн дээр өнгөрдөг. Ийм болхоор аль чадхаараа л нууна хаана. Гэтэл бидний амьдралыг түмэнд зарлаж хоолоо олж иддэг нь тайван байлгахгүй. Тэднийг буруутгах гэх хэцүү, ажил нь болсон хойно яалтай билээ. Энэ мэтчилэн олон юмыг бодож тэвчихийг нь тэвчиж дасахад нь дасаж явсаар л өдийг хүргэлээ шдээ гээд инээв. Пак захирал зөрүүлэн дулаахан инээмсэглээд урд байх хундагтай дарсаа аван өргөөд:

- Тэгвэл энэ хундгыг таны нүд гялбам үзэсгэлэн гоо уяхан сайхан ааш унаж босож дассан амьдралын тань төлөө өргөе! гэхэд Сылги хундагтай дарсаа аван тулгалаа. Энэ мэтчилэн ойр зуурын юм ярьж ажил амьдрлын талаар хүүрнэн өгүүлсээр нилээн орой болтол элдвийг ярилцан суусны эцэст шилтэй дарс дууссанаар оройн зоог өндөрлөж хоёул ширээнээс өндийв. Пак захирал гадагш гарсныхаа дараа зөөлөн салхи үлээсэн зуны тунгалаг оройн цэлмэг цэнхэр тэнгэрийг ширтэн дээш хараад уртаа гэгчийн амьсгаа авав. Сылги согтсон бололтой шилэн барилгын гаднах хүйтэн шилийг нэг гараараа тулан зогсоно. Пак захирал Сылги дээр очоод:

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 22, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now