Парт-5 (Тэнгэр цэлмэг байхдаа л үзэсгэлэнтэй)

262 19 3
                                    

Жижиг жижиг нууцууд олон болоод ирхээрээ хүнийг дотроос нь иддэг. Бид бүгдэд хэнд ч харуулхыг хүсдэггүй харанхуй тал хэнд ч хэлмээргүй нууц байдаг. Гэхдээ та харанхуй талтайгаа нүүрэлдэж байсан уу? 

Зохиолчын талаас:

Ча Хён Жүн гэж хэн бэ? Тэр залуухан эмч яаж ийм алдартай болж яаж ийм чадварлаг болсон бэ?  Өнөөдрийн түүнийг бүтээсэн зүйл бол зовлон шаналал айдас бас түүний аварч чадаагүй дүү. Мөнгөгүй хүчгүй дээ хамгаалж чадаагүй түүний бяцхан дүү. Шөнө бүр түүнийг эмчилж эдгээж байна гэж зүүдлэн нүдэндээ нулимстай цочиж сэрдэг түүний сэтгэцийн асуудалдаа шаналсаар хорвоог орхисон дүү нь. Цустайгаа холилдон байгаа дүүгээ хичнээн хичээгээд аварч чадаагүй нь харамсмаар ч гэсэн тэр үед мөнгөгүй болхоор нэг ч эмч гараа сунгаагүйд нь цусаа буцалтал уурласан 14 настай Хён Жүн эргэлт буцалтгүй сэтгэцийн эмч болоод дүү шигээ хэдэн мянган хүнийг аварна гэж өөртөө амласан. Тэр өдрөөс хойш яг 20 жилийн дараа яг тухайн үед байсан дүүтэй нь чацуу яг л дүү шиг нь дулаан мэдрэмж төрүүлсэн хүү хаалгаар нь тусламж хүсэн алдартай эцэг эхтэйгээ орж ирсэн нь түүний амьдралд шинэ зорилго гаргаж иржээ. Одоо тэр Мүмёныг эмчилчихвэл өөрийнхөө дотор нуугдан буй шаналал айдсаасаа сална гэж итгэж байгаа. Энэ хүүг эмчлэхийн тулд бүх чадвараа уудлан буй нь бага ч гэсэн үр дүн өгсөөр байгаад Мүмёны аав ээж баярласаар л...............

Хүн бүхэнд харанхуй тал байдаг. Заримдаа бид өөрсдөө ч тийм тал бидэнд байдаг гэдгийг мэддэггүй. Мүмён яг одоо тэр харанхуй талтайгаа нүүр тулан тэмцэлдэж байна. Мүмён энэ тулаанд ялж чадах болов уу? Харанхуй талаа ялж яг л мөнхөд шатаж буй нар шиг гэрэлтэж чадах болов уу? 

Дахиад л эмнэлгийн цагаан хана жихүүдэс төрүүлэм хүлээлгийн хэсэг гуниг айдас гээд бүхнийг агуулсан гэмээр саарал хаалга дахин дахин давтагдах хүлээлт.....

Энэ хэдэн хананы дунд том саарал хаалганы цаадах өрөөнд Хён Жүн эмч нухацтай царайлан нүдний шилээ дээшлүүлэнгээ сувьлагч руугаа эргэж харан:

-Мүмёны өмнөх долоо хоногийн эмчилгээний бичлэгийг үзмээр санагдаад байна. Тэр үед гаргасан үйл хөдлөл хувирал гээд бүгдийг нь дахиж харна. Энэ удаагийн эмчилгээтэй харьцуулж үзэх хэрэгтэй бололтой. Эмчилгээ эхлээд 3 сар боллоо. Үр дүнгүй биш ч гэсэн сэтгэлд хүрсэн үр дүн гарахгүй байх юм *санаа алдах*
-Эмчээ Мүмён анх ирснээ бодвол хамаагүй дээрдсэн шүүдээ. Хугацаа шаардагдаж магадгүй ч гэсэн энэ маягаараа яваад байвал эдгэрэх нь гарцаагүй.
-Ховс эмчилгээ тохирч байна гэж бодсон юмсан, гэж Хён Жүн эмч сэтгэл дундуур хэлээд сувьлагч руу нуруугаа харуулан Мүмёныг ширтэн зогслоо. Тухгүй эмнэлгийн орон дээр яг л өдөн хөнжилд байгаа юм шиг тухтай унтаж байгааг нь харангаа дараагийн удаад ямар эмчилгээ хийхээ шийдэж ядан тээнэгэлзэн зогсож байлаа. Эмч Мүмёныг өрөөнд орхин аав ээжтэй нь уулзахаар цагаан халаадаа намируулан гарч одов. Саруул том цонхтой Ча Хён Жүн эмчийн өрөөнд түүний өөдөөс харан Жимин Сылги хоёр бие биенийхээ гарыг атган сууна. 

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now