Парт-6

251 13 0
                                    

Нүдний өмнө байгаа бүхэн үнэн гэсэн үг биш. Заримдаа цагааны ард хар харын ард цагаан. Үнэний ард худал, худлын ард үнэн байдаг.

Мүмён эрүүл болсноос хойш 6 сар өнгөрлөө. Жимин илүү шаргуу ажиллаж улам завгүй болж эхэлжээ. Одоо хүүдээ бараг л санаа зовохоо больсон. Сылги хүүхдүүдээ өөрөө асарч байгаа ч нилээн хэсэг завсарлага авсан урлагийн салбартаа эргэн ирхээр шийдээд байгаа аж.........

////////////////////////////////////////////////////////////////////////////////////////

Эцэс төгсгөлгүй холхих хүмүүс, цэлгэр уужим танхим, том шилэн хаалга, нааш цааш хөлхөлдөх хүмүүсийн анхаарал огцом нэг хүн дээр тусан гацаж орхив.  Дундаж өндөртэй гуалиг эмэгтэй бие барьсан цагаан даашинз өмсжээ. Даашинз нь нимгэн цагаан торгоор хийгдэж, цээж хормойгоороо цацган чимэглэлтэй бөгөөд бүсэлхийг нь чимсэн шигтээтэй бүстэй ажээ. Бүсэн дээрх шигтгээнүүд нь өнгө өнгийн эрднийн чулуу мэт гялалзана. Энэ чамин тансаг байдлыг нь улам тодотгох цагаан бээлий нь бүсгүйн гоо үзэсгэлэнг бүр ч гэрэлтүүлнэ. Өнөөх том шилэн хаалгаар орж ирсэн цагаас нь түүнийг харан дээрээс нь доош нь шинжин таньж ядан шинжин буй хүмүүсийг зүсэн нэгэн эрэгтэй хүн инээмсэглэн ирээд:

- Манай жижигхэн энтертаймент-д тавтай морилно уу? хэмээн бөхийж мэндлэв. Бүсгүй мууран хэлбэртэй хар нүдний шилээ тайлах гэж доош хараад гоёмсог ороосон урт хар үсээ шидлэн инээмсэглэсээр нөгөө эрэгтэйг эгцлэн харав:

- Баярлалаа. Таныг намайг угтаж авна гэж бодсонгүй шүү гэж хэлээд гар барихаар гараа сунгахад хүмүүс түүнийг таниад шуугиж эхлэв.

: Өө бурхан минь гэж энэ чинь Кан Сылги байна шдээ

: Улам үзэсгэлэнтэй болчихож

: Вуаа үнэхээр хөөрхөн юмаа. Ийм биётэй байх гоё байхдаа.

: Удаан хугацаанд завсарлага авахдаа улам хөөрхөн болоод иржээ, гэх мэт хүмүүсийн дэл сул яриа магтаалаар дүүрэн.

Өнөөх эрэгтэй Сылгитэй гар бариад:

- Захирал өрөөндөө таныг хүлээж байгаа. Та намайг дагаад явна уу? гээд замчлан алхлаа. 

Том саарал ширээний ард бичиг цаастай ноцолдож суугаа YN энтертаймэнтийн захирал Пак Тэ Мү өрөөнийх нь хаалгийг тогшин орж ирсэн нарийн бичгээ харан сая толгой өргөв. 

- Захирлаа Хан дарга Кан Сылгиг дагуулаад ирсэн байна.

- Хурдан оруулаарай гэж хэлэхдээ захирлын нүд нь сэргэж том ширээнийхээ араас бослоо. Хэдэн хормын дараа Сылги хаалгаар орж ирэв. Пак захирал инээмсэглэн мэндчилж гар бариад саарал арьсан буйдан дээрээ суухыг урив. Сылгин үзэсгэлэн гоог биширсэн залуухан захирал түүнээс нүдээ салгаж чадахгүй байгаа нь илт. Сылги хажуудаа суух эмэгтэйг захиралд:

~{Тэрбумтны нууц амраг 2}~ Where stories live. Discover now