Сүпер охин аугаа хүчит хүн үл үзэгдэгч сунадаг охин зэрэг маш олон баатар Сөүл хотыг хамгаалж байлаа. Эрт дээр үеэс ийнхүү сүпер хүчтэй хүмүүс дэлхий дээр төрөх болсон ба тэд хүмүүсийг аварч энх тайвныг авчрахын тулд өөрсдийгөө хөсөр хаян бүх хүчээ дайчилж аймшигт муусанаатнуудын эсрэг тэмцдэг байлаа. Сөүлд 10 хүн дутмын 1 нь сүпер хүчтэй төрдөг ба энэ нь олон жилийн өмнө Шарлоттэ гэх сүүлт од дэлхийтэй ойрхон өнгөрөхдөө цацсан хортой эснээс шалтгаалдаг байв. Бүх хүчний дундаас хамгийн шилдэг нь хувирагч хүч бөгөөд хамгийн анх одоогоос 10 жилийн өмнө нэгэн баатар ийм хүчтэй байсан юмсанж. Гэвч энэхүү их хүч чадлыг эзэмших нь амь насанд нь аюултай байсан учраас баатар ор сураггүй алга болсон байна. Харин өнөөг хүртэл хүч чадал гарч ирээгүй гэдэг ба баатруудын холбоо түүнийг хайж байгаа юм . Энэхүү зохиолд энгийн нэгэн охин баатар болж буй үйл явцыг харуулах болноо