𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴...

By diaminso

15.2K 799 40

2018 он BTS хамтлагийн Жонгүг - Миний үхэн үхтэлээ хайрлаж явах эхний бөгөөд эцсийн эр хүн минь байх болно... More

1. Жон Жонгүг
2. Дахиж алдахгүй
3. Зураг
4. Мэдрэмж
5. Санчихсан байна
6. Аялан тоглолт
7. Атгаж болох уу?
8. Нууц
9. Хариулт
10. Зогсож байхгүй юу?
11. Даашинз
12. Хамт оръё
13. Ядарж байна
14. Сохён гэж...
15. Шинэ жонгүг
17. Өөрийн биеээр
18. Хамтдаа ууцгаая
19. Салах цаг нь болсон
20. Баярлалаа

16. Айж байгаа

534 28 6
By diaminso


Жонгүг юурагийн хэлсэн үгнээс болж хэсэг цонх гөлрөн үг дуугарсангүй.

Шинэ жонгүг?? Энэ үг сонин сонсогдож байлаа. Үргэлж гадна төрхөөрөө өөрчлөгдөж байгаа ч доторх хүн нь өөрчлөгдөөгүй удаж. Оролдоод үзэхэд болох л зүйл юурагийн хэлдэг ч үнэн үг.

Жонгүг: тэгье ээ чиний зөв бололтой би сохёнийг одоо мартах хэрэгтэй байх энэ хүртэл явж чадсан юм чинь одоо ч мартаж чадна

Юура хүссэн хариултаа авсан учир нүүрэнд нь багахан инээмсэглэл тодорж урагшилж суугаад Жонгүгийг тэврэн нурууг нь иллээ.

Юура: баярлалаа би чамд чадахаараа туслах болно амлаж байна

====================

Юурагийн ачаар тэд шөлнөөс нилээн хэдэн аяга гоё амттай байна баярлалаа гэсээр идээд авсан

Юурагийн талаас:

Тэд нойрмоглоод эхлэв уг нь онгоц хагас цагийн дараа гэхэд газардана гэдгийг мэдэж баймаар юм.

Юура: уучлаарай энэ гэрлийг түр унтрааж болох уу? Тэд жаахан амрах хэрэгтэй юм шиг байна хорьхон минут

Үйлчлэгч: тэгье ээ одоохон

Онгоцний гэрэл багсаж унтлагийн горимд орсон бололтой. Би эхнээс нь явж үзэхээр шийдэв. Эхлээд юнги дээр очоод: жаахан амраад аваарай ахаа ингээд сайн хучаад гэсээр нөмрөгийг нь дээшлүүлж тулгаад хөлрөх байх шүү тэгж байгаад тэнхээ орноо гэлээ

Юнги: баярлалаа бие сайхан амараж байна

Юура: зүгээрдээ

Эхнээс нь бүгдийг хучаад тухтай хэвтүүлж бүгд нүдээ аниад амарцгааж байна. Жонгүг ч гэсэн сайн амарж байгаа. Уг нь газардах дөхөж байгаа юмсан. Жонгүгийн цаана очиж суугаад онгоцны цонхоор харлаа. Тайван санагдаж байх чинь үнэхээр тайван.

Үйлчлэгч: зорчигчдийн анхааралд онгоц газардах дөхөж байгаа тул аюулгүйн бүсээ зүүнэ үү!

Юура: жонгүгаа сонссон биздээ

Жонгүг: аххх тийм ээ сонслоо одоо бослоо гэсээр нүд нь аниатай юм босоод суучих нь тэр.

Арми нарт гэж хэлэхэд тэр хажуунаасаа зурган дээрээс хэд дахин илүү хөөрхөн одоо бүрч эгдүүтэй байна нүд нь аниатай юм сууж байгааг нь ээ .

Эгдүүтэй харагдаад тэссэнгүй хацар дээр нь шоб хийтэл үнсчихлээ гайхалтай зүйл гэвэл жонгүгийн нойр тэр дор нь сэрэгчихсэн.

Жонгүг: яааа ким юура би нойрмог байна гэсээр том нүд нь бүлтэрэхнүү гэлтээ улам томорсоор

=====================

Дакланд хот 2018.9.12
.✈️
.✈️
.✈️
Форд Ворд хот 2018.9.15,16

Бид аялан торлолтоо эхлүүлж явсаар аль хэдийн 11 хоног болсон байна. Хэдий бага хугацаа ч гэсэн би илүү их мэдлэгтэй болж тэднийг улам сайн таниж мэдсэн сонирхолтой арван нэгэн хоног байлаа. Дакландийн тоглолт гайхалтай байсан тэд ч эрч хүчтэйгээр эхлүүлсэн төгсөглөнө мэдээж бас л гайхалтай. Тоглолтоо дуусгаад шууд тэр оройн нь Форд Вордруу явж дараагийн өдрөө тайзны шинэ үзүүлбэрийн бэлтгэл хийсээр өнжсөн. Харин өнөөдөр тэд Форд Вордод тоглолттой.

Би нөгөөдөрийн явах газрийн нэрсийг болон хувиараа харах гээд явж байна. Буудлийн шатаар доош буугаад алхаж байтал өсгийтэй гуталны таг таг гэсэн чимээ сонсогдлоо. Энэ мэдээж Суа эгч л байх. Энд Суа эгчээс өөр бараг хэн ч өсгийтэй гутал ажил дээрээ өмсдөггүй юм.

Суа: өөө юура ашгүйдээ чамайг хайж байлаа энэ гэсээр онгоцний тийз бололтой надруу сунгана

Юура: энэ юу билээ

Суа: одоо очих тололттой хотын тийз байгаа юм чамд менежэр өгчихөөрэй гэсэн хоёр цагийн дараа гэхэд нисэх байх шүү чамайг "энэ охин байнга BTS тэй цуг онгоцонд яваад байна хэн нэгнийх нь найз охин байх" гэсэн цуурхал сасэн арми нарийн дунд гарчихсан байналээ гээд. Тиймээс энэ удаад ганцаараа явна гэсэн юмлдаа. Менежэрийн тамга гарийн үсэг очоод байж байх буудлын чинь нэр ааа бас мөнгө энэ дотор байгаа гэсээр дахиад нэг дугтуйтай юм сунгалаа

Юура: цуурхал аа?? Юу.....би одоо жонгүгтай уулзах хэрэгтэй байна хаана байгаа бол

Суа: тэд бэлтгэлтэй завгүй байгаа тэглээ ч онгоц чинь 2 цагийн дараа гэхэд хөөрнө хурдан явсан нь дээр. Энд байх тоглолтонд санаа зовоод хэрэггүй гэсэн шүү 2 өдөр би жонгүгийг дагалдах байх. Чамайг явахыг жонгүг мэдэж байгаа

Юура: юу ч гэсэн миний утас эвдэрчихсэн байгааг та мэднэшдээ усанд унагаагаад буцаж асахгүй байгаа тиймээс жонгүгд уучлаарай очоод хүлээж байя гээд дамжуулаад өгөөрэй тэгвэл би ингээд явлаа баярлалаа гэсээр хальт бөхийн хувцасаа авахаар өрөөрүүгээ гүйлээ.

Юураг цаашаа гүйж буйг харан нүүрэндээ зальжин инээмсгэлэл тодруулан үлдэх Суа

Суа: тэгеээ дамжуулж өгнө харин замдаа төөрчихгүй бол сайн яваарай гэсээр багахан инээд алдаад бэлтэглийн газарлуу явав.

=====================

Гурван хоногийн дараа:

Намжүүн: жонгүгаа миний дүү жаахан тайван бай

Жимин: тийм шүү чи бараг таван ч утасаа эвдэлчихлээ одоо тайвшир

Жонгүг: би тайвширж чадахгүй байна гэсээр толгойгоо барин доошоо суулаа

Өрөөнд байсан ширээ цуурчихсан жонгүгийн утасний дэлгэц хүртэл хагарсан харагдана. Жонгүг юураг өдөржин хайсан хэдий ч явсаныг нь тэр өдрийн орой нь олж мэдээд гурван хоног хайж боломжит бүх хүнлүү залгаж асууж байгаа ч бүгд л мэдэхгүй энд ирээгүй гэцгээнэ. Гурван хоног унтаагүй хоол ч идээгүй хагас үхмэл хүн шиг болсон жонгүгийг ах нар нь хараад зүрх нь өвдөж байлаа. Захирал хүртэл утсаар залгаж бүх чадлаараа юураг хаашаа явсанг хайлгаж байгаа. Тэдэнд байгаа ганц найдвар нь нэг ажилтан маш хурдан сандраад гүйж байхыг нь харсан гэх мэдээлэл.

Тэхён: энийг идчихлдээ ийм байвал маргааш тоглолтон дээр жинхнээсээ ухаан алдаж унах гээд байна чи

Жин: ямар хэцүү юм бэ жонгүгаа чамайг хоолоо идэхгүй байгаа болохоор бид ч хоолоо идэж чадахгүй байна

Жонгүг: би юураг харж байдаг байж хаашаа явсан болоод гурван хоног алга болчихдог байнаа харийн оронд байж ганцаараа төөрчихсөн бол хүн хулгайлчихсан бол яах вэ надаас алхам ч холдохгүй явдаг байсан ганцаараа явах хүн биш ах нараа гэсээр илүү их уйлж гарлаа. Хамгийн түрүүнд зуршил болсноороо бүгд жиминлүү харна. Жимин ч ойлгосон бололтой толгойгоо хөнгөн дохиод жонгүгийг очин араас нь тэвэрлээ. Араас нь хусог ч гэсэн очоод гарнаас атгаж үсийг нь илээд

Хусог: зүгээрдээ ах нар нь заавал туслана чиний дэргэд байна

Жимин: бид бүгдийг нь ойлгож байгаа удахгүй түүнийг олно амлаж байна хэдүүлээ заавал олно юура их сайн охин чамд үргэлж халамж тавьдаг байсан. Тиймээс хүрээд ирнэдээ одоо тайвшираад энэ шөлнөөс ганц халбагадаад үздээ чи зөндөө хоног юм идээгүй тэнхээгүй байвал юура ууралдаг байсан шүү дээ энд байсан бол одоо чамайг хяргаж байх байсан. Тэнхээтэй байж л ажил хийдэг юм олмоор байвал энийг идээд тэгээд дахиад хайцгаая гэсээр аргадана.

Тэр үнэхээр сахиусан тэнгэр шиг хүн бүхэнд зөөлөн хандаж сэтгэлийн хүч өгж байдаг BTS ийн гайхалтай нэгэн гишүүн. Жимин энэ удаад ч жонгүгийг буулгаж авж чадлаа. Жонгүг бага багаар шөлөө ууж дуусгаад

Жонгүг: дахиад идмээр байна

Хусог: за би-... гээд босож байсан ахыгаа буцаж татан суулгаад жимин өөрөө босов.

Жимин: та хэрэггүйдээ би аваад ирье гээд хаалгаруу зүгэллээ

Жонгүг: хён

Хаалгаар гарах гэж байсан жимин иргэж хараад жонгүгийн хэлэх үгийг сонсох гээд зогсоно. Үнэндээ ах нар нь бүгд л юура хэрвээ зугтаад явчихсан бол яах вэ? Хэлсэн нууцуудыг нь задалчихвал яах вэ? гэж бодож байгаа. Харин жонгүгд энэ бүхэн тийм ч чухал биш зүгээр л дахиад алдчихлаа гэдгээс л айна.

Жонгүг: таньд баярлалаа гэж хэлэх гээд

Жимих: зүгээрдээ дүүгээ л асарж байна энэ чинь ах хүний үүрэг гээд инээлээ.

Жонгүг ч мөн адил хариу инээгээд толгой дохив бас хусог ахынхаа мөрийг ч дэрлэж суугаад сая нэг тайвширсан бололтой

Жонгүг: та ч гэсэн хамгийн шилдэг ах минь та нартаа бүгдэнд нь маш их баярлаж явдаг гэдгээ хэлмээр санагдаад байна

Хусог: тийм ээ би чиний инээх шалтгаан

Жин: би чиний ээж чинь

Намжүүн: би чамайг аав шиг чинь хайрлаж чадах хүн

Юнги: би чиний түшиг тулгуур чинь

Тэхён: харин би чиний хамгийн дотны найз

Жимин: тэгвэл би ч бас чиний аз жаргалийн вирус гэсээр гаднаас нүүрэндээ дүүрэн инээмсэглэлтэй жимин шөл барьсаар орж ирлээ. Бүгд л жонгүгийн бага ч болов инээж байгаад нь баярлан хайраар дүүрэн харцаар харан сууна.

Юнги: за ядаж л юм идчихлээ тоглолтийн хугацаа ямар азаар дөрвөн хоногийн зайтай байсан юм тэгээгүй бол нээрээ өнгөрөх байлаа

Бүгд доош харан сууж дахин хайх ёстой газраа бодоцгоон дор бүрнээ ямар ч авиа гаргасангүй. Чимээгүй байсан өрөөнд утсанд мэдэгдэл ирсэн чимээ дуугараж эхлэв ар араасаа дин дин гээд л. Хусог үүнийг мэдэж байсан юм шиг хурдхан босож утсаа аваад хэсэг хөмсгөө зангидан утасаа харан зогслоо.

Хусог: юура энэ хотод байхгүй байх

Бүгд хусогруу асуулт дүүрэн харцаар харна. Харин хусог хөмсөгөө зангидан утасруугаа харсан чигтээ: намайг дагалдаж байгаа ажилчин надруу мэссэж явуулчихсан байна гэж хэлчихээд шууд л хэн нэгэн лүү залгалаа

Хусог: яг одоо энд ажиллаж байгаа И СУА гэх эмэгтэйг аваад ир

Жонгүг: И СУА... одоо л ойлоглоо тэр байжлдээ

Continue Reading

You'll Also Like

93.7K 3.8K 19
Анхаар!!!! + өгүүллэг учир ёс бусын хэллэг зрг зүйлс орсн бгаа. Зза хлх ёстойгоо хлчлээ тгд би та нрт сануулсн өөрсдөө уншисн шүү?
1.3K 161 16
Чамайгаа юу ч болж байсан хамгаалах болно...
5.2M 466K 96
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...
3.3K 314 19
• Хайрлаж чадаагүй түүндээ • Гол дүр: Kim Mingyu (Seventeen) Туслах дүр: V ( BTS - Kim Taehyung) Baekhyun (EXO) S Coups (Seventeen - Choi Seungchol)