3. Зураг

948 56 2
                                    


Жонгүгийн талаас:

Анх шинэ ажилтан ирсэн гэхэд нь нөгөө л нэг ядаргаатай эгч нар байгаа гэсэн бодолтой уулзсан би түүнтэй минь төстэй, өндөр хамар, хөөрхөн алаг нүд, эгдүүтэй инээмсгэлэлтэй охин зогсож байгаад нь үнэхээр том чочролд оров. Яагаад тийм адил байна гэж? Яаж?

Нэгэн хэвийн хэрнээ амар биш хүнд бас ямар нэг зүйлээр дутуу байгаа амьдралыг минь сэргээх шиг л боллоо. Юура тай анх уулзсан өдөр би хотоос зайдуу байдаг гэртээ очиж хононгоо бодож үзэх зүйл олон байсан учир дормдоо очоогүй хэрэг. Харин үүнийг ах нар намайг клуб орж эсвэл эмэгтэйчүүдтэй шоудсан гэж бодоод өнгөрсөн. Тэгж бодсон нь ч зөв байх.

Өнөөдөр би түүний ажиллах хуваарийг нь харчихаад өглөө ирэхэд нь уулзах гэж албаар эрт очсон юм. Гэтэл Юура ирчихсэн юмаа хийгээд зогсож байв. Тэр үнэхээр үзэсгэлтэй бүсгүй бас одоо тэр сонирхолыг минь хангалттай ихээр татаж байна.

Юурагийн талаас:

Өглөө тэднийг гарснаас хойш барааг нь ч харсангүй сая л хальт будалтаа удахгүй ирж хийлгэнэ гэсэн юм нэг ажилтан хэлээд гараад явчихсан. Одоо 12 цаг 33 минут болж байна. 6 цагаас үзүүлбэртэй тул 4 гэхэд үзүүлбэр үзүүлэх газартаа очсон байх ёстой ч одоог хүртэл тэд бүжгээ давтаад завгүй байгаа бололтой. Би хүлээхээс өөр зүйл одоохондоо хийхгүй сууж байтал захирал намайг дуудуулсан байх юм.

Нууц зүйл хэлэхэд хэдэн сарын өмнөөс би захиралтай танил болж сайн танилцаад авсан. Киноны зураг авалтанд нүүр хувирган ажилж байгааг минь санаандгүй найзаасаа сонсоод ирж уулзахдаа намайг их магтсан юм. Тэгээд л нөгөө баярласан амьтан чинь BigHit рүү гүйгээд ирчихсэн энд ажиллаж байна. Би хааяа боддог "өмнөх насандаа би дэлхийд хамгийн чухал гавъяаг үйлдсэн хүн байсан байх" гэж.

Би захиралын өрөөний хаалгыг тогшоод орлоо тэр өрөөндөө бичиг цаас барин сууна. Бас ийм том компаны захирал байж ингээд сууж байдаг л юм байна. Ихэвчлэн нарийн бичиг нартаа л даатгаад завтай явдаг байх гэж боддог байж билээ.

Юура "сайн байна уу? захирлаа Стилистийн багын Ким Юура байна"

Захиарал "суулдаа Юура"

Юура "за"

Захирал "Өглөө багийн ажилтнаас чинь сонссон Жонгүг чамаас өөр хүнээр нүүрээ будуулахгүй бас чамайг ч өөр хүнийг будаж болохгүй гэж аашилсаныг дууллаа. Уучлаарай захирал хүн байж шаардлага тавьж мэдэхгүй гэж бодож байгаа байх. Жонгүг өмнө нь ингэж аашлаж байгаагүй хүүхэд л дээ. Ямар нэгэн буруу санаагаар тэгж аашлаагүй гэж бодож байна. Тиймээс чи манай залуусыг цаашдаа сайн харж хандаж өгөөрэй. Бас чи манай ажилчид дунд нилээн залуухандаа орно. Ямар нэг асуудал гаргаж үеэрхэл эсвэл дотно харилцаатай болохгүй байх гэж найдаж байна. Чамайг болздог залуутай гэж сонссон учир би чамайг ажилд орно гэхэд тайван хүлээж авсан шүү" гэлээ. Намайг найз залуу эсвэл сүйт залуу байхгүй бол ажилд авах магадлалд нөлөөлөх байсан болохоор нэг залуу гуйж дагуулж ирээд танилцуулсан юм. Тийм ээ...би нүгэл үйлдсэн...миний хувьд их том нүгэл.

𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴 - ✔️Where stories live. Discover now