𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴...

Autorstwa diaminso

14.5K 775 40

2018 он BTS хамтлагийн Жонгүг - Миний үхэн үхтэлээ хайрлаж явах эхний бөгөөд эцсийн эр хүн минь байх болно... Więcej

1. Жон Жонгүг
2. Дахиж алдахгүй
3. Зураг
4. Мэдрэмж
5. Санчихсан байна
6. Аялан тоглолт
7. Атгаж болох уу?
8. Нууц
9. Хариулт
10. Зогсож байхгүй юу?
12. Хамт оръё
13. Ядарж байна
14. Сохён гэж...
15. Шинэ жонгүг
16. Айж байгаа
17. Өөрийн биеээр
18. Хамтдаа ууцгаая
19. Салах цаг нь болсон
20. Баярлалаа

11. Даашинз

574 35 1
Autorstwa diaminso


Бид аялан тоглолтоосоо өмнө дэлгүүр гаран хэрэгтэй зүйлсээ авахаар болсон юм. Нэг ёсондоо бараг л анхны минь болзоо. Гэтэл миний хажууд яг л нинжа шиг хувцласан хүн машин бариад сууж байна бас болоогүй гарнаас минь атагчихсан. Нэг бодлын үнэхээр эгдүүтэй ч юм шиг яг ингээд хөөрхөн бүх юм аа багалж бондойчихоод яаж явна гэж бодсон юм болоо тэглээ ч арми нар хаанаас ч хараад ямар ч юм өмсөж нуугдасан байсан таньдгийг мэддэгүйл юм байхдаа. Заавал эндээс явахаасаа өмнө чамд хувцас авж өгнө гээд уурлаад байсан юм. Жонгүгийг уурлаж байгааг олон удаа харж байгаагүй юм байнлээ яг хөмсөгөө зангидаад зогссон үнэн царайлаг харагдсан.

Машинаас би эхэлж буугаад дэлгүүрийн үүдэнд 4-5 минут жонгүгийг хүлээлээ тэр одоо л машинаасаа буун их дэлгүүрийн хаалгаар нинжа шиг юм аймар сүртэй алхсаар орж ирээд үүдэнд таг зогсчихож байгаа юм даа. Уул нь хамтдаа орж ирэн харагдахгүйг хичээсэн юм. Ямар тайзан дээр загвар өмсөж байгаа биш дээ энэ хавиар нэг загвар өмсөгч шиг алхаад бас намайг хайгаад байгаа юм аа. Өндөрийг хэлэх үү зарим хүмүүс таньсан л байх. Тэгж тэгж байгаад над руу залаглаа.

Жонгүг: хүн ороод хүлээж бай гэж байхад хаашаа ганцаараа яваад алга болчиж байгаа юм

Юура: би чамайг харж 10 минут энд зогслоо би яг урсдаг шатны хажууд байна гэхдээ ийшээ ирэхгүй шүү чамайг хөгшин залуу гэлтгүй солонгос бүх хүмүүс таньдаг. "BTS хамтлагын алтан макнэ Жон Жонгүг олон нийтийн газар бүр болоогүй эмэгтэй хүнтэй хамт явж байна" гэсэн мэдээ би лав маргааш олж сонсмооргүй байна. Намайг холоос хараад алсаас дагаад ингээд хоёулаа утсаар яриад явъя ойлогсон уу?

Би ч одоо бүр жонгүгийг загинаад юу л болоод байна даа.

Жонгүг: Ийм азгүй байх гэж найз охиноо хүртэл хөтлөөд явж чадахгүй. Ойлоглоодоо холоос хараад нуугдаад явж байя

Юура: манай күүки мундаг шүү

Тэрэнлүү харж инээчихээд бид 2 эхлээд гутал сонирхлоо. Бид 2 ч гэж би. Олигтой гоё гутал олдохгүй болохоор болиод өөр зүйл харж эхлэв. Шар өнгийн зүйлсэд дуртай бас ягаан тийм болохоор энэ хоёр өнгийн даашинз эсвэл плаж авмаар байна. Дээд давхарын тасагуудаар явж байгаад нэг зуны даашинз олж харсан ч одоо хүйтрэх гэж байхад даашинз өмсөөд ч хэрэггүй байх гэж бодоод утасаа чихэндээрээ барьсаар санаа алдаж байгааг минь жонгүг сонссон бололтой: Чамд таалагдаж байвал аваа би авж өгнө гэж хэлээд байхад хэдэн ч хувцас авсан би уурлахгүй дуртай хувцаа авахгүй яваад л байх юм одоо бэлтгэлтэй хурдан сонгоо хөл бас өвдөөд байна

Юура: ойлоглоодоо тэгвэл тэр шар даашинз ямар байна авмаар санагдаад хөөрхөн харагдаад байна

Жонгүг: тэгээ чамд сайхан зохих байх өөр юу авмаар байна

Юура: мммм...Чамайг

Жонгүг: ваххх Ким юура юу гэнээ намайг авмаар байгаа юм уу уг нь чинийх л юмсан

Юура: ингээд чамтай хэдий утсаар яриад явж байгаа ч хамт явж байна гэж бодохоор одоо ч итгэж өгөхгүйн ээ

Жонгүг: би л итгэхгүй байх ёстой хүн нь баймаар юм. Бусад охид биш чамд л татагдаад байгаа нь итэгмээргүй байхад

Би одоо энэ дэлхийн хамгийн жаргалтай байгаа хүн байх. Хэзээ ч хүрж чадахгүй мөрөөдөл минь биелчихсэн байхад жаргалтай байх хэрэгтэй.

Даашинзаа бичүүлж байсан чинь жонгүгтэй нэг хүүхэд ярьж байхыг харлаа. Баригдчихсан юм биш байгаа. Залагсан чинь утасаа авчихаад чанга яригч дээр нь тавьчихав

Жонгүг: энэ саяны "байна уу" гэсэн хүн миний найзалдаг охин байгаа юм. Гоё хоолойтой байна уу?

Хүү: тийм байна үнэхээр өхөөрдөм хоолойтой эгч байна

Жонгүг: чамайг хэн гэдэг юм яагаад жаахан байж ганцаараа энд сууж байгаа билээ

Хүү: намайг У Мину гэдэг ээж тэнд ажилдаа байгаа бас би том эр 8 нас хүрчихсэн

Хүүг заасан зүг рүү хартал миний даашинз авж байгаа дэлгүүрийн ажилтан байлаа.

Жонгүг: тэр танай ээж гэж үү? тэгвэл тэнд хажууд нь байгаа миний найз охин. Чи найз охин гэж мэдэх үү?

Хүү: мэднээ тэр эгч үү? ваа энэ эгч аидол байх аа тийм ээ ямар хөөрхөн эгч вэ та ёстой мундаг ах байнаа ийм хөөрхөн эгч найзалдаг хүн чинь байдаг. Та бас аидол уу царайлаг юм шиг харагдаад байх юм маск аа авчихаж болохгүй юм уу? би таныг хармаар байна

Жонгүг тэр хүүг харж инээж байгаад хацараас нь чимхэн: тийм ээ ах нь аидол болохоор масктай байгаа юм. Тийм болохоор тэр эгчтэй нь хамт явж чадахгүй их муухай гээд хүүхдэд эрхлээд байлаа.

Хүү: та аидол гэхээр таныг сайн харах хэрэгтэй. Арай та нөгөө BTS хамтлагын гишүүн...өөө тэр ахыг хэн гэдэг билээ. Би юм тогтоохдоо жаахан муул даа

Жонгүг: ахыг нь Жон жонгүг гэдэг. BTS хамтлагийн макнэ. Одоо санаж байна уу?

Хүү: ^o^ та нээрээ яриад байгаа юм уу? би нээрээ тийм алдартай хүнтэй яриад байна гэж үү?? Би жонгүг ахад үнэхээр их дуртай шдээ үнэхээр та юм уу?? гэсээр жижиг гараа амныхаа урд барьлаа.

Жонгүг хүүг өхөөрдөж байгаа бололтой үсийг нь арзайлгаад доошоо тонгойж маск аа тал буулгаад хүүд харууллаа. Хүүгийн ам нь ангайгаад хэлэх үггүй байхад нь жонгүг маскаа буцаж зүүгээд: энэ бид хоёрын нууц шүү. Ахыгаа аав ээждээ хэлж болохгүй бүр яасан ч хэлж болохгүй чамайг хэлэхгүй сайн хүүхэд байвал ах нь чам дээр нэг өдөр хүрж ирээд уулзаж амттай юм авж өгье тохирох уу?? Би жаахан удаж магад л байх

Хүү: нээрээ юу би хэнд ч хэлэхгүй ээ бас та амалсан шүү би мартахгүй шдээ заавал биелүүлээрээ гэж хэлчихээд босоод гүйчихлээ.

Би жонгүг дээр тэсэх ээ байгаад очив.

Юура: чи ёстой мангар байх аа тэр хүү хүмүүсд хэлчихвэл яах болж байна дээрээс нь намайг бас найз охиноо гээд зааж хүртэл өгөөд

Жонгүг: зүгээр дээ тэр хүү хэлэхгүй би мэдэж байна тэглээ ч чамайг гайхуулмаар байсан юм

Юура: болдог хүндээ гайхуулж гэнэ би нээх гайхуулаад байх хүн мөн үү? алив явъя чамайг ажил дорм ер нь хаана ч сэсан эсвэл папарицууд дагаад явжил байгаа маргааш нислэгтэй хүнд харагдахаасаа өмнө явмаар байна

Жонгүг: дэлгүүр хэсэхэд хүртэл үргэлжил дарамт байх юм аа. Ямартай ч чамайг гэрт чинь хүргэж өгнө бүх зүйлсээ аваад сайн бэлтгэлээ хийгээрэй ойлогсон уу?

Юура: тийм ээ маш сайн ойлгож байгаа яваад хэдэн сар болох бол?

Жонгүг: тэрийг менежэр ахаас л асуунадаа

Юура: тэгвэл орой хэд хүртэл бэлтгэлтэй байх юм оройтвол ядрах байхдаа

Жонгүг: нилээн оройтох байх очоод бэлтгэл хийх хугацаа олдохгүй саяхан энд тоглолтоо хийсэн болохоор гайгүй ч дахиад бэлдэх хэрэгтэй. Би ядрахгүйдээ санаа зовох хэрэггүй

Бид хоёр замдаа тоглолт бэлтгэл ярьсаар манай гэрийн гадаа ирлээ. Жонгүг намайг буулагчихаад бэлтгэлрүүгээ явчихсан. Би гэж хүн гэртээ ороод л шууд аав ээжрүү залгаж явах болсоноо хэлэн хувцаа ч бэлдэж эхлэв. Гэрээ хөрш айлдаа харж байгаарай гэж захиад нэг илүү түлхүүрээ өгсөн. Манай хөрш айл их сайн хүмүүс байгаа юм.

Ингэж байгаад явах бэлтэглээ хийгээд цаг ч хэд болж байгааг анзаарсангүй.

22:36

Нилээн орой болчихож ээ жонгүг дууссан болов уу? залгаад үзвэл бэлтгэлийг нь таслалаа гээд ууралчихгүй байгаадаа. Энт рүү явчихаад ирвэл илүү дээр байх. Өглөө эрт нислэгтэй учир одоо амрахгүй бол ядрана шүү дээ. Салхилангаа ажилруугаа явчихаад ирье хэмээн шийдээд нүүрээ ч будахгүй хувцасаа солин маск зүүгээд гадуурхаа өмсөн гарлаа.

Энтийн гэрэлүүд одоо ч асаалттай байна. Хаалгаар ороод шууд л бэлтгэлийн заалруу явав. Хаалгыг нь зөөлөн онгойлгоод завсар гарган хартал бүгд үнэхээр их ядарж хөлс нь гарчихсан сая л бүжиглэж дуусаад сууж байгаа бололтой. Хаалгаа хаах гээд түлхэж байтал жонгүг намайг харчихаад гүйж ирэн хаалга бүтэн онгойлгочихов.

Жонгүг: хүрээд ирчихсэн байх чинь

Юура: аан нөгөө бэлтэглийг чинь дууссан болов уу гээд л ирсэн юм одоо буцлаа гээд бараг л жонгүгийн ард нь орж нуугдаад шивнэх шахам хэлэв. Яаж байгаад намайг харчихдаг байна аа. Зааланд зөвхөн тэр долоо л байсан учираас жонгүг намайг шууд л хөтлөөд заалруу орчихлоо. Намжүүн ах бүр хамгийн том нүдээ гарган бид хоёрын хөтөлсөн гарлуу харна. Би сандараад хэлэх үгээ олохгүй жонгүгийн гарнаас илүү чанга атган буцаж гарах гээд чангааж байтал

Жонгүг: Ах нараа бүгдээрээ албан ёсоор танилц миний найз бүсгүй Ким Юура

Czytaj Dalej

To Też Polubisz

49.3K 4.4K 21
Baddie охин харин аавдаа бяцхан охин....
40.8M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...
1.5M 111K 42
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
7.3K 681 12
Дараа насандаа чамаар юу юунаас илүү их хайрлуулахыг хүснэ...