𝙲𝙰𝚄𝚂𝙴 𝚘𝚏 𝙲𝙷𝙰𝙽𝙶𝙴...

By diaminso

14.5K 775 40

2018 он BTS хамтлагийн Жонгүг - Миний үхэн үхтэлээ хайрлаж явах эхний бөгөөд эцсийн эр хүн минь байх болно... More

1. Жон Жонгүг
2. Дахиж алдахгүй
3. Зураг
4. Мэдрэмж
5. Санчихсан байна
6. Аялан тоглолт
8. Нууц
9. Хариулт
10. Зогсож байхгүй юу?
11. Даашинз
12. Хамт оръё
13. Ядарж байна
14. Сохён гэж...
15. Шинэ жонгүг
16. Айж байгаа
17. Өөрийн биеээр
18. Хамтдаа ууцгаая
19. Салах цаг нь болсон
20. Баярлалаа

7. Атгаж болох уу?

814 43 0
By diaminso


Хурал дуусаж танхимаас гарлаа. Энэ жилийн сүүл болон дараа жилийн сүүл хүртлэх ажилчидын төлөвлөгөөг бэлтгэлийн зааланд танилцуулж үүрэг өгнө гэсэн учир би ч бас очиж тэдний өмсөх хувцасыг нь авах хэрэгтэй.

Бусад ажилчидаа даган заалруу явав. Тэнд BTS бэлтэглээ хийж байгаа эсвэл түр завсарлсан ч юм уу ямартай ч Жонгүгийг харах нь байна.

Зааланд орж ирээд хүмүүсийн голоор явж нэг хүнийг хайн эргэн тойрныг шалгана "хайччихдаг байна аа явчихсан юм  болов уу? ахх жонгүг гуай байж байхгүй ер нь өөрийгөө аидол гэдгээ мэддэг хүн үү? үгүй юу? хамт тулж ажилж чаддаггүй зарим хүмүүс тэднийг харахыг хүсдэг л байж таарашдээ" гээд амандаа үглээд зогсож байтал гэнэт хажуунаас "би өөрийгөө царайлаг гэдгээ мэднээ магтсанд баярлалаа" гэлээ.

Юура "Ёохх Бурхан минь гэж хүн айлгачих юмаа хаанаас гараад ирдэг юм зүрх зүрх"

Жонгүг "цочоосонд уучлаарай миний буруу хэлж ирдэг байж" гэчихээд миний урд бөхийгөөд эхлэв"

Юура "босолдоо хүмүүс хараад байна. Ажилчид бүгд байхад юу гэж бодох юм???"

Жонгүг "Намайг чамтай сээтэгнэж байна л гэж бодно^^"

Юура "тэгээд харин ч болох-. . .Юу??? та чинь одоо гэнэт юугаа яриад...тэгж бодож болохгүй ээ би халагдана"

Жонгүг "тэд юу гэх нь хамаагүй ээ намайг байгаа цагт чи халагдахгүй. Би нээрээ өрөөгөө гаргуулчихсан анхнаасаа дуугаа бичиж байх жижигхэн ч гэсэн дажгүй өрөөтэй болмоор байсан юм"

Юура "дуугаа хаана ч бол хаана ч бичдэг биздээ тусдаа өрөөтэй болдог нь яаж байгаа юм. Компань дотор аль хэдийн та бид хоёрын талаар цуу яриа гарчихсан байсан. Ер нь таньд амралтын өрөө байдаг биз дээ тийм байхад будалт хийлгэх гэж дуу зохиох гэж тусдаа өрөө гаргаж аваад би л таныг будаад байхаар хүмүүс бас өөр юм бодоод та ойлгож байгаа биздээ?...угаасаа одоо бараг жил солонгосд байхгүй байх юм чинь өрөөтэй болоод яма-. . ."

Жонгүг "Бас сохёнтой адилхан чаличаа юм гээч ёстой нээрээ" гээд миний уруулыг чимхэн хөмсгөө зангидаад зогсчихов. Тавьсных нь дараа би өөдөөс нь муухай харж байгаад хамаг чадлаараа хашгирж гарлаа.

Юура "Яаааа ЖОН ЖОНГҮГ!!! ямар чанга чимхдэг юм өвдөж байна. Бараг мэдээгүй болчихсон байхаа миний уруул минь ии"

Жонгүг "би биш чи л өөрөө хүмүүсийн анхаарлыг татаад байх шиг байна. Явъя би зураг авалттай"

Тэр миний үсийг арзайлагчихаад эргээд яваад өгөв. Эргэн тойронд байсан ажилчид бүгд бид хоёрын зүг гайхаж харна. Аргагүй шдээ худал гэвэл заалаар дүүрэн хашгарчихсан юм чинь.

Хуваарь нь гэнэт солигдож BTS дахин зураг авалтанд орохоор болчихсон байлаа. Өдөрт хэдэн ч удаа зураг авалтанд ороод байгаа юм бүү мэд. Толгой эргэмээр хэдий ч хэлснээр нь дагаж яваад л байв.

Би ч гэж тэр танхимаас гүйх нь холгүй гаран тэдний араас дараа жилийн бүх төлөвлөгөө өөрийнхөө дааж авсан ажилийн цаасаа хараад явлаа. Ер нь жонгүгтэй хэзээ ийм дотно болчихсоноо лав санахгүй байна. Магадгүй хоёр долоо хоног тасралтгүй өдөржин араас нь дагаж гүйгээд байсан учир их цагыг хамт өнгөрөөж их зүйл ярилцаж байгаа болохоор юм болов уу...

Хараад явж байсан ажлын төлөвлөгөөний цаас минь хүний гараар бичсэн шал өөр удирдамж байх нь тэр. "Энэ дээр чинь 2 зүйл л байна ш дээ.Жон Жонгүгийн хувийн туслахыг хийх Жон жонгүгийн стилистийг хаа явсан газар хариуцаж ажилах гэнэ үү?? Энэ хувиарлсан ажил биш угаасаа л миний хийх ёстой ажил байна" гэсээр амандаа бувтнан гайхаад явж байхад минь "Жонгүг сая авахаас чинь өмнө өөрчилчихсөн юм" гэлээ.

Юура " энийг өөрчилж болдог юм уу?"

Тэхён " уг нь болохгүйлдээ чи дахиад менежэр дээр очсон дээр байх"

Тэхёныг араас нь харж нэг бөхийчхөөд цаасаа барин шинэ ажлынн өрөөрүүгээ яааран гүйлээ. Юу ч гэсэн эхлээд зураг авалт руу нь явуулах хэрэгтэй.

Нөгөө нэг тусдаа гээд үглэж хэлж байгаад гаргаж авсан өрөөний хаалгийг татан онгойлгоод ортол жонгүгийн үнэр дүүрэн үнэртэж байна. Хувцас хэрэглэдэг бүх юмыг нь оруулаад ирчихсэн. Тайзан дээр байхад нь ямар өөрийнх нь үнэрийг үнэртэж байсан биш тэр үнэхээр гоё үнэртэй. Жонгүг сандал дээрээ суун утсаа оролдож хэнэгч үгүй сууж байлаа. Уг нь зураг авалт нь болох гээд байдаг. Ийм байхдаа хүртэл үнэхээр сэтгэл татам байх юм аа.

Юура "Будалтаа хийлгэх үү?"

Жонгүг "тэгеээ гэхдээ эхэлхээсээ өмнө надад дугаараа өгөх хэрэгтэй байна яаралтай шүү үгүй бол би будуулахгүй!"

Юура "юу??"

Жонгүг "дугаар. Чиний утасны дугаар. Гэнэт ажил гараад хэн ч чиний дугаарыг мэдэхгүй бол яах юм. Эсвэл гэнэт надад хувцас хэрэгтэй болоод эсвэл будуулах хэрэг гарвал яах уу?"

Юура "гэхдээ би таньтай ажлын цагаар байнга хамт байх-. . .аа үгүй ээ миний дугаар менежэ-...заза ойлоглоо өгье"

Хэсэг би халааснаасаа утсаа гаргаж ирэх үгүйгээ бодон зогсож байгаад жонгүг руу хартал гараа сунгаад суугаад байлаа. Эргэлзэж байсан ч утасаа гарган ирээд түүнлүү чиглүүлтэл инээж байгаад "баярлалаа" гээд авчихав.

Юура "Одоо будалтаа эхэлж болох уу?"

Жонгүг "тиймээ дуртайяа будуулна. Би тийм ч олон хүний дугаарыг аваад байдаггүй л дээ ах нар ээж аав захирал менежэр гээд цөөн хэдэн хүн л бий одоо чи нэмэгдчихлээ"

Тэр надруу дулааханаар ширтэн инээж байна. Би ч мөн адил уруулаа жимийж доошоо хараад инээмсэглэнэ зогсоно. Би ийм ичэмтгий хүн биш. Түрүүнээс хойш л маяглаж доош хараад байх юм.

Юура "миний мөрөөдлүүдийн минь нэг биелчихлээ"

Жонгүг "тэгвэл би мөрөөдлийг тань биелүүлчихлээ хадагтай"

Бид 2 бие биенлүүгээ харж инээж байгаад будалтаа хийхээ ч мартчихсан сууж байв. Маш хурдан будаж үсийг нь янзалаад зураг авалтын талбайруу гаргалаа. Миний ганц туслах зүйл нь будах л юмдаа.

===================

Жонгүгийн талаас:

Олон жил хамт байсан хүмүүс шиг дотно санагдаж. Харах тусам Сохёнтой адилхан энэ охиныг захиралд хэлж байгаад тусдаа хамт ажилах болсон юм. Би  сүүлийн 4 хоног нүүрнээсээ инээмсгэлэл салгасангүй. Хуучин жонгүг эргээд ирсэн мэт яг л 7 жилийн өмнөхтэй адил. Дахин дурлаж дахин инээмсэглэж байгаа. Үнэндээ надад хүмүүс юу гэж бодох ямар цуурхал тарах нь хамаа алга. Гадагшаа тарж олон нийт мэдэхгүй байхад л болно гэсэн шийдвэр гаргаж түүнтэй улам дотно болохоор шийдчихээд өнөөдөр ийм зоригтой үйлдэлүүд хийсэн хэрэг.

Өнөөдөр гацхан удаа амралт авна гэж гуйгаад Юураг нэг газар дагуулж явахаар болсон юм. Үүнийг ах нар ч мэдээгүй. Өдөржин цаг руу харж орой болохыг хүлээн бүжигдээ ч төвлөрж өгсөнгүй. Хусог ахад зэмлүүлж байн байн амралт авсаар байгаад бүжгийн багш ч залхсан бололтой "за өнөөдөртөө ингээд больцгооё. Маргааш өглөө 8 гэхэд бэлэн байж байгаарай" гэлээ. Багшийг хэлж дуусав уу үгүй юу хамгийн түрүүнд хувцасаа солин бүгдэнд нь "баяртай" гэж хэлээд гарлаа.

=====================

Юурагийн талаас:

Ажил тараад хүлээж бай гэснийг нь санан гарах хаалганы хажууд сандал дээр суун бодно. Хаашаа явах гэсэн юм бол? Гэнэт гэнэт сонин зүйл их хийх юм аа энэ хүн.

Уйдаад байсан болохоор хөлөөрөө газар дүрс зуран цаашдаа юу болох талаар бодно. Газар дүрс зурах угаасаа л хөгжилтэй байдаг юм хойно цэцэг зурахыг хичээн ганцаараа баясан инээгээд сууж байлаа.

Жонгүг "Хөл чинь хугарлаа яаж хөдөлгөөд байдаг байна аа эмэгтэй хүн байж хөлөө хумьдаг байгаадаа"

Юура "зүгээр л уйдаад байсан юм"

Жонгүг "Тэгэхээр явцгаая хол газар болохоор хоёулаа яг одоо л хөдлөх хэрэгтэй"

Юура "Хааша-..."

Жонгүг "Очоод мэдээрээ" гэхэд нь би нэг толгой дохиод орой болж байхад хол газар явах гэж байгааг нь гайхан араас нь алхлаа. Бид хоёрыг доош граж руу ордог хаалгаар гарах гэж байхад СУА эгч үүдэнд зогсож байж таарав. Харих гэж байгаа бололтой.

Би инээн "Суа эгчээ харих гэж байгаа юм уу? гээд инээмсэглэн бөхийтөл надад хариулт хэлсэнгүй. Жонгүг руу харсанаа гүйж очин шууд л гарнаас нь сугдаж аваад "Жонгүгаа юуратай хаашаа явах гэж байгаа юм би хамт явж болох уу?"

Жонгүг "Тэр таньд хамаагүй санагдаад байх юм ажилтай" гээд хөндий хүйтэн хоолойгоор хэлэн сугадсан гарыг нь тавиулаад шууд л зөрүүлээд намайг гарнаас хөтөлчихөв. Би сандарж гарыг нь тавиулах гэж хичээн чирэгдсэн хэвээр Суа эгчид бөхийгөөд гарав. Кино шиг юм бэ? Бас амьдрал дээр ийм юм болдог л юм байна.

Энт ээс доош граж руу ороод аль машинд суухыг мэдэхгүй учир дуугүй л чирэгдсэн чигтээ явна. Нэрийг нь мэдэхгүй байгаа ч маш үнэтэй гэдэг нь шууд л харагдахаар тас хар өнгөтэй гаднаасаа юу ч харагдахгүй тансаг зэрэрлэлийн машины дэргэд ирж зогсоод "суу" гэлээ. Гайхалтай тэрний машинд нь сууж үзэх нь байна. Хаалгийг нь онгойлгоод суусныхаа дараа суудал дээрээ томоотой гэг чинь цүнхээ өвөр дээрээ тавиад цэх суухийг хичээв. Ер нь хэн ч гэсэн тэгэх л байсан дэлхийн од хүний бараг надаас ч үнэтэй машинд нь орж суучихаад биеэ зөв авж явах хэрэгтэй. Жонгүг нөгөө талаар орж ирж суугаад "Удахгүй намар болоод хүйтрэх гэж байхад ийм нимгэн задгай хувцаслахаа больсон дээр биш үү?"

Юура "ойлоглоо цаашдаа анхаарж байя"

Түүний хэлдэг зөв гэхдээ л дулаахан өдөр байхад арай л хэтрүүлээд байх шигээ. Жонгүг зүв зүгээр байж байгаад л уурлаад эхэлдэг. Би энэ удаад үнэхээр зориг орон асуухаар шийдэв тэглээч ажил дээр биш байна.

Юура "Та яагаад гэнэт ууралчихав?"

Жонгүг "ууралсан юм шиг харагдаж байна уу?"

Юура "тиймээ сая дотор надтай зүгээр л ярьж байсан шиг санагдах юм...Ингэхэд яахаараа надаа ер нь уураа гаргаад байдаг юм бэ?. Би буруу юм хийсэн бол надад хэлэхгүй байнга л ууралчихдаг. Намайг юу гэж боддог хүн бэ?? Би бодож байгаагаас чинь ч олон аидол хүмүүстэй ажилсан та нарыг хайралдаг байсан болохоор уулзаад одооч гэсэн зүрх хаагдах гээд байдаг болохоор л ингэж томоотой байгаа юм тэгж байхад хүнд дуртай үедээ муухай аашлаад сайхан зантай байхдаа сайхан үг хэлээд байж болохгүй биз дээ. Бас намайг ажлаасаа халагдаг гэж бодоод байдаг юм уу тийм бол зүгээр л хэлнэ биз. Яах гэж хачин хачин үйлдэл хийдэг юм. Бид танилцаад 30 хоног ч болоогүй байна. Би чинь бас хүн сандрана зүүдэлдэг мөрөөддөг байсан юмнууд биелээд байхад би галзуурах гээд байга-.."

Жонгүг миний ярьж байхдаа урдаа савчуулан тайлбарлаж байсан гарыг минь гэнэт л хоёуланг нь атгаж аван өөрлүүгээ харуулчихлаа. Ярьж байсан зүйлээ ч мартчихаад өөдөөс нь нүдээ бүлтэгнүүлэн харж байхад минь түүний уруул надад мэдрэгдсэн юм гэхдээ уруул дээр минь биш хацар дээр л дээ. Удаанаар зөөлөн үнсэж холдоод

Жонгүг "үнэхээр дүрсгүй юм аа ингээд ярьж байгаа чинь хүртэл хөөрхөн харагдаад байх юм Ким Юура"

Юура "тээр та ингээд л зүгээр болчихдог. Надаар тоглоод байгаа юм уу? яагаад ингэж сайн хандаад байгаа юм? цаг мөч бүр минь зүүд шиг санагдаад байна. Надаар тоглож зүгээр ганц шөнийг өнгөрөөе гэж бодож байгаа бол шууд хэлчихсэн чинь дээр шүү" 

Тэр намайг ийм хариу үйлдэл гаргана гэж төсөөлөөгүй бололтой. Яагаад би түүнлүү ууралчихваа.

Гараа тавиулах гээд татаж байтал тэр буцаагаад бүр салаавчлаад атагчихав. Жонгүг инээсэн чигтэй урагшаа харан машинаа хөдөлгөөд жолоогоо эргүүлэнэ явж эхэллээ.

Жонгүг "Намайг жаргалтай байлгах гэж ингэж инээдтэй юм яриад байдаг юм уу? би огт тийм зүйл бодоогүй болохоор тайван байдаа чамайг тэгж их догдлуулснаа мэдсэнгүй" гээд надруу инээн буцан замаа ширтэж миний гарыг тайвнаар илбэх зуураа инээмсэглэнэ. Өнөөдөр тэр үнэхээр их инээж байх чинь.

Хотоос зайдуу болж нилээн удаан явлаа. Би атгасан гарлуугаа хараад л яваад байв. Сүүлдээ алга хөлрөөд чанга зохилоод байгаа зүрх ч зүгээр болсонгүй. Ийм амархан байсан юм уу? Эсвэл би тийм төгс төгөлдөр төрчихсөн юм болов уу?? Надад дуралчихсан юм байхдаа.

Жонгүг "юура яг одоо надад чамаас асууж бас зөвшөөрөл авах нэг зүйл байна"

Юура "ю..юу юм"

Жонгүг "би гарыг чинь хүссэн үедээ ингээд атгаж байж болох уу? Ингээд атгавал би илүү жаргалтай болох юм шиг байна"

Continue Reading

You'll Also Like

7.3K 681 12
Дараа насандаа чамаар юу юунаас илүү их хайрлуулахыг хүснэ...
144K 3.5K 24
"You're not my type" "We'll see about that, Mr. Perfect" ♡ Completed A Baekhyun fanfic
1.2M 66.1K 59
𝐒𝐜𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐋𝐨𝐯𝐞〢𝐁𝐲 𝐥𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬 〈𝐛𝐨𝐨𝐤 1〉 𝑶𝒑𝒑𝒐𝒔𝒊𝒕𝒆𝒔 𝒂𝒓𝒆 𝒇𝒂𝒕𝒆𝒅 𝒕𝒐 𝒂𝒕𝒕𝒓𝒂𝒄𝒕 ✰|| 𝑺𝒕𝒆𝒍𝒍𝒂 𝑴�...
130K 3.7K 15
𝓑𝓪𝓼𝓮𝓭 𝓸𝓷 𝓗𝓪𝓻𝓻𝔂 𝓟𝓸𝓽𝓽𝓮𝓻 𝓪𝓷𝓭 𝓣𝓱𝓮 𝓢𝓸𝓻𝓬𝓮𝓻𝓮𝓻'𝓼 𝓢𝓽𝓸𝓷𝓮. Welcome To Hogwarts, the beginning of your long awaited journey...