HUSBAND ||JJK [Completed]

By sera_era

134K 11.3K 598

Намайг хайрлахаа больсон миний нөхөр... Highest rank: #жин - 1 #намжүүн - 1 #жимин - 1 #хусог - #юнги - 1 #... More

Intro
01. Дуудлага...
02. Согтуу Жонгүг...
03. Нүд...
04. Эргэлзээ...
05. Тэхён...
06. Гутал...
Бонус.
07. Хэвээрээ...
08. Аав нь ирлээ...
09. Зурвас...
10. Байсан...
11. Мики...
12. Эригийн нууц...
13. Гайхалтай хүн...
14. Баяртай...

15. Нөхөр...

9.9K 679 55
By sera_era

(Төгсгөлийн хэсэг)

-Сэрагийн талаас-

"Хонгор минь... Одоо орохгүй бол даарах нь!"

Жонгүг цахилгаантай цамцаа надад нөмрүүлэн хацар дээр минь үнсэнгээ ийн хэлэв.

"Гадаа сайхан байна. Жаахан байж байгаад оръё. Тэгэх үү?"

Намайг түүн рүү харан хошуугаа унжуулахад тэр нүдээ анин инээд алдсаар толгой дохино.

"Ийм эгдүүтэй эхнэртэй байх гэж дээ..."

Түүний хоолой намуухан байх агаад намайг инээмсэглэхэд хүргэнэ.

Гадаа аль хэдийн орой болж, жиндүүхэн салхи үлээх ч надад сайхан санагдаж байв.

"Уншчихсан уу?"

Би Жонгүгийн халаасанд байх ягаан дугтуйтай захидал болон хавдаж, улайсан нүд рүү нь ээлжлэн харвал тэр урагш харсан чигтээ ам нээлээ.

"Тийм ээ... Яагаад ч юм. Би их муу хүн юм шиг санагдсан."

"Хөөе... Чи муу биш шүү дээ. Зүгээр л хэтэрхий сэтгэл татам!"

Түүний үгэнд би толгой сэгсэрсээр мөрийг нь дэрлэвэл тэр инээвхийлэх аж.

     Инээж байвал л жаргалтай байна гэсэн үг биш шүү дээ. Тэр гунигтай байгааг би мэдэрч байна.

"Гэхдээ би чамайг хайрласнаа буруу гэж бодохгүй байна. Ер нь яаж чамайг хайрлахгүй байх юм? Бид анхнаасаа л эхнэр, нөхөр байхаар төрсөн хүмүүс... "

"Тэгвэл чи ер нь яагаад намайг хайрладаг юм бэ? Мм?"

    Би үргэлж л гайхдаг байсан.

    Жонгүг бол миний хувьд нөгөө ангийн царайлаг, авьяаслаг, спортлог хөвгүүн л байсан. Бүх зүйл нь төгс мэт л санагддаг байлаа. Тэр бол охин бүрийн л хүслэн болсон залуу...

     Гэтэл би түүнтэй учирснаасаа хойш гэнэт л байн байн таарах болж, тэгэх бүртээ зүрх минь цээжиндээ тогтож яддаг болчихсон байсан. Нэг л мэдэхэд тэр надад сэтгэлээ илчлээд зогсож байсан юм даа!

Ёстой гайхмаар... Тухайн үедээ ийм царайлаг залуу очиж, очиж надад уу? гэмээр л санагдаж байсан юм.

"Чамайг анх харах үед л миний амьдрал тэр чигтээ чи болчихсон. Энгийн зүйлсийг чи энгийн биш болгодог. Зүгээр алхаж байгааг чинь хараад л би сандраад эхэлдэг. Тийм байхад өөр шалтгаан хэрэгтэй гэж үү? Эхнэрээ болгосны дараа л сэтгэл ханаж байсан. Гэхдээ муу нөхөр байж чамайгаа дандаа гомдоож, зовоож, уйлуулж байдагт уучлаарай----"

Би түүний үгийг тэвчээртэй гэгч нь сонссоныхоо эцэст шууд л дээш тэмүүлэн тэврээд уруул дээр нь үнсэж орхив.

Одоо зүгээр л өнгөрсөнийг мартаад, хамтдаа байгаадаа л талархъя.

Тэр миний нөхөр шүү дээ.

"Тэгээд ч үүнээс илүү би л гайхаж байна. Чи яагаад намайг хайрладаг юм бэ?"

Жонгүг уруулаа салган ийн асуухад би инээмсэглээд "Чи намайг гомдоож, уйлуулж, хэцүү байдалд оруулдаг ч гэсэн би больж чаддаггүй. Аль хэдийн би чамд зүрхээ өгсөн. Ердөө л энэ. Нөхрөө хайрлах хэрэгтэй биз дээ?" гэвэл тэр намайг чангаар тэврэв.

***

-Нэг жилийн дараа-

"Юу нь болохоо байчихсан юм бэ?"

Жонгүгийг чангаар орилоход би санаа алдан түүн рүү муухай харав.

     Зүгээр л бүх зүйл сонин байна.

"Яагаад муухай аашлаад, юм л болвол над руу уурлаад байгаа юм?"

Гэрт Сүбин байхгүй байгаа нь сайн хэрэг. Тэр өнөөдөр Тэхёнтой хамт тоглохоор явсан юм л даа!

"Битгий над руу орилоод бай!"

Жонгүг миний үгийг сонсоод хүрмээ шүүрэх шахам авсаар гэрээс гарав.

     Тэр ууртай байгаа үедээ ямар нэгэн буруу зүйл хийхгүйн тулд надаас түр холддог. Гэхдээ энэ удаа үнэхээр миний буруу гэдгийг би мэдэж байна.

     Би буйдангаас босоод толинд харан зогсвол өмнөхөөсөө таргалчихсан юм шиг харагдаж байх нь тэр.

Арай...

Бурхан минь! Энэ таамаг батлагдчихвал Жонгүгийг яаж хүлээж авахыг нь сайн мэдэхгүй нь...

     Би санаа алдсаар гадуур хувцсаа өмсөн гэрээс гарлаа.

Санаснаар минь тэр байрны гадаа байдаг тоглоомын талбай дээрх савлуур дээр сууж байв.

     Хэн нэгэн нь түүнийг 26 настай аав гээд хэлээд өгөөч?

Тэр хэтэрхий эгдүүтэй байна.

     Намайг түүн рүү зүглэн алхахад Жонгүг хөмсөг зангидан ийш, тийшээ харах аж.

Үнэхээр уурлаж дээ...

Хүн бүрт л стресстэж, уурлаж, ямар нэгэн асуудал тулгарах үе гардаг. Гэхдээ мэдээж тэр болгондоо дотны хүмүүсээ гомдоогоод байж болохгүй.

Тиймээс энэ миний буруу!

"Жонгүг..."

Би түүний нэг гараас атгавал тэр юу ч хэлэлгүй гараа татан аваад савлуурнаасаа атгав.

"Муухай аашилсанд уучлаарай."

Намайг шивнэх шахам зөөлнөөр хэлэн доош харан зогсоход Жонгүг чимээгүй л байгаад байлаа.

     Хэсэг хормын дараа тэр түрүүхэн л түлхээд байсан гараа буцааж татан аваад намайг өвөр дээрээ суулгачих нь тэр. Харин би шууд л түүний энгэрт наалдан бэлхүүсээр нь тэврэхэд тэр инээд алдах аж.

"Надад зүгээр л муухай санагдсан болохоор л орилсон юм шүү. Уучлаарай..."

"Үгүй дээ... Намайг л уучлаарай. Зүгээр жаахан ядраад, нэг л зүйл болж өгөхгүй байгаад байсан юм. Тэгээд л уурлачихлаа."

Жонгүг миний үгийг сонсоод толгой дохин үсийг минь зөөлнөөр илэнгээ ам нээв.

"Ойлгож байна аа..."

***

     Маргааш өглөө нь ажлын өдөр байсан ч би чөлөө аван гэртээ үлдэв.

Сүбин, Жонгүг хоёр аль хэдийн явчихсан.

     Бидний амьдралд нэг жилийн хугацаанд өөрчлөгдсөн юм тийм ч их байхгүй. Мики, Тэхён хоёртой байнгын холбоотой байгаа ч Жиминтэй холбоо барих нь хааяа нэг л байгаа. Жонгүг намайг өвдчихсөн гэж бодоод их санаа зовсон янзтай байсан ч би саяхан өөрийнхөө таамгийг зөв гэдгийг баталчихлаа.

      Үнэндээ би жирэмсэн болчихсон байна...

Миний Сүбин дүүтэй болох нь ээ~~

     Би жижигхэн инээмсэглэл тодруулсаар хэвлий хэсэгтээ гараа тавьж үзнэ. Тэгээд өдөржингөө хүссэнээрээ амарч, унтсаны эцэст оройн хоол бэлдэхээр бослоо.

Цаг их хурдан өнгөрчээ?

     Ингэхэд Жонгүг яаж хүлээж авах бол? Түүнийг дургүйцэхгүй гэдгийг мэдэх ч яг Сүбинийг олсон үе шигээ сандрал цээжинд хуримтлагдах аж.

     Тэр үед Жонгүг энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн болсноо надад хэлж байсан.

     Бидний хайр сэтгэлийн маш том  баталгаа бол Сүбин. Одоо дахиад нэгээр нэмэгдэх нь байна шүү дээ!

Хүү болов уу? Охин болов уу?

Оройн хоол бэлэн болохыг мэдсэн аятай хаалга онгойж Сүбиний "Бид ирлээ!" гэх дуу гэрийг дүүргэнэ.

Би гүнзгий амьсгаа авчхаад тэдэн дээр очвол Жонгүг санаа зовсон янзтай над руу харав.

"Бие нь яаж байна? Эмнэлэг явах уу? Өдөржингөө бодогдоод тайван сууж ч чадсангүй."

Тэр ийн хэлээд гараас минь татан үүд рүү алхахад би толгой сэгсрээд "Би зүгээр ээ... Хоолоо идчих! Тэгээд хэлэх юм байна." гэвэл тэр санаа алдсаар толгой дохьлоо.

Зүгээр дээ. Сэра! Тэр баярлана.

     Бид оройн хоолоо идэж дууссаны дараа Сүбин зурагт үзэхээр явж, харин би гаран дахь тестээ чангаар атгасаар унтлаганы өрөөндөө орон сандал дээр суув.

"Хонгор минь..."

     Жонгүг тун удалгүй ардаас минь орж ирээд бэлхүүсээр минь тэврэн өргөөд өөрөө сандал дээр суугаад намайг өвөр дээрээ суулгалаа.

Энэ залуу чинь... Гэнэт ингэхээ болих хэрэгтэй юмсан.

"Жонгүг-а... Би..."

"Чи яасан юм?"

Тэр зөөлөн шивнэсээр хүзүүн дээр минь үнсэн доошлоход би түүнийг болиулахыг хичээнэ.

"Чамд энийг өгөх гэсэн юм."

Намайг түүнд өнөөх тестээ өгөхөд тэр гайхан харав.

"Юу юм? Байзаарай... Би энийг мэднэ!"

Тэр жижигхэн инээмсэглэл тодруулан анхааралтай харж байснаа "Тэгэхээр... Сүбин дүүтэй болж байгаа хэрэг үү?" гэсээр чангаар инээв.

Баяртай байгаа бололтой.

"Тийм ээ..."

Би толгой дохьвол тэр намайг хоёр гар дээрээ дээш өргөөд зөөлнөөр эргүүлэх нь тэр.

Түүний мансуурам үнэр хамар цоргиулж, баяртай инээмсэглэл нь намайг туйлын жаргалтай болгох аж.

Сайхан байна...

"Сүбин-а! Чи дүүтэй болох нь~~ "

***

      Миний төрөх хугацааг дөхөхөд Жонгүг бид хоёр охиндоо нэр бодож олохоор шийдсэн юм.

     Сүбиний нэрийг их санамсаргүй байдлаар өгчихсөн болохоор энэ удаа бид илүү туршлагатай хандахыг хичээж байгаа л даа.

"Түүнд нэр бодоод олчихлоо."

Жонгүг Сүбинтэй тоглож байгаад гэнэт урд минь ирэн хэвлийг минь илэв.

"За... Ямар нэр юм?"

"Эра... Жон Эра..."

Хөөх~~

"Таалагдаж байна."

Би Жонгүг рүү ширтсээр ийн хэлбэл тэр духан дээр минь үнсээд "Бидний Эра... Яг чам шиг минь үзэсгэлэнтэй охин байх байх даа. Сүбин яг намайг дуурайсан шиг..." хэмээн инээд алдав.

Эра...

Жон Эра~~ Үнэхээр сайхан нэр байна!


***

Тэр бол миний  хувьд хэн бүхнээс шилдэг, хэтэрхий дур булаам нөхөр минь!

Худал хуурмаг зүйлс биднийг салгах гэж оролддог ч, бэрхшээл биднийг зальдах гэж хичээдэг ч бид эхнэр, нөхөр хэвээрээ...

Хайрын тухай хууль байгаа болохоор бидний дунд дүрэм гэж байдаггүй.

Энэ аз жаргалтай байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй ч түүнийхээ гараас чангаар атгаад диваажинг зүглэхийг хүсч байна.

Харанхуй нөмөрч энэ гэрлийг үгүй хийсэн ч бид гар, гараасаа тавихгүй. Харин ч бие, биенийгээ ойлгож илүү их хайрласаар байх болно.

Гэр бүл тэр тусмаа эхнэр, нөхөр хоёрын харилцаа гэдэг их чухал бас нандин зүйл.

Би нөхөртөө хайртай. Тэр ч бас надад хайртай. Бидний хүүхдүүд эрүүл саруул байна. Энэ л жинхэнэ аз жаргал... Тийм биз?


























>>>Оройн мэнд ERAs... Энд хүрээд "HUSBAND" бичвэр маань дуусч байна аа~~

Эхлэлээсээ төгсгөл хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа.

Үүгээрээ дамжуулж зарим зүйлсийг ойлгуулахыг хичээсэн юм шүү. Жишээлбэл Эригийн дүрээр бүх эсрэг дүрүүд муу байдаггүй гэдгийг харуулахыг зорьсон ㅋㅋㅋ. Гэхдээ сайн болсон үгүйг нь мэдэхгүй байна аа~~

Бас та нар миний сүүлд эхлүүлсэн "ON" бичвэрийг хайрлаарай❤ Тэр бичвэрийн уншигчдаас харж байгаад ер нь дандаа намайг дэмждэг үнэнч ERA-даа зориулж short story бичихээр шийдсэн байгаа шүү~~

I PURPLE U💜


-SERA


》》》

2022 онд дахин засаж оруулав.

Continue Reading

You'll Also Like

9.4K 791 12
-წადი და აბორტი გაიკეთე! -ასე შეგიძლია გაწირო საკუთარი შვილი სიკვდილისთვის? -რა საკუთარი შვილი, ის ჯერ ერთი კვირისაც ძლივს არის! იცოდე.. პრობლემები...
59.1K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story
534 91 8
Join the Sovereign side of Wattpad. Showcase your skills and be noticed for your work. Earn the name you deserve. The Chrysalis Realm presents Sover...
4.1M 260K 100
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...