13. Гайхалтай хүн...

6.1K 554 12
                                    

"Хайр аа~ Явцгаая..."

     Жонгүг цүнхтэй зүйлсээ машины ард хийнгээ над руу харан инээмсэглэнэ.

     Нар дээрээс дулаан илчээрээ биднийг ээж, зуны сайхан уур амьсгал өдрийг улам л сайхан болгоно. Харин би Сүбиний гарыг Микид атгуулав. Бидний зугаалганд Мики, Тэхён бас хоёр нууц хүн явж байгаа юм.

     Жонгүгт тэр хоёрын тухай хэлээгүй. Хэлчихвэл тэр явахгүй шүү дээ.

"Сүбин Мики, Тэхён хоёртой хамт явъя гэсэн."

Намайг ийн хэлвэл Жонгүг толгой дохиод "Ойлголоо. Баяртай Сүбин-а..." хэмээн Сүбин рүү даллах аж.

Сүбин ч бас Микигийн гараас атгангаа эгдүүтэй гэгч нь даллаж байх нь тэр.

Аав, хүү хоёрын ээлжит эгдүүрэл...

Удалгүй Мики, Сүбин хоёр Тэхёны машинд сууж, харин би өөрсдийнхөө машинд суун бид хөдөлцгөөв.

"Жонгүг-а..."

"Мм?"

Тэр зам руу анхааралтай ширтэх агаад түүний гаран дээрх шивээс илхэн үзэгдэж байлаа.

Би түүний бүх зүйлд дуртай. Эд, эс бүрийг нь хайрладаг гэвэл итгэх үү?

"Чи Эриг юу гэж боддог вэ?"

     Үнэндээ энэ жижигхэн зугаалгыг Жимин хичээнгүйлэн бэлдсэн юм. Тэр тухайгаа ч надад хөнгөхөн санаа алдалт, жижигхэн инээмсэглэлтэйгээр тайлбарлаж билээ. Тийм болохоор би түүнд зориулж Жонгүгийг, Тэхёныг бас Микиг хүртэл ятгасан.

     Тэхён, Мики хоёрт Эригийн тухай бүх үнэнийг хэлсэн ч Жонгүгт л хэлж чадаагүй...

     Мэдэхгүй юм даа. Бидний харилцаа буцаад цэцэглэж байхад тэр эмэгтэйн тухай ярьж замхруулахыг хүсээгүй юм.

"Хөөе! Ийм гоё өдөр муухай юм битгий ярь л даа."

Тэр хөмсөг зангидан над руу хальт харан хэлчхээд буцан зам руу ширтэв.

"Чи надад уурлаад байгаа хэрэг үү?"

Энэ арга бол хамгийн найдвартай нь...

Би үргэлж л ингэдэг байсан. Түүнийг уурлах бүрт гарыг нь атгаад чин сэтгэлээсээ инээмсэглэж өгдөг. Харин тэгэх бүрт минь энэ хүн инээхгүй байж чаддаггүй юм даа...

Би түүний сул байх гараас нь атган, машин барьж буй царайлаг төрх рүү нь анхааралтай ширтвэл тэр тэвчилгүй инээж орхив.

"Сэра... Ингэх муухай шүү!"

"Дуртай байдаг юм байж!"

Намайг ингэж хэлэхэд тэр толгой сэгсрэн нухацтай царайлаад "Битгий анхаарал сарниулаад бай..." гэлээ.

HUSBAND ||JJK [Completed]Where stories live. Discover now