HUSBAND ||JJK [Completed]

By sera_era

134K 11.3K 598

Намайг хайрлахаа больсон миний нөхөр... Highest rank: #жин - 1 #намжүүн - 1 #жимин - 1 #хусог - #юнги - 1 #... More

Intro
01. Дуудлага...
02. Согтуу Жонгүг...
03. Нүд...
04. Эргэлзээ...
05. Тэхён...
06. Гутал...
Бонус.
08. Аав нь ирлээ...
09. Зурвас...
10. Байсан...
11. Мики...
12. Эригийн нууц...
13. Гайхалтай хүн...
14. Баяртай...
15. Нөхөр...

07. Хэвээрээ...

7.2K 697 18
By sera_era

"Тэгэхээр бүх зүйл бараг хоёр сарын өмнөх тэр өдрөөс эхэлсэн юм. Чи Эриг мэднэ дээ. Баян айлын ганц охин гэдгийг..."

Намайг толгой дохиход Тэхён санаа алдаад үргэлжлүүлэн ярихаар ам нээв.

"Бас хүссэн л бол авна гээд дайрчихдаг хүн юм билээ. Жонгүгт ёстой л галзуурч, солиортлоо дурлачихсан болохоор тийм зүйл хийсэн байх... Тэр үнэндээ бүх зүйлийг бодоод төлөвлөчихсөн байсан. Тэр өдөр Жонгүг ажил дээрээ ганцаараа үлдэж, би гэр лүүгээ явж байсан юм. Тэгтэл их олон залуус гарч ирээд яах, ийхийн зуургүй намайг бариад авчихсан. Тэд намайг ухаан алдуулаад, дараа нь гар, хөлөө хүлүүлчихсэн байдалтай Эригийн өмнө сэрсэн юм. Үнэхээр уур хүрмээр..."

Тэхёныг барьцаалсан гэж үү?

Хөөх...

"Гэхдээ мэдээж Жонгүгт ганц намайг барилаа гээд хангалтгүй шүү дээ... Эри нэг том мафийг өөрийнхөө талд оруулчихсан байсан юм байна лээ. Түүнийг үнэхээр юу ч мэдээгүй ажил дээрээ сууж байхад нь Эри тохиролцоо хийхээр хүмүүсээ явуулсан. Эхлээд намайг барьчихсанаа харуулсан. Тэгээд ч болоогүй Сүбин, та хоёрыг харуулж, сүрдүүлсэн нь Жонгүгт том цохилт болсон... Гэхдээ би харсан юм даа. Яалт ч үгүй Эригийн нэг хүн нь чамайг ухаан алдуулж байхыг! Чи үнэхээр санахгүй байна уу?"

Түүнийг ингэж асуухад би өөрийнхөө зүүд гэж бодсон явдлыг бодит гэдгийг ойлгов.

     Тэр үед Жонгүгийг хүлээж байгаад буйдан дээр унтсан. Хаалга тогшиж, онгойлгоход танихгүй залуу амыг минь алчуураар дараад би ухаан алдчихсан юм. Сэрэхдээ яаж унтсан яг тэр хэвэндээ байсан болохоор зүүд гэж л бодсон...

"Хачин юм... Зүүд биш хэрэг үү?"

"Үнэндээ танай гэрт аль хэдийн камер хүртэл суурьлуулчихсан байсан гээд бод доо? Яг тэр үед Эригийн хүмүүс Сүбин, та хоёрыг газар дээр нь хороочхож чадах байсан болохоор Жонгүг тохиролцоог зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орчихсон. Аврах ганц л арга нь Жонгүг гэрээнд гарын үсэг зурах... Их гэнэтийн байсан болохоор бид яаж ч чадаагүй. Үүнээс болоод Жонгүг байнгын хяналтанд байх болсон. Эри үнэхээр жинхэнээсээ чамайг зовоохыг хүссэн байх... Түүнд чагнах төхөөрөмж хүртэл өгөөд чиний юу ярьж байгааг Жонгүгийн юу ярьж байгааг хянасан. Нэг л алдаа гаргавал... Эри гэж галзуу эмэгтэй та хоёрыг гэмтээнэ. Тийм болохоор Жонгүг хаалгаа савж гарахдаа, чамд тийм муухай үгс хэлэхдээ хүртэл дотроо уйлж байсан юм шүү!  Жонгүг Эригийн дэргэд очсон ч түүнээс хүчтэй болохоор ажиллаж эхэлсэн юм. Тэр угаасаа компаний нэр хүнддээ тийм ч их санаа зовдоггүй байсан бол гэр бүлээ хамгаалахаар их олон талд өөрийгөө таниулж байгаа. Эригийн өөрийнхөө талд оруулсан мафийн толгойлогчийг хүртэл өөртөө хамруулчихсан. Одоо Эригээс салах бол цаг хугацааны л асуудал..."

Үнэхээр гэж үү? Тэр үнэхээр үнэн яриад байна уу?

"Гэхдээ бидний гэрлэлт хуулийн дагуу---"

"Юу гэж дээ? Тэр чинь хуурамч! Та хоёр хууль ёсоор салаагүй байгаа. Жонгүг тийм амар гэр бүлээ сүйрүүлэх хүн биш шүү дээ. Тиймээс тэр зүгээр ч нэг Эрид дөнгүүлээд суухгүй. Бас тэр чамд их хайртайг чи мэднэ... Тэгээд л хүлээж өгөөрэй гэсэн байх."

Тэхёны ярьсан зүйлс маш олон буруу ойлголтыг залруулсан ч гэсэн зүрх минь бүр их өвдөх шиг боллоо...

     Миний мэдрэмж тэгэхээр зүгээр л хэрэггүй зүйл байж.

Тэгж олон хоног нойргүй хонож, уйлж, өөрийгөө буруутгах хэрэггүй байж... Зүгээр л хэн нэгэн баян айлын охины тоглоом, Жонгүгийн гэр бүлээ аврах гэсний золиос болчихсон явжээ?

"Тэхён-а... Би ингээд явлаа. Баярлалаа..."

Би хаашаа ч юм гөлөрсөөр сандалнаасаа арайхийн босов.

Жонгүг намайг хайрлахаа больсон юм шиг жүжиглэсэн. Зүгээр л жүжиглэж байсан...

Түүний үгс бүгд худал байсан ч гэсэн би итгэчихсэн шүү дээ!

Бид хаана ирчхэв? Түүний үнэ цэнэгүй тэнэг жүжиглэлт нь намайг жинхэнэ ганцаардал дунд живүүлчихсэн үү? Энэ газар тэгээд хаанах юм бэ?

Хуурамч байсан байна.

Ганц бие ээжийн амьдрал гэнэ шүү! Сэра чи ёстой тэнэг юм аа...

Эрид ямар их инээдтэй санагдсан бол?

Тэр хуруугаа хөдөлгөөд л миний аз жаргалыг булаачихсан шүү дээ...

Хүч ихтэй юм. Одоо л ойлгож байна. Хүчтэй хүмүүс хүчгүйгээ ямагт дийлдэг гэдгийг...

Жонгүг хэдий биднийг хамгаалах гэж тэгсэн ч гэсэн...

Би үнэхээр амиа хичээж байж магадгүй л дээ. Гэхдээ би гомдож байна. Эрид ч тэр, Жонгүгт ч тэр...

Бодоод үзье. Одоо ч миний нөхөр хэвээрээ байгаа тэр хүн, галзуу үгүй нь мэдэгдэхгүй нэг эмэгтэйтэй хамт унтаж, хамт сэрж байгаа гээд...

     Аль хэдийн алдчихсан гэж бодож байсан ч дахиад л айх хэрэг гарах нь ээ? Жинхнээсээ алдчихвий гээд...

     Хоосон гудамж, байрны урд ганц хоёр машин зогсох нь дахиад л ганцаардлыг мэдрүүлнэ.

Энэ гэр бүлийг бий болгоход бид хэтэрхий сул дорой байж...

     Хэрэггүй байсан юм болов уу?

Би гэртээ ороод буйдан дээрээ суулаа.

Толгой эргэж, хамаг бие суларч байна...

Гэхдээ Жонгүгийг ч бас бодох хэрэгтэй. Тэр надад муухай үгс хэлэхийг, намайг түлхэхийг хүсээгүй. Тийм биз?

Үгүй ээ... Ерөөсөө битгий бод!!

"Галзуурах нь ээ..."

Би үсээ хойш илэн санаа алдахдаа дахиад л уйлж орхив.

Яахаа мэдэхгүй байна. Сэтгэл, санаа үнэхээр тогтворгүй болчихлоо...

Сүбин өнөөдөр аавтай хонох болохоор би удаан уйлсны эцэст буйдангаасаа босон унтлаганы өрөөндөө оров.

Нэг тийм юм байдаг даа? Мэдэхийг тэгтлээ их хүссэн хэрнээ мэдсэнийхээ дараа харамсах сэтгэл төрдөг үе.

Гэхдээ ядаж л эерэгээр харъя.

Тэр надад хайртай...

Бидний хайр аюулгүй байгаа бололтой. Ядаж л үүнийг Эри сүйтгэж чадахгүй. Бидний зүрхэнд байгаа болохоор...

     Орондоо ороод хэвшил ёсоор тааз ширтэнгээ бодолд автав.

Гэтэл гэнэтхэн хэн нэгний зөөлнөөр хаалга тогших дуулдах нь тэр.

     Тэхён юм болов уу?
  
Намайг залхуутайгаар хаалгаа тайлвал тэр хүн шууд л тэврээд авлаа.

Жон Жонгүг...

Зөрүүлээд тэвэрч чадах эсэхтээ эргэлзээд байна.

"Тэхён бүгдийг хэлчихсэн хэрэг үү? Битгий айгаарай... Би хамгаалж байгаа. Миний сэтгэл ч хэвээрээ. Би чиний Жонгүг хэвээрээ байгаа. Сонсож байна уу? Чамайг хайрладаг чиний нөхөр хэвээрээ..."



>>>

Continue Reading

You'll Also Like

2.9M 54.5K 17
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...
4.1M 260K 100
What will happen when an innocent girl gets trapped in the clutches of a devil mafia? This is the story of Rishabh and Anokhi. Anokhi's life is as...
22.8K 1.7K 23
Өөр нэгэн хайрын түүх.
59.1K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story