Oh my Bomi! |JWW|

By TuMo___

73.8K 7.9K 947

-Хөөе! Би чамд хайртай гээд байхад даа! More

1. Boom Boom
2. Don't listen in secret
3. What's good
4. Let me hear you say
5. When i grow up
6. Simple
7. Smile flower
8. Falling for u
9. Fronting
10. Back it up
11. Clap!
12. Crazy in love
13. Loving you
14. Shhh
15. Bring it
16. Love you
Bonus
17. For you
18. Blah!
19. Moo yeon
20. Oh!
21. Oh go!
22. My love
24. Oh my!
25. Turn aside
26. Love yourself |last|
Special chapter 1

23. My i

2.1K 259 10
By TuMo___

Хамгийн аймаар нь Вонү бид хоёр үерхээд гурван жилийн нүүр үзэж байна. Тэр нэг Вонү согтуу ирж аав ээжид ховлосон өдрөөс хойш хөөрхнөө найрахаа больсон байдаг юм. Нэг жилийн дотор мөн ч олон хөөрхнөө харсан даа. Даан ч амьдрал ийм болсноос хойш нүдээ тас аниад, амаа жимийгээд л өнгөрөөдөг боллоо. Намайг зүгээр аймаар дээрэлхэж байгаа юм шүү! Бас би хальт томоожсон. Одоо сургуулиа төгсөөд моорогт ажилд орчихвол жигдрэх гээд л байна. Вонү бид хоёр биенийхээ гэрээр орж гарсан шигээ л. Бид хоёр уул нь өөрсдийн гэсэн орон гэртэй болчихвол бүр яг энэ амьдралыг хамтдаа тууллаа.

...

Өнөөдөр Вонүгийн гэрт очиж хадам ээжийнхээ гарын хоолыг идлээ. Манай аав ээжийн хажууд Вонүгийн аав, ээж бол жинхэнэ аав ээж! Манай хоёр одоо ааванцар, ээжинцэр юм уу даа? Хоолны амт энэ тэр бол бас л амт гэж ванлий. Гэр нь ширхэг ч тоосгүй. Ингээд байхаар чинь би Вонүгаас ичээд байна шүү дээ! Манайх угаасаа л дэлбэрчихсэн айл. Зүгээр л манай аав ээж хоёр 22 настай охинтой байж өөрсдөө 40тэй тэгснээ хоёр настай хүүтэй гээд бодоод үзэхгүй юу? Тэр сар бүрийн сүүлийн тав дахийг хэлүүлэлтгүй та нар мэднэ биз дээ? Хэрвээ Вонү бид хоёр үнэхээр гэрлэхээр болчихвол яаж аав, ээжийгээ танилцуулна. Бүр иччихлээ. Аав, ээж тавин нас хүрэхээрээ томоожих болов уу? За томоожлоо гэж бодъё.Би гучин хоёртой байна гэхээр бүр гомдмоор ч юм шиг.

...

Би: Хайраа!

Вонү: Яасан?

Би: Хайр нь нууц амрагтай болчих уу?

Вонү: Айн?

Би: Хайрд нь нэг хөгшин ах санал тавьсан. Хөрөнгө оруулагч чинь больё. Харин оронд нь надтай явалд. Хүссэн мөнгийг чинь өгье гэж байна лээ.

Вонү: Чи тэгээд яамаар байна?

Би: Явалдчих уу? Хэдэн төгрөг нь ч гэсэн хаа юм бэ дээ?

Вонү: Тэг, тэг. Байр салгаад хүрээд ирээрэй. Хайр нь ёстой дэмжиж байна.

...

Би: КИМ МҮЁН ГУАЙ! Би хэн юм?

Мүён: Омма!

Вонү: Ахынхаа нэрийг хэл дээ.

Мүён: Абба!

Би: Чи муу тэнэг! Гадуур дагуулж яваад таарсан хүн болгонд миний хүүхэд аав, ээж гэсээр байгаад бид хоёрыг аав ээжийгээ гэж бодоод байна шүү дээ!

Вонү: Одоо яана?

Би: Буми эгч, Вонү ах гэж зааж ойлгуул!

Вонү: Тэр ч бүтэхгүй байх аа.

Вонү: Аав, ээж хоёр Мүёнийг хоёуланд нь өргүүлэх болов уу?

Би: Чи битгий солиор!

Нөгөө Мүён чинь Вонү бид хоёрыг аав, ээж гэж дуудаад бүр болохоо болилоо. Гадуур авч гаралтгүй. Бас хэнийгээ дуурайгаад ийм дураараа юм. Мүён бол муу дүү.

Мүён: Ээжээ!

...

Минсок: Та хоёрыг бодоод баахан магтсан шүү!

Би: Ямар азаар тантай учирсан юм бол оо? Та миний хөөрх~

Вонү: Ким буми!

Би: За наадаж л байна шүү дээ!

Минсок: Хэзээ төгсөлт чинь билээ?

Би: Хоёр долоо хоногийн дараа.

...

Ахх ингээд төгсдөг юм байжээ. Гэхдээ эмч болсон хойно дахиад л суралцана. Ооё амьд хүн эмчлэх юм шиг ярьсан уу? Задлан шинжилгээ хийх чинь бас нэг төрлийн буян байхгүй юу? Хэргийн гол үнэн мөн чанарыг олж өгнө. Тэгээд ч ер нь надаас битгий ай, амьд хүнээс ай гэдэг биз дээ.

Аав: Би уул нь саяхан ингээд төгсөж байсан даа. Тэгсэн одоо охин минь...

Ээж: Мүён хэзээ ингээд төгсөх бол доо?

Би: Жаран настайд чинь.

-Буми!

Би: Аа Жүн! Баяр хүргэе.

Жүн: Баярлалаа. Чамд ч бас баяр хүргэе!

Аав: Бумигийн найз уу?

Жүн: Тийм ээ. Та Бумигийн ах уу? Их адилхан юм аа.

За тээр! Жүн чи надтай суух байсан бол ингээд л манай гэрээс хөөгдөж байгаа юм шүү дээ!

Аав: Би нөгөө аав нь.

Жүн: Тийм үү? Уучлаарай. Та их залуухан харагдаад...

Аав: Хүн болгон л тэгж хэлдэг юм дөө.

Аав: Өө Вонү!

Мүён: Ааваа!

Жүн: Аав?

Вонү: Та гурвыг хараад л гүйгээд ирлээ.

Тэгснээ Мүёнийг тэвэрч үнэсээд
Вонү "Миний хүү сайн уу?" гэв.

Би: Чамд битгий хүүхэд ингээд бай гэж хэлсэн шүү!

Мүён: Ээжээ! Аавыг битгий загнаад бай.

Жүн: Ээж?

Би: Үгүй ээ. Үнэндээ~

Ээж: Энэ хоёр чинь ахлах ангидаа хүүхэд хийчихсэн байхгүй юу?

Би: Айн?

Аав: Бид хоёр өвөө, эмээ нь.

Жүн: Өвөө? Эмээ?

Би: Та нар болиоч! Жүн тийм биш ээ?

Вонү "Чи хүүхдээ хүмүүсээс битгий нууж бай л даа. Биднийг зориод л энэ хорвоо дээр хүрээд ирсэн хүүхдийг..." гэснээ дарвайтал худлаа уйлж нулимсаа арчиж энэ тэр!

Мүён: Ааваа, битгий уйл.

Би: Та дөрвийг алчихна шүү!

Жүн: Тэгж болохгүй ээ! Чиний аав, ээж, хүү бас нөхөр чинь шүү дээ.

Би: Хэн миний нөхөр гэж?

Жүн: Вонү!

Би: Аа!!!

...

Би: Яасан та хоёр бас л Жэжү явах гэж байна уу?

Гаён: Бид хоёр төвшин ахиад Бали явахаар болсон.

Би: Зардал нь үнэтэй биз дээ?

Гаён: Залуу хүмүүс сайн аялах хэрэгтэй. Мөнгөндөө таталдаж болохгүй!

Би: Гахх.

Гаён: Та хоёр яах гэж байна?

Би: Бид хоёр яах вэ дээ? Гэртээ хэвтэж байвал болдог хүмүүс.

Гаён: Яахаараа ийм хоёр юм биенээ олоод үерхчихдэг байна?

Би: Заяаных, заяаных...

Гаён: Чамд ер нь хэдэн заяа байдаг юм?

Би: За үсрээд л арав дотор.

Өвөө, эмээгийнд очиж гахай болтлоо идээд гартаа хэдэн вон атган буцаад гэр лүүгээ харилаа. Намайг хэзээ Вонүтай суух гэж байна л гэх юм. Өвөө эмээ одоо залуу хүмүүс байж яах гээд ч байгаа юм?

...

ээж: Ээж, аав хоёр нь та хоёрыг сургуулиа онц төгссөнд чинь баярлаад аялалд явахаар болсон.

Би: Айн?

Ээж: Аав бид хоёр чинь аялалд явна.

Би: За байж бай даа. Бид хоёр сургуулиа онц төгссөнтэй та хоёрын аялалд явах ямар холбоотой юм?

Ээж: Холбоотой байлгүй яахав. Энэ олон жил чамд санаа зовж өсгөлөө.

Би: Та хоёр хүний эцэг, эх мөн үү?

Ээж: Мөн шүү дээ. Чи надаас гарсан.

Энэ хоёрын шалтаг нь бүр үнэхээр аймшигтай. Яаж вэ? Хүн яаж ийм байж болдог юм бэ?

...

Вонү: Сайн яваад ирээрэй!

Аав: Та гурав сайн байж байгаарай.

Вонү: Ойлголоо. Бидэнд санаа зоволтгүй сайхан яваад ир.

Аав: Буми аав, ээж хоёр чинь явах гээд байна. Үг хэлдэггүй юм уу?

Би: За, за. Тэгээд сайн яваад ирнэ биз.

Аав: Энийг дээ!

Ээж: Биднийг ирэхээр та хоёр зөрөөд яваарай. Барьцаад үхлээ л дээ.

Би: Угаасаа явна.

Ээж: Ямар мөнгөөрөө?

Би: Мүёнийг барьцаалаад та хоёроос мөнгө нэхнэ!

...

Вонү: Ингээд гурвуулаа үлдчихсэн чинь бүр гэрлэчихсэн юм шиг санагдаад байх юм.

Би: За тэгвэл нөхөр минь! Гэрээ цэвэрлээрэй. Би хүүтэйгээ унтлаа шүү!

Continue Reading

You'll Also Like

9.8K 1.2K 12
هـــێشـــتا نـــەمـــردووم ... مــــن لێـــرەم هەمــــووتـــان دەبینـــم "A" . . بـــاجـــی هـــەڵــەکـان ، درۆکـــان، رق و کینـــە...لـــە نـــاو...
717K 35.5K 47
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
2.8M 162K 50
"You all must have heard that a ray of light is definitely visible in the darkness which takes us towards light. But what if instead of light the dev...
12.1K 198 16
Description below! #4 in watties