Oh my Bomi! |JWW|

By TuMo___

73.8K 7.9K 947

-Хөөе! Би чамд хайртай гээд байхад даа! More

1. Boom Boom
2. Don't listen in secret
3. What's good
4. Let me hear you say
5. When i grow up
6. Simple
7. Smile flower
8. Falling for u
9. Fronting
11. Clap!
12. Crazy in love
13. Loving you
14. Shhh
15. Bring it
16. Love you
Bonus
17. For you
18. Blah!
19. Moo yeon
20. Oh!
21. Oh go!
22. My love
23. My i
24. Oh my!
25. Turn aside
26. Love yourself |last|
Special chapter 1

10. Back it up

2.7K 308 27
By TuMo___

Би: Миний залхуу хүрээд байгаа болохоор чи ганцаараа багийнхаа ажлыг хийчих за юу? Тэгээд багийн гишүүд гэдэг дээр Ким Буми, Жон Вонү гэж бичнэ шүү. Хүний нэр бичээгүй байгаад үзээрэй!

Вонү: Чи ямар сонин хүүхэн бэ? Хүний өмнөөс сурч байгаа юм уу?

Би: Тийм шүү дээ. Тэгээд чи яах юм?

Вонү: Хэлэх ч үг олдохгүй нь.

Би: Хэн чамайг надтай нэг баг бол гээв. Гөлийчхөөд!

Би: За, за. Би явлаа шүү.

Вонү: Хөөе!

Би: Дуугүй байхгүй бол алаад задалчихна шүү!

Энэ нэг нэхэл хатуутай юм чинь яасан ядаргаатай юм бэ? Ганц юм ганцаараа хийчихгүй хүн чирж гулдраад байх юм. Яах гэж анагаахын оюутан болов оо? Хүн задлахаасаа өмнө өөрөө задарчих гээд байх юм. Бас энэ Жон Вонүтай амьдралаараа холбогдчихов уу? Нэг хүнд дургүй болчихвол тэр хүн нь амьдралаас нь салахаа больчихдог юм байх даа? Тэгвэл би Seventeen хамтлагийн Вонүд дургүй, дургүй. Амьдрал ч бодсон шиг амархан биш юмаа.

...

Өглөөний хамгийн эхний лекц аймаар ааштай багш орно. Эрчүүдэд зөв зүгээр тэгснээ охидын дүнг барьж идэж, батирч унагаачих гээд. Бөөн аюул...

Жошуа: Багийн ажлаа хийсэн юм уу?

Би: Жон Вонү хийнэ.

Жошуа: Чи яасан юм?

Би: Энэ хүүхний хичээлийн тэмдэглэлээ эхнээс нь бичээд завгүй байгаа. Ганц семестрт яасан ч олон юм бичүүлдэг юм? Хоёр дэвтэр дуусаж байна лээ.

Жошуа: Унтаад байлгүй хичээлээ бичиж ав гээд байхад.

Би: Үйлийн үр! Үйлийн үрээ эдэлж байна.

Бид хоёр ч чимээгүй болоод лекцээ сонсож байтал багшийн яриаг тасалдуулаад л хаалга тогшив. Охин бол энэ удаад унаад дараа семестрт энэ хичээлийн дахин судална. Эрэгтэй бол хальт загнуулж өнгөрөөд аав, ээждээ очоод хүү болгож төрүүлсэнд баярлалаа гэж хэлнэ.

- За?

Вонү: Орж болох уу? Багшаа.

- Хэзээ ирж байгаа юм?

Вонү: Уучлаарай.

- За яахав. Ордоо, ор. Хичээлийн дараа уулзаарай.

Вонү: За.

Энэ багш бүр аягүй сонин хүүхэн. Гуч хүрээгүй юм болохоороо дөнгөж хорин настай цэцэг цэврүү шиг хөвгүүдийг оролдож болно гэж боддог юм уу? Хаашаа юм? Энэ Жон Вонү ч тэр дандаа гаж донтой хүмүүст нүдлэгдэж явах юм. Яачихсан заяагүй золиг вэ дээ?

...

Би: Сайн байна.

Хичээл тарсны дараа Вонү надад багийн ажлын хуулбарыг өгөв. Хөөрхий минь хийчихжээ. Ингээд байвал чамайг юу гэж задлах вэ дээ?

Вонү: Баярлалаа гэж хэлэхгүй юм уу?

Би: Бура сая чамд хэлсэн шүү дээ. Аан нээрээ тийм Бура тэнэг хүнд харагддаггүй.

Би "Бас залуухан гаж донтой багшдаа оролдуулаад үлд дээ"
гэж хэлчхээд гараа далласаар Вонүг орхиод явав. Энэ нэг юмыг харахаар л Мингюүгийн уруул, миний хамар бодогдоод байдаг юм.
Мингюү гэснээс нөгөө хэдтэй уулзаж учрах юмсан.

...

Сынгван: Оюутны амьдрал надад зохихгүй нь бололтой.

Би: Тэгээд надад зохиод байгаа юм уу?

Гаён: Сынгваны бөгсөн дээр аяга тогтохоо ч больсон.

Би: Хоёр биенээ ярихаа больчхооч! Тэр минь ингэчихлээ. Энэ минь ингэчихлээ л гээд байх юм.

Сынгван: Хосууд биенээ гэхгүй чамайг гэх юм уу?

Би: Би та хоёртой уулзаагүй зөндөө удсан биз дээ?

Гаён:Чи өөрөө задлан энэ тэр гэж байхаар бид хоёртой хамт санхүүгээр л явах байсан юм!

Би: Азгүй царайлаад насаараа тоогоо бодоод суу. Би одоо ингэж байгаа ч ажлын талбар дээр гарчхаад хутгаа бариад ёстой л нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх юм байгаа юм.

Сынгван: Аймшгийн киноны алуурчин шиг царайлчихаад.

Гаён: Энэ эгч, хүргэн ах хоёр чамайг яаж ч өсгөсөн юм бэ дээ?

Би: Аав, ээж хоёр надтай хамт өсч том боллоо шүү дээ.

...

Бид гурав дээр Мингюү хичээлээ тарж ирчихээд баахан хов базаж сууж байгаад гэр гэртээ харихаар болов. Гарахын өмнө ариун цэврийн өрөө орчих санаатай цүнхээ Мингюүд өгөөд Гаён бид хоёр явав. Тэгсэн Гаёны сарын тэмдэг ирсэн байна гэхээр нь цүнхэнд нэг байсныг санаад буцаж очоод гялс цүнхээ ухаж авчихаад Гаён дээр очив. Би ч авралын бурхан тэнгэр юм даа. Тэгээд болчихоод нөгөө хоёр дээр буцаад ирсэн миний цүнхийг онгойлгочихсон хоёулаа гөлрөөд хувхай цайчихсан зогсож байв.

Би: Хөөе!

Сынгван: Ээжээ!

Би: Яагаад хүний цүнх ухаад байгаа юм!

Мингюү: Энэ юу вэ?

Би цүнх рүүгээ тонгойж харчхаад "Аан, жинхэнэ хүний гавлын яс, аа харин энэ бол чөмөг" гээд нөгөөх ясаа гаргаад ирсэн нөгөө гурав чинь ам хамраа дараад надаас холдуул гээд орилоод унав.

Би "Хөөе! Битгий гомдоочих. Маргааш шалгалттай. Шалгалтын өмнөх өдөр гавлаа өвөртлөөд унтвал шалгалтанд онц авдаг домтой" гэсээр өнөөх гавлаа үнэстэл Сынгван бараг ухаан алдаад уначхав.

Мингюү: Наадахаа далд хий л дээ. Ямар аймаар юм бэ?

Гаён: Сынгванаа сэргээрэй! Хайраа!

...

Мингюү: Наад цүнхээ хол авч яваарай.

Би: Чамайг энэ муу гавал яав л гэж дээ. Сүртэй юм!

Мингюү: Наад ясны чинь сүнс мүнс нь дагаад ирсэн байх вий дээ!

Би: Зүгээрээ ирсэн ч манай өрөөнд хамт хоночихно.

Мингюү: Ах эгч хоёр эцсээ хүртэл эсэргүүцэхгүй. Эцэс сүүлд нь үхсэн хүний гавлын ястай хонох гэж байна.

Би: Миний муу хөөрхий гавал чамд ямар гай болсон юм? Битгий гомдоочих.

...

Мингюү бид хоёр гэрт орж иртэл аав ээж хоёр их л нухацтай зочны өрөөний буйдан дээр сууж байв. Тэр харц энэ тэр нь яагаад ч байгаа юм? Би лав төрснөөсөө хойш ийм нухацтай байхыг нь харж байгаагүй юм байна. Ойрд уул нь хэрэг тариагүй дээ. Мингюү намайг нударснаа тэр хоёр руу дохиод нүд амаа онийлгоод намайг л хэрэг тарьсан уу? Гээд л байх шиг байна. Би ч буцааж нудраад толгой сэгсрэв. Тэгсэн золиг чинь аав ээж рүү харснаа намайг түлхчихдэг юм даа. Хүн эвтэйхэн нүдэнд нь үзэгдчихгүй өрөөндөө орох гэж байхад!

Би: Хэхэ! What's up!

Тэгсэн аав хажуу сандал руу дохиод ирээд суу гэв. Мингюү бид хоёр тэр сандал дээр томоотой нь аргагүй шөмбийгөөд суув. Энэ гэр оронд чинь юу л болоод байна даа!

Аав: Өнөөдөр ээж бид хоёр чинь эмнэлэгт үзүүлсэн.

Би: Бие чинь өвдөө юу? Хорт хавдар гэж байна уу?

Би: Ийм залуугаараа өвчтэй болоод өмнөх насандаа ямар нүгэл үйлдсэн юм бэ?!

Аав: Үгүй ээ! Чи байж бай л даа. Ээж чинь ойрд ядраад, сульдаад байсан юм.

Би: Яг хорт хавдартай болчихож л дээ! Ээжээ та санаа зовоод хэрэггүй. Би таныг асарна.

Ээж: Чи одоо яах гээд байгаа юм? Дуугүй сонсооч!

Аав: За тэгээд хэлчих юм уу?

Ээж: Хэлээч чи!

Аав: Буми ээж чинь жирэмсэн.

Би: ...

Мингюү: ...

Аав: Яасан бэ?

Тэгсэн Мингюү хоолойгоо засаад "За би ч өрөөндөө орох минь. Та гуравт амжилт!" Гэснээ гараа атгаж дохиод өрөө рүүгээ алга болоод өгөв.

Би: Яасан гэнэ?

Аав: Чи дүүтэй болно.

Би: Та өөрөө дүү! Хөгшин юм байж юун хүүхэд.

Ээж: Бид хоёр дөнгөж 37той...

Би: Тэгээд наад хүүхдийг чинь хэн харах юм? Хэн өсгөх юм?

Аав: Мэдэхгүй.

Би "Би лав наад асуудлаас чинь нэрээ татаж авлаа. Та хоёр өөрсдөө зохицуулаарай" гээд цүнхээ шүүрээд зугтаах гэсэн дотроос нь миний гавлын яс, чөмөг хоёр уначхав.

Ээж: Наа чинь юу юм бэ? Аа!

Би: Юу л байв гэж. Хүний гавлын яс харж байгаагүй юм уу?

Аав: Ийм юмаа гэрт авчраад байхаараа яадаг юм?

Би "Өвөртөлж унтах гэж байгаа юм! Битгий гавлын ясыг гомдоочих. Шалгалтанд уначихвал та хоёр хариуцах уу?" Гээд гавлын ясаа үнэсчхээд өрөө рүүгээ явлаа.

Аав: Энэ ёстой аймаар хүүхэд. Үгэнд ч орохгүй, өөрөөрөө зүтгэдэг зөрүүд.

Ээж: Туршилтаа Буми дээр хийчихсэн юм чинь. Одоо гарах хүүхдээ л сайн хүмүүжүүлье. Бурхан минь!

Continue Reading

You'll Also Like

63.4K 6.9K 37
[𝐂𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝] 16 настай охины анхны хайрын түүх. ❤️
633 133 16
ამაიას ცხოვრება სამუდამოდ კარგავს წარსულის იერსახეს,როდესაც ის ნახევარღმერთების ბრძოლის ეპიცენტრში აღმოჩნდება, წინასწარმეტყველების აღსასრულებლად. "მი...
1.4M 35.6K 47
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
26.6K 4.4K 22
[Crush series 2 - Lee Donghyuck] И Дунхёг. Тэр бол энэ дэлхий дээр байж болох хамгийн ядаргаатай хөвгүүн!