The Corpse Prince [completed]

By lunareyesfictions

11.1K 1.3K 102

„With this hand I will lift your sorrows. Your cup will never be empty, for I will be your wine. With this ca... More

000.
001.
002.
003.
004.
006.
007.
008.
009.
010.
The End

005.

664 101 10
By lunareyesfictions

𝐕. Би хайр гэх зүйлд итгэдэггүй. Хэрвээ хайр хожил хоёрын аль нэгийг сонго гэвэл эргэлзээгүйгээр би хайрыг уландаа гишгэх болно.

"Бэкхён, тэр алга болоод долоо хоног болж байна. Хамгийн сүүлд чи л түүнийг харсан байх учиртай. Эва харанхуй ой руу ганцаараа яах гэж явах юм? Чи түүнд юу хийсэн? Хэл л дээ? Чи түүнд юу хийсэн гэж байна?"

"Хатагтай, та намайг сүйт бүсгүйдээ юу хийнэ гэж бодоо вэ?"

Эвагийн төрсөн дүү түүний цамцны захаас ширүүн гэгч нь зулгаагаад өөрийнхөө нүүртэй ойртуулж байсан юм. Гантиган шалан дээрх торгомсог улаан хивс, бор шаргал алтан утсаар хийсэн ханын цаасан дээрх үзэсгэлэн ба гоо сайхныг илэрхийлсэн Эвагийн хөрөг. Бэкхён түүний зургийн хажуугаар өнгөрч явахдаа дүүтэй нь таарсан билээ.

"Би чиний санааг мэдэж байна, Бэкхён. Чи эгчид минь хайртайдаа энэ бүхнийг хийгээгүй шүү дээ."

"Та яагаад намайг түүнд хайр сэтгэлгүй гэж бодоо вэ?"

Бэкхён түүний гарыг цамцныхаа захаас зөөлөн тавиулаад энэ хорвоо дээрх хамгийн эрхэмсэг бөгөөд элэгсэг төрхийг гарган инээмсэглэв. Гаднаас нь харахад хэн ч түүнийг хорон санаа өвөртөлсөн гэж мэдэхгүй билээ. Хүн бүр л түүний хуурамч төрхөд итгэдэг.

"Эгч минь алга болчхоод байна. Тэр шөнө чи түүнийг харанхуй ой руу явуулсан. Тийм биз дээ? Чи түүнийг алчихсан, чи."

"Сохён хатагтай, хадам ахаа үгийн муухайгаар хэлэх хэчнээн жигшүүртэй явдал гэдгийг та мэдэх үү?"

Дараагаар нь тэр гэрэл цацрах гантиган шалан дээгүүр хөлөө зөөж ядсаар Эвагийн дүүг орхин явав. Бэкхён энэ бүхнийг төлөвлөсөн нь үнэн. Ахиад хэдхэн л хоноод Эва ойгоос эргэж ирэхгүй бол Андмер хот даяар түүнийг үхсэн хэмээн зарлана. Энэ олон хоног тэр ямар нэг аргаар амьд үлдсэн бол заавал эргэж ирнэ гэдгийг мэдэж байсан юм.

       Эва үхэгсдийн хотод очихоосоо өмнө өөрийн удахгүй хуримаа хийх сүйт залуу Бэкхёныг хүлээн зөвшөөрч байсан.

      Түүний сэтгэл татам худал үгс, сайхныг илэрхийлсэн сарнайн хатгамал, өөрийг нь сүйт бүсгүй болгох урхи. Эва энэ бүх зүйлд хууртагдсан юм.

     Андмер хотын ёс заншлаар сүй тавьсан л бол тухайн эмэгтэйн бүх эрх мэдэл, эд хөрөнгө нөхрийн гарт очдог билээ. Тиймээс энэ хотод эмэгтэй хүүхэд төрхөд эцэг бүр дургүй. Учир нь өөрийнхөө эмэгтэй хүүхэд өөрийнхөө хамгийн том эрх мэдэл, эд хөрөнгийг таслан өгөх хуультай юм. Тиймээс Андмер хотод эрх мэдэл, эд баялагийн тэмцэл бараг гардаггүй.

       Энэ боломжийг ашиглан Бэкхён Эвад дурласан хархүү болон худал жүжиг найруулан сүй тавьж түүний бүх эрх мэдлийг өөрийн гарт оруулсан билээ.
Гэвч энэ бүх зүйл яг ч түүний төлөвлөсөн шиг биш байв.

     Эва болон түүний гэр бүл зөвхөн хоёр охидтой. Эвагийн ээж урьд өмнө өөр амьдрал зохиож Эваг төрүүлсэн ба үүнийг дараагийн нөхөр ноён Им бусдаас нууцалсан юм. Тиймээс хэн ч харахад Эва эх нэгтэй дүү шигээ их эд хөрөнгө, эрх мэдэл сайтай гэж боддог.

"Эва минь дээ, чи хэтэрхий гэнэн болохоор үнэхээр эрт хорвоог орхичихлоо шүү дээ."

"Чиний гэсэн бүхэн надад хангалтгүй байна. Тэгэхээр би дүүг чинь өөртөө авч болно биз дээ? Шуналтай байгааг минь уучлаарай, хонгор минь."

      Бэкхён амандаа дуу аялсаар энэ хотын хамгийн нөлөө бүхий эрх мэдэлтэн болох Им-ийн гэрт нааш цааш холхино.

     Угтаа Бэкхён түүнийг яг ч ийм хурдан цааш нь харуулчих гээгүй. Харин тохиолдлоор Эва гэрээсээ шөнө дөлөөр гарч зугтааж байсныг нь Бэкхён олж хараад араас нь алуурчин явуулчихсан юм. Учир нь Эваг зугтдаг шөнө үнэн хэрэгтээ Эва ноён Им-ийн төрсөн охин биш учир ямар ч эд хөрөнгө ноогдохгүйг тэр олж мэдсэн билээ.

    Гэхдээ түүний санааг зовоож байсан зүйл нь Эвагийн араас тавьсан алуурчин эргэж ирээгүйд байгаа юм. Тэрээр Эва ч тэр, алуурчин ч тэр ор сураггүй алга болчихсонд гайхаж байлаа.

"Андмер хотын оршин суугчдаа, хотын нөлөө бүхий эрхэм Им-ийн том охин хатагтай Эва өөрийнхөө хурим болохоос хэдхэн хоногийн өмнө төрөлх гэрээ орхиж, харанхуй ой руу орж байхыг хэд хэдэн хүн харсан гэдгээ баталлаа. Түүний нөхөр болох гүнтэн Бюн овогт одоог хүртэл сүйт бүсгүйгээ хүлээсээр байна. Хэрвээ хатагтай Эва буцаж ирэхгүй бол ноён Им-ийн бага охин хатагтай Сохёныг түүнд гэргий болгон өгөх хэрэгтэй гэсэн цуурхал газар авч байна......"

       Хотын зарлагч айл бүрийн үүдээр, гудамж бүрийн үзүүрийг дамжин хэн бүрийн чихэнд хоногшихоор энэ гунигт мэдээг зарлаж байлаа. Андмер хотын иргэд гүнтэн гэж нэрийдэх Бэкхёныг өрөвдөх бол хатагтай, ноён Им нар арга мухардсандаа байж ядна.

     Бүх төлөвлөгөө, хорт явуулга нь хэрэгжиж байгааг ажиглах Бэкхён үдшийн бүрийгээр шөнө дундын саранг ширтэн зогсоно. Ахиад жаахан л хичээчихвэл бүх эрх мэдэл түүний гарт очлоо л гэсэн үг...

"Ээжээ, би түүнтэй гэрлэж чадахгүй ээ. Эва иргэж ирнэ заавал. Намайг битгий түүнд өгөөч дээ. Надад итгэ, гуйя. Тэр бүхнийг төлөвлөж байгаа. Эваг зугтахад хүргэсэн нь тэр."

"Дуугаа тат! Чи Эваг эргэж ирэхгүй бол гүнтэнтэй гэрлэх болно, ойлгосон уу? Энэ нөхцөл байдалд биднийг аврах хүн зөвхөн Бэкхён. Өрөөндөө ороод хүлээж бай. Эгч шигээ тэнэг үйлдэл хийгээд үзээрэй. Хамгаалагчдаа түүнийг өрөөнд нь оруулаад түгж. Хааш нь ч гаргаж болохгүй шүү."

      Энэ үед газар доорх ертөнцөд Эва Кай аас нууцаар Нинаг ятгаж байлаа. Тэр Кайтай өнгөрөөсөн дурсамжаа санах үедээ мянган жил түүнийг хүлээлгэсэн амлалтаа ч бас санасан юм. Харин тэр дунд хэрвээ чи над дээр эргэж ирэхээр бол их ойн дундах хамгийн том, өндөр ургасан модны энгэрт ирээд "Би амлалтаа биелүүлж байна" гэж хэлэх ёстой гэдэг амлалт юм. Эва хүний ертөнц дээр байхдаа үүнийг биелүүлсэн гэдэг дурсамжаасаа санаж байгаа.

     Харин юу түүнийг харанхуйн ой дунд авчирсан, хэн түүнд амлалтыг нь сануулсан гэдэг түүний толгойг гашилгана. Бас дээрээс нь Эва энэ газарт анх ирэхдээ л өөрийнх нь ядам хуруунд зүүлттэй байсан бөгжинд эргэлзсэн явдал юм.

     Эва хэн нэгнийг Жунин шиг хүлээлгээд, өөрөө зугтчихсан бол яах вэ гэж бодохоос яс нь хавталзаж байлаа.

      Тиймээс тэр энэ бүх зүйлийг олж мэдэхээр шийдсэн юм. Нэгэнт мянган жил түүнийг хайрлаж, хүлээсэн нэгэн нь байхад өөр хэн хэрэгтэй гэж? Амьдын ертөнцөд тэр өөр нэгэн эрд дурласан байлаа ч гэлээ энэ бүхэн түүний хувьд одоо хамаагүй байлаа.

"Эва, би айж байна. Кай буруугаар ойлгочихвол Андмерын бүх хүмүүсийг алж мэднэ. Ахиад тэр нэг л хүний амь хороох юм бол жинхээсээ буг чөтгөр болно шүү дээ. Энэ бол эрсдэлтэй алхам. Чи сайн бод. Та хоёр эхний бөгөөд эцсийн удаа л дээд ертөнцөд очиж хамтдаа хуримаа хийх ёстой.

Гэхдээ Кай үүнийг мэдэхгүй байгаа."

"Яагаад? Яагаад дээд ертөнцөд хуримаа хийнэ гэж? Энэ хот хангалтгүй гэж үү?"

"Чи амьд, тэр үхсэн."

"Үүнд хамаа байна уу?"

"Тэр амьдын ертөнцөөс эхнэр авч байгаа тул тэнд хурим болох ёстой. Харин чи..."

"Би?"

     Нина түүн рүү хараад хэлэх гэж буй үгэндээ эргэлзлээ. Үүнийг тэр их бодсон. Эваг үхэгсэдийн хотод ирсэн цагаас эхлээд, Кайг өөрчлөгдөж байгааг хараад. Мөн дээрээс нь Эва дээд ертөнц рүү явна гэдгийг сонсоод хэлэх ёстой гэсэн бодол улам л өөрийг нь иднэ.

"Үхэгсэд, амьд хүнд хуримын тангараг ганцхан л байдаг. Гэхдээ үхэл биднийг салгах хүртэл гэдэг хэсэг хүний ертөнцийн тангараг дээр, эргэн төрөх хүртлээ хамт байна гэдэг хэсэг үхэгсдийн ертөнцийн тангараг дээр бичээстэй байдаг юм."

      Эва түүн рүү нулимстай нүдээр ширтэж байлаа.

"Кай амьдын ертөнцөөс эхнэр авч байгаа учир тэдний дүрмийг дагана. Гэтэл үхэл аль хэдийн та хоёрыг салгачихсан."

"Н...Нина."

"Хуримын тангаргаа өргөж дууссаны дараа чи өөрийн гараар амиа егүүтгэх ёстой, Эва."

Continue Reading

You'll Also Like

221K 4.6K 47
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
667K 33.6K 61
A Story of a cute naughty prince who called himself Mr Taetae got Married to a Handsome yet Cold King Jeon Jungkook. The Union of Two totally differe...
1K 114 21
Өвлийн тухай сайхан зүйлсээс илүү муу муухай нь их биш гэж үү? Дөнгөж орсон цагаахан цас хүртэл удалгүй хүмүүсийн хөл дор гишгэгдэж хав халтар шавха...
16.1K 843 10
Hope you like the facts on Leo zodiac enjoy!