010.

532 97 6
                                    

X. Γαμήλιο φόρεμα

 "Ноён Адамс, та надад хотын иргэдийг бүгдийг нь төв талбай дээр цуглуулаад өгөөч

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



"Ноён Адамс, та надад хотын иргэдийг бүгдийг нь төв талбай дээр цуглуулаад өгөөч. Бидэнд хэлэх чухал зүйл байгаа юм л даа."

Нина Жунин хоёрыг тэнд нь орхичхоод би эргэлзээ дүүрэн оюун бодолтойгоо хамт хотын төв рүү гүйчихсэн юм. Магадгүй надад энэ бүхнийг эргэцүүлэх ёстой жаахан хугацаа хэрэгтэй ч энэ бүх зүйлийг дүгнээд үзэхэд хугацаа хэтэрхий бага байна. Би эндхийн хуримын бэлтгэлийг дууссаны дараа шууд л гэрлэх хэрэгтэй. Тэгж байж Жунины зовлон шаналал, хүлээлтийг эцэслэж түүнийг сулалж чадна. Нинагийн хэлснээр тэр энэ газар Жунинтай хамт эхэлсэн шигээ түүнтэй хамт дуусах ёстой. Хуримын үед энд оршиж байгаа хүн бүр дээш гарах боломж тохиодог гэсэн. Тиймээс Нинад ч бас Бэкхён гүнгээс хариугаа авах боломж гаргаж өгөх хэрэгтэй.

          Хамгийн гол нь би энд хэтэрхий их удвал төсөөлснөөсөө эрт амьсгал хурааж магадгүй юм шиг байна. Тиймээс ахин би хэзээ Жунинтай уулзах эсэхээ мэдэхгүй.

"Эва, хүлээ л дээ. Битгий буруугаар ойлгоорой хайрт минь. Би зүгээр л сайн найзаа ингээд орхичхож болохгүй гэж бодож байна. Бас чи минь намайг олсон нь бэлэг шүү дээ. Би хэзээ ч харамсахгүй."

          Хотын төвд Жунин намайг даган ирсэн байлаа. Хүн толгойтой болгон л бага багаар энд цуглах ба бидний хэлэх үгсийг чимээ чагнан хүлээж байсан юм. Зүрх минь түүнд хүрэхэд өвдөж байгаа ч гэлээ яг одоо надад хамаа алга.
Би түүний цээжээр гараа оруулан өөртөө тэврэв. Жунин Нинад сэтгэлтэй байж ч болно. Гэхдээ би түүнд гомдохгүй ээ. Насаараа намайг хүлээж, энэ газар хоригдоно гэдэг төсөөлөхөөс аймшигтай санагдаж байхад надад Жунинд гомдох эрх байхгүй.

"Хайрт минь, би уурлаагүй болохоор зүгээр дээ. Харин хоёулаа хуримынхаа талаар тэдэнд хэлцгээе. Хурдхан л чамтайгаа хамт энэ бүхнийг дуусгамаар байна. Бас би ядарч байна, Жунин аа."

The Corpse Prince [completed]Where stories live. Discover now