HUSBAND ||JJK [Completed]

By sera_era

134K 11.3K 598

Намайг хайрлахаа больсон миний нөхөр... Highest rank: #жин - 1 #намжүүн - 1 #жимин - 1 #хусог - #юнги - 1 #... More

Intro
01. Дуудлага...
03. Нүд...
04. Эргэлзээ...
05. Тэхён...
06. Гутал...
Бонус.
07. Хэвээрээ...
08. Аав нь ирлээ...
09. Зурвас...
10. Байсан...
11. Мики...
12. Эригийн нууц...
13. Гайхалтай хүн...
14. Баяртай...
15. Нөхөр...

02. Согтуу Жонгүг...

9K 773 61
By sera_era

"Жонгүгийг ирсэн гэж сонссон."

     Аяга халбаганы хорших чимээ өрөөнд сонстож, би аавыгаа тайван хоолоо идэхийг харан суухдаа ийн асуув. Харин тэр хаа нэг тийшээ ширтэн хэсэг бодолд автаад над руу харан ядарсан нүүрэндээ жижигхэн инээмсэглэл тодруулна.

"Жон хүргэн үү? Ирээд явсан..."

Түүний хариуд толгой дохиход аав үргэлжлүүлэн "Миний охин... Түүнтэй буцаад нийлвэл сайн сан." гэсээр үсийг минь илэв.

    Түүнээс бага байхаас минь хойш л үнэртдэг байсан зөөлхөн үнэр ханхалж, том гар нь мөрөөр нь тэврэхэд нулимс цийлэгнээд ирлээ.

Айлын ганц охин байсан ч гэр бүл минь тийм ч хангалуун байгаагүй.

     Гэхдээ би энэ хүний далай шиг их хайр халамжинд загас аятай сэлж өссөн болохоор их эмзэг бас уйланхай болчихсон юм.

"Зүгээр дээ... Бүх зүйл сайхан болно~ Миний жижигхэн охин яасан том болчихсон юм бэ? Мм?"

Тэр намайг эрхлүүлэн инээд алдахад би ч бас даган инээв.

     Энэ дэлхий дээр хамгийн тайван эр хүн гэвэл аавыг минь л хэлэх байх...

     Тэр бүх зүйлийг өнгөцхөн биш илүү алсаар сэтгэж, гүн дүгнэхээсээ нааш түрүүлж алхам хийдэггүй тийм л мундаг хүн.

***

Эмнэлэгээс гарахад сэтгэл санаа нэг л уужраад ирэв.

Аавтайгаа чин сэтгэлээсээ ярилцчихсан чинь их сайхан байна.

Утас минь дуугарах чимээнээр би хэн гэдгийг нь тааж ядсаар утсаа авлаа.

"Байна уу?"

"Кан Сэра мөн үү?"

"Тийм ээ..."

"CJ компаниас ярьж байна аа... Та ирээд уулзаж чадах уу?"

***

     CJ гэдэг бол миний анкет өгсөн газруудаас хамгийн том, олон хүрээг хамарсан байгууллага юм.

     Би зомпаний урд багагүй сандралыг тээн ирээд гүнзгий амьсгаа аван дотогш орлоо. Гаднаасаа ч дотроосоо ч бараг гялалзах нь уу гэлтэй цэвэрхэн, тохилог орчинтой байх бөгөөд ажилчид нь ч гэсэн их дэгжин харагдана.

    Намайг шууд захирлын өрөөнд нь очоорой гэсэн болохоор би түүний өрөөг зүглэв.

"Захирал Мин Юнги..."

Энэ нэрийг хаана сонслоо?

Нэг л танил нэр байсан ч би элдэв юм бодолгүй хаалгыг хэд тогшоод дотогш орлоо.

"Сайн байна уу? Би.... Юнги убба?"

"Яа! Кан Сэра..."

Тэр инээд алдаад сандалнаасаа босон гараа дэлгэсээр намайг тэврэв.

Их сургуулийн дээд дамжааны ах байна шүү дээ...

Яаж Юнги ахыг мартаж чадав аа?

Уулзаагүй их удчихаж... Гэхдээ түүнд өөрчлөгдсөн юм огтхон ч алга.

"Хөөх яг хэвэндээ байна шүү~~"

Түүнийг инээмсэглэсээр намайг суухыг дохиход би хэлснээр нь өрөөнд нь байх буйдан шиг тухлаг сандал дээр суулаа.

"Шинэ ажилчдын анкет дунд чиний нэр байхаар нь шууд л дуудуултал үнэхээр чи мөн байна... Кан Сэра энэ салбарт дахиад ирж байгаа юм байна даа~~"

Түүний дулаахан инээмсэглэл намайг ч бас инээхэд хүргэж, нарийн бичиг эмэгтэй бидэнд кофе оруулж ирснээр бид зарим зүйлсийн тухай яриагаа эхлүүлэв.

     Юнги ах өмнө нь ч надад байнга тусалж, үргэлж дэмжсээр ирдэг байсан. Их сайхан сэтгэлтэй хүн...

Одоо ч хэвээрээ байна. Дэгжин хослол түүнд гайхалтай зохиж, инээхдээ дэндүү дур булаам харагдах аж.

'"Ингэхэд Жонгүг та хоёр ямархуу байна даа? Намайг 3-р дамжаанд байхад л хуримаа хийчихсэн санагдаж байна... Жонгүг золиг дандаа чамайг надтай харддаг байж билээ."

Тэр инээд алдсаар ярихад би чимээгүйхэн доош харлаа.

"Бид салчихсан."

Хариултанд минь Юнги ах их гайхаж байгаа бололтой юм хэлэлгүй хэсэг сууснаа ажлын тухай ярьж эхлэв.

Мэдээж гайхах нь ойлгомжтой шүү дээ... Бид их сургуульд хамт сурдаг байсан болохоор...

     Бидэнтэй хамт сурч байсан их сургуулийн хүүхдүүд бидний үерхэл, гэрлэлт гээд бүгдийг нь мэднэ.

***

     Юнги ахтай удаан ярилцсаны эцэст би нөгөөдрөөс ажилдаа орохоор болов. Тэр миний чадвар болоод намайг сайн мэддэг учраас элдэв зүйлс асууж шалгаасангүй.

     Дадал болсон ёсоор Сүбиний цэцэрлэг рүү явбал цэцэрлэгийн урд танил машин зогсож байх нь тэр.

Дахиад л...

Яах гэж ирдэг байна аа?

     Би санаа алдсаар цэцэрлэгийн хаалгаар орох гэтэл урдаас Жонгүг, Сүбин хоёр гараад ирлээ.

Сүбин их жаргалтай харагдаж байна...

Гэхдээ бүх зүйл дуусчихсан шүү дээ!

"Яах гээд дахин, дахин эргэлдээд байгаа юм?"

Надад түүнтэй зууралдах хүсэл байгаагүй тул би Сүбиний гарыг булаах шахам аваад түүнээс ийн асуув.

Юу гээч? Нэг нэгнийхээ гарыг тавихгүй бас тоо, томшгүй хуурамч хөндлөнгийн хүмүүст автаж болохгүй гэж хэлдэг нь тэр өөрөө байсан.

Гэтэл одоо хаана ирснийг хараач?

Тэр намайг түлхсэн. Харин би унасан. Дахиж босохгүйгээр... дахиад түүн дээр очиж чадахгүйгээр бүр гүнд, илүү харанхуйд!

"Сэра..."

"Би чамтай дахиж зууралдмааргүй байна. Дахин, дахин гарч ирээд байхаар хэцүү байгааг ойлгохгүй байна уу? "

Гуниг, цөхрөл нь гомдол харуусал болж тэгээд бүр эцэстээ уур, бухимдал болдог юм байна.

     Яг одоо би зүгээр л миний сэтгэл бас босгосон амьдралаа тоглоом аятай үзсэн түүнд дээд зэргээр уурлаж байна.

Яагаад гэвэл би уурлах хангалттай эрхтэй хүн...

"Аав Америкаас ирчихсэн. Тэр биднийг салсныг мэдээгүй байгаа..."

Аан... Ойлгомжтой.

Шинэхэн амрагаа танилцуулж чадахгүй байгаа юм байна.

"Надад ямар хамаатай юм?"

Намайг хүйтэн хөндий хоолойгоор ингэж хэлсний дараа Жонгүгийн нүд хэвийн хэмжээнээсээ томроод ирэв.

"Яасан бэ? Мм? Бид салсан. Бүр салаад 30 хонож байна. Тэгээд л хэлчих. Амархан шүү дээ... Салахыг шийдэх чиний хувьд амархан байсан шиг!"

Би Сүбинийг аван түүнээс явах гэтэл Жонгүг гараас минь хүчтэй татан өөр лүүгээ эргүүллээ.

"Ганцхан өдөр түүнтэй уулзаад өгчих... Чи манай аавыг мэднэ шүү дээ. Тэр ямар хүн билээ дээ?"

"Чи өөрчлөгдөхгүй юм аа... Чиний аав хүн! Харин эмнэлэгт байгаа миний аав хүн биш хэрэг үү? Энэ салалтанд намайг бодоогүй хэрнээ одоо чи бас л өөрийгөө бодож байна. Би яагаад чамайг хайрласан юм бэ? Бүр гайхчихлаа... Би яагаад чамайг хайрлаад байдаг юм бол?"

Би сүүлийн хэдэн өгүүлбэрээ амандаа бувтначихаад доош харлаа.

Үүнийг л гуйх гээд гэнэт гарч ирээд байсан байж...

Хэрвээ түүнийг эхнэрээ араар нь тавиад салчихсан гэвэл аав нь Жонгүгийг хөөгөөд гудамжинд гаргах биз. Гэр бүлээсээ ч хасаж мэдэхээр хүн...

Одоо яая гэхэв дээ!

"Сэра... Гуйж байна... Үнэхээр гуйж байна. Ганцхан удаа л тусалчих тэгэх үү?..."

Би түүний үгийг сонсоод юу ч хэлэлгүй гарыг нь түлхээд Сүбинийг аван гэрийн зүг алхав.

"Ээж ээ... Аав яагаад үлдчихэж байгаа юм бэ?"

Замын турш Сүбиний хэцүү асуултуудыг үл тоон алхсаар гэртээ ирлээ.

Өдрөөс өдөрт л бүх зүйл хэцүү болоод байна...

***

"Мэдэхгүй ээ би ойлгохгүй байна."

"Бурхан минь! Би Солонгост байсан бол хараал идсэн наад новшийг чинь эндээс тонилгох байлаа."

"Хөөе... Жаахан тайван Мики!!"

Түүнийг утасны цаанаас чангаар орилоход би ярвайсаар Сүбиний өрөөнөөс гарлаа.

"Сүбин аавыгаа санаад байна гээд байх юм... Яах вэ? Тэр өвөөтэйгөө ч уулзаагүй удсан."

"Түүнд туслах гээд байгаа юм уу? Шанг нь хүртээ л дээ!!"

Би Микигийн үгэнд санаа алдахад тэр хэсэг чимээгүй байснаа ам нээв.

"Өөрөө л мэд дээ... Гэхдээ---"

Эцэст нь би түүний үл дуусах үглэлтээс урьдчилан сэргийлж утсаа тасаллаа.

Толгойд минь олон бодлууд эргэлдэж тархийг минь шатаах шиг халуу шатна.

"Галзуурах юм байна л даа..."

***

     Шөнө дунд гэрийн хаалгыг хэн нэгэн хүчтэйгээр балбах чимээнээр нойрноосоо сэрж орхих нь тэр.

Цочиж сэрсэн болохоор зүрх минь хүчтэй цохилж, хаалга руу арайхийн алхав.

"Х..Хэн бэ?"

Аль болох чангаар хэлэхийг хичээсэн ч хоолой минь өөрийн эрхгүй сааралтана.

"Сэра..."

Жонгүг?

Түүний хоолойг сонсоод арай л тайвшран хаалгаа нээхэд урдаас минь архины үнэр сэнгэнэн талимаарсан нүдтэй Жонгүг арайхийн тогтсоор инээмсэглэв.

"Жонгүг-а..."

"Өө... Сэра... Энэ гэрт ирчихжээ?"

Тэр тэнэг хүн шиг инээсээр ингэж асуух аж.

     Үнэхээр их уучхаж...

Тэр урагш нэг алхаад л доош унахад би түүнийг амжиж тэврэв.

     Бидний нүүр их ойрхон байрлах бөгөөд Жонгүгийн бэлхүүсээр гар минь орж, харин тэр толгойгоо доошлуулан мөрийг минь дэрлэх нь тэр.

"Хөөе... Жонгүг!!"

Би түүнийг дийлэхгүй учраас даалгүй хойш болоход Жонгүг эргэн миний доор орж, эцэст нь бид газар унав.

Хэдий тэр ингэж их архи уусан ч түүний гайхалтай үнэр цээжин тушаа газраас нь тодоос тод үнэртэнэ.

Ингээд жаахан...

Яг ингээд жаахан л хэвтчихье!

Намайг хайрлахаа больсон ч гэсэн би түүнд одоо ч хайртай.

Энэ бүх явдлын дараа ч би догдолж, бас сандарч байна.

"Сэра..."

Тэр нэрийг минь дуудахад би түүний дээрээс босохоор яарав. Гэтэл Жонгүгийн гар бэлхүүс дээр минь ирэн тэврээд намайг дээш босгосонгүй.

Тэр магадгүй өдөр асуусан зүйлнээсээ болоод энд ирчихсэн байх...

"Чиний гуйлтыг зөвшөөрөх болохоор----"

"Чамайг санаад байна."




>>>

Continue Reading

You'll Also Like

31.1K 3.3K 23
🔞ორი სახლი ერთმანეთის გვერდით, მაგრამ სხვადასხვა კლანის წარმომადგენელი ოჯახი. გოგო, რომელიც შორიდან გიჟდება თავის მეზობელზე. შეამჩნევს ჯონგუკი ენის...
1.3M 32.7K 46
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...
9.9K 58 12
I'm only doing imagines of Finnick and Peeta imagines because I don't find others attractive and yeah 💀 I take requests and I will most likely do sm...
24.9K 2.3K 15
Надад хэлээч. Хэрвээ би хүсэх л юм бол хэн миний эсрэг зогсож чадна гэж? Гэхдээ.. Түүнтэй учирсан өдрөөс хойш бүх зүйл өөрчлөгдсөн юм..