Teen Dating | completed

By Dreamyday_stories

128K 12.9K 1.2K

Pregnancy болохоос өмнө хос байсан үедээ.Үерхдэг байхдаа алдаг байснаа санаж байна. Гэхдээ одоо ч гэсэн алж б... More

Chapter-1 Зүрхээ, чи зүгээр үү?
Chapter-2 Тэнэг Бэкхён
Chapter-3 Түүнтэй өдөр бүр уулзахын тулд
Chapter-4 Намайг инээлгэж бай
Chapter-5 Танихгүй залуу
Chapter-6 Хардуулах төлөвлөгөө
Chapter-7 Уянгалуулж байгаад үерхсэн нь
Chapter-8 Санаад байна
Chapter-9 Анхны болзоо
Chapter-10 Уучлаарай, ах аа
Chapter-11 Бэкхёны охид
Chapter-12 One and only
Chapter-13 Солонгос кино юу энэ одоо?
Chapter-14 Чи миний зул сарын бэлэг
Chapter-16 Сайхан амраарай
Bonus: Prank
Chapter-17 Хүлээж чадах уу?
Chapter-18 Би чамайг санана даа
Chapter-19 Хаягдчихсан
Chapter-20 I Will be with you
Chapter-21 Жирэмсэн болсон
Chapter-22 Завсарлага авъя
Chapter-23 Хэцүү байна...
Bonus: My hungry girl
Chapter-24 Надад чиний хайр хэрэггүй!
Chapter-25 Биднийг зөвшөөрөөч
Chapter-26 Нүүрэлдүүл!
Chapter-27 Сая долларын үнэтэй зүрх
Bonus: Instagram
Chapter-28 Үргэлж арыг чинь даана.
Chapter-29 Үнсэлтээр шагная
Chapter-30 Жүхён эгч ээж боллоо!
Chapter-31 Шийдвэрээ гаргасан!
Chapter-32 Бён хүргэн
Chapter-33 Муудалцсан нь.
Chapter-34 Миний хайр Кёни
Chapter-35 Би тусдаа гарлаа.
Chapter-36 Ханхүү тань болъё.
Chapter-37 Бурхан минь!
Chapter-38 Хамт унтмаар байна
Chapter-39 Миний хүүхэд
Chapter-40 Бүхний эхлэл

Chapter-15 Чи миний охиныг доромжилсон!

3.3K 305 22
By Dreamyday_stories

Хүн бүрийн хүсдэг залууг өөрийн болгосон би түүнээс сугадан олны дундуур алхахдаа хэзээ ч ийм итгэлтэй байсангүй. Бэкхён миний бэлхүүсээр гараа оруулан тэвэрч, хажуугаар зөрөх хүмүүст намайг ойртуулсангүй. Тэгээд тусгайлан зассан ширээний наана очин зогсож эргэн тойрны хүмүүсийг харж тэдний өмссөн даашинз болон үс засалт, нүүр будалтыг нь сонжино. Бэкхён миний урд зогсоод эрүүнээс өргөхөд би яав гэсэн шиг харж байв.

Бэкхён: чи яагаад ийм даашинз өмсөж байгаа юм?

Би: таалагдахгүй байна уу? Энд тайлчих юм уу? гээд инээмсэглэхэд шуудхан уруул дээр үнсэх нь тэр.

Тэр уруулаа салгасны дараагаар би инээгээд: энэ даашинз ч намайг баярлуулж байна шүү

Бэкхён: дахиад ийм юм өмсөөд үзээрэй. Тэр цагт би чамайг идчихнэ шүү, охин минь!

Оюутнуудын бэлтгэсэн янз бүрийн үзүүлбэр эхэлж тэр дунд манай халуухан, сэкси залуу Каи бүжиглэж олны өмнө тайчсаны дараагаар Бэкхён Каин үзүүлбэрийг бусад залууст үзүүлнэ гээд хорноор инээхийг хараад би түүнийг шооллоо. Каи бидний хажууд ирж зогсоход би Кайн өмссөн хослолыг миний найз залуугийн хослолоос гоё биш юм байна гэж бодов.

Би: Ким Жунин жжан! Одоо найз охинтой болсоон, өнгөрсөн.

Каи: найз охинтой болохгүй ээ, би чамайг найз охиноо болгоно гээд намайг дээрээс доошоо дагуулан харахад би хачин гэгч нь инээлээ.

Бэкхён: хөөе Ким Каи наад нүдээ миний охиноос ав. Найз залуутай охинд юу хэлээд байгаа юм? Яв аа яв, нөгөө хоёроо олж ир!

Каи инээсээр цааш эргэхэд Бэкхён одоо хүртэл Каин араас харсаар амандаа үглэж байх нь тэр. Би түүний хөөрхөнтөж байгааг хараад инээд хүрч тэсэхээ болив. Хааяадаа ингээд хөөрхөн харагдаад байдаг юм.

Бид хөгжим давж ярихыг хичээх агаад одоо бол үнэхээр хүмүүс халаад эхэлчихсэн байлаа. Хаа сайгүй бүжиглэж, гартаа шар айраг бариад бие биетэйгээ ярилцаж байгаа бололтой бүлэг бүлгээрээ тойрон зогсоно. Бэкхён одоог хүртэл миний гарнаас хөтөлсөн байх агаад хөгжмийн хэмнэлд тааруулан толгойгоо хөдөлгөж байв.

Би: чи яагаад өнөөдөр ийм халуухан харагдаад байгаа юм? хэмээн чихэнд нь шивнэн хэлэхэд Бэкхён над руу нүдээ бүлтийлгэн харлаа.

Бэкхён: яасан? арай энд дарж авах гээд байгаа юм биш биз дээ? Тэсээрэй, хоёулаа гэрт очно гээд миний хацар дээр үнсэхэд би мушилзаад Бэкхён руу хачин харлаа.

Би: үгүй ээ, зүгээр өнөөдрийн чиний үс засалт, хослол, түрхсэн сүрчиг чинь үнэхээр намайг байж ядуулаад байна. Хэлэхгүй бол болохгүй нь.

Бэкхён одоо ч инээсээр байх агаад бэлхүүсэн дээр байсан гар нь шаламгай хөдлөөд намайг өөртөө бүр нааж орхилоо. Тэгээд хүзүү рүү минь тэмүүлэх үед би яг л чихэр авах гэж байгаа бяцхан охин шиг догдлов. Тэр миний хүзүүн дээр өөрийн тэмдгээ үлдээчхээд надаас холдоход би ялалтын царай гаргаж орхилоо.

Бэкхён: битгий том охин шиг аашлаад бай. Би чамайг яачихаж ч магадгүй шүү гээд эрүүгээ дээш нь өргөхөд би инээмсэглэв.

Ххх: хөөх ямар сайхан үзэгдэл дунд ороод ирэв ээ?

Бэкхёны харц ширүүсч, намайг өөрийнхөө ардуур оруулах гэв.

Бэкхён: тонил цаашаа!

Хёнжүн: oops! Ямар ууртай юм бэ, Бэкхён минь. Чиний муужгай үнэхээр халуухан харагдаж байна. Чи ч жаргадаг байх даа хэмээн атаархаж байгаа царай гарган хэлэхэд Бэкхёны царай улам барайх аж.

Бэкхён: харамсахаасаа өмнө чимээгүй болсон чинь дээр шүү! Түүний тухай олон юм чалчих юм бол би чамайг ална гэж мэдээрэй!

Хёнжүн айсан царай гаргаад: тийм үү? чи яах юм? Харин би чамаас айх юм шиг байна уу? Бацаанууд яасан олон үгтэй болчихсон юм? Энэ сургуульд яг юу заагаад байгаа юм. Чиний бяцхан хараал идсэн өлөгчинг юу ч гэж хэлсэн яадаг юм айн?

Бэкхён шуудхан Хёнжүнийг заамдаж авахад би дэмий л яахыг нь харан зогсож байлаа. Цаанаас Каи Лэе Сэүн гурав хүрч ирэхэд би тэднээс Бэкхёныг болиулахыг гуйв. Тэд миний хэлснийг тоолгүй Бэкхён болон Хёнжүнийг харан зогсох агаад бүр миний хажуугийн сандал дээр эгнээд суучих нь тэр.

Сэүн: битгий ай, Хэжү. Бэкхён ах сайн зодолддог.

Би: юу яриад байгаа юм бэ?

Бэкхён: дагаад гараад ир! гэчхээд Хёнжүнийг тавьж дараа нь над руу харах ч үгүй гараад явчихав.

Хёнжүн: шазруун залуу юм гээч. Хэжү, чиний найз залууг би гөлөг болгочхоод ороод ирье гэхэд Сэүн жуумалзсаар сандлаасаа залхуутай нь аргагүй босов.

Каи: чи энд хүлээж байх юм уу? Найз залуугийнхаа энэ их зантай амьтныг балбахыг хармааргүй байна уу?

Би: хамт гаръя аа гээд тэднийг даган гарлаа.

Лэе: энэ нэг эргүү амьтан бидний зугаацах мөчийг сүйтгээд байна. Бэкхён нэг сайн тоосыг нь гөвөөд өгөөсэй.

Харин би энд нь хэдэн жилийн өмнөх шиг үнэхээр айж байв. Энэ мэдрэмжийг дахиж мэдрэхийг хүсээгүй юмсан. Түрүүн Хёнжүн Бэкхёнд заамдуулж байхдаа чихэнд нь үг хэлээд байсан. Тэгээд л Бэкхён уурласан бололтой. Ядаж байтал энэ гурван юм яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ? Эсрэгээрээ Бэкхён зодуулчихвал яах уу? Би лав Бэкхёныг зодуулж байгааг харж чадахгүй байх.

Би өндөр өсгийтөндөө түүртэж байсан ч тэднийг даган клубын хойд хаалган дээр ирлээ. Хёнжүний дагагч бололтой таван залуус түүний хойно зогсож Бэкхён ганцаараа урд нь зогсож байв. Бэкхён над руу хараад хөмсгөө зангидахад би битгий гэсэн шиг толгой сэгсэрлээ.

Бэкхён: Хэжүг яагаад дагуулаад гараад ирсэн юм бэ? хэмээн Лэе ахад хэлэхэд Лэе ах мөрөө хавчаад хана налан зогсов.

Бэкхён над руу ширүүн хараад: Хэжү буцаад ор. Би удахгүй орно.

Би: үгүй ээ гэж хэлэхдээ өөрийгөө айгаад уйлах гэж байгааг мэдэв. Ингэж хэлэхдээ миний хоолой зангирч мөн чичирч байсан юм.

Хёнжүн: чиний уйлахыг харахаар гарч ирсэн юм байлгүй дээ. Бэкхёны бяцхан муужгай, аавыгаа зодуулахыг сайн хараарай за юу!

Би: амаа тат!

Хёнжүн: та хоёр ч үнэхээр нэг тэрэгний дугуй юм аа. Танай ах миний найз охиныг булаасны дараа би чамайг булаах гэсэн чинь харин надад энэ соривыг үлдээчхээд явсан шүү. Одоо ах чинь байхгүй юм чинь чамайг аваад ахын чинь өмнө чамайг яаж хайрлахаа харуулаад өгнө өө, бяцхан өлөгчин минь! гээд над руу ойртох үед Бэкхён түүнийг газар унатал нь цохиж орхилоо.

Бэкхён: миний охиныг хулгайлсны чинь төлөө!

Хёнжүн босч ирээд цусаа арчаад Бэкхён руу дайрч Бэкхён ганцхан удаа өшиглөв. Намайг тэдний хажууд зогсож байх үед Сэүн гарнаас татан өөртэйгөө ойр зогсоолоо. Бэкхён Хёнжүн хоёрын аль аль нь бууж өгөхийг хүсээгүй бололтой. Хёнжүн дахин босч ирэн Бэкхёныг цохиж, хариу болгож Бэкхён ч шанаадав.

Бэкхён хэд хэдэн удаа цохиулахад би өөрийн эрхгүй өмнөх дурсамжаа санан уйлж эхлэх нь тэр. Бэкхён миний уйлах дуунаар над руу харан анхаарал нь сарних үед Хёнжүн толгойных нь хойноос чулуугаар цохиж орхиход би хашхирч, Сэүн намайг хөдөлгөхгүй гэсэн шиг хашив.

Бурхан минь, болиулаач дээ.

Хажууд зогсож байсан Каи Лэе ах хоёр аль хэдийн Бэкхён руу очиж, тэдэнтэй зодолдож эхэлсэн байлаа. Би тэднийг харан Бэкхёныг зүгээр эсэхийг хашхиран асуув.

Сэүн: Хэжү, цагдаа дуудаж болохгүй шүү за юу. Битгий уйл. Би очоод тэднийг зодчихоод ирье.

Хёнжүн Бэкхёныг үгээр өдөж, түүнийг бүр илүү уурлуулах гэж хичээж байлаа. Бэкхёны толгойноос цус гарч, би яахаа мэдэхгүй цагдаа руу биш бусад ах нар руу утсаар ярин тэднийг хурдан ирэхийг хүсэв. Тэд үнэндээ ойролцоо байдаг баранд сууж байсан болохоор удалгүй хүрээд ирлээ.

Чанёол миний дэргэд ирэхэд би уйлсаар: Бэкхёныг болиул л даа.

Бэкхён: чи миний охиныг маш олон удаа өлөгчин гэсэн! Би чамайг ална! хэмээн орилоод тэр дахин Хёнжүнийг заамдан авч хэд хэдэн удаа угсруулан цохиж байв.

Тэгээд Бэкхёны хүчтэй цохилтонд Хёнжүн газарт унасны дараа Бэкхён түүн дээр гарч суугаад ёстой л Каин хэлдгээр балбаж орхилоо. Ах нарыгаа харсан Каи тэднээс болихыг шаардаж өнөөх таван залуу Хёнжүнийг орхин тал бүр рүү зугтчих нь тэр.

Жүнмён: Бэкхёныг наадах дээрээсээ аваач. Хүн алах нь байна.

Сэүн: зүгээр орхичих. Энэ хөгийн амьтан зодуулж байхдаа таарсан новш байгаа юм. Бэкхёны хамаг ажлыг булааж, бие даалтынх нь оноог өөр дээрээ тавиулсан нөгөө новш чинь энэ байхгүй юу. Бас Хэжүг элдвээр хэлсэн болохоор уур нь буцлаж байгаа.

Лэе: миний мөрөөдөл биелэж байна гээд тэд Бэкхёныг болиулах шинж ер байсангүй.

Би тэсэлгүй Бэкхёны хажууд очоод бугуйнаас нь татлаа.

Би: Бэкхён аа, одоо хангалттай. Наадах чинь үхэх гэж байна. Хоёулаа гэртээ харьцгаая гэж зөөлөн дуугаар хэлэхэд тэр над руу харж, цохихоо болин дээрээс нь босч ирээд цус болсон гараа хэд хэд сэгсрэх нь тэр.

Бэкхён: тэр чамайг өлөгчин гэсэн.

Би гарнаас нь атгаад: би мэднэ ээ. Одоо явцгаая, за юу?

Бэкхён Хёнжүн рүү хараад: би чамайг сонсож байгааг мэдэж байна. Дахиад нэг л удаа миний охины дэргэд гарч ирэх юм бол чиний нүүр байгаад зогсохгүй би чиний амьтай ярина шүү. Намайг ар талтай гэдгийг мэднэ биз дээ? Хэн нэгэнд намайг чамайг зодсоныг хэлвэл би чиний хийгээгүй хэргийг үүрүүлээд шоронд хатаана гэж мэдээрэй. Зүгээр чимээгүй биднээс холхон амьдар!

Бэкхён ингэж хэлснийхээ дараа халааснаасаа түрүүвчээ гарган дотроос нь мөнгө гаргаж ирээд Хёнжүний нүүр рүү шидэх нь тэр. Залуус хөхрөлдөж би зүгээр л гацчихав.

Э-Энэ Бэкхён мөн гэж үү?

Бэкхён: чамайг зодсоны нөхөн төлбөр. Миний охинд таларх, тэр чамайг сая үхлээс аварлаа гэчхээд миний гарнаас хөтлөн Хёнжүнийг орхин явлаа.

Чанёол: аргагүй л миний анд. Бүх юмаа бөөгнүүлж байгаад нэг сайн хийдэг чиний занд би дуртай шүү.

Каи: Хэжү харсан биз? Бэкхён хён тэр новшийг юу ч үгүй болтол балбаж байгаа биз дээ?

Жүнмён: энийг тэгээд ядаж эмнэлэг хүргэвэл яасан юм бэ?

Бэкхён: үхлээ хүлээгээд хэвтэж байг. Гадаа тийм ч хүйтэн биш байна гэсний дараагаар над руу хараад тэр дахиад хөмсгөө зангидлаа.

Бэкхён: дахиад иймэрхүү юмнууд чамайг хоргоогоод байвал надад шууд хэлээрэй. Ялангуяа чамайг доромжилсон хүнийг би зүгээр өнгөрөөхгүй.

Би нусаа татсаар гарыг нь дээш өргөхөд гар нь тэр чигтээ арьс нь зулгарч, цусанд будагдсан байв. Арай гайгүй тайвширч байсан ч түүний гар болон нүүрийг хараад бүр илүү уйлаад эхлэх нь тэр. Миний царайлаг найз залуугийн нүүр тэр чигтээ шарх болж, толгой нь хагарчихсан байна шүү дээ. Би гараа явуулсаар нүүрэнд нь хүрэхэд Бэкхён миний гарыг атгаад, над руу цоо ширтэнэ.

Би: чи тэнэг юм уу? Яагаад ганцаараа гарч байгаа юм бэ? Муусайн тэнэгүүд, яагаад Бэкхёныг болиулахгүй байсан юм? Хүн алчихвал яах юм? Ах нар нь юм байж Бэкхён зодолдохдоо сайн ч гэх шиг. Намайг айж үхэх гэж байгааг мэдсээр байж У Сэүн чи муу яаж хаяад зодолдохоор явж чадав аа! Би чамайг ахдаа хэлнэ. Бён Бэкхён, зодуулчихсан бол яах юм бэ айн?

Минсок: найз охиноо тайвшруул. Ширэг хийгээрэй, бид нар явлаа гээд Бэкхёны мөрөн дээр цохичхоод бүгд цааш эргэлээ.

Бэкхён миний нулимсыг арчаад: их айсан уу? Намайг уучлаарай, за юу. Гэр рүү явцгаая.

Бэкхёны гэрт ирсний дараагаар би хурдхан даашинзаа тайлж хаяад Бэкхёны хувцасны өрөөнөөс гарт тааралдсан юмаа авч өмсөөд угаалгын өрөө рүү орлоо. Бэкхён гадуурх хүрмээ тайлаад гараа угааж, нүүрээ толинд харж байсан юм. Би түүнийг хэсэг харж зогсоод анхны тусламжийн хайрцаг авчран нүүрнийх нь шархыг цэвэрлэж өгөхөөр унтлаганых нь өрөө рүү явлаа.

Бэкхён миний дараа орж ирэн миний хажууд суув.

Болгоомжтой гэгч нь шархыг нь цэвэрлэж, хорсгохгүй гэсэндээ үлээж байлаа. Тэрхэн үед би түүний улайрсан бух шиг намайг доромжилсон гэж зодолдож байгааг хараад үнэхээр балмагдаж байснаа саналаа. Би их айж байсан. Энэ яг л хэдэн жилийн өмнөх шиг ахын хийж байсан үйлдэл байсан юм. Тэр намайг орон дээр нүцгэн хэвтэж байхад орж ирээд шууд л тэр новшийг зууран авч зодож эхэлсэн. Тэр дөнгөж ахлах сургуулийн сурагч байсан байж хэнээс ч айлгүйгээр дүүгийнхээ төлөө ганцаараа ирсэн.Үүний эцэст ах нүүрийг нь томоо гэгч нь зүсэж, дараа нь над дээр ирээд гар нь чичирсээр гадуураа өмсөж байсан цамцаа надад өмсгөөд уучлалт гуйсан. Ах Хёнжүний найз охиныг булаагаагүй тэр охин өөрөө л ах дээр минь ирсэн юм. Гэтэл ахынхаа хийгээгүй хэргийнхээ төлөө би хулгайлагдаж, тэр намайг бузарлах гэж байсан. Ах бид хоёр энэ тухай ярих дургүй. Миний цагдаагийн газарт дургүйн шалтгаануудын нэг бол ахыг минь хүн зодсон хэргээр шоронд хийх гэж байсан. Хэдий аав минь мөрдөгч ч гэсэн би цагдаагийн газарт дургүй.

Бэкхён намайг ширтсээр: Хэжү, би чамд маш их хайртай гэдгийг чи мэдэх үү?

Би сонссон ч юм хэлсэнгүй.

Бэкхён: би чиний уйлж байгааг харах дургүй. Хэзээ нэг өдөр чиний уйлах шалтгаан би байх юм бол битгий уйлаарай. Би чамайг надаас болж уйлаасай гэж хүсэхгүй байна.

Би: тэгвэл уйлах шалтгаан битгий гарга. Дахиад надаас болж өөрийгөө бэртээх хэрэггүй. Чиний толгой хагарчихсан байхад би юу ч хийж чадахгүй байна штэ. Эмнэлэг явцгаая.

Бэкхён: чи эмч болно биз дээ? Чи намайг эмчилчих гээд нүдээ анихад би хэсэг хөдөлгөөнгүй сууж байгаад уруул дээр нь үнсэв.

Бэкхён нүдээ нээлгүйгээр намайг өөртөө улам ойртуулж, бидний үнсэлт бүр гүнзгий болж эхлэв.Тэр намайг амьсгаа авах эрх ч өгсөнгүй, бэлхүүснээс минь тэврээд ганц л эргүүлээд өөрийнхөө доор оруулаад уруулаа салгаад хүзүүг минь гижигдэх мэт үнсэнэ.

Бэкхён: babe, чи намайг галзууруулж байна.

Continue Reading

You'll Also Like

365K 43K 28
"𝒚𝒐𝒖 𝒄𝒐𝒖𝒍𝒅 𝒃𝒓𝒆𝒂𝒌 𝒎𝒚 𝒉𝒆𝒂𝒓𝒕 𝒊𝒏 𝒕𝒘𝒐 𝒃𝒖𝒕 𝒘𝒉𝒆𝒏 𝒊𝒕 𝒉𝒆𝒂𝒍𝒔, 𝒊𝒕 𝒃𝒆𝒂𝒕𝒔 𝒇𝒐𝒓 𝒚𝒐𝒖" ...
228K 3.3K 29
Rajveer is not in love with Prachi and wants to take revenge from her . He knows she is a virgin and is very peculiar that nobody touches her. Prachi...
735K 56.9K 35
"Why the fuck you let him touch you!!!"he growled while punching the wall behind me 'I am so scared right now what if he hit me like my father did to...
597K 31.7K 20
𝐒𝐡𝐢𝐯𝐚𝐧𝐲𝐚 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 𝐱 𝐑𝐮𝐝𝐫𝐚𝐤𝐬𝐡 𝐑𝐚𝐣𝐩𝐮𝐭 ~By 𝐊𝐚𝐣𝐮ꨄ︎...