Teen Dating | completed

By Dreamyday_stories

128K 12.9K 1.2K

Pregnancy болохоос өмнө хос байсан үедээ.Үерхдэг байхдаа алдаг байснаа санаж байна. Гэхдээ одоо ч гэсэн алж б... More

Chapter-1 Зүрхээ, чи зүгээр үү?
Chapter-2 Тэнэг Бэкхён
Chapter-3 Түүнтэй өдөр бүр уулзахын тулд
Chapter-4 Намайг инээлгэж бай
Chapter-5 Танихгүй залуу
Chapter-6 Хардуулах төлөвлөгөө
Chapter-7 Уянгалуулж байгаад үерхсэн нь
Chapter-9 Анхны болзоо
Chapter-10 Уучлаарай, ах аа
Chapter-11 Бэкхёны охид
Chapter-12 One and only
Chapter-13 Солонгос кино юу энэ одоо?
Chapter-14 Чи миний зул сарын бэлэг
Chapter-15 Чи миний охиныг доромжилсон!
Chapter-16 Сайхан амраарай
Bonus: Prank
Chapter-17 Хүлээж чадах уу?
Chapter-18 Би чамайг санана даа
Chapter-19 Хаягдчихсан
Chapter-20 I Will be with you
Chapter-21 Жирэмсэн болсон
Chapter-22 Завсарлага авъя
Chapter-23 Хэцүү байна...
Bonus: My hungry girl
Chapter-24 Надад чиний хайр хэрэггүй!
Chapter-25 Биднийг зөвшөөрөөч
Chapter-26 Нүүрэлдүүл!
Chapter-27 Сая долларын үнэтэй зүрх
Bonus: Instagram
Chapter-28 Үргэлж арыг чинь даана.
Chapter-29 Үнсэлтээр шагная
Chapter-30 Жүхён эгч ээж боллоо!
Chapter-31 Шийдвэрээ гаргасан!
Chapter-32 Бён хүргэн
Chapter-33 Муудалцсан нь.
Chapter-34 Миний хайр Кёни
Chapter-35 Би тусдаа гарлаа.
Chapter-36 Ханхүү тань болъё.
Chapter-37 Бурхан минь!
Chapter-38 Хамт унтмаар байна
Chapter-39 Миний хүүхэд
Chapter-40 Бүхний эхлэл

Chapter-8 Санаад байна

3.6K 345 35
By Dreamyday_stories

Жүхёг: хөөе, Нам Хэжү босооч! Амарч амарч ирчхээд өдөржин унтах юм? Босч хоол хий гэж байна гээд миний хөнжлийг сөхчихөөд гарч явахад нь би Нам Жүхёгийг хараасаар арай гэж дээшээ өндийлөө.

Би өглөөний нислэгээр ирсэн байтал энэ нэг тэнэг юм чинь намайг ирсэн цагаас хойш л надад бэлэг авчирсангүй гэж үглээд уурлаад байх юм. Би ээжид нэг ширхэг нүүрний тос, аавд спонж бобтой дотуур аваад ахад юм авах гэж байсан ч миний мөнгө дутчихсан байсан юм. Засс, би сэтгэлгүй дээ биш байхгүй юу! Өөрөө их мөнгө өгчихсөн бол ингэхгүй л байсан шт тийм биз дээ?

Арай гэж түүнийг хараахаа болиод өрөөнөөсөө гартал ах гал тогоонд нэг юм хутгаад зогсож байлаа. Тэгсэн чинь ах намайг харснаа цочиж, гараа зүрхэн дээр тавихад маягтай охин шиг хэмээн янз бүрээр бодоод зогсож байв.

Жүхёг: чи наад үс гэзгээ янзлаач дээ. Эмэгтэй хүн мөн юм уу биш юм уу? гээд миний үсийг бүр арзайлгахад би түүний гарыг толгойноосоо холдуулав.

Нойрмог байгаа намайг заавал сэрээлээ гэсээр аав өрөөнөөсөө гарч ирсэн бол ээж угаалгын өрөөнд цэвэрлэгээ хийгээд байж байсан юм.

Аав өмднийхөө цаадах дотуур хувцасны хэсгийг гаргаж ирээд: аавд нь яг таарлаа, миний охин мэдрэмжтэй шүү гээд хөмсгөө хөдөлгөхөд би тэнэг царай гаргасаар аавтай гараа цохилоо.

Жүхёг над руу муухай хараад: чи ядаж нэгийн үнээр хоёр энэ тэр гэсэн дотуур хувцас аваад ахдаа хамгийн үнэтэйг нь авлаа гээд өгчихөж болох л байсан шт. Чамайг би аавд л ганцхан спонж бобтой дотуур хувцас авч өг гэж өсгөөгүй байх шүү гэчхээд цэхэлзэж байх нь тэр.

Ээж угаалгын өрөөнөөс толгойгоо цухуйлган: за ёстой чи ч өсгөөгүй байх аа. Чи дүүгээ дандаа зоддог байсан биз дээ? Ингээд бүлтрээд байдаг юм золиг чинь гэхэд би ах руу хэлээ гаргав.

Би: та бүлтэрч байгаад унгачихлаа гээд ахыг үгээр идэхэд ах над руу гал далайж, би түүнээс хурдхан зугтсан юм.

Тэгээд ахтай хөөцөлдөж, аав дундаас нь орж ирээд хэсэг ноцолдож байгаад өрөөндөө орж ирэв. Ахын толгойг эргүүлж байгаад өөрөөр нь хоол хийлгүүлэхээр болчихсон. Ах над руу муухай харсаар хоолоо хийхээр гал тогоонд үлдэж, би утсаа оролдсон шигээ орон дээрээ хэвтэж байлаа. Миний ах ч хөөрхөн шүү. Бид хоёр байнга бие биенийгээ идэж, хэт хүндээр хэлсэн бол гэмшээд зүгээр сууж чаддаггүй юм. Нэг нэгэндээ гомдоод байдаг. Ах маань их эрх. Ээжид эрхлээд иштэй чихэр авахуулчихсан орж ирдэг юм.

Утас дуугарч Бэкхён байхыг хараад бүр нүд орой дээрээ гарав. Тэгээд хэвтэж байснаа босч, аль болох эмэгтэйлэг хоолойгоор утсаа авлаа.

Би: байна уу?

Бэкхён: Хэжү, би чамайг санаад байна.

Нүүр духнаасаа эхлээд халуу дүүгэж сүүлдээ тэр чигтээ улайхыг нь би мэдэрч байлаа. Өндөг шарчихвал болчих байх даа? Тэр намайг үнэхээр догдлуулж чадах юм аа.

Би: бид өглөөхөн салсан шүү дээ хэмээн ичсээр хэлэхэд Бэкхёны "хмм" гэх нь сонсогдоход би өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа.

Бэкхён: гэрийнхэн чинь байгаа юу? Би үнэхээр чамайг санаад байна. Хэтэрхий олон цаг чамаас хол байлаа штэ. Тэгээд ч би өнөөдөр орой орондоо ганцаараа унтаж чадна гэж бодохгүй байна.

Би инээн: чи айгаад байгаа юм уу? Би уг нь царайлаг залуусыг их зоригтой гэж бодсон юмсан.

Бэкхён: чи намайг аймхай болгочихлоо. Үнэнээ л хэлье, би үнэхээр ганцаараа биш чамайг тэврээд унтмаар байна гэчхээд санаа алдах нь сонсогдоно.

Би: би ч гэсэн чамайг санаад байна хэмээн зөөлөн хэлэхэд Бэкхён хэсэг чимээгүй болчих нь тэр.

Бэкхён: би одоо очсон ч чи гарч ирж чадахгүй. Тэгэхээр хоёулаа орой дүрсээ харж ярьцгаая. Яг хоёр цагийн дараа, тэсч чадна биз дээ?

Би: пшш, харин чи л чадахгүй байх даа. Би тэсчих нь ээ гэтэл Бэкхён инээхийг сонсоод утсаа шуудхан тасалчихав. Жаахан дэггүйтчихье.

Хоёр цаг надад үнэхээр урт хугацаа шиг санагдаад байсан бол гал тогоо руу очиж ахад туслахаар болов. Жүхёг над руу муухай харж байсан ч дуртай л байсан. Чимээгүйхэн хий гэснийг нь хийгээд, байн байн цагаа хараад байж байтал ах анзаарч над руу сонин харах нь тэр.

Жүхёг: юу вэ? яагаад цаг руу хараад байгаа юм? Цаганд дурлачихаа юу?

Би: ахаа та үнэнгээсээ хэлээд байна уу? Та намайг цаганд дурлахаар хүн гэж бодоод байгаа юм уу?

Жүхёг: ээ, мэдэх л хүн гэсээр миний толгойг хойш нь хуруугаараа түлхлээ.

Би хэсэг чимээгүй байж байгаад: ахаа, дурлах ямархуу вэ? хэмээн асуулаа.

Жүхёг: хэцүү, ядаргаатай байдаг.Цагийн гарз, нулимсны ч гарз. Гэхдээ яг тохирсон, хувь тавилан нь цаанаасаа заагаад өгчихсөн дурлал байдаг л байлгүй. Надад лав дурлах уу? Гэртээ үүрд үлдэх үү? сонго гэвэл би гэртээ байхыг илүүд үзнэ гэсээр их л чухал харцтай хэлэхэд би инээв.

Би: та хаягдчихсан юм биш үү?

Жүхёг санаа алдаад: үгүй ээ, би эхлээд салъя гэж бодож байсан юм.

Би инээсээр: тэгсэн чинь тэр охин чинь хэлэхээс чинь өмнө хаячихсан байх нь. Азгүй юмаа та. ЭЭЖЭЭ, ААВАА АХ ХАЯГДЧИХСАН БАЙНА. БИ АХЫГАА ИЖИЛ ХҮЙСТЭН БИШ ГЭЖ МЭДЭЭД БАЙСАН ЮМАА гэж орилоход ах барьж байсан хоолны том халбагаар намайг цохилоо.

Жүхёг: тэнэг ээ, явж үхээч чи!

Аав цаанаас цухуйгаад: ашгүй дээ, чамайг бүр баруун гартайгаа ч ажиллахгүй байхаар чинь бид гурав ижил хүйстэн юм байх гэж бодсон юм. Миний хүү, аавдаа бүхнээ хэлж болно шүү. Аав нь тусална гэсээр маасайтал инээх нь тэр.

Би савж унатлаа инээгээд ахыгаа шоолж гарав. Тэр хаясан хүүхэн нь жаахан мэдрэл муутай байх аа? Яаж миний ахыг хаяж чадав аа? Миний ах зургаан толгой булчинтай, ааш зан нь тааруухан байж болох ч хэнээс ч илүү халамжтай, ер нь бол байж болох хамгийн төгс хүн шүү дээ. Дараа нь харамсаад гүйгээд ирнэ дээ. Алдсан хүнд хохино л гэж хэлье даа! Нэмэлтээр ахынхаа зургийг хавсаргав.

Жич: ахдаа царайлаг найз охин олж өгнө. Царайлагаас гадна сайхан сэтгэлтэй, ахыг минь насаараа хайрлаж, бие биенээ түшиж тулж, аяга цайгаа хувааж уух үнэнч эмэгтэй байвал сайн.

Яасан ч явдаггүй цаг вэ гэсээр арай гэж хоолоо идэж дуустал бүхэл бүтэн хорин минут дутуу байлаа.Аймар тэснэ энэ тэр гээд байсан нусаа хацартаа нааж байна шт ёохх! Энгийн үед ямар хурдан явчихдаг билээ дээ? Яг хүлээгээд байхаар үнэхээр яст мэлхийнээс ч удаан явдаг юм байна. Хүн санах ч лүд юм аа!

Жүхёг: хоёулаа дэлгүүр гарах уу?

Би: үгүй ээ, би одоо завгүй гээд хурдхан ахаас бултаж өрөө рүүгээ харайлгав.

Утсаа байн байн хараад, тааз ширтэж үзлээ, хуруугаараа тоглолоо, доошоогоо харж хэвтлээ. Цаг явахгүй байгаад яагаад ч мөн дургүй хүрнэ. Гэнэтхэн утас дуугарч би цочсон ч хурдан авлаа.

Бэкхён: babygirl!

Би: аааа санаад байна аа гэсээр хошуугаа унжуулахад Бэкхён уруулаа цорвойлгов.

Бэкхён: би чамайг тэсч чадахгүй гэж мэдсэн юм аа гээд хөхрөхөд би юу ч хэлсэнгүй.

Бэкхён: чи будаггүй явж бай. Үнэхээр хөөрхөн байна.

Би: эвгүй байдаг юм аа. Хэтэрхий цагаан харагдаад ах хүртэл шоолоод байдаг. Сэүн бид хоёр хамт явбал би Сэүнээс бараг цагаан байгаа даа гээд инээхэд Бэкхён ч даган инээлээ.

Бэкхён: надаас өөр хэн рүү ч ингэж инээж болохгүй шүү. Харуулвал би үнэхээр их уурлах байх. Учир нь би өөрийнхөө юмыг хүнд өгөх, харуулах ясны дургүй гээд чухал царай гаран хэлэв.

Би: ойлголоо, босс!

Бэкхён: хоёулаа унтатлаа ярьцгаая. Би гэртээ ирээд шууд л унтсан. Гэхдээ би чамайг зүүдэлсэн шүү.

Би: тийм үү? Яаж зүүдэлсэн? Би хөөрхөн байсан уу?

Бэкхён: бид үнсэлцэж байсан гээд доогтой нь аргагүй инээхэд би төв царай гаргалаа.

Би: арай гоё хариулт хүлээж байлаа.

Бэкхёныг би яагаад муухай ааштай гэж бодсон юм бол? Тэр яг л жаахан хүүхэд шиг инээж, хачин зүйлс яриад түүнднэ өөрөө инээж байна. Үнэхээр л хэнд ч харуулж үзүүлмээгүй байна. Ганцхан минийх болохоор.

Бэкхён: үнэхээр ингээд харж байгаа ч би чамайг тэврээд суумаар байна. Чи намайг тэврэхийг хүсэхгүй байна уу?

Би: үгүй ээ, би чамайг тэврэхгүй хэмээн худал хэлэхэд Бэкхён нүднийхээ булангаар харах аж.

Бэкхён: үнэн үү? Тэвэрмээр байна гэж хэлсэн бол би чамд дуу дуулж өгөх гэж байсан юм.

Миний нүд томрон: Бэкхён, би чамайг тэвэрмээр байна. Үнсмээр байна. Надад дуу дуулаад өг!

Тэрээр чанга инээж хоолойгоо засан дуу дуулж эхэллээ. Энэ миний хамгийн дуртай дуу байх агаад би энэ дууг унтаж байхдаа ч сонсдог юм. Үнэхээр гоё дуу болохоор ч тэр юм уу өөрийн эрхгүй Бэкхёны дуулж байгаад уусаад эхлэв. Бэкхён нүдээ нээгээд инээмсэглэхэд би ч гэсэн инээмсэглэнэ. Тэр хэтэрхий үзэсгэлэнтэй байгаа биз?

Бэкхён: үнсье гээд уруулаа цорвойлгоход би ч гэсэн уруулаа өгнө.

Бие биенээсээ ичиж байгаагаа мэдэж байсан ч бид аль хэдийнээ дотно болсон бололтой.

Тэгээд байж байтал хаалга онгойж Жүхёг ороод ирэх нь тэр. Би сандарсандаа утсаа цээжиндээ наагаад, ахыг энд юу хийж байгааг бодох гэж хичээн, бидний гоё мөчийг балласан мэт санагдана түүний дотроо хараалаа.

Жүхёг: сая эрэгтэй хүн дуугарсан уу?

Би сандарсаар: үгүй ээ, би кино үзэж байсан юм гэхэд Жүхёг толгой дохиод, утас руу дохих шиг болов.

Би: утсаараа.

Жүхёг: за за, ээж чамайг зайрмаг идэх үү гэж байна?

Би: жаахан байж байгаад өөрөө очоод идчихье ээ.

Жүхёг дахин толгой дохиод өөрөөнөөс гарлаа. Өрөөндөө Бэкхёныг нуучихсан юм шиг л сандарлаа, золиг гэж. Утсаа цээжнээсээ салгатал Бэкхён намайг хүлээгээд байж байв. Хүлээгээд ч гэж ахыг гарсныг сонссон л биз.

Бэкхён: унтмаар санагдаж байна уу?

Би: үгүй ээ.

Бэкхён: хоёулаа маргааш уулзацгаая.

Миний нүд сэргэн: нээрээ юу? Тэгээд юу хийх юм?

Бэкхён инээгээд: зүгээр уббадаа итгээд дагаад яв гэлээ.

Тэгэхээр бид маргааш уулзах нь ээ.


--------------------

Ижилхэн 60:10. Хөөрхөн сэтгэгдэлүүдэд баярлалаа. Та нар өдөрт нэг хэсэг аваад гоё байна уу кк💙 За оны дараа шинэ хэсэг орох байх👀

Happy nea year, my babies😍 Дахин нэг оныг хамтдаа үдэж мөн угтаж байгаадаа баяртай байна аа. Сайхан амраарай💞

Continue Reading

You'll Also Like

374K 21.4K 40
The story continues to unfold, with secrets unraveling and new dangers lurking in the shadows. The Chauhan family must stay united and face the chall...
890K 48.5K 58
𝐒𝐜𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐋𝐨𝐯𝐞〢𝐁𝐲 𝐥𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬 〈𝐛𝐨𝐨𝐤 1〉 𝑶𝒑𝒑𝒐𝒔𝒊𝒕𝒆𝒔 𝒂𝒓𝒆 𝒇𝒂𝒕𝒆𝒅 𝒕𝒐 𝒂𝒕𝒕𝒓𝒂𝒄𝒕 ✰|| 𝑺𝒕𝒆𝒍𝒍𝒂 𝑴�...
232K 3.3K 29
Rajveer is not in love with Prachi and wants to take revenge from her . He knows she is a virgin and is very peculiar that nobody touches her. Prachi...
2.8M 43.5K 14
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...