Sacred Lies: Stuck In Daydrea...

Av WinX_sters

18.5K 2K 129

1️⃣ - Дууссан ✅ 2018.12.16 - 2020.01.02 Худалчуудын тоглоомонд тавтай морил. Тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө тог... Mer

-0️⃣-
-1️⃣-
-2️⃣-
-3️⃣-
-4️⃣-
-5️⃣-
-6️⃣-
-7️⃣-
-8️⃣-
-9️⃣-
-1️⃣0️⃣-
-1️⃣1️⃣-
-1️⃣2️⃣-
-1️⃣3️⃣-
-1️⃣4️⃣-
-1️⃣5️⃣-
-1️⃣6️⃣-
-1️⃣7️⃣-
-1️⃣9️⃣-
-2️⃣0️⃣-
-2️⃣1️⃣-
-2️⃣2️⃣-
-2️⃣3️⃣-
-2️⃣4️⃣-
-2️⃣5️⃣-
-2️⃣6️⃣-
-2️⃣7️⃣-
-🔚-

-1️⃣8️⃣-

459 67 1
Av WinX_sters

Тэмцээн эхлэж буйг зарлан шүглийн дуу цуурайтна. Талбайд тоглож буй хүмүүсээс Минуг хайгаад олсонгүй. Анагаахын сургуулийн шигшээ, тамирын сургуулийн шигшээ багтай тоглоно гэдэг бахархмаар. Хэдий гол хүн маань харагдахгүй байсан ч талбайд зүгээр гүйх нь хүртэл анхаарал татах нэгэн байна. Бобби...

Шинэхэн оюутан байхдаа харж явсан залуу минь. Хэдэн жил өнгөрсөн ч харц булаам хэвээрээ байх гэж. Яг өмнөх шиг ээ зааланд суух охидын тэн хагас нь зөвхөн Боббиг харах гэж ирсэн байх. Түүнийг багтаа оноо авах бүрт фен охидууд шиг л орилолдоно. Дургүй хүрчихлээ байна.

Эхний үе зочин багын давуу оноогоор өндөрлөж, завсарлахад л би Минуг харж чадлаа. Тоглогч маань сэлгээнд сууж байж. Хэд хэдэн сэлгээ оруулж, тоглосоор манай багийг хожигдлоор тэмцээн өндөрлөлөө. Тоглолтын туршиМину сэлгээнд сууж, би талбайд гүйх Боббиг харсаар дууссан юм.

Гэртээ ирж, унтахаасаа өмнө хэдэн кино үзэхээр шийдэн нөүтбүүк ээ асаалаа. Хэдий цаг орой болсон ч утас нэг л чимээгүй байгаад гайхна. Гэтэл чат, мессеж, kakao talk зэрэг бүх харилцааны application гацчихсан байх аж. Зөвхөн мэдээлэл уншиж, хуваалцаж эсвэлизураг үзэх л боломжтой тул маш олон хүн энэ системийн гажилтад стрессдэж буйгаа илэрхийлжээ. Хэсэг хугацааны дараа зүгээр болно биз гэж бодон киногоо анхаарав.

Instagram л холбогдох ганц арга юм биз дээ?

realllllmino:
Хөөөе Ха Юнхи?

realllllmino:
Зурваст хариу өгөөч!

YoonHeeH:
Миний бүх чат болохгүй байна! Үхлээ юу?

realllllmino:
Үхлээ!

realllllmino:
Гэхдээ минийх уг нь болоод л байна даа 😈

realllmino:
Нээрээ би шийтгүүлсэн, бэлтгэл тасалсан тоогоор нь тоглолтонд оруулахгүй сэлгээнд суулгаж байгаа. Арай ч дээ нээрээ! Намайг яаж байгаа юм бэ? Ямар дэлхийн аварга биш дээ!!!

YoonHeeH:
Гэхдээ би чамайг тоглоогүйд байрласан.

YoonHeeH:
Чи тоглоод, талбай дээрээ тийм харамсалтай хожигдвол надад хэцүү байх байж.

YoonHeeH:
Бас Бобби энэ тэр шалаар нэг унаж тусаад байсан болохлоор чи сууж байх нь дээр байсан!

realllllmino:
Гэхдээ л би тогломоор байна. 2-3 тоглолтонд оруулахгүй байх. Ахиад бэлтгэл тасалбал тэр тоо нь нэмэгдэнэ гэсэн.

realllllmino:
Байз даа? Чи арай ганцхан Боббиг л хараад зогсоод байсан юм биш биз?

YoonHeeH:
Тэгээд бэлтгэлээ таслахгүй сайн яв л даа сэлгээний сайхан залуу минь!

Бичиж дуусаад явуултал саатал зүгээр болсон бололтой Минугийн өмнөх зурвасууд ирлээ. Нөгөө л нэг шийтгэлдээ гомдоллож буй мессэжүүд.

🎀

Өглөө Харуд хуримын ёслолд өмсөх хувцсаа сонгоход нь туслахаар хамтдаа дэлгүүр хэсэв. Өдөржин гадуур явсны эцэст бид үд дунд хоол идэхээр ойрхон сүшины газар орлоо. Хоолоо хүлээнгээ бид хэсэг ярилцсан юм.

Хару "Чамд хэлэх зүйл алга уу?"

- Харин ч маш их байгаа шүү!

Би түүнд эхлэлээс одоог хүртэл Мину бид хоёрын дунд юу болсныг ярилаа. Тэр анхнаасаа гадарлаж байсан бололтой гайхсан ч шинжгүй сууна.

Хару " Манайд хоносон өдрөөс хойш л нэг зүйл болох гээд байгаа юм шиг санагдаад байсан юм аа!"

- Тэгээд чи юу гэж бодож байна даа?

Хару "Юу ч гэсэн Нанад дуулгая, тэгээд бид хоёр ярилцаж байгаад чамд хэлье." гэв. Бид хоолоо идчихээд харьцгаалаа.

Орой болж, хамтдаа ордог кафедаа Минуг хүлээн суутал Нана залгав.

Нана "Бурхан минь Юнхи үнэн үү? Би үнэхээр итгэхгүй байна аа. Гайхалтай! Үнэндээ би анх та хоёрыг шатаар зэрэгцээд өгсөж байхыг хараад бодож л байлаа. Үнэхээр гоё харагдах нь дээ гэж, даан ч боломжгүй шүү дээ. Гэхдээ одоо үнэхээр амьдрал бодсоноор болдоггүйг харлаа!!!"
Тэр утасны цаанаас бараг л орилж байв.

- За одоо болно оо, би Минуг хүлээж байна. Чи тэгээд юу гэж бодож байна?"

Нана "Хару бид хоёр та хоёрын дундын сайн найзууд болохоор илүү бодитой дүгнэлт гаргачхаад хэлнэ ээ!"

- Заза ойлголоо, баяртай!

Юун ч сүртэй юм бэ дээ? Зүгээр л аз жаргал хүсээд өнгөрч болох байтал. Утсаа таслан ширээн дээр тавьтал Мину орж ирэх нь харагдана. Тэр өөдөөс харсан сандал дээр бус дэргэд суулаа.

- Юу вэ? Яагаад байгаа юм?

Мину "Чамайг санаад хэцүү байна шүү дээ. Ингээд дулааныг чинь мэдэрч, гараас чинь атгаад дэргэдээ байлгаад баймаар!"

Хүн ичээхдээ сайн хүн шүү. Гараас минь огт тавилгүй юм ярьж суусаар нэг л мэдэхэд нар жаргасан байв. Орой болохоор л бидний яриа илүү лавширч, юу ч ярьсан хамаагүй болчихдог.

Мину "Тийм ээ, Сонугийн төрсөн өдөр 12.25-д болдог юм. Бид хэд гэр бүлтэйгээ баярлчхаад шөнө дунд болохоор тэднийд очдог доо."

- Тэгээд бөөн архидалт уу? Арай ч дээ зул сар шүү дээ! Чи тэгээд цаашдаа ч гэсэн хаяад л явах юм уу?

Мину " Тэгэлгүй дээ, найзын минь төрсөн өдөр шүү дээ?"

- Тийм байдгийн байж, ойлголоо би хүүхдүүдээ аваад зугаалгаар явна. Чамгүйгээр!

Мину "Бурхан минь арай ч дээ? Би яах юм тэгээд?"

- Яавал гэж төрсөн өдрөө дуусгачхаад харихгүй юу? Шартаад үхлээ хатлаа гэсэн ч хамаагүй, би очихгүй!

Мину "Нээрээ л чамгүйгээр үхэл ханхлуулаад хэвтэх байх даа? Чи надад хайртай болохоор хаяад явж чадахгүй ээ!"

- Мангар минь зул сараар хүмүүс гэр бүлтэйгээ байдаг атал чи явна ч гэх шиг, бид зургаа чамгүйгээр яах юм?

Мину " Би хэзээ ч та хэдийг орхихгүй ээ! Аав нь таван зулзагаа бас хайрыгаа л гэнэ!"

Хэзээ ч...

Бидний бяцхан болзоо өндөрлөж салж ядан харьцгаалаа.

🎀

Өглөө хичээлийн оронд ойр байх эмнэлгээс шинжилгээний хариунууд хуулж авчрах даалгавар өгөв. Мину замаараа амжуулах ажилтай болчхоод түрүүлээд явсан. Сургуулиас гараад алхаж байтал Сыньюн "Цаа чинь чамд сэтгэлтэй юм шиг байна лээ, утасных нь дэлгэц дээр та хоёрын зураг байсан."

Нана" Юнхигийн утас дээр ч бас! Хөөрхөн байгаа биз?"

Сыньюн " Тийм ээ! Гэхдээ мэдэхгүй юм даа.." гэчхээд ганцаараа урд гаран явав. Хару "Энэ нэг юм одоо яагаад эмороод унаваа? Ганцаараа ганьхраад байгаа юм байх даа?"

Сыньюны ингэх болсон шалтгааныг зөвхөн Арим бид хоёр л мэднэ. Гэхдээ сайн найзын хувьд түүнийг Сун Мину илүү ойлгоно биз. Хэдэн жил хичээгээд ч найзаас хэтрүүлж чадаагүй эмэгтэй нь хэдхэн сарын дотор сайн найзыг нь сонгоход ямар санагдсан бол? Бодох тусам түүний өмнө буруутай ч юм шиг.

Үдээс хойш бидний ажил дуусч Хару, Нана хоёртой мах шарж идэнгээ сөжү ууж сууна. Хоолондоо цадацгааж, 2 шил сөжүний ард гарсан найзууд маань халсандаа ярианы өнгө нь тодорч эхлэв.

Хару " Юнхи чи миний сайн найз! Цагаа тулбал чи Минугаас ч илүү эрхэм үнэтэй хүн надад!"

Нана "Хөөе согтоод байгаа юм уу? Шууд гол юм аа хэлээч. Юу гээч Юнхи? Чи ч гэсэн надад үнэтэй хүн. Тиймээс бүхнийг чиний төлөө бодож, хэлж байгаа юм шүү..."

Хару " Минугаас хол бай!"

Нана "Хэдий одоо эд сайхандаа явж байгаа ч бодит байдлыг дүгнэх чадвар чинь хайраас болж замхарсан байна! Хэдхэн сарын өмнөх эрүүл ухаантай Юнхи Минугаас зугтааж явсныг бод доо!"

- Би Минуд итгэдэг. Яахав сайн гэж хэлэхгүй ч маш их дассан. Тэр амласандаа хүрнэ ээ. Миний төлөө бүхнийг дуусгаж, над дээр ирсэн хүн шүүдээ...

Хару "Яасан ч гэнэн юм бэ дээ Юнхи минь. Үнэндээ бид ч бас та хоёрыг жаргалтай байгаасай гэж хүсдэг, гэхдээ та нараас шалтгаалахгүй зүйлс их байдаг юм шүү дээ?"

Нана " За ямартай ч бидний бодол ийм л байна. Гэхдээ чиний амьдрал шүү дээ. Итгэмээр байвал итгэ. Хайрламаар байвал хайрла. Гэхдээ харамсахгүй байхыг хичээгээрэй?"

Хару " Үгүй ээ, Сун Минугаас л хол байхыг хичээгээрэй..."

☁️☁️☁️

A/N: Арим анхнаасаа хол байхыг сануулсан, одоо бүгд л Минуд эргэлзэж байна. Та нар итгэж байна уу ядаж? Манай Мину ямар яасын ер нь😂😂😂
Зиа тэгээд таалагдвал сэтгэгдлээ үлдээгээрэй 🥰

-Sia 🍷

Fortsätt läs

Du kommer också att gilla

109K 6.4K 44
တကယ်တော့ အချစ်ဆိုတာ စကားလုံးတွေနဲ့ လှပအောင် ပုံဖော်ထားတဲ့ အဆိပ်မီးတောက်လေး တစ်ခုပါဘဲ 🔥
142K 918 1
Би хараал идсэн Сөүл хотын хууль дүрмээс огтхон ч сүрддэггүй, гэвч түүнээс... Date: 2022.03.30 Status: [ On-going. ] | baatarfly graphics. | - STRICT...
266K 47K 59
ඩේ අම්මු.... නා උන්නෙයි කාදිලික්කිරේන් ❤ (පරිනත අන්තර්ගතයකි...)
64.9K 16.8K 58
💚❤ පෙරවදන් කුමකටද...... පසු වදනින් මුණගැසෙන තුරු.......❤💚 🆃︎🅷︎🅴︎ 🅸︎🅽︎🅵︎🅸︎🅽︎🅸︎🆃︎🆈︎...........❤️‍🔥❤️‍🔥