~Sleeping With The Enemy~ [Co...

By Anujin_Kjm

40.6K 3K 167

Ким Жүнмён, Ким Миёон хоёр гэрлэсэн. Тэдний энэ гэрлэлт хайраар эхлэсэн ч Жүнмёны утга учиргүй хардалтаас бол... More

0
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
13
14
15
.
17 "special chapter"

16 "last chapter"

1.9K 170 14
By Anujin_Kjm


"Эмчээ, туслаарай. Гуйя тэр минь бараг л үхэх нь"

Ишин ийнхүү эмнэлэгийн зааланд орилно.

"Юу болсон бэ?" Сувилагч бололтой нэг хүүхэн түүнээс ийн асуунгаа Миёоныг түрдэг орон дээр хэвтүүлэн хагалгааны өрөө рүү оруулахаар явав.

"Тэр жирэмсэн. Найман сар гарантай. Харин... тэр гэдсээрээ юм цохичихсон..."

"Яаралтай хийсвэр хагалгаа хийж хүүхдүүдийг гаргах хэрэгтэй. Их хэмжээний цус алдсан тул эхэд аюултай байж магадгүй. Хэрвээ та зөвшөөрч байгаа бол энд гарын үсгээ зурна уу" эмч ийн хэлээд Ишинд хавтастай зүйл болон үзэг өгөв.


Их хэмжээний цус алдсан тул эхэд аюултай байж магадгүй...

Би яах ёстой вэ? Хүүхдүүд бол Миёоны амьдрал. Харин Миёон бол миний амьдрал. Өөрийнхөө амьдралыг сонгох уу? Өөрийн хайртынхаа амьдралыг сонгох уу? Тэр хүчтэй эмэгтэй. Яасан ч бай хүүхдүүдээ харахгүйгээр үхэж чадахгүй тийм л хүн.

°°°

Нэг цаг, хоёр цаг, гурван цаг.

Ишин "хагалгаа хийгдэж байна" гэж ногоон гэрэл анивчих хаалганы урд сууж байлаа.

Түүний хувцсаар хайртынх нь цус урсах аж.

Тэр яг л ямар нэгэн залбирал үйлдэж буй мэт "Гуйя Миёонаа, тэсээрэй, би чамд хайртай" гэх үгсийг хором мөч тутамд шивнэнэ.

Саяхан л шинээрээ байсан түүний цус хувцсанд минь шингэн бага багаар бүдгэрч байлаа. Энэ хаалганы цаана тэр ч бас энэ цус шиг байдалтай байгаа болов уу...

"Хагалгаа хийгдэж байна" гэсэн бичиг анивчихаа больж, удалгүй эмч нар ч гарч ирэв.

Ишин тэдэн дээр очоод, "Миёон зүгээр үү? Хүүхдүүд ч бас зүгээр биз дээ" хэмээн асуулаа.

"Хүүхдүүдийн хувьд аюулгүй, эсэн мэнд төрсөн. Эхийн бие тааруу байгаа. Учир нь хэтэрхий их цус алдсан. Бараг л... найдваргүй"

Эмч ийн хэлчихээд цаашаа явах нь тэр.

Ишин эмчийн хэлсэн үгийг сонсоод шууд л Миёон руу явлаа.

Хагалгааны өрөө рүү ороход 10 алхам.

10

9

8

7

6

5

4

3

2

1

Миёон үхлүүт хэвтэнэ. Түүнд минь амьсгалын гуурс залгажээ. Хүүхдүүдийн орилолдон уйлах дуу ч үл сонсогдоно. Нүдэнд ганцхан тэр харагдана.

Түүний нүдэн доогуур хөх туяа сүүдэрлэжээ. Саяхан л нүдээ бүлтийлгээд өөдөөс харж байсан түүний харц нүдэнд харагдана...

Түүний уруул хатаж, юу ч үгүй шархалжээ. Намайг үнсдэг байсан уруул...

Намайг тэвэрдэг байсан түүний гар одоо хөдлөх ч тэнхэлгүй болж ээ...

Тэр байхгүй болчихож. Түүний гэх махан бие байх авч Миёон гэх дотоод хүн нь байхгүй болчихож...


"Зү... зүгээ.р биз дээ ханиа. Ингээд л хүү охин бид гурвыг орхиж болохгүй шүү дээ. Босоод ир л дээ. Миёонаа, гуйя одоо л хамтдаа жаргалтай байх боломжтой болж байхад, яагаад оохиж явах гээд байгаа юм" дуу минь суларсаар түүнийг дэрлэн хэвтнэ.

"Гэрлэмээр байна"

Амьсгалын гуурсны цаанаас түүний хоолой сулбайн сонсогдоно.

"Юу гэсэн бэ Миёонаа"

"И.ишинаа би чамтай... гэрлэхийг... х.хүсч байна" түүнд ярихад төвөгтэй байгаа мэт, үгээ зөөн арай хийн ийн хэлэв.

"Магадгүй... энэ миний... сүүлийн хүсэлт байх"

Тэр минь ямар биширмээр юм бэ? Эцсийн хүсэл нь хүртэл "би" байх гэж...

Хэдий үүнийг Миёоны эцсийн хүсэл гэж хэлмээргүй байгаа ч, яг одоо түүнд энэ зүйл л хэрэгтэй байгаа юм байна.

"Тэгье ээ, Миёон. Хоёулаа яг одоо гэрлэе"




Түүнийг тэргэнцэр дээр суулган  хоёр хүүхдээ тэврээд эмнэлэгээс гарахаар алхлаа. Эмч нар яагаад хориглоогүйг гайхах юм алга. Түүнд минь нэг их цаг үлдээгүй гэж тэд өөрсдөө хэлсэн шүү дээ.

Үүднээс гаран такси бариад, хамгийн ойр байрлах Христийн сүм рүү яваарай хэмээн хэлсэн юм.
Миёон бид хоёр хүүхдүүдээ нэг нэгээр нь тэврэн суулаа.

"Ах аа, энд түр зогсоод өгөөч" нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрийн хажуугаар зөрөхөд би ийн хэлсэн юм.

Хэдий би ядуу гуйлгачин байсан ч, түүндээ бөгж авч өгөхийг хүссэн юм. Тэгээд халааснаасаа хэдэн хоног ажилласан мөнгөө ухан гаргаж ирээд, "үнэтэй биш энгийн" бөгж худалдан авлаа.


°°°

"Эхнэр минь болох уу, Пак Миёон?"

Аль хэдийн илчээ алдсан түүний гарнаас атгаад би ийн асуув.

Гэтэл тэр энэ дэлхийд байж болох хамгийн сайхан хариултыг надад хэлсэн юм.

"Тийм ээ, Жан Ишин. Би эхнэр чинь болно"

Түүний хариултыг сонсоод, сая авсан бөгжөө түүний үзэсгэлэнт хуруунд зүүж өгөв.

Тэгээд би түүнийг сүүлийн удаа үнсэв...

Ингээд чи албан ёсоор миний гэргий...


Тэр миний урд зогсоно. Хичнээн үзэсгэлэнтэй юм бэ тэр минь. Бусдынх шиг сайхан даашинз өмсөөгүй, зүгээр л эмнэлэгийн "цус" болсон дүрэмт өмссөн тэр минь. Бусад шиг нүүрээ будаагүй, сааралтаж гандсан царайтай тэр минь. Бусдын хүсдэг үнэтэй бөгжийг гартаа зүүгээгүй, энгийн төмрөн бөгж зүүсэн хэрнээ алмас эрдэнэ мэт нандигнан харах тэр минь. Бусдынх шиг нижгэр сайхан хурим биш, хоёр хүүхдээ гэрчээр оролцуулж байгаа бидний өрөвдөлтэй хурим... Гэсэн ч энэ хурим бидний хувьд амьдралд минь ганц л тохиох, хорвоод байхгүй үзэсгэлэнтэй хурим.

Таван минутын турш үргэлжилсэн хуримныхаа дараа бид хүүхдүүд дээрээ очин суулаа. Гэнэт л Миёон ярьж эхлэв.

"Бидэн шиг ийм тэнэг хүмүүс байхгүй дээ. Хүүхдүүдээ дөнгөж төрөхөд нь л гадаа аваад гарчихдаг... одоо өвдвөл яана аа"

"Харин л дээ. Бид ч тэнэг юм аа."

Түүнийг шоолоход тэр минь ахин ярьж эхэллээ.

"Анх чи миний хувьд ердөө царайлаг Ази залуу байсан. Гэтэл тэр үед бид санамсаргүйгээр тааралдаж эхлэсэн. Анхандаа чамайг "хуучин нөхрөө мартахын тулд" ашигладаг байлаа. Гэтэл цаг хугацаа үнэхээр бүхнийг өөрчилж өгсөн. Чиний инээд, чиний намайг болон хүүхдүүдийг хайрлах хайр бүгд миний хайрыг татсан. Эр хүнд ахиж итгэх итгэлийг минь чи өгч байсан юм. Хэрвээ чамайг дурсвал...
чамайг миний нөхөр, хайртай хүн, хүүхдүүдийн минь аав гэж хэлэхгүй.

Би зүгээр л чамайг "шалтгаан" хэмээн дурсана. Тийм ээ шалтгаан... Амьсгалах, инээх, уйлах, баярлах, догдлох, амьдрах шалтгаан минь чи болохоор. Чамгүй бол энэ Миёон аль хэдийн үхчихсэн байсан байх. Чи бол шалтгаан. Пак Миёоны амьдралын цорын ганц шалтгаан нь чи Жан Ишин"

Тэр минь эдгээрийг арайхийн хэлж дуусгаад, хүүхдүүдээ тэврээд,

"Та хоёр минь ч бас миний бяцхан шалтгаанууд..."

Тэгээд тэр надруу хараад,

"Хүүхдүүддээ хөхийг нь амтлуулж үзмээр байна" гэв.

Хөөрхий хүүхдүүд минь. Ээжийнхээ царайг ч тогтоож аваагүй шүү дээ. Тийм байхад ядаж л ээжийнхээ сүүг амтлах эрхтэй биз дээ..

"Тэг дээ, хайрт минь"

Тэр хэсэг хөхүүлж байснаа надаас,

"Ишинаа, хүүхдүүдийг яах бодолтой байгаа юм?" хэмээн асуулаа.

"Би өсгөнө өө. Миний хүүхдүүд шүү дээ. Миёонаа битгий санаа зов. Чиний бяцхан шалтгаануудыг би хэзээ ч уйлуулж, хэзээ ч орхихгүй"

"Баярлалаа... бас хайртай..."

Тэр газар руу үхэтхийн унав.

Үнэндээ чи ч бас миний шалтгаан Жан Миёон.

Би ч бас... чамд хайртай.

"Миёонаа, босоод ирээч ммм. Хүүхдүүд дөрвүүлээ бал сарын аялалд явцгаая, тэгээд энэ дэлхийд хэний ч мэдэхгүй газар руу яваад ахиж зөндөө хүүхэдтэй болоод аз жаргалтай амьдрая. Чи минь хүчтэй эмэгтэй шүү дээ. Гуйя бос л доо."

Газар унасан түүнийг би сэгсрээд ийн ориллоо. Тэр минь нүдээ нээчих нь дээ, гэсэн эвий муу хүсэл минь. Тэр сонсохгүй гэхээр энэ дэлхий дээрх бүх үгсийг алга болгочихмоор. Тэр минь мэдрэхгүй гэхээр байж болох бүх мэдрэмжийг устгачихмаар. Тэр минь намайг  хайрлахгүй гэхээр өөрөө өөрийгөө хүртэл хөнөөчихмөөр...

Байж болох бүхий л зүйлсийг түүнд хэлж, түүнийг сэргээхийг оролдсон ч тэр минь ахин хэзээ ч босч ирсэнгүй...

Яагаад ахиад жоохон л өмнө нь учраагүй юм бэ...

"Хүүхдүүдээ, ээж нь одоо тэнгэр дээрээс биднийг харж байгаа даа. Аав нь та хоёрыгоо ээжийнх нь хайраар хайрлана аа."



Нас барсан гэргийнхээ хажууд хоёр хүүхдээ тэврэн суух хөөрхийлөлтэй залуу эр. Түүний эхнэртээ хэлсэн сүүлийн үг нь...

"Дараа төрөл гэж байдаг бол... тэр үед илүү сайхнаар, илүү их аз жаргалтайгаар учрая даа. Жан Миёон"



A/N: zaaaaa uguullg duussaan😭 tgd ene hurtel hamt baisand bayrlalaa💕 bas ene suuliin part uchraas, setgegdel bicheerei, uneheer ih bayrlana shu💓 hairtaishuu💜








Continue Reading

You'll Also Like

3M 118K 75
"ဘေးခြံကလာပြောတယ် ငလျှင်လှုပ်သွားလို့တဲ့.... မဟုတ်ရပါဘူးဗျာ...... ကျွန်တော် နှလုံးသားက သူ့နာမည်လေးကြွေကျတာပါ.... ကျွန်တော်ရင်ခုန်သံတွေက...
6.2K 632 16
"Ааа-- миний зүүд зүүд биш юмуу?"
1.2K 187 11
Арай эрт учирсан бол гэх харамсал.
70.5K 6K 41
Надад амлаач Жон Жэхён. Үүрд зөвхөн "Минийх" байна гэж.