~Sleeping With The Enemy~ [Co...

Von Anujin_Kjm

39.8K 2.9K 167

Ким Жүнмён, Ким Миёон хоёр гэрлэсэн. Тэдний энэ гэрлэлт хайраар эхлэсэн ч Жүнмёны утга учиргүй хардалтаас бол... Mehr

0
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
13
14
15
16 "last chapter"
.
17 "special chapter"

12

1.7K 154 13
Von Anujin_Kjm

"Жүнмёны талаас"

Кофе шопд найзуудтайгаа хамт байхдаа түүнийг анх харж билээ. Тэр энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй шиг санагдсан. Түүнийг инээхэд яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг гэрэл цацардаг байсан.

Удаагүй ээ... түүнийг ширтэж байхад тэр надруу харж таарсан. Тэгээд би шууд очоод,

"Сайн уу? Танилцаж болох уу" гээд асуучихсан. Миний шулуун эв хавгүй байдалд тэр хэсэг гайхсан ч удалгүй хөөрхөн гэгч нь инээгээд,

"Пак Миёон" гэж хэлж билээ. Ингээд л бид танилцсан юм.

Үнэхээр их гайхаж билээ. Түүнтэй үерхээд хоёр сар болоод би шууд л гэрлэх санал тавьсан. Тэр минь надад үнэхээр их хайртай байсан гэдгийг би "тийм" гэдэг хариултнаас олж авсан юмдаг.

Гэрлэсний дараах амьдрах үнэхээр гайхалтай байсан юм. Өглөө бүр хамт сэрнэ, Ил галны дэргэд байх том улаан дэрэн хамт дээр суугаад мөрөөдлөө ярина, түүнийхээ амт муутай гарын хоолыг амтархан иднэ, түүний гэх бүх зүйлс минийх мэт санагдаж, үнэхээр би л энэ дэлхий дээрх хамгийн азтай нэгэн шиг өөрийгөө санадаг байлаа.

Тэр минь хөөрхөн хүүтэй болно гэж ярьдаг байсан. Бидний алдсан хүүхэд одоо тэнгэрийн орноос аавыгаа үзэн ядаж байгаа байх даа...

Гэсэн ч бүх зүйл дардан замаар явсаар бүтчихдэггүй гэдгийг би тэр үед ойлгосон юм.

Миний амьд явах ганц шалтгаан тэр байсан юм. Тэгээд би, "түүнийг алдчихгүй л бол өөр бусад нь ч яах вэ!" хэмээн үргэлж бодно. Гэнэт л түүнийг өөр бусадтай байхад нь өөрийн эрхгүй уур хүрдэг болчихсон байв.

Яагаад миний эмэгтэйд хүрч, миний эмэгтэйгээр оролдоод байгаа юм бэ?... би түүнийг харамлаж байгаагаа их л догь үйлдэл шиг санана. Түүнд өөрийг нь хайрлаж, түүнийг хамгаалж, харамлах хүн хэрэгтэй байсан юм. Харин би тэр хүн нь, яг л баатар шиг би...

Гэсэн ч миний хардалт ганцхан түүнийг ч гэлтгүй намайг хүртэл дотроос минь аль хэдийн алчихсан .

Эхэндээ гомдоно. "Мм хайраа тэр эрэгтэй хэн юм бэ? Чи намайг орхихгүй биздээ ммммм, миёонаа"

Дараа нь уурлана. "Тэр новш хэн юм! Надаас илүү юм уу! Хэл л дээ өлөгчин минь"

Эцэст нь хүчирхийлнэ. Энэ бол дурьдаад ч хэрэггүй. Миний тэнэг хардалтаас болж бүхэл бүтэн нэг амь үгүй болчихсон...

°°°

"Тийм байх ёсгүй. Юу? Миёон үхсэн гэнээ!!! Байж боломгүй юм ярихаа больж үз новш минь, больж үз"

Жүнмён ийн орилсоор ширээн дээрх зүйлсээ авч шидэв. Тэгээд туслахаа заамдаад,

"Хэлээч! Юу болсон тухай хараал идсэн бүгдийг яриатах"

"Миёон авхай Японд байх үедээ усан завиар аялсан юм. Харин тэр үед далайн хүчтэй шуурга болоод завь хөмөрчихсөн байдалтай олдсон. Дотор нь Миёон авхайгаас гадна таван хүн байсан. Тэгээд бүгд... нас барчихсан байна"

°°°
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо...

Өдрөөс өдөрт сул дорой болж байгаагаа би мэдсэн юм. Миёон үхчихсэн гэв үү?

Тэгвэл би андуурч байж. Надаас болоод нэг амь үгүй болчихсон биш байж, надаас болоод... хоёр амь энэ хорвоогоос явжээ.

Жон эмч хаалга тогшсоор орж ирэв. Тэгээд хоол, эм тариа зэргийг орны минь хажуудах шүүгээн дээр тавиад,

"Авхайд тохиолдсон явдал танд үнэхээр хүндээр туссан байх. Би ч бас харамсаж байна. Гэхдээ хоолоо идээд, энэ эмнүүдийг ууж өөрийгөө ч бас бодох хэрэгтэй"

Түүнийг ийн хэлсний дараа Жүнмён түүнийг багалзуурдаад,

"Эхнэр маань үхчихсэн гэсэн биз дээ! Тийм байхад энд би өөрийгөө тордоод, өөртөө анхаараад явж байх юм шиг байна уу? Үнэхээр тэгж бодож байгаа хэрэг үү?" гэснээ удалгүй тавиур дээр байсан эмийг уугаад, араас нь хоолоо хахах гэж байгаа юм шиг чихэж идэв.

"Миёон үхээгүй байх ёстой. Би түүнийг олно. Үхчихсэн байсан ч цогцсыг энд авчирж, ёс төртэйгөөр эцсийн замд нь үдмээр байна. Тиймээс чиний хэлснээр хоолоо идэж эрч хүч орох хэрэгтэй"

"Аан бас, хамгийн ойрын Япон явах  онгоцны тийзийг бэлд!"





"Жон эмчийн талаас"

Ким захиралын хувийн эмчээр ажиллаж байсан үе. Тэр үед Ким захирал үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэйг дагуулж ирсэн нь түүний эхнэр болох хүн байсан юм.

Хэн нэгэн хүнд анхны харцаар дурлах нь тэнэг хэрэг! гэсэн бодлыг минь үнс мэт замхруулж одсон тэр эмэгтэй.

Түүнд би их хайртай байлаа. Үе үе нууцаар харна. Тэгэх тоолондоо баригдчихгүйг хичээн биеэ чангалан зогссоор байтал хамаг бие хөшчихдөг байсансан.

Тэд их жаргалтай гэр бүл байсан.
Тийм ээ, байсан.

Хайртай нэгэн минь өөр эрийг хайрлахыг би тэссэн. Харин тэр минь өөр эрээс болж уйлж, түүнээс болж өвдөж байгааг би тэсээгүй ээ.

Ким захирал хэдэн цагт ч хамаагүй залгаад,
     "Гэрт хурдан хүрээд ир, Миёон ухаангүй байна." гэж ямар ч хувиралгүй хүйтэн хоолойгоор хэлнэ. Тэгэх тоолонд нь би үхэх дөхдөг байлаа.

Хамаг бие нь хөхөрч, энд тэндээс нь цус олгойдон гарч, зарим шарх нь эдгэж ч амьжаагүй атлаа нэмээд сэдэрчихсэн хөөрхийлөлтэй тэр...

Хайр гэдэг агуу зүйл юм гэдгийг би яс махандаа тултал ойлгож билээ.

Хэрвээ чи түүнд бүх бие сэтгэлээрээ хайртай л бол, тэр чамайг өвтгөсөн ч, тэр чамайг хайрлахгүй байсан ч энэ бүхэн нэг их чухал биш болчихно. Учир нь чи энэ хөөрхийлөлтэй хайрынхаа боол нь болчихсон учраас...

"Бие чинь зүгээр үү?" гэж асуух тоолонд тэр аль хэдийн сэтрээд цус нь хатчисан уруулаараа хөөрхөн инээмсэглээд,

"Санаа зоволтгүй ээ, баярлалаа" гэдэг байсан юм.

°°°

Хүн өөрчлөгддөг гэдгийг би түүнээс анх харсан, хайртай нэгнээ үзэн ядах нь хар салхи шиг л хурдан бас хүчтэй гэдгийг түүнээс мэдэрсэн юм.

Хамгийн аймшигт яргалалтын дараа би ч, тэр ч шийдчихсэн байсан.

Тэр хэзээ ч над дээр ирээд, хамт зугтахгүйгээс хойш, би түүнийг эрх чөлөө рүү нь хүргэх гүүр нь байхаар шийдсэн юм.

Тэр зугтана, харин би туслана



A/N: jeon emch bas Miyeond setgeltei bje. Odoogiin miyeonii az jargaltai bga n Jeon emchiin buyn shuu😛 zaa sn hairlaarai❤

Weiterlesen

Das wird dir gefallen

20.7K 2.2K 17
- Өө, соруул! Хажууд хэн нэгний сүүдэр тусахтай зэрэгцэн, газар унасан соруулаа авах гээд харсан ч байсангүй, харин үл таних өндөр хөвгүүний гарт б...
75.5K 5.3K 18
Ахлах ангийн төгсөх анги болох Хэми тэтгэлэг олгох компаний шалгалтанд орох үедээ хэн ч харсан сүрдмээр залуугын нүдэнд өртсөн юм. Хар хослолын цаана...
29.2K 3.2K 40
Анхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн...
84.1K 1.5K 50
!! NOT UPDATING ANYMORE, OLD !! .ೃ࿐ bohemian - a socially unconventional person, especially one who is involved in the arts. IN WHICH, a series of o...