[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|

By 7th_nevaeh

7.3K 681 61

Дараа насандаа чамаар юу юунаас илүү их хайрлуулахыг хүснэ... More

Intro
Marry
Trip
Maybe I love...
New Friend
I love you Kim Taehyung
I'm sorry
Plan
Meeting
Tattoo
Special chapter

Bye

516 63 5
By 7th_nevaeh

Хүн гэдэг амьтан бурхны хамгийн төгс бүтээл ч бас хамгийн том алдаа нь гэж би боддог. Учир нь хүн хэмээх төгс бүтээл нь түүний хийсэн бүх зүйлсийг устгаж байна шүү дээ. Хүн илүү сайхан амьдрахын тулд байгалийг сүйтгэдэг.

Төгс гэдэг зүйл байдаггүй нь, төгс гэдэг эргэн тойрон дахь дутуу дулимаг зүйлсээ барьж идсээр эцэстээ юу ч байхгүй болохоос сэргийлсэн хязгаар байх. Төгс зүйл байх ёсгүй. Хэрэв энэ зүйл гарч ирвэл бүгд үгүй болох учраас л тэр байх. Магадгүй би илүү удаан амьдравал бүхнийг сүйтгэх учир бурхан та намайг өөрийн хажууд авч буй байх тийм үү? Би тэр төгс бүтээл нь байжээ.

"Тэхёнаа" Би хэлэх агаад гүн хар бодлоосоо тасрав. Харин тэр миний үгэнд цочсон бололтой над руу хэсэг харж байгаад, миний ард эвэн тавьсан дэрийг засахаар гараа сунгав. Бие минь улам л муудаж орноосоо ч босох тэнхэлгүй болж байв.

"За" тэр хэлэх агаад одоо үүрийн гурав болж байгаа ч би унтаж чадахгүй байсан учир тэр хажууд минь хань болон сууж байв.

"Надад өгсөн амлалтаа санаж байна уу?" би хэлэх агаад надад хугацаа үлдээгүйг мэдэх аж. Хааяахан намайг ангуучлах тэр өвдөлт одоо цаг бүрт давтагдах боллоо. Энэ бүхэн намайг дотроос минь идсээр би үхэж байв. Хэдий гаднаа би зүгээр байх ч дотор хүн минь юу ч гүй сэмэрсэн даавуу мэт л болсон байх аж.

"Тийм ээ санаж байна" Тэр нойрмоглон хэлэх агаад нүдээ нухлах нь түүнийг унтах хүслийг харуулна.

"Тэгвэл хэзээ ч битгий мартаарай!" би хэлсээр нүдээ анив. Гэрт анир чимээгүй ноёлох ч миний хувьд тийм байсангүй. Учир нь миний чих одоо ч ялаа орсон аятай чанга дүнгэнэж байв.

"Ойлголоо" Тэхён хэлсээр бид үүнээс цааш юу ч ярилцаагүй юм. Удаа ч гүй зовхи хүндэрч би гүн нойронд автах аж.

Хэн ч юм мэдэхгүй нэгэн хоолой намайг алгуурхнаар дуудах аж. Энэ хоолой үргэлж надад сонсогддог. Тэр намайг өөртөө татсаар удалгүй түнэр харанхуйд авчирах аж. Удалгүй тал бүрээс минь тас хар гарнууд намайг урж тастан зулгаав. Би тэднээс зугтаахыг хүссэн ч хаана ч очсон үнэрч нохой мэт л даган намайг зовооно. Харин өнөөх хоолой хамаг биеийн шар үс босмоор хөхрөн инээх аж. 'Боль' гэж хэчнээн гуйсан ч улам илүү намайг зовоох энэ бүхнийг би зогсоож хүчрэхгүй нь. Урсаар, зулгаасаар эцэст нь надаас юу ч үлдэхгүй болох үед би нойрноосоо сэрнэ.

"ЖЭМИН" хэн нэгэн намайг чангаар сэгсчин дуудах ч би юу ч хийж чадахгүй байв. Түүнд хариу өгөхийг хүссэн ч миний ар нуруунаас хайрах мэт гүн хар ангал амыг минь дарсаар өөртөө татан чангаана. Түүнээс зугтах гэсэн ч, аман дээр байх түүний үл мэдэгдэх хар хэсгийг авч хаяхыг хичээсэн ч энэ улам томорч, хүзүү, цээж, биеийг минь бүрхэн авлаа. Намайг бүрэн уусган авсаар би тэр нэгэн авралын элчийн хоолойг сонсохоо байв.

"Хадагтай Ким. Та намайг сонсож байна уу?" Нүд рүү минь хурц гэрэл тусгасаар өөр нэгэн хоолой хэлэхэд би одоо ч тэрхүү гүн хар ангалд байгаагаа мэдрэх дээ ахин тэмцэхээр шийдэв. "Ахиад жаахан, дахиад жаахан хичээчих юм бол бүх зүйл зүгээр болно" гэх үгийг амьдралынхаа турш өөртөө хэлэн, өөрийгөө хуурсаар ирсэн би ахин нэг удаа хуурхаар шийдэн гэрэл рүү тэмүүлэх аж. Энэ бодит ертөнц эсвэл миний мэдэхгүй ч үргэлж намайг өөртөө дуудн авчраад тасчин хаядаг, тэр газрын аль нь болохыг би мэдэхгүй. Гэхдээ миний мэдэж буй ганц зүйл бол би гэрлийн дагах хэрэгтэй. Гэрэл байсан цагт би илүү дээрдэх болно.

"Тэр ухаан орж байна" Тэхёны хоолой гарах агаад хамгийн түрүүнд харсан зүйл минь өнөөх л цагаан тааз байв. Би харанхуйд сорогдох бүртээ энэ газар ирдэг. Магадгүй энэ л газар намайг ангалаас татаж гаргадаг байх. Тэгээд л би үргэлж эмнэлэг гэх цагаан зүйлсээр дүүрсэн хаалган дээр сэрдэг биз.

"Би эмч дуудаад ирье" Энэ удаад дэндүү танил тэр нэгний хоолой гарч байв. Ахын хоолой. Үгүй байгаасай, биш байгаасай хэмээн дотроо хэлсээр тэр зүгт харвал ах хаалга руу явж байв.

Хүсээгүй юмсан. Өөрийн ийм өрөвдөлтэй байдлаа зөвхөн гэр бүлдээ л харуулахыг хүсээгүй. Өөр хэн ч миний энэ хөөрхийлөлтэй байдлыг харж, шоолж болно гэхдээ зөвхөн гэр бүл минь л мэдээгүй байхад би зүгээр байх болно хэмээн бодож байсан ч хэдийн хожимджээ.

Нүдээ ахин анихад нулимс шанааг минь даган урссаар доош одно. Нүдээ ахин нээхдээ би өөрийгөө амьсгалын аппараттай байгаагаа анзаарлаа. Байдал миний бодсноос ч илүү муу байгаа бололтой.

Эргэн тойрноо харвал бүгд байх аж. Эцэг эх минь, Тэхёны эцэг эх бас Тэхён. Эдгээр хүмүүс л миний гэх хаант улсын иргэд бололтой. Надад өөрийн гэсэн агуу ертөнц байгаа гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ надад бяцхан хаант улс бий. Уйтгар гуниг, үл ойшоолт, тулгалт, шархлалт мөн хайраар дүүрэн тийм л бяцхан улс надад бий. Энэ бусад хүмүүсийн сайшаагаад байдаг ертөнцийн хажууд дэндүү жижигхэн болохоор хэн ч тоож хардаггүй юм. Бас эндхийн иргэд дэндүү бага учраас хэн ч сонирхдоггүй. Гэхдээ энэ л хаант улс намайг бий болгосон. Энэ надад төрж болох бүхий л мэдрэмжийг өгдөг гайхалтай зүйл. Магадгүй Ким Жэмин гэх хүнийг дүгнэх ямар нэг зүйл хэрэгтэй бол энэ хаант улс л чамд туслах болно. Өөр юу ч биш. Зөвхөн энэ л хаант улс л тусламжийн хайрцаг дотор чинь байх болно.

"Жэминаа. Бие чинь яаж байна?" Тэхён асуух агаад тэр миний гарыг атгав. Энэхэн мөчид би Тэхёнаас өөр хүн рүү харж чадахгүй байв. Эцэг эх рүүгээ, Тэхёны эцэг эх рүү гээд би түүнээс өөр хэн рүү ч харж чадахгүй байв. Учир нь би тэдний өмнө дэндүү том нүгэл үйлдсэн шүү дээ. Би Тэхёны эцэг эхээс өвчнөө нуусан хүүтэй нь гэрэлсэн. Эцэг эхээсээ өрийн бүх зүйлээ нуусан нүгэлтэн.

"Т-Тийм ээ" би амьсгалын аппаратаа салган, түгдэрсээр арай ядан хэлэх агаад тэр санаа зовсон харагдаж байв. Удалгүй хэн нэгэн Тэхёны мөрөн дээр гараа тавихад би тэр хүний гарыг дагуулан нүд рүү нь харлаа. Энэ миний эцэг байсан юм.

"Ким хүргээн. Бидэнд хэсэгхэн хугацаанд ярилцах хэрэгтэй байна." эцэг минь хэлэх агаад Тэхён толгой дохисоор гарыг минь алгуурхнаар тавин босон явав. Түүний араас Тэхёны аав, ээж ч бас даган гарлаа.

"Яагаад? Яагаад вэ? Охин минь. Яагаад биднээс өвчнөө нуусан юм? Биднийг чамд анхаарал тавьдаггүй болохоор уу? Эсвэл чамд тусалж чадахгүй болохоор уу?" Эцэг минь хэлсээр тэр тайван харагдах ч түүний сэтгэл шимширч байгааг би мэдэж байв. Хэдий надад анхаарал хандуулдаггүй ч, тэд бол миний эцэг эх шүү дээ. Ямар эцэг эх хүүхэд нь хорт хавдартайгаа нуухад өвдөхгүй байх билээ? Тэд магадгүй яг одоо надаас ч илүү зовж байгаа байх. Уучлаарай! Дэндүү тэнэг охиноо уучлаарай!

Би амьсгалын багаа авахад, нулимс минь ахин урслаа.

"Намайг уучлаарай! Дэндүү тэнэг байсанд уучлаарай! Сайн охин байж чадаагүйд уучлаарай! Үргэлж та хоёрынхоо санааг зовоож, үгнээс чинь зөрдөг байсанд уучлаарай! Намайг үнэхээр уучлаарай! Би зүгээр л та хоёрыг ахиад илүү өвтгөхийг хүсээгүй юм! Хэдий надад уурладаг ч, хорт хавдрын шинжилгээгээ бариад очвол миний одоо мэдэрч байгаа өвдөлтөөс ч илүү их зовно гэдгийг мэдээд би хэлээгүй юм. Дэндүү тэнэг байгаад уучлаарай ааваа, ээжээ! Намайг уучлаарай!" би цурхиран уйлсаар тэднээс уучлал хүсэх аж. Би муу охин байсан. Би хэзээ ч тэдний хүссэн сайн охин байгаагүй. Би хэзээ ч аавынхаа хацар дээр үнсээд "Хайртай шүү" гэж хэлж байгаагүй. Би хэзээ ч ээж дээрээ очоод бяцхан нууцаа түүнд шивнэн хэлж байгаагүй. Би сайн охин байж болох байсан ч хэзээ оролдож байгаагүй.

"Хонгорхон минь дээ. Биднийг ч бас уучлаарай. Чамайг анхаарал халамж хүсдэг гэдгийг мэдсээр байж үл ойшоодог байсанд уучлаарай" ээж минь хэлсээр тэр намайг тэврэн уйлахад, аав ч бас намайг тэврэв.

"Би юунаас хоцрочихов?" Дуу гарсан зүг рүү харвал ах минь байх агаад түүнийг харсан даруйд зогсоод байсан нулимс минь ахин урсав.

"Алив бидэнтэй нэгдээч!" Ээж хэлсээр түүнийг дуудах мэт гараа алдлав. Харин ах минь зөөлхөн инээмсэглээд бидэн дээр ирсэн юм.

Бид хэсэг тэндээ тэврэлдэн суусан бөгөөд эмч орж ирэхэд л салцгаасан юм.

"Тэгэхээр Ким Жэминий асран хамгаалагчид надтай уулзахгүй юу" Ким эмч хэлсээр тэр эцэг эхийг минь дагуулан гарав. Шудрага бус юм. Би ч бас өөрийн биеийн байдлыг мэдэхийг хүсэж байна шүү дээ. Ийм байтал яагаад надад хэлэхгүй байгаа юм бэ?

"Яагаад надад хэлээгүй юм?" Ах хэлэх агаад би гэм хийсэн хүүхэд шиг хуруугаараа тоглох аж.

"Хариул л даа Жэмин. Яагаад надаас нуусан юм?" Тэр хэлэх агаад энэ удаад хоолой минь зангирч эхлэв.

"Би зүгээр л таныг надаас бол өвтгөхийг хүсээгүй" би хэлэх агаад энэ намайг өвтгөж байв.

"Тэнэгхэн минь дээ. Би үүнийг эрт орой хэзээ нэгэн цагт мэдэх байсан шүү дээ. Тэр үед надаас нуусан чинь намайг илүү их өвтгөх байсан гэж чи бодоогүй юу? Хэрвээ чи шууд ирээд хэлсэн бол одоо мэдэрч байгаа энэ урж тастмаар их шаналал мэдрэгдэхгүй байсан гэхгүй ч арай дээр байх байсан. Ядаж би чамтай нэг өдрийг ч болтугай хамт өнгөрөөх байсан." тэр хэлэх үед би толгой дохисоор илүү их уйлж байв.

"ЮУУУ? ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ЭМЧЭЭ ТА ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХИЙ Л ДЭЭ..." ээжийн дуу гарсаар тасалдах аж. Магадгүй Согжин түүнд намайг удахгүй нөгөө ерөтөнцөд очихыг хэлсэн байх л даа.

"Ахаа намайг аваад гараач!" Би хэлэх агаад түүн рүү нулимстай нүдээр харж байв.

"Юу?" Ах минь гайхан асуув.

"Би өөрийгөө удахгүй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс хэзээ гэдгээ мэдэхийг хүсч байна. Гуйя" би хэлэх агаад өрөвдмөөр гэгч нь зөөлөн инээмсэглэх аж.

"Ойлголоо" ах минь хэлсээр нулимсаа шугаараа шувтран арчаад намайг сүйт бүсгүй шиг л өргөн тэргэнцэр дээр суулгав. Миний хорт хавдар сүүлийн шатандаа орсон бөгөөд энэ нугасандаа үсэрхийлснээс болж би алхаж чадахаа байсан юм.

Эмнэлэг гэдэг хоёр ертөнцийг зааглах хаалга гэлтэй юм. Ах минь тэргэнцэр дээр суух намайг түрсээр би хаалга аярхан нээхэд эмчийн дуу сонстож байв.

"Уучлаарай бид хийж болох бүх зүйлсийг хийсэн. Гэвч хорт хавдарын тархалт улам эрчээ авч байна. Хэзээ гол судсанд хүрэхийг ч хэлж мэдэхгүй юм. Тархалтын байдлыг харахад охин чинь өнөө шөнийг давахгүй л болов уу даа. Та бүхэн сэтгэлийн тэнхээтэй байгаарай!" эмч хэлэх агаад тэр бараг л уйлчих шахам байв.

"Гэхдээ тэр сая зүв зүгээр л харагдаж байсан шүү дээ. Яагаад өнөө шөнийг давахгүй гэж?" Тэхён хэлэх агаад түүний хоолой балмагдсан сонстож байв.

"Энэ бол тархины хорт хавдрын онцлог гэж хэлж болно. Хэдий энгийн зүгээр мэт байх ч, хавдрын тархалт тархины ханыг даван гол судсанд хүрвэл өвчтөн шууд үхдэг жамтай. Хадагтай Ким-н байдлаас харахад хавдрын тархалт тархины ханыг давсан байгаа учраас магадгүй өнөө шөнийг ч давахгүй л байх даа" эмч Тэхёнд тайлбарлан хэлэх агаад үүнийг сонссон ээж минь газар сөхрөн уналаа.

"Миний бяцхан охин. Миний жаахан охин ингээд өвдчих гэж. Би яасаг азгүй хүн бээ?" Ээж минь цээжээ цохин уйлах агаад энэ дүр зураг дэндүү өрөвдөлтэй харагдаж байв.

"Хөгшин битгий ингэж хэл!" Аав түүнийг аргадах агаад тэр ч бас нулимсаа барьж дийлэхгүй байгаа бололтой.

"Үр хүүхдийнхээ үхлийг өмнүүрээ оруулах шиг зовлон хаана байна? " Ээж мин аавыг түлхсээр ийн хэлэв. Үүний дараа тэр өвдөг дээрээ сөхрөн суугаад хоёр алгаа хавсарсаар

"Ингэж байхаар би оронд нь үхье. Гуйя миний тархийг түүнд аваад шилжүүлчих. Миний хүүхэд амьд байвал бусад нь надад хамаагүй ээ! Гуйя эмчээ түүнийг минь авраач дээ! Манай охин дэндүү жоохноороо байгаа. Ингээд яваад өгч болохгүй шүү дээ! Гуйя эмчээ" ээж минь эмчээс ийн гуйх агаад тэр тасралтгүй уйлж байв. Уучлаарай ээжээ!

"Бцрхан минь! Та бос л доо" эмч хэлсээр түүний босгох гэж хичээж байв. Би үүнээс илүү харж чадсангүй харцаа буруулахад ах хаалга хаасаар буцан эргүүлэн түрж эхлэв.

"Ийм зүйл харуулсанд уучлаарай!" Тэр хэлэх агаад би яг одоо өөрийгөө зүхэж байв. Өнгөрсөн хугацаанд гэр бүлээ хэчнээн их зовоолоо доо? Гэтэл одоо ингээ ахин зовоох гэж. Би яачихсан үйлтэй хүн бэ?

Удаагүй аав ээжийг түшсээр ору ирэх агаад тэр одоо ч уйлж байв.

"Ааваа, ээжээ, ахаа та гурав ингээд яв даа. Энд Тэхён байгаа учраас би алзахгүй ээ" би аль болох тайван хэлэхийг хичээж байв. Учир нь би тэдэндээ өөрийн үхлийг харуулахыг хүсэхгүй байна. Өөрийн бүх муу зүйлээ тэдэнд харуулсан ч зөвхөн үүнийг л чадахгүй нь.

"Бид энд хамт байх болно оо" аав эсэргүүцэн хэлэх агаад энэ намайг улам илүү өвтгөх аж.

"Гуйя ааваа. Ядаж сүүлчийн удаа миний үгэнд орооч дээ. Энэ миний сүүлчийн гуйлт болог" би хэлэх агаад миний үгэнд аав яаж ч чадаагүй бололтой чимээгүй хэсэг суув.

"За яахав. Ким хүргээн охинд минь ямар нэг зүйл тохиолдвол шууд бидэнд хэлээрэй. Бас түрүүн ээжийн чинь бие жаахан муудаад аав чинь аваад явсан" аав түүнд хэлсээр ээжийг босоход туслав.

"За. Би хэлэх болно оо. Бас аав надад хэлсээн" Тэхён хэлэх агаад тэр багахан сандарч байх шиг.

"Баяртай охин минь." Аав духан дээр минь үнссээр ийн хэлэв.

"Хайртай шүү ааваа" би үүнийг хэлсээр инээмсэглэв. Эцэст нь би хэлж чадлаа. Арван есөн жилийн дараа нэг юм би түүнд үүнийг хэллээ шүү дээ. Энэ үнэхээр сайхан үг юм. Урьд өмнө яагаад үүнийг харамлаж явснаа ойлгохгүй нь. Хэрвээ дахиад жаахан хугацаа байсан бол илүү олон хэлэх байлаа. Даанч цаг хугацаа намайг хүлээхгүй юм даа.

"Баяртай охин минь" ээж хэлсээр гарнаас минь атган нулимсаа арчиж байв.

"Хайртай шүү ээжээ" би хэлсээр тэр улам илүү уйлахад аав түүний мөрөөр түшин босгов.

Сүүлийн хүн ах байх агаад түүнийг надад ямар нэг зүйл хэлэх байх гэсэн ч тэр юу ч хэлсэнгүй.

"Хайртай шүү ахаа" би түүнээс урьтан хэлсээр инээмсэглэх үед ах инээмсэглэн хацрыг минь илж байгаа толгой дохин

"Би ч бас чамд хайртай шүү" тэр хэлсээр аав ээж хоёрын араас гарав.

"Энэ салах ёс тийм үү?" Тэхён асуусаар тэр хаалга руу харж байв.

"Тийм ээ. Энэ салах ёс" би ч бас хаалга руу харсаар хэллээ.

"Тэгвэл яагаад надтай салах ёс хийхгүй байгаа юм?" Тэр над руу харсаар хэлэх агаад би хариуд нь инээмсэглэсээр

"Учир нь би дараа насандаа чиний охин болж төрнө." Би хэлсээр өөрийн өвчинтэйгөө тэмцэж байв.

"Тэгээрэй. Хэрэв тэгвэл би чамайг амьнаасаа илүү хайрлах хамгаалах болно." Тэхён ч мөн адил инээмсэглэх агаад тэр орны дэргэд байх сандал дээр суув.

"Т-Тэгвэл надад амла! Хэрэв Эра та хоёроос охин төрвөл түүнийг Жэмин гэж нэрлээрэй. Бас... бас" миний амьсгаа давчдах агаад үүнийг харсан Тэхён хурдхан шиг аманд минь амьсгалын аппарат зүүв.

"Бас миний бэлдсэн захиа болон бэлгүүдийг байх ёстой эздүүдэд нь заавал өгөөрэй. Харин хамгийн том хайрцгийг бүх зүйлийг тарааж өгсний дараа задлаарай! Чи үүний хийж чадах уу?" Бие минь улам илүү хүндрэх агаад энэ намайг айлгаж байв. Ямар ч хүн эцсийн мөчид амьдрахыг хүсдэг. Би ч бас хүсч байна.

"Тийм ээ. Би чадна. Би бүгдийг хийх болно. Амлаж байна" Тэхён хэлэх агаад тэр уйлахгүйг хичээх аж.

Түүний харахдаа би инээмсэглэж орхив. Тэр намайг аз жаргалтай болгодог. Энэ л надад хангалттай.

"Тэхён би нар хармаар байна" би хэлэх агаад одоо цаг хэд болж байгааг ч мэдэхгүй хэрнэ нарыг хүсэмжилж байв.

"Гэхдээ.." тэр ямар нэг зүйл хэлэх гэж байгаад л гацчихав.

"Гуйж байна. Би үнэхээр нар хармаар байна" би түүнээс гуйх агаад тэр надад бууж өгсөн бололтой санаа алдав.

"Ойлголоо. Би дулаан хучлага аваад ирье" тэр хэлсээр гарч явахад би амьсгалын аппаратаа ахин салгав. Энэ үнэхээр хачин үнэртэйн дээр амьсгалахад улам тээртээ болгох шиг болоод байсан учир би үүний өөрөөсөө салгахыг хүсэн авсан юм. Гэвч аппаратаа авахдаа би аппаратгүй амьсгалах бүр хэцүүг мэдрэх аж.

Тэр буцан ирэхдээ хоёр ширхэг зузаан бүтээлэг авч ирсэн байх агаад энэ үнэхээр дулаахан харагдаж байв.

Тэр намайг өргөсөөр тэргэнцэр дээр суулган, авч ирсэн дулаан хучлагаараа хучив. Бид явсаар эмнэлэгийн дээвэр дээр гарч ирлээ.

Энд гарч ирэхэд ширүүн салхи хацрыг минь алгадах шиг болох ч энэ надад эрх чөлөөт мэдрэмжийг өгөх аж. Дээш харахад тэнгэрээр дүүрэн одод харагдах агаад энэ үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

"Тэхёнаа" бид нэлээн удаан дуугүй байсны эцэст би түрүүлэн ам нээв.

"За" тэр хэлэх агаад тэнгэрийн заадас руу харж байлаа.

"Бидний хамтдаа өнгөрөөсөн энэ бүх хугацаанд намайг хайрлаж байсан удаа байгаа юу?" би түүнээс асуух агаад энэ асуултын хариултыг би мэдэхийг хүсэх аж.

"Уучлаарай" Тэхён хэлэх агаад тэр өөрийн нулимсаа тэвчиж чадахгүй байгаа нь нүдэнд илхэн харагдах аж. Хэдий тэр надад хайргүй ч, намайг дүү шигээ санаж явдгаа нэг бус удаа хэлж байсан. Түүний зүрхэнд амраг хайртынх нь хувьд багаж чадаагүй ч дүүгийн нэрээр багтаж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Би өнөө шөнийг давахгүй. Би маргаашийн нарыг үзэхгүй байж мэднэ. Маргааш болоход, нар дээрээс өвлийн жавартай элчээрээ төөнөхөд би намайг мэддэгүй хүмүүсийн ертөнцөөс арилах болно. Би зүгээр л тэдний хааяа нэг санан дурсдаг хүмүүсийн жагсаалтад орох болно. Энэхэ мөчид би залбирах аж. Бурхан таныг байдаг үгүйг мэдэхгүй ч, яг одоо байдг байгаасай хэмээн хүснэ. Хэрэв та сонсож байгаа бол миний мэдэх бүх хүмүүсийг амар тайван сайхан амьдруулаарай. Тэдний амьдралд над шиг муу тодотголтой хүмүүсийг битгий оруулаарай. Тэд сайн хүмүүс учраас муу зүйл тэдний баллахыг би харахыг хүсэхгүй байна. Эцэст нь би таны төгс бүтээл юм бол намайл намайлавч яваад оронд нь миний хайртай хүмүүсийг амар тайван амьдруулаарай!

"Зүгээр дээ. Би хэлсэн дээ. Намайг хайрлаач гэж хүсэхгүй ээ. Зүгээр л өмнөх шигээ бай гэж. Хэдий чамд хайртайг минь мэдсэн ч, миний хажууд байсанд баярлалаа. Надад хайрлах боломжийг олгосонд баярлалаа. Бас ингээд явах гэж байгаад уучлаарай! Би үүнийг хүсээгүй ч, хийх хэрэгтэй болж байх шиг. Баярлалаа Тэхён убба, бас уучлаарай" би хэлэх агаад яг одоо миний нүднээс нулимс зогсолтгүй урсаж байв. Би уйлахыг үзэн яддаг. Гэхдээ энэ нөхцөл байдалд би яаж ч чадахгүй.

"Муу охин. Чи үнэхээр муу охин юм. Намайг өмнөх шигээ бай гэчихээд яагаад өөрөө ч бас үүнийгээ биелүүлэхгүй байгаа юм?" Тэхён хэлэх агаад тэр надад гомдож буй бололтой ундууцан хэлнэ.

"Би тэгж амлаагүй шүү дээ. Би танд юу ч амлаагүй" би хэлэх бөгөөд энэ үнэн байв. Би түүнд юу ч амлаагүй.

"Амлаагүй ч гэсэн чи хийх хэрэгтэй. Убба гэнэ ээ? Яагаад ингэж дуудаад байгаа юм? Чи үргэлж намайг хүндэтгэж харьцдаггүй байсан биз дээ. Яагаад гэнэтхэн ингээд байгаа юм?" тэр хэлэх агаад түүний нулимс зогсолтгүй урсах аж. Би гараа дааж ядан өргөсөөр түүний хацарт хүргэн, нулимсыг нь арчлаа.

"Би танаас дүү шүү дээ. Тиймээс убба гэх хэрэгтэй. Ядаж эцсийн мөч дөө тэгэх хэрэгтэй биз дээ" би хэлэх агаад аяархан инээмсэглэж байв.

"Битгий ингэж хэл. Энэ эцсийн мөч биш. Мөн байсан ч битгий тэгж хэл!" тэр хэлэх агаад гарыг минь атгасаар доош харан уйлж байв. Тэр уйлсаар, уйлсаар л байх агаад амандаа "битгий" гэх ганц үгийг л давтаж байсан юм.

"Бие биедээ худал хэлэхгүй байя. Худал хэлэх тусам бид үнэнийг хүлээн зөвшөөрч чадахаа байдаг юм. Тиймээс үнэнээс зугтаж, худлыг сонгох хэрэггүй. Энэ чамайг улам илүү шархлуулах болно" би хэлэх агаад нөгөө гараа явуулсаар түүний толгойг илэв.

"Ойлголоо. Одоо зүгээр л нарыг хүлээцгээе. Бид ингэх гэж л ирсэн шүү дээ" Тэр хэлэх агаад нулимсаа арчсаар урагш харан цэх суув. Харин би нөмөрсөн бүтээлгээрээ өөрийгөө сайн гэгч нь хучаад наран мандах зүг рүү харан суув.

Миний амьдрал ингээд дуусах бол би харамсахгүй байна аа. Би буруу зүйл их хийсэн. Гэхдээ тэр болгон минь намайг илүү хурцалж, мөн амьд байгааг минь мэдрүүлдэг байсан учраас, би хараахан үхчихээгүй байгааг сануулдаг байсан учраас би үүндээ гэмшихгүй ээ. Би хайрлаж үзсэн, хайрлах ямар байдгийг ч мэдэрч үзсэн. Хэдий эхний удаадаа би бяцхан шохоорхлоо хайр хэмээн андуурсан ч, дараачийн удаа би алдаагүйгээ мэдэж байна. Би түүнийг хайрласан. Хайрлах, хэн нэгнийг харамлах, түүнийг надад хайртай хэмээн төсөөлж, түүндээ автан аз жаргалтай болох ямар байдгийг би мэдэрсэн. Магадгүй энэ л хангалттай байх.

Хайрыг мэдрэх гэж хичээх хэрэг байгаагүй ээ. Учир нь би хэн нэгэнд хайрыг мэдрүүлж байсан болохоор би хайрыг мэдрэх гэж тэмүүлэхгүй ээ. Энэ л надад хангалттай.

Би нүдээ анин нарыг хүлээх аж. Өвдөлт минь толгойгоо тастаж аваад цурхиран уйлмаар их байгаа ч би тэвчиж байв. Би түүнтэй хамт нарыг харна. Энэ миний сүүлчийн зорилго учраас би заавал биелүүлэх л болно.

"Тэхён надад дуу дуулаад өгөөч. Чиний хоолой их сайхан." Би хэлэх агаад түүний мөрийг дэрлэсээр гараас нь барив.

"Ямар дуу?" Тэр асуух агаад тэр өмнө нэг удаа надад миний дуртай дууг дуулж дуулж өгч байсныг санав.

"Ойлголоо" тэр хэлсээр хоолойгоо хэдэнтэй зассаар дуулж эхлэв.

"Ямар нэгэн зүйл хагарах чимээнээр

Би гэнэт нойрноосоо сэрнэ

Танил биш авиагаар дүүрэн чимээ

Чихээ таглахыг хичээсэн ч унтаж чадахгүй нь

Хоолой минь байнга өвдөнө

Эдгээхийг хичээсэн ч

Надад дуу хоолой байхгүй

Өнөөдөр ч бас тэр чимээ сонсогдоно

Дахиад л гарна тэр чимээ

Хөлдсөн нуур ахин хагарна

Тэр нууранд би өөрийгөө хаячихсан

Дуу хоолойгоо чиний төлөө булшилчихсан

Өөрийгөө хаясан өвлийн нууран дээгүүр

Зузаан мөс үүсчээ

Хэсэгхэн зуурын зүүдэнд минь ч

Намайг зовоодог хуурмаг байдал чинь хэвээр

Би өөрийгөө алдчихсан юм болов уу?

Эсвэл чамайг олж авсан юм болов уу?

Гэнэт нуур луу гүйж ороод

Тэр дотор миний царай харагдана

Гуйж байна. Юу ч битгий хэл

Амаа таглах гэж гараа сунгаж үзсэн ч

Эцэст нь хэзээ нэг өдөр хавар ирж

Мөс хүртэл хайлан урсана

Надад хэлээч дуу хоолой минь хуурамч гэвэл

Өөрийгөө хаях хэрэггүй байсан гэж үү

Надад хэлээч өвчин шаналал минь хуурамч гэвэл

Тэр үед би юу хийх ёстой байсныг" Тэхён дуулж дуусахтай зэрэгцэн нар мандаж эхлэв.

"Жэминаа. Нар мандаж байна. Чи харж байна уу?" Тэхён хэлсээр тэр хөшиж орхив. Түүний гар чичирсээр Жэминий гар хүрэхэд түүний бие хэдийн хөрж хөшсөн байв.

"Ж-Жэминаа. Гуйя хар л даа. Нар мандаж байна. Чи үүнийг л хүссэн шүү дээ." Тэхён уйлсаар хэлэх агаад тэр Жэминий толгой аяархан мөрөн дээрээсээ авсаар хоёр хацраас нь барихад түүний хувхай цайсан амьгүй царай харагдана.

"Ердөө ганц өдөр. Ахиад ганцхан өдөр надтай хамт бай л даа. Чамд хийж өгөөгүй олон зүйлс байгаа би бүгдийг нь тэр ганц өдөрт багтаах болно. Тиймээ гуйя! Ердөө ганц өдөр" хэмээсээр тэр Жэминий амьгүй биетэй ярилцсаар суув.

Ганц өдөр. Ердөө ганц өдөр бурхан надад өгсөн бол хайрттайгаа хийж чадаагүй бүх зүйлсээ хийх байсандаа. Гэхдээ болсонгүй дээ. Эрлэгийн элч минь арай л эрт намайг аваад явлаа. Үлдсэн амьдалдаа над шиг муу охинтой битгий учраарай. Үргэлж сайн сайхантай учирч амьдраарай. Би чамд хайртай Ким Тэхён.

A/N: Ингээд өгүүллэг минь дууслаа. Энэ хүртэл юу мэдэрч ирснээ comment-р хэлээрэй. Дараа дараачийн өгүүллэгүүдээр эргэн уулзацгаая!

Жэлфии

2019 он

--THE END--

Continue Reading

You'll Also Like

15.3K 1K 17
Тэнд нүүж очсон өдрөөс миний амьдрал эрс өөрчлөгдсөн.
3.2K 478 11
Нүдээ аниад намайг сонгоход л болно.Чамайг цоо шинэ ертөнцөд хүргэж өгье...
394K 11.9K 93
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
7K 705 28
Хэжин гэх охин бол жирийн нэгэн айлын охин. Санмсаргүй байдлаар тэрээр нэг хүний амийг аварсан бөгөөд түүнээс хойш түүний амьдрал орвонгоороо эргэх б...