[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|

Oleh 7th_nevaeh

7.3K 681 61

Дараа насандаа чамаар юу юунаас илүү их хайрлуулахыг хүснэ... Lebih Banyak

Intro
Marry
Trip
Maybe I love...
New Friend
I'm sorry
Plan
Meeting
Tattoo
Bye
Special chapter

I love you Kim Taehyung

526 46 9
Oleh 7th_nevaeh

"Эрхэм хүндэт зорчигчдоо! Хавайгаас Сөүл хүрэх манай шуурхай нислэг газардахад бэлэн болоод байна. Та бүхэн суудын бүсээ зүүнэ үү!" онгоцны чанга яригчаар ийн хэлэхэд би бүсээ зүйв. Учир нь Сөүлийн цаг агаар муудсан бөгөөд энд ширүүн аадар бороо орж нислэгийн зурвасыг халтиргаатай болгож байна. Энэ тохиолдолд онгоц газардсан ч зогсож чадахгүй ямар нэг зүйл мөргөж магад. Хэдий жил хэдэн сарын дараа үхэж магадгүй ч, ямар нэг золгүй онгоцны ослоос болж үхэхийг хүсэхгүй байна.

"Энэ удаад бүсээ зүүж байх чинь. Гэнэт юу болоов?" Тийм дээ. Хэдий сайхан хандсан ч боломжийг алдалгүй намайг ёжлодог нь түүний төрөлх зан байх.

"Би золгүй онгоцны ослын улмаас амь эрстсэн хөөрхий охин гэж бусдаар өрөвдүүлэхийг хүсэхгүй  байна. Тиймээс л бүсээ зүүж байна" би хэлсээр суудалдаа шигдэх аж. Би онгоцыг үзэн яддаг. Учир нь энэ намайг сул дорой бас хөөрхийлөлтэй болгодог. Үүнийг зохиосон эсвэл сайжруулсан хүмүүс нь илүү дээр болгож болоогүй л юм байх даа.

"Энэ чинь яг л би одоохондоо үхэхийг хүсэхгүй байна гэдэгтэй л адил сонсогдож байна." Тэр хэлсээр хүлээж зөвшөрөв. Тийм ээ, би одоохондоо эсвэл хэзээ ч үхэхийг хүсэхгүй байна.

Ямар ч хүн нөгөө ертөнцийн хаалга өмнө ирснийг мэдмэгцээ зугтаахыг илүүд үздэг юм. Гэвч энэ хаалга хар нүх шиг бүхнийг өөртөө сордог нь харамсалтай. Энэ чиний нүгэл хилэнц, баяр баясал, аз жаргал гээд байж болох бүгдийг чинь чамтай хамт өөртөө уусган авдаг. Чи нэг удаа үүнээс мултарч болох ч хоёр дахиа хэзээ ч чадахгүй.

"Хэн ч тэгнэ шүү дээ. Би ч бас хүн. Тиймээс ямар ч зүйл тохиолдсон эцсийн мөчид амьдрахыг хүснэ" би хэлсээр түүн рүү харлаа. Хэдий тэр гаднаа юу ч болоогүй мэт байх ч түүний толгойд хэтэрхий олон бодол хөвж байна гэдгийг нүднээс нь харж байв. Тэр бол өв залгамжлагч. Тиймээс аавд нь ямар нэг муу зүйл тохиолдох үед Тэхён гэр бүл болон компаниа нуруун дээрээ авч явна. Энэ түүнд ахадсан том хариуцлага ч тэр юу ч хэлэлгүй хүлээн авч байна шүү дээ. Тэгэхээр түүнд хэцүү л байж таарна.

Түүний компани нэгээхэн хэсэг болох үйлдвэрийн ажилчид бослого гаргасан. Тэдгээр хүмүүс түүний аавыг гэмтээснээс болж аав нь одоо эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа бөгөөд ээж болон дүү нар нь ч гэрээсээ гарч чадалгүй айдаст автан бүгэж байгааг түүний ярианаас олж мэдсэн юм.

"Тэгэхээр ямар ч хүн эцсийн мөчдөө амьдрахыг хүсдэг гэж чи хэлэх гээд байна уу? Хэрэв тийм бол амиа хорлогсод яадаг юм?" Тэр хэлсээр онгоц амжилттай газардав.

"Тэд ч бас эргэн амьдрахыг хүсдэг. Гэвч тэр үед бүх зүйл дэндүү оройтсон байдаг юм. Ойлгосон уу?" Би гар цүнхээ аван онгоцны хаалга руу явлаа. Тэр ч бас миний араас явж байсан бөгөөд гартаа шүхэр барьсан байв.

"Онгоцны буудал дээр сэтгүүлчид болон үйлдвэрийн ажилчид байж магадгүй учраас надтай ойрхон яваарай!" Тэхён ийн хэлээд түрүүлж хаалгаар гаран шүхрэ дэлгэв. Үүний дараа тэр доош буулгүй эргэн хараад надад гараа сунгалаа. Түүний үйлдэл ахиад л зүрхийг минь догдлуулж орхив. Хавайд байх энэхэн хугацаанд тэр миний зүрхийг өөртөө дэндүү ихээр татса бөгөөд надад зориулсан бяцхан үйлдэлд нь ч би өндөр хүчдэл мэт догдлолыг мэдрэх болсон. Магадгүй Сэхүн уббаг гэх миний сэтгэл хайр бус харин юуг ч мэдэхгүй гэнэн хонгор байсан цаг үеийн минь шохоорхол биз. Түүнийгээ л би хайр хэмээн эндүүрч энэ олон жил явсан байх. Харин Тэхёныг гэх энэ сэтгэл минь хайр уу? Эсвэл зүгээр л шохоорхол уу гэдгийг мэдэхгүй юм. Гэвч энэ удаад би түүнд дурлаагүй байгаасай хэмээн зөлбирч байна. Учир нь бид хэзээ ч аз жаргалтай төгсөхгүй үлгэрийн баатрууд шүү дээ.

"Хүмүүсийн асуултад хариулах хэрэггүй. Бас тэдэн рүү харах ч хэрэггүй. Зүгээр нүд нь сохор, чих нь дүлий мэт явахад л болно. Угаас олигтой зүйл олж сонсъё гээд ч олдохгүй болохоор" Түүний хэлэх зөвөлгөөг сонсохдоо би өмнөх нислэгээ саналаа. Тэр үед бид үүрийн нислэгээр нисэх байсан учир дөрвөн цагт онгоцны буудал дээр ирсэн юм. Тэгсэн ч сэтгүүлчид биднийг хүлээж байсан мэт онгоцны буудлын үүдээр л ороход өөдөөс гараад ирсэн тул би арга буюу чихэвчээ зүүсэн юм. Харин тэр миний хажууд юу ч болоогүй мэт явж байсан.

Энэ удаад ч бас сэтгүүлчид байгаа гэдгийг сонсохдоо, би жижиг гар цүнхнээсээ чихэвчээ гаргав. Өөрийн хамгийн гайгүй намуухан гэсэн дуугаа тавиад, нэг чихэвчээ түүний чихэнд хийн, харин өнөөхийг нь өөрөө зүүв.
"Энэ чинь?" Тэр над руу гайхан харах агаад би түүн рүү харахгүйг хичээн, зөвхөн урдах замаа харсаар хариуллаа. Бид дэндүү ойрхон явж байсан учраас хэрэв түүн рүү харвал би сандарч буруу, зөрүү зүйл хэлэх вий гэж айсандаа тэвчлээ.

"Үйлдвэрийн ажилчид байх юм бол бүр ч хэцүү байна байх. Ядаж нэг чихээрээ ч болтугай дуу сонс доо" Тэр миний хариултыг сонсохдоо хэсэг гайхшран чимээгүй болсон ч удалгүй хоолойгоо засаад

"Ойлголоо. Бас баярлалаа!" Эв хавгүйгээр ийн хэлээд, шүхрээ надад илүү ойртуулан өөрөө ч бас ойртлоо. Учир нь бидний хоорон дахь зай шүхэр доор явахад арай л хол байсан учир миний баруун мөр, Тэхёны зүүн мөр ширүүн бороонд норж байсан юм.

Би энэ дуунд дуртай. Үнэхээр уянгалаг зөөлхөн хийгээд эхрийлсэн тийм л дуу. Би ихэнхдээ хүнд хэмнэлтэй, металл рок дуу сонсдог ч яаж байгаад гэдгийг нь мэдэхгүй энэ дууг анх сонсоод л  уусчихсан юм.

(Дээрх дууг тавиад үг явж эхлэх хүртэл түр хүлээгээрэй)

"Ямар нэгэн зүйл хагарах чимээнээр

Би гэнэт нойрноосоо сэрнэ

Танил биш авиагаар дүүрэн чимээ

Чихээ таглахыг хичээсэн ч унтаж чадахгүй нь

Хоолой минь байнга өвдөнө

Эдгээхийг хичээсэн ч" Зогс. Дууны хэд хэдэн хэсэг дээр зогсох нь бүх зүйлсийг зогсоох ч удалгүй үргэлжлүүлэн дуу эгшиглэхэд бүгд хэвэндээ орно. Би энэ дууг бараг л цээжлэж орхиж. Гэвч энэ олон удаа сонсоход нэг ч удаа уйдаагүй нь хачин юм шүү. Энэ аялгуу, энэ үг гээд дууны бүх зүйлс нь гайхалтай. Яг л түүн шиг.

"Надад дуу хоолой байхгүй

Өнөөдөр ч бас тэр чимээ сонсогдоно

Дахиад л гарна тэр чимээ

Хөлдсөн нуур ахин хагарна

Тэр нууранд би өөрийгөө хаячихсан

Дуу хоолойгоо чиний төлөө булшилчихсан" дууг сонссоор онгоцны буудлын хүлээлгийн танхимд орж ирэх үед өөдөөс минь хурц гэрэл анивчив. Нүдээ дасгах гэсээр багахан цаг авлаа. Сая л нэг юм эргэн тойрноо тогтон харах үед бидний тойрон олон сэтгүүлчид байх агаад тэдний хажуугаар толгойдоо улаан тууз уяж түүн дээрээ цагаанаар "Төлж өг" хэмээн бичсэн хүмүүс бидэн рүү дайрах боловч хамгаалагчид тэднийг торгоон барих аж.

Миний олж мэдсэнээр Тэхёны аавын компаний химийн үйлдвэрт ажилладаг хүмүүс бие махбодиороо хохирч байгаа тул тэдэнд нөхөн төлбөр өгөхийг шаардаж байгаа нь энэ гэсэн. Гэвч тэд дэндүү даварч байна. Химийн үйлдвэрт ажилладаг хүмүүст өглөө, өдөр, орой гээд өдөрт гурван удаа сүү эсвэл сүүн бүтээгдэхүүн өгч, орой бүр ажил тарахад нь савтай сүү өгдөг. Мөн тэдний цалин бусад үйлдвэрийн ажилчидаас гурав дахин их. Ийм байтал илүү их зүйл нэхнэ гэдэг үнэхээр хэрээс хэтэрсэн зүйл. Хэрэв тэдэнд нөхөн төлбөр өгвөл үйлдвэрийн бүтээгдэхүүний олж буй ашигаас юу үлдэнэ гэж?

Хүний шунал гэдэг бурхан хүртэл дийлж давашгүй аймшигт зүйл юм.

"Өөрийгөө хаясан өвлийн нууран дээгүүр

Зузаан мөс үүсчээ

Хэсэгхэн зуурын зүүдэнд минь ч 

Намайг зовоодог хуурмаг байдал чинь хэвээр 

Би өөрийгөө алдчихсан юм болов уу?

Эсвэл чамайг олж авсан юм болов уу?

Гэнэт нуур луу гүйж ороод

Тэр дотор миний царай харагдана

Гуйж байна. Юу ч битгий хэл

Амаа таглах гэж гараа сунгаж үзсэн ч

Эцэст нь хэзээ нэг өдөр хавар ирж

Мөс хүртэл хайлан урсана

Надад хэлээч дуу хоолой минь хуурамч гэвэл

Өөрийгөө хаях хэрэггүй байсан гэж үү

Надад хэлээч өвчин шаналал минь хуурамч гэвэл

Тэр үед би юу хийх ёстой байсныг" Олон хүмүүс биднийг хүрээлсэн учир эдэн дундуур явах нь үнэхээр том бэрхшээл байв. Тиймээс ч бид сантиметрээр урагшилж байсан юм. Эсвэл бүр ч микрометрээр ч юм уу?

Дэндүү удаан байсан тул замынхаа дөнгөж талд ороход л дуу дуусчихлаа. Дараачийн дуу явахыг хүлээсэн ч олон цагийн нислэг дунд утсаараа их оролдсон тул утасны минь цэнэг дууссан байв. Би чихэвчээ аваад цүнхэндээ хийхээр зэхэхэд бидний урдханд байх нэгэн хүн

"ЭНЭ МУУ САЙН ЮМНУУД ЧИНЬ! БИДНИЙГ ҮЛ ТООНО ГЭНЭЭ!? ҮЗҮҮЛЭЭД ӨГЬЕ Л ДӨӨ" хэмээн нэгэн хашгирсаар Тэхён руу цагаан зүйл шидчихэв. Шидсэн зүйл нь түүний яг нүүрэн дунд онох бөгөөд түүний нүүрэнд шар цагаан зүйл наалдсан байлаа. Энэ өндөг байсан юм. Өндөг гэдэг хоол хүнсэнд хэрэглэгддэг зүйл хэдий ч бослого зодооны үед хамгийн сайн зэвсэг болдог нь хачин. Энэ хүнийг гэмтээхгүй ч хангалттай гутаан доромжилдог болохоор хүмүүс ихэнхдээ үүний ашигладаг байх.

Өв залгамжлагч гэдэг хэдий өөрөө буруу зүйл хийгээгүй ч үргэлж хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээдэг хүмүүс. Тэд ямар ч буруугүй хэрнэ өөрийн бүх зүйлээ алдаж бас өөр хэн нэгний өмнөөс доромжлуулдаг. Үүний хариуд тэд юу авдаг гээч. Аз жаргал гэж юу болохыг, хайр гэж юу болохыг, амьдрал гэж юу болохыг алийг нь ч мэдэлгүй хоцордог хөөрхийлөлтэй амьдралыг хүртдэг. Тэд зөвхөн мөнгө гэж юу болохыг л ойлгодог. Эрх мэдэл хэр аймшигтайг л мэдэрдэг. Үүнээс илүү авахыг хүссэн ч юу хийж чадна гэж?

Удалгүй бусад хүмүүс ч бас бидэн рүү өндөг шидэхэд хамгаалагчид илүү хурдан зам гарган өгсөөр бид цааш явлаа. Харин Тэхён намайг энгэртээ тэврэн хамгаалсаар бид буудлаас гаран машинд суув.

Энэхэн мөчид би ахин Тэхён болон Жэмин гэдэг үлгэр хэзээ ч байхгүй гэдгийг ойлгов. Түүний бие маш халуун хийгээд шатаж буй юм шиг л байх юм. Харин би үхсэн хүн шиг л цэв хүйтэн биетэй. Халуун хүйтэн хоёр хэзээ ч нийлдэггүй шиг бид хэзээ ч бүтэхгүй гэх бодол зурвасхан орж ирэв.

"Зүгээр үү?" Машинд ормогцоо тэр надаас асууслаа. Хүмүүс үнэхээр ийм байдаг гэж үү? Надаас бүх зүйл болсон байсан ч энэ хүн анхаарал тавих юм. Эсвэл зөвхөн тэр ингэдэг гэж үү? Аль нь ч байсан би түүнтэй байх тусам түүнд дурлаж байгаа нь намайг айлгах юм.

"Уучлаарай!" Би хэлсээр доош харав. Нээрээ тийм надад алчуур байгаа. Магадгүй би түүнд наалдсан өндгийг арчиж болох юм.

"Хэрэв би чихэвч зүүж өгөөгүй бол бас түүнийгээ олон түмний нүдэн дээр аваагүй бол чи ингэж доромжлуулахгүй байсан шүү дээ" би хэлсээр алуураа хайж байв.

"Улам л тэнэг болоод байх юм! Чи үүнийг харуулаагүй байсан ч тэд шидэх л байсан. Тиймээс энэ чиний буруу биш" тэр хэлсээр инээв. Нүүрэн дэх өндөг нь хатаад таталдаад байгаа бололтой инээх гэж оролдсон ч ярвайж орхив.

"Алив нааш ир" би хэлсээр алчуураа олоогүй ч нойтон салфетка олсон тул түүний нүүрийг арчихаар ойртов.

"Яагаад ойртоод байгаа юм?" Тэр хэлсээр хаалганд наалдан надаас холдов. Энэ би болохоор л ингэж байгаа байх тийм үү?  Хэрэв түүний хайртай бүсгүй байсан бол дуртай яа ойртох байсан даа.

"Нүүрийг чинь цэвэрлэж өгье! Өндөг хатчихвал дараа нь цэвэрлэхэд их хэцүү байдаг юм" би хэлсээр түүн рүү горьдлого тээн харав. Эхний бөгөөд эцсийн удаа наад гайхалтай царайнд чинь хүрч үзье. Би үүнээс илүүг хүсэхгүй ээ. Учир нь надад боломж анхнаасаа байгаагүй.

"Ойлголоо" тэр хэлсээр буцан байсан байрандаа суухад би түүнд ойртон анхааралтай гэгч нь түүний нүүрийг арчлаа.

Эрэгтэй хүн байтугай эмэгтэй хүнд ч баймгүй цэвэрхэн цагаан арьс, өндөр том хамар, өтгөн хөмсөг, хөнхөр хэдий ч давхраагүй том нүд. Тэр зүгээр ч нэг царайлаг биш харин бүр онцгой юм. Эцэст нь түүний төгс хэлбэртэй уруул. Үүнийг хүртэх нэгэн нь би биш нь харамсалтай.

"Чи хөөрхөн юм аа" би түүний царайг шинжин харж бас давхар түүнд наалдсан өндгийг нь цэвэрлэж байхад тэр ч бас над руу харж байсан юм. Түүний энэ үгэнд зүрх минь хэмнэлээ алдах агаад гар минь салганаж байв. Энэ бүх хүчтэй догдлолоо түүнд харуулахгүйн тулд гараа доошлуулан өвөр дээрээ тавив. Үгүй л бол тэр харчих юм шиг санадаад байсан юм.

"Хөөрхөн байлаа гээд юу гэж? Энэ ямар ч хэрэггүй шүү дээ. Чиний хайрладаг нэгэн чамайг хайрлагүй л бол энэ зүгээр л үзүүлэн төдий баг болно" би хэлсээр санаа алдав. Үнэн гашуун байдаг ч миний хувьд энэ гашуун биш харин хэзээ ч амсаж болохгүй амт байв. Яг л хор шиг.

"Зүгээр дээ. Чиний Сэхүн убба чамайг энэ насандаа хайрлаагүй ч дараа насанд чинь заавал хайрлах болно" Тэхён хэлсээр инээх аж. Гэвч тэр нэг зүйлийг буруу хэлчихлээ. 'Чиний хайрладаг хүн' гэдэг нь Сэхүн убба биш харин тэр өөрөө байсан юм. Хэрэв түүний хэлсэн үг үнэн бол Тэхён намайг дараа насанд минь хайрлана гэсэн үг үү?

"Хадагтай, ноён Ким бид гэрт чинь ирчихлээ" жолооч хэлсээр би цонхоор харав. Гайхалтай! Энэ мөн л адил баячууд хороолол дундах тансаг байшин байна. Гэхдээ энэ байшин тийм ч удахгүй өөр хэн нэгнийх болох биз.

Байшингийг урд тал нилэнхүй дээ шилэн байх агаад энэ шил бууралтай учир гаднаас нь харахад байшин доторх харагдахгүй юм байна. Байшингийн өндрийг харахад энэ хоёр давхар байх. Эцэг эхчүүд минь сайн бэлджээ. Манай байшин хашаатай хийгээд дотор нь бяцхан тоглоомын талбай хүртэл байв. Магадгүй тэд биднийг хүүхэдтэй болно хэмээн горьдож хийсэн байх л даа. Яахав би энэ тоглоомнуудыг хаягдахаас нь өмнө багахан тоглоод авч болох юм. Багадаа хийгээгүй зүйлсээ одоо хийж нь зохимжгүй ч энэ надад хамаагүй ээ.

"Орцгооё" тэр хэлсээр хашааны хаалганы кодыг хийв. Энэ бидний төрсөн сарууд байх бөгөөд урд нь 19 гэх тоог оруулсан байв. Үнэндээ бид ижил сард төрсөн учир 191212 гээд л болоо. Харин 19-н хувьд 1995 гэдгийн нь л 19 биз. Хорь дугаар зуунд төрсөн эрт үеийн хүмүүс байна аа гэж.

"Чи ургамлын харшилтай гэсэн биз дээ" Тэр санаж байна гэж үү? Бид Хавайд байхад тэр намайг ширэнгэн ой руу дагуулж явъя гэсэн ч би харшилтай учир яваагүй юм. Харин тэр үүнийг санаж байж.

"Тийм ээ. Яасан?" Би гайхсаар асуун эргэн тойрноо харав. Эргэн тойрон мод ургамал байх агаад одоо намар дуусч өвөл эхлэх гэж байгаа тул эдгээр ургамал харшлыг минь хөдөлгөхгүй гэсэн үг.

"Зүгээр л. Хашаан дахь ургамлууд харшлыг чинь хөдөлгөх вий гээд л. Гэхдээ битгий санаа зовдоо! Би хавраас цэцэрлэгч дуудуулж ирээд ургамлуудын оронд хиймэл бут сөөг суулгаална аа. Хэрэв тэгвэл чамд харшлахгүй" тэр надад санаа зовсон гэж үү? Үнэхээр үү? Магадгүй тэр зүгээр л хажууд нь нэг хүн хэт их найтаагаад байхаар тавгүйтнэ гэж бодоод ингэж байгаа байх. Би үүнийг их зүйлд бодож болохгүй.

"Ойлголоо" бид явсаар байшингийн хаалганы өмнө ирэв. Үүний код бидний төрсөн өдрүүдийн өмнө бас л 19 залгасан байв. Яахав дажгүй өндөр хамгаалалттай бас зөвхөн бидний л мэдэх код учраас гайгүй санагдав.

Байшин руу орсоор дотрохыг нь ажвал үүдний хэсгээс цааш ороод цэлгэр том өрөө байх агаад энэ зочны өрөө байв. Ахин цааш явбал дэндүү том гал тогоо өөдөөс угтлаа. Би үүнийг ашиглах хэрэг гарах болов уу даа. Мөн гал тогоо, зочны өрөө хоёрыг тусгаарлах гүйдэг шилэн хаалга байх агаад үүний наана шат байлаа.

Дээш шатаар өгсөн хоёр давхарт гарвал баруун талд нь амралтын гэмээр өрөө байв. Энэ өрөөн дэх буйдан доор байснаас ч зөөлхөн байх агаад хэлбэр нь яг л хүн хэвтэхэд тохирсон урт өргөн байлаа. Мөн энэ өрөөнд ил зуух байсан бөгөөд үүний дээр байх бяцхан тавиурууд дээр миний ойлгож чадахгүй хачин баримал өрөөтэй байв. Үүнтэй адил зурагнууд ч мөн адил байшингаар нэг өлгөөтэй байсан юм. Үүний авангард гэдэг билүү?

Зочны өрөөний ардхан хаалга байх бөгөөд энэ бидний унтлагын өрөө байсан юм. Гэвч Тэхён энэ байшинг авсан тул бас дахин нэг унтлагын өрөө хийлгүүлсэн нь миний өрөөний хажууханд ханатай адил өнгөтэй мэдэгдэхээргүй хаалгатай өрөө байсан юм.

Би өрөөндөө орох үед жолооч араас хувцаснуудыг минь оруулж ирлээ. Гэрт үлдээсэн хувцас хэрэглэлүүд минь ч энд байх агаад нэмээд олон зүйл авчихаж. Гэхдээ би үүнийг хэзээ ч өмсөхгүй л дээ.

Олон хохилдсон хувцас дундаас арай гайгүй ажил хэрэгч хувцсыг сонсгон авч тавиад усанд оров. Олон цаг онгоцоор ниссэний дараа энэ л жаргал юм даа.

Уснаас гарч ирээд үсээ хатааж хувцсаа өмсөн доош буулаа.

Шатаар бууж байхад доор хүмүүсийн ярилцах гарах агаад би үүнийг зурагт гэж таамаглав.

Бодсон минь ч балагдан Тэхён зурагт үзэн сууж байв.

"Хаашаа явах гэж байгаа юм?" Тэр асуусаар зурагтынхаа дууг багасгав.

"Эмнэлэг орох хэрэг гараад" би түүнийг зөрөн үүдний хэсэг очин гутлаа сонгохоор хичээв. Гутал бол хамгийн чухал зүйл. Тиймээс ч би гутлыг маш олноор нь цуглуулдаг юм. Харин одоо эднээсээ сонголт хийхээр хичээж байна.

"Эмнэлэгт үзүүлчихэд манай төв салбар дээр ирээрэй! Аав дуудсан" тэр үүнийг хэлчихээд зурагтын дууг чангалав.

"Ойлголоо" би хэлсээр гадагш гарахад түрүүхэн дуудсан такси маань намайг хүлээгээд зогсож байв.

Хэт цочирдсондоо хаашаа гэдгийг нь мэдэхгүй алхсаар би Тэхёны аавын компани дээр ирсэн байв.

"Жэминаа" Тэхён орилсоор тэр над руу гүйж ирлээ.

"Ямар их уддаг юм бэ? Явцгаая" хэмээсээр үгийн зөрөөгүй гараас минь атган чирсээр намайг дагуулан компаний өмнө байх олон сэтгүүлч нар дээр аваачив.

"Сайн байцгаана уу? Манай компани сүүлийн үед--" тэр яриагаа эхлүүлсээр би эргэн тойрноо ажив. Их олон хүн ирж. Бас онгоцны буудал дээр бидэн рүү өндөг шиддэг хүн  бас ирж. Хүлээ! Тэр гартаа цохиур шиг зүйл барьчихсан бидэн рүү ойртоод байна. Арай тэр...

"Үгүй эээ" би хэлсээр толгойд минь хүнд зүйл буух нь мэдрэгдлээ. Өвдөж байна. Энэхэн мөчид эмчийн хэлсэн зүйлс санаанд оров.

Би явсаар Хан Сон эмнэлэг дээр ирэн эмчийн өрөө рүү ороход эмч намайг яаралтай шинжилгээнд хамруулчихаад "Түр хүлээж бай" хэмээсээр өрөөндөө хүлээлгээд өөрөө миний шинжилгээний хариуг авахаар явав.

Эмч буцан орж ирэхдээ гартаа цаас барьсан байх агаад энэ миний шинжилгээний хариу байсан юм. Тэр хэсэг дуугаа хураан цаасыг харж байгаад ам нээв.

"Таны биеийн байдал тогтвортой, сайн байна. Хэрэв энэ хэвээрээ байх юм бол танд амьдрах магадлал ч бий шүү" эмч хэлсээр тэр үнэхээр гайхширсан бололтой инээх аж. Амьдрах магадлалтай гэнэ ээ? Энэ яг л чи үүрд аз жаргалтай амьдрах болно гэдэг шиг сонсогдож байна. Үүрд гэдэг гэж, аз жаргалтай амьдарна гэж байдаггүй юм. Бид өдөр бүрийг цаг минут бүр сайхан байна гэж байхгүй шүү дээ. Хааяа гунина, хааяа уурлана, хааяа гомдоно амьдрал гэдэг бидний мэдэрч болох бүх зүйлсийг цогцлоосон мэдрэмжийн агуй юм. 

"Тийм гэж үү?" Би үнэхээр итгэж чадахгүй нь. Энэ боломжтой гэж үү? Сарын өмнө л намайг үхнэ, амьдрах найдваргүй гэсэн хэрнэ одоо яагаад амьдарна гэнэ вэ? Зүрхэнд минь хоосон итгэл өгөх эдгээр хүмүүсийг би үзэн ядаж байна. Хоосон итгэл гэдэг хэзээ ч бүтэхгүй зүйлийг горьдлого тээн хүлээхтэй л ижил зүйл.

"Тийм ээ. Гэхдээ та тун болгоомжтой байх хэрэгтэй. Толгойгоо ямар нэг зүйлд хүчтэй цохиж доргилт өгч огтхон ч болохгүй. Хэрэв тэгвэл---" эмч яриагаа үргэлжлүүлж чадахгүй зогслоо. 

"Хэрэв тэгвэл яана гэж?" би үнэхээр мэдэхийг хүсэж байна. Надад юу тохиолдохыг? Би цаашдаа яахыг? Тэр намайг хайрлах эсэхийг бүгдийг нь мэдмээр байна.

"Та газар дээрээ ч үхэж мэднэ" Тийм дээ. Би энэ хорвоод амьдрах эрхгүй шүү дээ! Хэдхэн хормын бяцхан мөрөөдөлдөө автчихаж. Хоосон итгэл гэдэг ийм л хэрцгий зүйл. Итгэсэн хэрнэ эцсийн мөчид энэ бүхэн юу ч биш байсныг ухаарахад бүх зүйл минь нуран унана.  Амьсгал минь, зүрх минь, ухаан санаа минь гээд бүх зүйл минь сарнин алга болж гагцхүү хязгаар нь мэдэгдэхгүй их харанхуй л үлдэх юм.

"Я-Яагаад?" Хүний сэтгэлийг бодно гэдэг хамгийн тэнэг зүйл юм.  Бид тухайн хүний сэтгэлийг бодоод, гомдоохыг хүсээгүй дээ худал хэлдэг. Харин худал илчлэгдэх үед чиний сэтгэлийг нь бодсон хүн хэд дахин илүү шаналана. Магадгүй бид худал илүү чихэрлэг байдаг учраас үүнийг сонгодог байх. Гэвч энэ чихэр чамайг бага багаар идэж, үгүй хийх нь аймшигтай.

Бид үргэлж бусдаас үнэнийг нэхдэг ч үнэн хаалга тогших үед худалыг хүсэмжлэх нь өрөвдөлтэй.

"Тархины хорт хавдар гэдэг бол их эмзэг зүйл гэж хэлж болох юм. Бусад хорт хавдрууд нь ямар нэгэн доргилтод өртөх үедээ багахан өвдөлт өгөөд л болдог бол харин тархины хорт хавдар нь бяцхан доргилтод ч асар их өвдөлтийг тархинд чинь өгөх болно. Ингэснээр хүн өвчний шоконд орж хавдар улам илүү томрох эрсдэлтэй. Таны хувьд эцсийн шатандаа орсон тул үхэж ч мэднэ." Хэрэв бурхан гэж байдал бол гуйя дараа насанд минь надад ирээгүй бүх боломжийг өгөөрэй!

"Ойлголоо. Би ингээд явья даа" одоо л харин би шоконд орчихоод байна.

Нүд минь бүрэлзсээр би доош унав.

"ЖЭМИНАА" тэр орилсоор хэлэх бөгөөд сандарсан харагдана.

"Би чамд хайртай. Ким Тэхён...

A/N: Наадмаас өмнө л дуусгачих гээд хичээгээд байна даа. Та нар харин сэтгэгдлээ сайн үлдээгээрэй. Бас би ахин дээд амжилтаа эвдсэн байдгийм ххо

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

8.2K 522 50
Ахлах сургуульд эхэлсэн ч хаа хүрэх нь мэдэгдэхгүй адармаатай хайрын түүх. Casts: Kim Taehyung Park Chaeryoung
125K 11.1K 33
Чиний хоолойг сонссон мөчөөс л би чамд гарж чадахааргүй гүн ховсдуулчихсан... - || JJK FANFICTION! || [ PIED PIPER! ] Credits to Sorannn. 2021
4.8K 99 28
It is said that when you fall in love, it is like sleeping, you fall asleep, little by little, until suddenly, you're asleep. Some say that True Love...
41K 3.3K 25
Үргэлж ард минь сүүдэр шиг дагаж явдаг нэгэн залуу. Тэр миний хойноос дагадаг болсоноос хойш удалгүй зүрх минь түүний хойноос дагаж гүйдэг болчихсон...