「Cmpltd」Эхнэр Уурлана || KJI

By _claralee_

86.7K 7.8K 329

Асуулт: Өдөр тутамдаа түгээмэл ашигладаг үг тань юу вэ? Ким Кай: "Эхнэр Уурлана" 🔴 [16+] More

Ep01. Эхнэрээ сонгохдоо
Ep02. Гэрлэлт миний амьдралд
Ep04. Дур хүсэл
Ep05. Том асуудал
Ep06. His Ex-GF
Ep07. Худалч
Ep08. Эмзэг
Ep09. 1 month 2 weeks
Ep10. Дахин таарсан нь
Ep11. Халуухан Бариста
Ep12. I don't care
Ep13. Нөхөр уурлана
Ep14. "Би зөвшөөрч байна"
Ep15. Салцгаая
Ep16. Намайг орлох нэгэн
Ep17. Ялалтын цус
The last Episode | 18
Question

Ep03. Хурим | Бал сар

5.5K 472 14
By _claralee_

~•°•~

5 days later
/хуримын өдөр/

Тольны өмнө гоёмсог цагаан даашинз өмсөн, хээ угалзаар чимэглэсэн торон цагаан бээлийтэй гарандаа баглаатай цэцэг барин зогсоно.

Кай өрөөнд орж ирэн намайг хараад таг гацаж орхив.

Үсээ цэвэрхэн гэгч нь хойшоо гелдэж, цав цагаан хослол өмссөн нь түүний хөрслөг бор арьстай нь үнэхээр сайхан зохицож байсныг хэлэх нь зүйтэй.

Кай
"Цэцэг нь аль нь вэ?"

Би ичингүйрэн инээмсэглээд
"Ичээгээд байна"

Кай инээд алдан
"Ийм үзэсгэлэнтэй эхнэртэй болох гэж байгаа би үнэхээр азтай юм" хэмээгээд гараа өгөхөд би түүний гараас нь барин

"Чи минь ч бас сайхан залуу шүү дээ"

Гарыг минь үнссэнийхээ дараа мөнөөх алдарт аймшигт инээдээрээ инээчхээд хамаг биеэ сэгсчин
"Чадахгүй юм байнаа. Хэтэрхий албаны санагдаад байна. Зүгээр хөөрхөн байна танихгүй хүн гуай"

Би ч мөн биеэ суллаад амьсгаа аван
"Баярлалаа залуу минь"

"Бэлэн үү" хэмээгээд өөрийгөө сугадуулахад

"Бэлэн. Энийг л хүлээж байлаа. Гэхдээ одоо чи биш аав намайг сугадах ёстой"

"Өө тиймшдээ"

~Зохиолчийн талаас~

"Сүйт бүсгүй" гэх хэн нэгний чанга дуунаар хаалга онгойн Шиён аавыгаа сугадсаар орж ирэхэд бүх хүмүүс тэдэн рүү харах аж.

Тэрээр танхимаар дүүрэн эгшиглэх аялгуунд тааруулан алхсаар хуримын эндэр дээр ирэхэд Шиёны аав түүнийг хайр дүүрэн харцаар ширтэн инээмсэглэх Кайд хүлээлгэн өглөө.

Номлогчийн хэдэн сайхан үгний дараа "сүйт залуу, сүйт бүсгүйгээ үнсэж болно" гэдгийг хэлэхэд Кай Шиёны нүүрний урдуур унжих гэвлүүрийг сөхөн хацарнаас нь барихад түүний хоёр гар Шиёны жижигхэн нүүрний хажууд үнэхээр аварга харагдах аж.

Ийнхүү нялуурч дууссаны дараа хуримын үйл ажиллагаа өндөрлөж хуран цуглагсад хосуудыг бал сарын аялалд нь үдэж өгөн, шаар, туузаар битүү шахуу чимэглэсэн машины араас харсаар үлдэцгээнэ.

Хэтэрхий их аз жаргалд умбаж байсан хосууд нэг мэдэхэд далайн эрэг, том том байшингуудтай газар ирсэн байлаа.

Тэд байрлах байшиндаа орж ирэхэд Шиён хоёр давхарын тагтан дээр гаран гараа алдлан инээмсэглэн зогсоно.
"Далай үнэхээр үзэсгэлэнтэй байна"

Кай цээжийг нь бүтэн дүүргэж чадахааргүй тэр жижигхэн эмэгтэйн араас нь тэврэн мөрөн дээр нь эрүүгээ тулаад
"Тэгвэл гадаа жаахан суух юм уу"


Далайн эргийн өмнөх чамин хийцтэй савлуур дээр тэврэлдэн суух тэдний нүд рүү ширтвэл хэмжээлшгүй их аз жаргалыг олж харна.

Жаргаж буй илч муутай наран өөрийгөө далайн гүн усанд тольдсоор нэг мэдэхэд ус руу живээд орчихсон уу гэлтэй алга болоход тэнгэр хоосорсонгүй, нөгөө талаас аль хэдийн саран авхай айлчлах ажээ.


Оройны 21:00 цаг болсон байх агаад Кай усанд орохоор явж, харин Шиён тольтой ширээний өмнө нүүрээ цэвэрлэн сууна.

Тэрээр унтлагын хувцсаа өмсчихөөд орондоо ороод унтахаар нүдээ анин хэвтэж байтал Кай бэлхүүсээрээ том цагаан алчуур ороочхоод шүршүүрээс гарч ирлээ.

"Хүүе. Эхнэр минь унтах гээд байгаа юм уу"

"Өнөөдөр их ачаалалтай байлаа нини. Ядраад байна"

Кай шууд л хажууд нь үсрэн хэвтээд
"Хүмүүс хоёулангаас нь их юм хүлээж байгааг мартаа юу" хэмээн хэлэхэд нь бараг л нүд нь гялалзаж байв.

Шиён Кайн юу яриад байгааг ойлгож байгаа бас abs болон доош унжиж нүдийг нь шүргэсэн нойтон, замбараагүй бор үс нь түүнийг хангалттай sexy харагдуулж байсан ч энэ санаа нь таалагдаагүй бололтой нуруугаа харуулаад нүдээ аниад хэвтчихэв.

Кай хөнжил рүү нь орох гэтэл Шиён ширүүн харцаар эргэж хараад
"Дотоожгүй байгаа биздээ!"

"Тийм ээ. Хүүхэдтэй болох гэж..."

Шиён хөнжлөө татан доогуураа хийгээд
"Дотоож өмсөхгүй бол энд унтна гэж саналтгүй шүү" гэхэд нь Кай урам нь хугарсан байдалтай дуртай дургүй босон тээшээ уудлаж calvin klein-ний дотуур өмдөө гаргаж ирэн өмсөв.

"Сайн байна. Одоо унтлагын хувцсаа өмс. Тэгээд сайхан амарцгаая"

"Би ёстой унтлагын хувцастай унтдаггүй. Зөвхөн дотоожтойгоо л унтдаг!" хэмээгээд дургүйцсэн маягтай гараа ташаандаа аван зогсход

Шиён тайван гэгч нь нүдээ аниад
"За яахав. Хүрээд ир" гээд нүдээ анисан чигээрээ гараа савчуулан Кайг дуудлаа.

Маргааш нэг өдөр байгаа гэдгийг санасаар тэд энэ шөнө ямар ч илүү зүйл хийлгүй унтацгаажээ.

Tomorrow
|Шиёны талаас|


Хөшигний завсраар зөөлөн ээх нарны туяа нүүрэн дээр тусахад гүн нойрноосоо сэрлээ.
Хажуу тийш харвал Жастины дараа орох нэгэн сайхан залуугийн нойрсох дүр зураг угтан авав.

Хамгийн сайхан өглөө. Хайртынхаа хажууд сэрсэн өглөө. Цаашдаа ч бас түүнийхээ хажууд сэрэх болсондоо туйлын ихээр баярлаж буй би тухтай гэгч нь эр нөхрийнхөө царайг харж хэвтнэ.

Кай нүдээ удаанаар нээсээр өөрийг нь ширтэх намайг харан инээмсэглээд
"Сайхан амарсан уу"

"Тийм ээ. Нини сайхан амарсан биз дээ"

Тэр нүдээ нухлан нэг сунайчихаад
"Өчигдөр гоё юм хийсэн бол илүү сайхан амрах байлаа" хэмээгээд уруул дээр үнсэж орхив.

|morning kiss|

Яасан ч сайхан зөөлөн уруултай юм билээ дээ.

Бэлхүүсээр минь гараа ороон өөртөө улам ойртуулан үнсэлт нь ч улам ширүүсч эхлэх мөчид би өндийн босч ирээд
"Хайрт минь. Өглөөгүүр лав биш шүү"

Кай шууд л хөнжлөөрөө толгойгоо бүтээж хөлөө савчуулж эхлэв.

Тагтан дээр байрлах модон хийцтэй ширээн дээр өглөөний цайгаа уунгаа, далайн эрэг дээр тоглох хүмүүсийг харна.

Кай аль хэдийн хоолоо идсэн байх бөгөөд кофе уунгаа
"Тэнд...тоглож байгаа хүүхдийг харж байна уу. Ёстой хөөрхөн байгаа биз"

Түүний энэ харцнаас хүүхдэд хичнээн хайртайг нь тод харж болохоор байв. Нэг тийм зөөлөн, дулаан, хайр дүүрэн харц.

Би инээмсэглэн толгой дохьлоо.

Кай тэр хүүхдээс харцаа салгалгүйгээр
"Хоёулаа хурдан хүүхэдтэй болъё."
"Охинтой болмоор байна уу? Эсвэл хүү юу? Чамд ханьтайг нь бодоход охинтой болмоор байгаа ч би хүүтэй болмоор байна" хэмээн хэлэхдээ инээмсгэлсээр над руу харцаа шилжүүлэх аж.

Би хэд хөнгөн ханиалгаад
"Х.хамаагүй ээ"

Өглөөний цайны дараа усны хувцсаа өмсөөд гадагш гарахаар болов.

Кай дээгүүрээ нүцгэн, өвдөг татсан навч, цэцэгтэй ногоон шорттой, харин би хар бикини өмссөн байлаа.

Кай хөмсгөө зангидан намайг хэсэг харж байснаа
"Чи хэтэрхий халуухан харагдаад байна. Ийм байж болохгүй. Бүх залуучуудын нүд хөх, өгзгөн дээр чинь тусахаар байна"

Би хөмсгөө өргөн нүдээ томруулаад арга эрсэн байдалтай
"Тэгээд яах уу"

Цүнхтэй хувцсаа уудлан урт нимгэн цамц гаргаж ирэн өмсөөд
"Ингэчихвэл зүгээр байна уу" гээд тойроод эргэтэл

"Одоо зүгээр байна" хэмээн инээгээд мөрөөр минь тэвэрсээр гадагш гарч ирлээ.

Далайн эрэг хавиар хөөцөлдөн тоглож, усаар цацалцаж байтал "хэн нэгэн туслаарай..." хэмээн тусламж эрэх дууны зүг хартал нөгөө бяцхан хүү усны нилээн гүн хэсэгт живж байгаа харагдав.
Кай сэлж очих гэж байгаад бага багаар доошилсоор бүр харагдахгүй боллоо.

Сандарсан би хүнээс тусламж хүсэн Кай болон жаалыг уснаас гаргав.

Хүүгийн аав ээж хоёр тэрнийг загинах бол би ухаан алдсан Кайг сэрээхийн тулд хамаг чадлаараа цээжин дээр нь дарж, хиймэл амьсгаа хийж байлаа.

Хиймэл амьсгаа хийх үеэр Кай гараараа хүзүүгээр минь доош дараад, шуналтай нь аргагүй уруулыг минь озож эхлэв.

Миний ч уур хүрэн гарыг нь түлхэн өндийн сууж цээж рүү нь нэг цохьчихоод
"Үхчихлээ гэж бодтол юу вэ! Тоглож байсан юм уу"

Кай инээгээд
"Тоглоогүй ээ. Ухаан алдчихсан байсан юм"

"Зивүүн амьтан. Хичнээн их сандарсан гээч" хэмээгээд босоод явахад Кай хүрч ирэн араас тэврээд

"Далайн ус хүйтэн байсан. Би даараад байна"

"Дотогшоо оръё л доо тэгээд"




Орон дээр өөд өөдөөсөө хараад завилан суухад би түүний нойтон үсийг арчиж, харин Кай намайг зүгээр л ширтэх аж.

"Чи сэлж чаддаггүй юм уу"

"Тийм ээ"

"Тэгээд яах гэж гүн рүү орсон юм"

"Тэр жаалыг аврах хэрэгтэй гэж бодоод"

"Өөрийгөө яая гэж байж хүн аврахтайгаа. Ханиад хүрчихвэл яах юм"

Кай хэд ханиалгаад
"Аль хэдийнээ"

Духан дээр нь гараа тавьтал бага зэргийн халуунтай байлаа.
Би амандаа үглэсээр алчуур норгож ирэн духан дээр нь тавих гэтэл Кай намайг татан уруул дээр үнсэв.

Болиулах аргагүй энэ мэдрэмжээс болоод хариу үнсэлцэж эхлэв.

Тэр цамцан дотуур минь гараа явуулж бикининий уяаг суллаад
"Өнөө шөнө л ажлаа бүтээе" хэмээн хэлэхэд хоолой нь жирийн үеийнхээсээ илүү баргил болсон байлаа.

Би тэрнийг түлхээд орон дээр хэвтүүлэн дээр нь суугаад
"Бие чинь тааруу байна. Эртхэн унтаж амар" гээд нойтон алчуураа духан дээр нь тавив.

Кай нүүрээ даран арга ядсан байдалтай
"Чи ч чулуу шиг эмэгтэй юмаа"



Don't forget to vote&comment
=))

3
~•°•~


Continue Reading

You'll Also Like

4.6K 420 20
Сокжин "Надтай гэрлэ!" Би "Надад чамтай гэрлэх шалтгаан байхгүй!" Сокжин "Гэрлэхгүй байх шалтгаан ч байхгүй биздээ?" Би "Ашиг нь юу юм энэ гэрлэлти...
35.1K 2.7K 24
Өнгөөр тоглодог хүн ямар нэгэн өнгөнд дурлаж болохгүй. Тоглоом хэтэрхий уйтгартай болчихно. ...
10.8K 477 9
ფიკში იქნება 🔞 სცენები და არ იქნება დაცული ცენზურა 😉 ფიკი ასახავს პატარა ჯიმინის ცხოვრებას რომელმაც თავად ნახა საკუთარი დედის სიკვდილი... ის ძალია...
1M 97.6K 40
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...