~Sleeping With The Enemy~ [Co...

By Anujin_Kjm

39.8K 2.9K 167

Ким Жүнмён, Ким Миёон хоёр гэрлэсэн. Тэдний энэ гэрлэлт хайраар эхлэсэн ч Жүнмёны утга учиргүй хардалтаас бол... More

0
1
2
3
4
5
6
8
9
10
11
12
13
13
14
15
16 "last chapter"
.
17 "special chapter"

7

1.8K 149 5
By Anujin_Kjm

Ишин намайг хуучин нөхрөөсөө өөр гэр бүлгүй байх гэж таамагласнаа надад хэлсэн нь миний инээдийг хүргэж байлаа. Тэгээд би яагаад тэгж бодоход хүрснийг нь ядах юмгүй мэдсэн юм. Би хэзээ ч аав ээжийнхээ тухай ярьж байгаагүй нь түүнийг ийн бодоход хүргэсэн нь гарцаагүй. Мөн тэр надаас тэдний тухай асуухаас айдаг байснаа ч нуулгүй хэлсэн билээ.

Нэгэн залхуутай ням гарагийн өглөө би ажлын зар уншиж буйдан дээрээ сууж байлаа. Ийнхүү сууж байхад гэрийн хаалганы хонх дуугарав. Ишин байх гэж таамаглаж байв. Учир нь би энд нүүж ирээд түүнээс өөр бусад хэнтэй ч харилцаа үүсгээгүй юм. Таамаглал минь ч зөв болж таарав.

"Сайн уу Миёон? Өглөөний мэнд"

Бидний ярилцсан өдрөөс хойш бид их олон удаа уулзалдах болсон. Түүний хажуугаар улам дотно болж, илүү нарийн ярилцдаг болсон байлаа. Тэр одоо ч надад сайн залуу шиг санагдсан хэвээр...

"Сайн уу? Ор л доо"

Тэр гэрт орж ирэн байдаг шигээ л буйдан налан сууж байлаа. Намайг түүнд алимны ундаа аягалж байх зуур тэр зочны өрөөний буйдан дээр үллээсэн ажлын зарын тухай асуулаа.

"Аан наадах чинь үү? Тийм ээ чиний харж байгаа чинь зөв өө Ишин, би ажилд орно"

"Гэхдээ чи чинь бие дав-" би түүний үгийг таслаад:

"Тийм ээ, мэдээж би бие давхар, сануулсанд баярлалаа. Тийм учраас би хүүхдийн өсөлт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх ажил хайж байна. Жишээ нь худалдагч ч юм уу байж болно" би ийн хэлээд түүнд ундааг нь атгууллаа.

"Мөнгө олох хэрэгтэй шүү дээ Ишин, хүүхэд төрөхөд ядаж хуурай сүү, хувцас, живх зэргийг авах мөнгө хэрэг болно"

"Мм ойлголоо. Тохиромжтой ажил олоход чинь тусалъя!"

                                 °°°

Бид өдрийн талыг ажил хайхад зарцуулсны эцэст зургаан ч боломжийн ажил олж чадсан юм. Тэгээд маргааш ажлын өдрөөр очиж шалгах хэрэгтэй газруудыг улаанаар давхар тэмдэглэж байв.

"За тэгэхээр маргааш бүгдэнтэй нь явж уулзах хэрэг гарах нь ээ!"

"Тийм ээ, би ч чамд маш их төвөг удаж байх шиг байна даа Ишин аа"  
Миний дуу суларч гэм хийсэн 10 настан шиг л өмөлзөнө.

"Ингэх хэрэггүй дээ Миёон аа, эцэст нь найзууд ийм л байдаг биз дээ?"

"Үнэхээр их баярлалаа"

"Тэгтлээ их баярласан юм бол... Амттай хоол хийгээд өг" тэр ярзайтлаа инээн буйван дээр байх удирдлагыг аван сувгаа байн байн сольж байлаа.

"Шпагеттинд дуртай гэсэн байх аа?"

Миёон түүний хэлснийг бодсоор шпагеттигээ хийж эхлэлээ.

Энд ирээд нэгэнт 20 гаруй хоногийг үдлээ. Даруйхан Жон эмчтэй холбогдож дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх талаар ярилцах ёстой юмсан.

Түүнийг надруу залгасан тэр шөнө бид их зүйл төлөвлөсөн. Мэдээж Жүнмёны бараг л олж чадахгүй газар очих, бас... бас түүнд өөрийгөө үхсэн хэмээн итгүүлэх талаар нухацтай ярилцсан юм.

Ишин гараа урдуур минь савчуулахад л байгаа орчиндоо буцан ирэх шиг болов.

"Юугаа ингэтлээ бодоод байгаа юм?'

Би түүнд итгэж байгаа ч төлөвлөгөөгөө хараахан хэлээгүй юм.

"Аан, юу ч биш дээ. Ширээнд сууж бай хоол болчихлоо Ишин аа"

Биднийг хоолоо идэж дуусахад бараг л шөнө болж байлаа.

"Гэртээ харьдаа, болгоомжтой яваарай" хэмээн би хэлэв.

"Тэгье ээ, хаалгаа сайн түгжээд болгоомжтой унтаарай."

"Ойлголоо"

Хаалга хаагдахаас өмнө түүний сайхан амраарай гэсэн үг бүдэг бадаг сонстов.

Унтах гэж орондоо орсон ч нойр хүрсэнгүй, баахан хөрвөөж байлаа.

Жүнмён итгэх болов уу? Намайг хайж олоод болсон бүх зүйлд уучлалт гуйж намайг болон бидний хүүхдийг хайрлан аз жаргалтайгаар амьдрах болов уу? Эсвэл үхвэл үхэж л байг гэд хаях уу...

Би өөрийнхөө замбараагүй бодолдоо намуухан инээв. Тэгээд нойр хүрэхгүй байсан тул нимгэн халатаа нөмрөөд тагтны сандал дээр суулаа. Гренландын үзэсгэлэн гоог биширч ханахгүй нь бололтой хэмээх бодол өөрийн эрхгүй төрж байв. Орой болсон тул хүмүүсийн хөл хөдөлгөөн татран, хааяа нэг машины хурц гэрэл тусч, эсвэл хөршийн ууртай нохойнууд хуцалдах нь гайхалтай мэдрэмж төрүүлнэ.

                                °°°

Өглөө босон өөрт байгаа хувцаснуудаас хамгийн ажил хэрэгч харагдахыг нь сонгож өмсөн гэрээсээ гарлаа. Ядаж хүүхдээ төрөх хүртэл хийх ажил олох хэрэгтэй. Өнөөдөр ч бас Ишин гэрийн минь үүдэнд машинаа налаад хүлээж байх болов уу гэж бодсон ч үгүй байлаа. Бага зэрэг гонсойх ч шиг.
Мэдээж тэр ч бас өөрийн гэсэн ажилтай хүн шүү дээ. Тэр надад бүх цаг заваа гаргах ёстой биш. Мөн би ч түүнийг нь хүртэх эрхгүй. Би тэгэх юу ч хийгээгүй.

Эхний газраар орж үзэхэд үсчний газрын цэвэрлэгч байлаа. Ажилчдын ааш зан, цалин гээд бүх юм нь боломжийн байлаа. Гэсэн ч газар унасан үсийг шүүрдэж, байн байн тонгойж шал угаах хэрэг гарах тул хүүхдэд хөнөөлтэй.
Жон эмчийн хэлснээр бол би ажил хийж болохгүй. Хэрвээ хийсэн ч гэсэн хүнд хөдөлгөөн багатай ажил хийх шаардлагатай гэнэ. Тийм шүү дээ, яаж ч бодсон одоо л хүүхдээ хамгаалахгүй бол тэр минь үхлээс дөнгөж мултарсан байхад одоо ч муу зүйлс тохиолдох бүрэн боломжтой гэсэн үг юм.

Би тэднээс эелдгээр татгалзан дараагийн газар руу явлаа...

                           -Анужин-

A/N: ziakkk daraagin part orlooshu hu. Mnai minmin uuriigu uhsen gj junmyeond itguuleh nee. Junmaa maani itgeh bolov uu daa? Tanar Jeon emciig sn hun gj bodjinu? No no noooo... Toglsin2 ugaasa ene uguullgnd junmyeonaas oor muu hun bhgue😛😛

Continue Reading

You'll Also Like

20.7K 2.2K 17
- Өө, соруул! Хажууд хэн нэгний сүүдэр тусахтай зэрэгцэн, газар унасан соруулаа авах гээд харсан ч байсангүй, харин үл таних өндөр хөвгүүний гарт б...
1.3M 69.4K 59
𝐒𝐜𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐋𝐨𝐯𝐞〢𝐁𝐲 𝐥𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬 〈𝐛𝐨𝐨𝐤 1〉 𝑶𝒑𝒑𝒐𝒔𝒊𝒕𝒆𝒔 𝒂𝒓𝒆 𝒇𝒂𝒕𝒆𝒅 𝒕𝒐 𝒂𝒕𝒕𝒓𝒂𝒄𝒕 ✰|| 𝑺𝒕𝒆𝒍𝒍𝒂 𝑴�...
4.1M 170K 63
The story of Abeer Singh Rathore and Chandni Sharma continue.............. when Destiny bond two strangers in holy bond accidentally ❣️ Cover credit...
1.8K 405 11
ڪچـێـڪی گـەنـج ڪە لـەوپـەڕی دڵـخـۆشـیدایـە بـەڵـام لـە ڕووداوێــڪی دڵـتـەزێـنـەوە دایـک و بـاوک و خـوشـڪەڪەی لـەدەسـت ئـەیـات ئـایـا چـارەنـووسـی ئـ...