Love Joshua

By _gloomystar

62.6K 6.9K 434

[𝐂𝐨𝐦𝐩𝐥𝐞𝐭𝐞𝐝] 16 настай охины анхны хайрын түүх. ❤️ More

0. Оршил
1. Хун Жисү
2. Request
3. Угаалгын нунтаг
4. Сун Киюүн
5. Юн Жонхан
6. Эрхийг нь өгч байна
7. Бид нэг дүүрэг
8. Миний хайртай хүнийх
9. Сэтгэлээ Татах Ёстой Юм Уу?
10. Танил бус мэдрэмж
11. Бүдүүлэг юм
12. Хамт таслаад
13. Сэтгэл
14. Хүсэл
15. Дуу
16. Байсан
17. Анхны цас
19. Үгүй
20. Энгийн л өнгөрсөн нэг өдөр.
21. Бодол биелэлээ олдог
22. Амралт
23. Амралт II
24. Хамгийн том бэлэг
25. Санасан байна.
26. Ичмээр юмаа!!!
27. Хуримын Урилга.
28. Зөвшөөрсөн.
29. Явах ёстой
30. Хун Киюүн
31. Би зөвшөөрч байна.
32. Вашингтон
33. Хурим
34. Уучлаарай
35. Би Чамд Хайртай
[Special Part]

18. Хамт

1.6K 191 11
By _gloomystar


Би гэртээ орж ирээд л ичиж улайсан амьтан дэрэндээ толгойгоо наагаад хашгирч байгаад шууд л sns хаягуудаа онлайн болгосон. Түүнийг надруу чат бичнэ гэхийг санаад л шууд идэвхитэй болсон ч тэр надруу ганц ч чат бичээгүй. Би бүр утсаа барьсан чигтээ хэзээ чат ирэх вэ? Гэж хүлээсээр байгаад унтчихсан байсан юм. Өглөө цагны минь сэрүүлэг дуугарахад л сэрэн утас минь цэнэггүй унтарчихсан байгааг хараад Жисүд урам хугаран утсаа цэнэглээд босон угаалгын өрөөнд орлоо.

Намайг угаалгын өрөөнд ороход Кихэ суултуур дээр сууж байсан бөгөөд нээх нойрмог юм надруу хараад "Сайхан амарсан уу? Эгчээ" гэхэд нь "Мм манай Кихэ?" гэхэд Кихэ зөрүүлж толгой дохисон болчихоод суултуур дээрээс бослоо.

Кихэ надтай хамт нэг өрөөнд унтахаа болиод бараг л 7 хонож байна. Нэг өдөр хар дарсанаасаа хойш аав ээж хоёртой унтдаг болчихсон.

Намайг өрөөндөө орж ирэхэд утас минь цэнэглэгдээгүй байх бөгөөд залгуураа залгахаа мартчихаж.

Тэнэг толгой гэж өөрийгөө хараасаар түр зуур ч болов цэнэглэх гээд залгуураа залгалаа.

Дүрэмтээ өмсөн доош буун өглөөний цайгаа уучихаад гэрээс гарах гэж байхдаа утсаа салагтал дөнгөж 10%... Болохгүй нь ээ.

Цэнэглэгчээ цүнхлээд зам уруудан алхлаа. Өчигдөр цас орчихсон болохоор жаахан сэрүүхэн байх бөгөөд гадаа бүрхэг байна. Ямар сонин гунигламаар өдөр вэ?

Өчигдөрийн Жисүгийн чат бичээгүйг бодох төдийд л хачин болон толгойгоо сэгсэрсээр буудал дээр ирэхэд Жисү аль хэдийнээ ирээд зогсчихсон хоёр гараа үрээд зогсож байлаа.

Жисү: Өө Киюүн аа сайхан амарсан уу?

Түүнийг юу ч болоогүй юм шиг ингэж асуухад нь ууртай байсныг ч хэлэх үү? "Тийм" гэж хариулаад л орхив.

Жисү гэнэт л хажуунаас тэвэрч аван хошуугаа унжуулан "Наасиймбээ?" гэхэд нь би гайхсандаа болоод нүдээ бүлтэртэл түүнийг харж байсанаа мэдэлгүй зогссоор л байж.

Намайг хариулахгүй байсанд гараа татаж аваад урагш харлаа. Би үнэхээр хачин харагдсан байх даа?

Жисү: Өчигдөр яагаад чат бичээгүй юм?

Түүний хоолой үнэхээр намуухан.

Би: Чи өөрөө бичнэ гэж хэлээд бичээгүй биз дээ.

Жисү: Ха! Би зөндөө олон чат бичсэн чи ганцад нь ч хариулаагүй.

Би: Худлаа ярь.

Жисү надруу нэг хөмсгөө өргөж хараад "Тэгвэл нотло л доо" гэсээр гараа зөрүүлээд тэвэрчих нь тэр.

Би дотроо харин ч нэг харуулах юмтай гэж бодсоор утсаа гаргаж ирэн нууц кодоо тайлтал яг автобус ирж таарсан тул бид хоёр автобусанд ороод зэрэгцэж суун Жисү утасруу минь өнгийж байлаа.

Түүнийг sns хаягийг хайж гаргаж ирээд чатруу нь ортол.

Тиймээ тэр надруу хар мянган зурвас биччихсэн байж.

Сая л саналаа! Би түүнд сэтгэлээ илчлээд тэгээд сийндүүлсэндээ болоод нээрээ ignore хийчихсэн байсан шүү дээ! Ямар тэнэг юм бэ.

Хоолойгоо засан утсаа далд хийхэд Жисү инээсэн болоод урагш харахад нь би тэвэрч аван "Заа уучлаарай даа" гэхэд Жисү толгойгоо нэг жаахан сэгсрээд
: Одоо тэгээд ignore оо гаргаач. Дараа бас бичээгүй гэх гэж байгаа юм?

Би түүнд зөвшөөрөн хариулаад ignore оо гарган зэрэгцэн түүний утаснаас юм үзлээ.

Сургуулийн үүдээр ороод л бид хөтлөлцсөн гараа тавин анги ангируугаа орохоор явлаа.

Намайг ангид орж ирэхэд Сүёон хүрч ирэн "Утсаа ч авахгүй зурвасанд ч хариулахгүй! Давраад байгаарай" гэсээр намайг хүзүүдэн доош  тонгойлогход би гараас нь мултраад "Би өөрөө ч сайн мэдэхгүй байна"

⌚⌚⌚

Хичээл тарж Сүёон бид хоёрыг ангиас гарахад Жүн цонхны тавцан дээр чихэвч зүүчихсэн сууж байлаа. Бид хоёрыг харан үсэрч бууж ирэн чихэвчээ аваад
: Киюүнаа! Чиний дуу хит болчихсон!

Би: Юу!

Жүн: Аанхаан. Яг 24 цагийн өмнө маш олон сонсогчтой болсон маш олон сэтгэгдэлүүд ч байна лээ шүү!

Сүёон: Би уншсаан үнэхээр их байсан шүү! Баяр хүргэе!

Сүёон Жүн хоёр гэнэт л хаанаас ч юм цаасан салют гаргаж ирээд буудуулчихав. Тэгтэл ангиас гарч амжаагүй байсан хүүхдүүд надад баяр хүргэж сонссоноо ч хэлсэн юм. Гайхалтай!

Жисү Жонхан хоёртой сургуулийн үүдэнд уулзаад
Жонхан: Киюүн угаасаа гоё дуулдаг болохоор аргагүй л дээ!

Жисү надруу харан толгой дохиод инээмсэглэн гараас минь атгалаа.

Саяхан л яаж гараас нь атгахаа мэдэхгүй өөр охинтой хамт явж байхад нь яаж галзууртлаа гомдож байсан тэр хүнийхээ гараас атгах шиг сонин зүйл байхгүй юм. Энэ мэдрэмжинд хэзээ дасах бол?

Жисү бид хоёр автобусанд зэрэгцэж суун

Жисү: Киюүнаа. Өнөөдөр манай ангид ямар мэрэгжилтэй болох талаар сургалт явуулсан. Би тэгээд дуучин болмоор байна гээд хэлчихсэн.

Би: Чиний хоолой дэндүү гоё болохоор чи хурдан амжилтанд хүрнээ Жисү.

Жисү: Чи ч бас. Би тэгээд бодлоо л доо.

Би: Юу гэж?

Жисү: Хамтдаа дуучин болж болох юм?












A/n: Ahh za hii! ❣️ Joshua neeree dawrtsin te hhah hamt duucin bolnoo. Ghde Kiyoon mn ymr bodltoi bgn boldoo?

Continue Reading

You'll Also Like

16.8M 649K 64
Bitmiş nefesi, biraz kırılgan sesi, Mavilikleri buz tutmuş, Elleri nasırlı, Gözleri gözlerime kenetli; "İyi ki girdin hayatıma." Diyor. Ellerim eller...
307K 7.7K 111
In which Delphi Reynolds, daughter of Ryan Reynolds, decides to start acting again. ACHEIVEMENTS: #2- Walker (1000+ stories) #1- Scobell (53 stories)...
126K 6.1K 45
ငယ်ငယ်ကတည်းက ရင့်ကျက်ပြီး အတန်းခေါင်းဆောင်အမြဲလုပ်ရတဲ့ ကောင်လေး ကျော်နေမင်း ခြူခြာလွန်းလို့ ကျော်နေမင်းက ပိုးဟပ်ဖြူလို့ နာမည်ပေးခံရတဲ့ ကောင်မလေး နေခြ...
3K 418 14
Худал хуурмагаар дүүрсэн язгууртны амьдрал