||Completed|| Sold To Kai

By aurora_borielis

147K 8K 146

Орон гэргүй гуйлгачин надад гэнэтхэн үнэтэй хувцас өмсөж өөрөөр амьдрах санал ирсэн юм. Энэ бүхэн тэр нэгэн... More

Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Author's note
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Special Chapter

Chapter 14

3.9K 210 4
By aurora_borielis

.:Кено:.

Жаргалтай үе

Өөр нэгэн нартай өглөө зүүд нойрноосоо сэрлээ. Цонхоор орж ирэх сэвшээ салхи нарны гэрэл хоёр төгс зохицол биш гэж үү? 

Кай ойрын хэдэн өдрүүдэд надад үнэхээр сайн хандаж байгаа. Уг нь их л ажилтай байдаг байх л даа гэхдээ тэр хэдэн өдөр гэрээсээ гаралгүй бүх л өдрийг надтай хамт өнгөрөөж байгаа. Кайг дахиад нөгөө аймшигтай төрхөндөө орчих вий гээд байнга л түүнийг хэлснийг хийж байгаа бөгөөд бид цагийг маш хөгжилтэй бүр уйдах завгүй байгаа. Түүнд юу тохиолдоод ийм болчихсоныг би өөрөө ч мэдэхгүй байна.

Энэ бүхнийг бодоод хэвтэж байхдаа би нэг зүйлийг анзаараагүй бололтой. "Кай намайг ширтээд сууж байна"

Тэр хөлөнд минь массаж хийж бөгөөд "Чи зүгээр үү? Нари?"

Орноосоо удаанаар босон түүний хүзүүн дээр хоёр гараа тавиад "Зүгээр ээ! Юм бодсон юм" гээд нүдрүү нь харав. Догшин, хоосон байдаг түүний харц одоо үнэхээр тайван бараг л гэрэлтэж байна.

Кай намайг өвөр дээрээ суулган бэлхүүсээр минь гараа ороон тэврээд аажмаар ойртон уруул дээр минь үнсэв. Зөөлөн бас дэндүү халуухан үнсэлт... Кай намайг орон дээр хэвтүүлэн өөрөө дээр минь гарах агаад бид юу ч ярисангүй. Зүгээр л бие биенийхээ нүдрүү ширтэнэ. Кай дахиад уруул дээр минь үнслээ. Үнсэж байхдаа нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулна. Тэр аз жаргалтай байгаа бололтой. 

Угаалгын өрөө орон шүршүүрт орж нүүрээ хөнгөн будав. Хувцасны өрөөлүүгээ ортол нэг тийм өвөрмөц хувцас өмсөж байнга харагддагаасаа арай өөрөөр байхыг хүсээд байх юм. Кай надад сайн хандаж байгаа ч гэсэн энэ ил задгай хувцаснуудыг үргэлжлүүлэн өмсөх хэрэгтэй байх л даа. Гэхдээ түүнд сайхан харагдах гэж иймэрхүү хувцас өмсөх нь зөв болов уу? Ийм үед үнэхээр өөрийгөө ойлгохгүй юм аа.  

Шүүгээнээсээ энгийн мөртлөө эгдүүтэй харагдах нэг улаан даашинз оллоо. "Энэ даашинзыг мөнгөлөг өнгөтэй өсгийтэйгуталтай өмсвөл илүү гоё харагдах байх" гэж бодсон тул улаан даашинз бас мөнгөлөг өсгийтэй гуталтай өмслөө. Хувцасны өрөөнөөс гаран Кай дээр очих гэж байтал нөгөө нэг танил улаан хаалгатай өрөөг харан зогсов. Гэхдээ энэ өрөөнд чухам юу байдаг болоод ийм содон хаалгатай байдаг байна аа. 

"Энд...юу....хийж...байгаа...юм?"

Ард хэн нэгний ингэж хэлэх нь сонсогдсон тул арагшаагаа хартал Кай өөдөөс минь харан зогсож байна. Гэхдээ түүнийг энд байх юм гэж огт төсөөлөөгүй тул бага зэрэг цочин доороо үсэрлээ. Би доошоо хараад "А-аан.. юу ч биш ээ" гэж хэлэн шал ширтэн яг л буруу зүйл хийчихсэн жаахан охин шиг зогсоно. 

"Заа алив ээ, би одоо ажилдаа явах хэрэгтэй байна" гээд гарнаас минь атгаад доошоо буув. 

"Ажил аа? Хмм, тэгээд надтай явах хэрэг байгаа юм уу?"

"Тиймээ миний ажилруу явах хэрэгтэй байна. Манай компани шинээр бүтээгдэхүүн гарган түүнийгээ суртчилах маягаар бага зэргийн зураг авалт хийх гэж байгаа юм. Тэгээд л чамайг түүнд тохирох нэгэн гэж бодсон юм л даа"

Түүний үгийг эсэргүүцэх шалтгаан мэдээж байхгүй тул толгойгоо дохиод гэрээсээ гарлаа. Кайн туслах гэрийн гадаа түүнийг машинтай хүлээх бөгөөд Кайг хараад бөхийв. Кай машины хаалгаа нээж өгөөд намайг эхлээд суулгалаа. Кай суугаад машин хөдлөөд явж байтал тэрээр "Чи яг л эрхэмсэг алдартай хүн шиг харагдаж байх хэрэгтэй шүү. Мөн чамайг шинээр гарж буй бүтээгдэхүүнийг минь сайн суртчилах байх гэж найдаж байна" гээд нүдээ ирмэв. Би толгойгоо дохин яг одоо өмссөн хувцсаа харвал хэтэрхий задгай энгэртэй даашинз өмсчихсөн юм шиг санагдаад байх юм. Кай ч бас тэгэж бодсон бололтой хүрмээ тайлаад надад өгөв.

Зүгээр л энэ хувцсыг тайлаад цонхоор шидчихмээр санагдчихлаа. Түүний өгсөн хүрэмрүү нэг харчихаад буцаад  цонхруу хартал "НАРИ!" гээд Кай хашгирлаа. Юу болсон юм бол? түүнрүү гайхан хартал "Чи наад хүрмээ дээгүүрээ өмсөөдөх л дөө" гээд нүдээ эргэлдүүлэв.

Аан! намайг өмс гээд өгөөд байсан юм байнашд. Түүнийг хүрмийг өмссөж байтал Кай хүзүүн дээр минь гараа тавиад массаж хийж эхлэв. Ахх, тэр яг л миний өвдөж байсан газрыг мэдэж байсан юм шиг. Нүднийхээ булангаар түүнийг хартал намайг ширтэж байна. Магадгүй таалагдаж байгаа эсэхийг минь мэдэхийг хүсэж байгаа бололтой.

Хмм, одоо миний ээлж бололтой. Кай-аар тогломоор санагдчихлаа. Би бөхийж суугаад үсээ эргүүлээд хүзүүнийхээ зүүн талд нь гаргалаа. Гутлаа удаанаар тайлангаа түүнрүү хартал тэр нүүрэндээ ёжтой инээмсэглэл гарган хийх үйлдэл бүрийг минь харна. Түүний хүрмийг тайлаад даашинзныхаа цахилгааныг бага зэрэг тайлаад цүнхнээсээ нэг цамц гаргаж ирээд "Надад туслахгүй биз? Би даашинзаа сольсон нь дээр байх" гэтэл Кай даашинзны минь цахилгааныг хамаг хурдаараа доошлууллаа. 

"Баярлалаа" уруулаа бага зэрэг хазлан түүнд ингэж хэллээ. Удаанаар даашинзаа тайлан ганцхан дотуур хувцастайгаа үлдэв.

Кайруу эргэн харвал түүний гар нөгөө юун дээр нь байх агаад тэр ийм байгааг минь хараад арай хийн тэсч байгаа бололтой хүнд хүнд амьсгална. Бэлхүүснээс минь тэвэрч аван дээрээ суулгалаа. Тэр хүсээд эхэлчихэж...

"Кай одоо биш ээ. Би хувцсаа өмсөх хэрэгтэй байна" 

Гарган тавьсан цамц болон бариу жинсээ өмслөө. Бурхан минь, ойрын хэдэн хугацаанд ийм хувцас өмсөөгүй юм байна шүү дээ. Цаанаасаа л тухтай санагдаж байна. Кайруу ойртон уруул дээр нь үнслээ. Гэтэл түүний жолооч нь "Бид ирчихлээ захирлаа" гэв.

Гадаа баахан сэтгүүлчид байх бөгөөд машинаас буухаас өмнө Кай надруу хараад "Чи миний туслах шүү? ойлгосон уу?" гэх агаад би зүгээр л толгойгоо дохьлоо. Хэрвээ даашинзаа солиогүй байсан бол сэтгүүлчид буруугаар ойлгох байсан байх. 

"Тэгвэл түрүүлж буугаад машин онгойлгочих. Хэнтэй ч битгий яриарай. Аан тэгээд буумагц надтай ойрхон явах хэрэгтэй шүү. Май үүнийг зүүчих" гээд надад нарны шил гарган өглөө.

Тэгэхээр Нари чи үүнийг хийж чадна аа. Би урт амьсгаа аваад машины хаалгын онгойлгон буулаа. Камерний тасралтгүй зураг аван чимээ сонсогдох бөгөөд би бага зэрэг сандарч байна. Машинаас буумагцаа машины нөгөө талд очин Кай-д хаалга тайлж өглөө. Кайг машинаас буун гарч ирэх үед нь камерний дуу улам чанга сонсогдон зарим сэтгүүлчид "Шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа гэсэн үнэн үү? Ойрын хэдэн хоног ажил дээрээ байгаагүй гэсэн, юу хийсэн бэ? Шинэ бүтээгдэхүүнээ хэзээ танилцуулах вэ?" гэх мэтчилэн маш олон асуулт асууна. Азаар биднийг тойроод хамгаалагчид байгаа болоод ч тэр үү? Гайгүй бололтой. Гэхдээ Кайг ирэх болгонд гадаа ийм байдаг гэж үү? Бага зэрэг аймар л юм.

"Ашгүй дээ". Бид хоёр түүний компани дотор ороод ирлээ. Нөгөө баахан сэтгүүлчид ард зураг дарсаар л хоцрон үлдсэн. 

Дээшээ цахилгаан шатаар гаран нэгэн өрөөнд орж иртэл түүний бүх найзууд тэр өрөөнд харагдав. 

Кай намайг энэ буйдан дээр суугаад зураг авалтыг хүлээгээд байж бай гэсэн. 

Тэр цаашаа яваад нөгөө хэдтэйгээ мэнд мэдэлцэн заримтай нь бүр тэврэлдэж байна. Байнга бие биенээ санаж байдаг юм уу хаашаа юм? Уулзхаараа бие биенээ идчих гээл байх юм. Тэднийг харан инээж байтал хэн нэгэн ширтээд байгаа юм шиг... 

Эргэн тойрноо харвал "Сэүн" намайг ширтээд зогсож байв. Түүнтэй харц мөргөлдөхөд цээжин доторх зүрх минь бараг л амаар минь гарчихлаа...

Continue Reading

You'll Also Like

119K 4.2K 95
'How I obsessively adore you' ˏˋ°•*⁀➷ started➛30/03/2024 finished➛ ˏˋ°•*⁀➷ cover by me x
449K 13.5K 96
Theresa Murphy, singer-songwriter and rising film star, best friends with Conan Gray and Olivia Rodrigo. Charles Leclerc, Formula 1 driver for Ferrar...
132K 5.5K 99
a sister who's actions are untamed, and a brother who's feelings are untamed. With complete different personalities, yet an awesome bond, the sibling...
658K 24.1K 99
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...