Little Queen

By Mari9302

3.8K 348 104

Эмэгтэй хүнд эмэгтэй хүний бардам зан, үнэ цэнэ байх хэрэгтэй. Тэр үнэ цэнийг эмэгтнй хүн өөрөө өөрөө л тодо... More

Part 1 "Abandoned"
Part 2 "Useless"
Part 3 "Breathe"
Part 4 "Please stay"
Part 5 "Husband"
Part 6 "I know"
Part 7 "Teaser"
Part 8 "I'm Sorry"
Part 9 "Mister Lee"
Part 11 "Promise that never came true"
Part 12 "Video tape 1"
Part 13 "Video Tape 2/1"
Part 14 "Video Tape 2/2"
Part 15 "Tear"
Part 16 "Hurt"
Part 17 "Wound"
Part 18 "Regret"
Part 19 "Is Yoongi Father?"
Part 20 "I'm pregnant"
Part 21 "Never Ever"
Part 22 "Cancer"
Part 23 "Caught"
Part 24 "Yuta"
Part 25 "The End?"
Part 26 "Light"
Part 27 "White Room"
Part 28 "Voice"
Part 29 "Twin"
Part 30 "The Real The End"

Part 10 "Flashback"

110 12 3
By Mari9302

-Манай бай бол Ноён И
Жинхэнэ нэр-И Хичон
Нас-56

-Ер нь бол бусад шигээ л бохир гэж болох бүх зүйлд гараа дүрсэн биеэ үнэлэлт, мөнгө угаалт, хүний наймаа, хууль бус эрхтэний наймаа гээд л байж болох бүх зүйлс гараа ч биш биеэрээ орчихсон хүн хамгийн том нүгэл нь Ноён Бёнг алах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн таван том эрхмүүдийн нэг мэдээжийн хэрэг Бэкхён энэ талаар мэдэхгүй.

-Бэкхёны хувьд бол хайртай авга ах нарын нэг нь амьд л бол ирэх нь тодорхой. Нөгөө дөрвийг нь алахад нь тэвчсэн болохоор энэ удаад тэр ирэх л байх юм. Төлөвлөгөөний дагуу бол зөвхөн Арим ганцаараа орж Ноён И-тэй уулзаж энхийн замыг санал болгоно зөвшөөрвөл Ноён И амьд үлдэнэ эсэргүүцэл үзүүлвэл бусад нь орж ирж Ноён И-г арчина. Мэдээжийн хэрэг Бэкхён гарч ирж магадгүй.

-Хөөе энэ чинь аюултай байна Аримыг яачих ч юм билээ дээ.

Машинд байх бүх хүмүүс толгойгоо алгадах шиг л болж тоомжиргүй нь аргагүй хэлсэн залуу руу харлаа.

-Тэхёнаа хэдэн удаа хэлэх юм бэ, өчигдөр энэ тал дээр баахан хэрэлдэж цагаа үрсний эцэст нэг юм санал хурааж шийдээ биздээ.

Нилээн залхсан бас уурласан маягаар Юнги хэллээ.

-Тэрийг тооцохгүй би байхгүй байсан.

-Хэн чамайг уурлаж гар гэсэн юм! Нэгэнт өнгөрсөн тэгсэн ч энэ санааг Арим өөрөө гаргасан.

Санаа алдан Жимин шогширно.

-Тэгсэн ч гэсэн та нар намайг жийчхээд энэ төлөвлөгөөг гаргасан байна. Тийм учраас энийг тооцохгүй.

Гомдлонгуйн нь аргагүй хэлэхэд хажууд нь нүдээ анин сууж байсан Жонгүг гэнэт огло харайн босоод.

-Тэхён хён та одоо юугаа яриад байгаа юм жийсэн ч гэхшиг чи өөрөө Аримтай ирээд хүслээрээ гараад явчхаа биздээ.

-Асрамжийн газар ойрд очоогүй очсон юм.

-Та өссөн газраа эргэсэн юм уу?

-Үгүй ээ тэр газарт ална гэж сүрдүүлэн ч дахиж очихгүй харин нөгөө хэдийг эргэсэн юм

-Хэн?

-Нөгөө......

Яриаг нь тасалж Арим урд талын суудлаас

-Ирчихлээ. Би буулаа.
-Аримаа битгий лдээ.

Тэхён муурын нүд гарган гарнаас нь атган гуйхад Арим инээмсэглээд.

-Зүгээрдээ Тэхён ахаа би өөрөө чадна! Би чинь хэний дүү билээдээ.

-Аримаа энэ бугуйвчийг нэг л товшиход болно тэгэхэд л бид бүгд ороод ирнэ. Бас энэ зүүлтэнд чинь камер байгаа шүү бидний компьютерт шууд дамжуулна.

-За Жин ахын бүтээл ажилна гэхэд эргэлзэх юм алга.

Арим Жин рүү инээмсэглэхэд Хусог хажуугаас нь

-Тэр тэнэгүүд чамд ойртох л гэх юм бол бид ороод ирнэ ээ.

-Тэгээрэй, би та нарт итгэж байна.

Арим машинаас буухад Намжүүн даган буугаад тэврэн чихэнд нь бага дуугаар шивнэн.

-Чи өчигдөр орой ирчихээд өрөөндөө орчихоод хэн нэгэнтэй яриад байсан уу?
-Үгүй ээ зүгээр л өөр өөртэйгөө ярьсан юм.

Арим Намжүүнийг зөрүүлж тэврээд харууссан харцаар ширтэхэд Намжүүн

"Ахаа намайг битгий мартаарай, энэ бүхнийг мартаж сайхан амьдраарай."

-Битгий ингэж харалдаа гуйя. Чи ойрд их сонин байгаа.
-Мэднэ ээ зүгээр л амьдралаа эргэцүүлж бодсон юм.

Арим Намжүүнаас салан бусад ах нар луугаа харан

-За би аль болох энх тайвны аргаар шийдмээр байна.

-Юнги ахаа энэ флашыг тэр хүнд өгөөрэй
-Чи өөрөө өгөөч
-Би нүд рүү нь харж чадахгүй гэж айж байна. Бас надаас юм авна гэж бодохгүй байна.

Арим санаа алдан газар ширтэхэд Юнги нэг том амьсгаа аван гараас нь флашыг зөөлхөн аван

-За яахав
-Бас энийг зөвхөн намайг үхсэн эсвэл алга болсон дохиолдолд л өгөөрэй
-Юу яриад байгаа юм!
-Зүгээр л
-Битгий муу ёрлоод бай! Зүгээр өөрөө өг!

Юнги флашыг буцааж өгөхөөс өмнө Арим Юнгигээс холдон цааж алхаж эхэллээ.

-За би орлоо!
-Хөөе Арим!!!
-Юнги ахаа яасан бэ?

Гэнэт орилоход нь гайхсан Жонгүг асуулаа.

-Аан зүгээр л

"Энэ муу Арим яах гээд байна аа"

Арим алхсаар том гурван давхар цагаан саарал өнгийг хослуулсан тансаг харшийн урд ирлээ.

~Arim's P.O.V~

"Хүү~~~ ингээд л эхэллээ дээ."

Хаалгаар ороход л эзэнгүй харш угтан авлаа. Арим явсаар төв танхимд ирэхэд Ноён И өөрийн суудал дээр сууж байлаа.

Төв танхимын голд нэгэн нүсэр улаан хилэн бүрээстэй алтан оруулгатай зөөлөн сэнтий дээр сууна харин сэнтийн ард хоёр давхар луу гарах хоёр талаараа өгсдөг шат байх бөгөөд түүнийг хүрээлсэн гантиг чулуун багануудтай. Харин өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэх том сүрлэг гэрэл.

Өрөө нилэнхүйдээ хар цагаан саарал өнгийг хослуулсан бөгөөд өрөөнд ганц өнгө нэмж багаа нь улаан хилэн сэнтий ажээ.

-Хөөх та байгаа юм уу? Би таныг айгаад сүүлээ хавчаад зугтсан гэж бодлоо шүү.

-Бяцхан охин минь төөрөө юу? Юу чамайг ийш нь хөтлөв? Үхэлээ ирээ юу?

-Кхмм би энд хөгшин нүгэлтэй хуурамч хүнийг арчихаар ирлээ. Би гайхаад л байх юм яагаад одоо болтол хүмүүс таньд итгэдэг байна аа?

Арим өрөөгөөр холхин буугаа гарган ирэн Ноён И гийн зүг чиглүүллээ

-Бас яагаад нуугдаад байгаа юм бэ? Бэкхёнаа~

Арим хутга гарган шидэхэд нийт хорин залуу баганын араас газар эвхэрнэ уналаа. Бүгд зүрхэн тус газраа онуулжээ харин нэг залуу л зүүн мөрөндөө онуулан гарч ирлээ.

-Чи яагаад огтхон ч өөрчлөгдөөгүй юм бэ? Одоо ч тэр өмнө нь ч тэр зүрхийг минь онохгүй юм. А.Р.И.М.Ааа~

Бэкхён мөрөнд нь зоогдсон хутгаа гарган буцаан Арим руу шидлээ.

Хэдий Аримын амжин бултсан ч хацрыг нь жоохон зүслээ.

-Өө дахиад л алдчихав уу? Харамсалтай юм.

-Ёохх~ та хоёр гэр бүлийн асуудлаа дараа нь шийд.

Ноён И илт уйдсан байх бөгөөд Бэкхён Арим руу үзэн ядсан цэвэр алахыг хүссэн араатны харцаар харах бол Арим харин ч эсрэгээрээ хоосон бөгөөд хөндий бараг л өөр газар байх харцаар ширтэх ажээ.

-За Арим аа долоон сүүл чинь хайчаав.
-Хэн?
-Алив л дээ ямар ч үед дагадаг долоон сүүл чинь муу зүйл хийсэн ч сайн зүйл хийсэн ч дагадаг долоон сүүл чинь?

-Бэкхёнаа би тэнэг хүн биш шүү. Чам шиг, та хоёр шиг галзуу ноход руу арслан явуулсан ч та хоёр зуугаад алчих хүмүүс, толгойг чинь биеэс нь салгасан ч үхэхгүй эцсээ хүртэл зуух тийм л мэдрэлгүй галзуу ноход руу яагаад үнэг явуулна гэж?

-Одоо харин би асууя ХАЙРТ минь чи яагаад аав бас өөрөөсөө урвасан нохойтой цуг зогсоно вэ?

-Чи тэгвэл яагаад өөрөө ирсэн юм? Урвасан хүн нь хэн билээ дээ!

- Би бол үнэг, арслан аль нь ч биш би бол хатан,чи нээрээ хэзээ ч засрахгүй юм аа.

-Үргэлж л эмзэг, гэнэн, бяцхан итгэмтгий Бэкхён. Хэн нь УРВАГЧ, хэн нь АВРАГЧ гэдгийг одоо болтол ялгаагүй юм гэж үү? Энэ 5 жилийг хий дэмий өнгөрөөсөн юм үү? Ноён Бён чамайг ухааруулах гэж амиа өгсөн хариу ердөө энэ үү?

Бэкхён биеэ барьж чадалгүй Аримыг алгадан

-Чамд миний аавыг дурсах битгий хэл нэрийг нь ч хэлэх эрх чамд байхгүй шүү!!!


~Beakhyun's flashback~

-Аав намайг өнөөдөр хүчээр хүнтэй суулгах талаараа хэлсэн яагаад яагаад би өөрийгөө хангалттай авч явж чадна би энэ харанхуй ертөнцийн хаан нь болж чадна гэтэл аав надад итгэхгүй юм. Хичон ахаа би яах ёстой вэ?

-Мэдэхгүй юм даа аавын чинь бодлыг таана гэдэг тоогүй томьёог бодохтой л адил гэхдээ зөв томьёог нь олчихвол бүх бодлого амархан шүүдээ энийг боломж гэж харж болно

-Чи аавдаа зөвхөн ажлаа өвлүүлж тэтгэвэрт гарна гэвэл л хүнтэй гэрлэнэ гэж хэл, аавынхаа ажлыг өвлөе л гэж бодож байвал зөвшөөрсөн нь дээр.

-Заза ахаа та байхгүй байсан бол би яах байсан юм болдоо.

Бэкхён инээд алдсаар өрөөнөөс гарав. Өрөөнд үлдсэн И Хичон буюу Ноён И чанга чанга инээнэ.

-Тэнэг хүү

Бэкхён Хичон ХАЙРТАЙ авга ахынхаа өрөөнөөс гарч аавынхаа өрөөнд очлоо.

-Ааваа би зөвшөөрье ганц л болзолтой.
-Би чамаас гуйгаагүй би тулгасан.
-Аав!
-Үгүй ээ тэр эмэгтэй чамд яг тохирно олон юм ярилгүй зүгээр гэрлэ. Бас авга ахаасаа үг гуйхаасаа ичихгүй байна уу?
-Та миний талаар юу мэднэ гэж ингээд байгаа юм!
-Битгий гоншгоноод бай!!! Зүгээр л хэлснээр минь хий! Маргааш эхнэр болох хүнтэйгээ танилц.

~Маргааш нь~

"Би яг яах ёстой вэ?"

"Би хүнтэй гэрлэмээргүй байна."


~Author's P.O.V~

Өнөөдөр Бэкхён Ирээдүйн Эхнэртэйгээ танилцана. Гэрт нь ирнэ гэсэн болохоор өрөөндөө яавал тэр эмэгтэйг явуулахав, яавал тэр өөрөө явах вэ?  гэж толгойгоо гашилган сууна.

Тэр бүсгүй нь өөрөө л явна гэхгүй бол аав нь хэзээ ч явуулахгүйг мэдэж байгаа Бэкхён тэр эмэгтэйг хүслээр нь явуулах арга сүвэгчлэн сууна.

Үйлчлэгч орж ирэн гэрлэх бүсгүйг ирснийг нь хэлэв.

Бэкхён доош буувал. Аавынх нь хажууд нэгэн өөрөөс нь нилээн хэд дүү болов уу гэсэн охин сууж байв.

Цасан цагаан арьстай урт цагаан хөлтэй том алаг нүдтэй дэрвэгэр урт сормуустай. Нүд нь дэндүү үзэсгэлэнтэй гэхдээ харц нь үхмэл. Хэдий нүүрээрээ инээмсэглэж байгаа ч харцаараа аль хэдийнээ үхсэн нэгэн байлаа.

-Өө миний хүү ийшээ суу

Аав нь нөгөө охины урд талын суудлыг заав.

-За танилц ирээдүйн эхнэр чинь
-Сайн байна уу? Бэкхён гэдэг. Гараа сунгах
-Арим. Су Арим гэдэг танилцахад таатай байна.

Охин гараа өргөн залуу руу ойртуулахад. Залуу их л эвгүй гарыг нь атган танилцлаа.

-За та хоёр танилц хоол болохоор аавыгаа дуудаарай.

Ноён Бён босоод өөрийн өрөө рүү явахад. Бэкхёнд ярианы сэдэв олдохгүй нэг хэсэгтэй чимээгүй суув. Энэ чимээгүй байдлын эвдэж үг хэлэх гэж байхад.

-Тэгэхээр Бэкхёнаа, Бэкхён гэж дуудаж болно биздээ.
-А-ан болно оо болно.
-Би энд нэг шалтгаантай ирсэн тэр нь чамд аюулгүй харин ч чиний ирээдүйг хамгаалж засаж залруулахаар ирсэн.Тиймээс надаас илүү дутуу юм битгий хүлээгээрэй,

-Намайг өөрөө хүслээрээ явна гэж бодох хэрэггүй бас намайг үзэн ядлаа гээд би чамайг үзэн ядахгүй зүгээр л нэгийгээ зовоохгүйхэн шиг л амьдаръя.

-Хө-өх чи ч за яахав болж байна. Гэхдээ чи хэдтэй вэ?
-Би юу 18-тай яасан.
-ЮУУ?!
-Ёооё чих дүжирлээ юундаа орилоод байгаа юм?
-Чи чинь надаас 3 бараг 4 дүү юм байна шд! Би яаж ийм жоохон охинтой сууж болох юм бэ?
-Юу нь болохгүй гэж тэгсэн ч би чамтай гэрлэх гэж биш ирээдүйг чинь хамгаалах гэж ирсэн ойлгов уу.
-Чи яагаад хүндэтгэлгүй яриад байгаа юм! Би чамаас ах эсвэл убба гэж дууд убба.
-Үгүй дээ баярлалаа.
-Юу яриад байгаа юм!
-Түрүүн л зүгээр дууд гээд байсан биздээ.
-Тэр чинь түрүүн одоо бол одоо. Би чамаас ах надтай хүндэтгэлтэй харьц!
-За яахав ажуши л гэж дуудъя даа А.Ж.У.Ш.И
-Яаа юу яриад байгаа юм.

Тэр хоёрын дуу шуутай байдлын аав нь өрөөнөөсөө нууцхан чагнан баярлана...





...



-Бэкхёнаа~
-За Арим
-Бид хоёрын хурим хэзээ товлогдсон бэ ?
-Аан тэр үү ирэх долоо хоногт.
-Чи харамсаж байна уу?
-Юунд?
-Яахавдээ дөнгөж танилцаад хоёр сар болж байгаа жоохон охинтой гэрлэнэ гэхээр сонин байна уу?
-Хаха нөгөө нээх лаг гэрлэх гэж биш ирээдүйг минь хамгаална гэсэн хүн яасан бэ?
-Зүгээр л хүмүүсийн яриж байгааг сонсохоор чамд туслах биш ус болж байгаа мэт санагдаад байна.

Аримын санаа алдах Бэкхёнд Аримын өөр нэгэн төрх харагдсан юм.

Тэд анх уулзсанаас хойш ердөө л хоёр сар өнгөрсөн харин дараа долоо хоногт тэд гэрлэнэ.

Энгийн хүмүүсийн хувьд бол хоёрхон сарын дотор танилцаад суух бол санаанд оромгүй зүйл бол энэ ертөнцөд бол энгийн л зүйл харин ч Бэкхёний аав уулзсаны дараа долоо хоногт гэрлүүлэх байсан ч Бэкхён таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй гэсээр хойшлуулан одоо л гэрлэх өдөр нь товлогдож байна.

Бэкхён Аримын өөр нэг дүр төрхийг харан гайхав учир нь анх уулзахдаа их л шийдэмгий бүсгүй шиг байсан эмэгтэй одоо урд нь эргэлзээд бяцхан охиныхоо дүрийг үзүүлж байна.

-Зүгээр дээ чи надад тус болж байгаа үнэхээр их ямар их гээч чи өөрөө мэдэхгүй байх лдаа гэхдээ чиний хийж байгаа үйлдэл бүр чинь миний зүрхийг булиглуулдаг.

-Өмнө нь би өөрийгөө хангалттай хүчтэй зоригтой нэгэн гэж боддог байсан гэхдээ нэг зүйл дутагддаг байсан яг л хоосон бие шиг би юу гэдгийг нь мэдэхгүй ойлгохгүй байсан би олон тооны хүн алсан яг л хүн алах машин шиг л байсан одоо бол ойлгосон мэдсэн.

-Тэр хайр байж чи нэгэн биеийн минь нөгөө тал, дутуу зүрхний минь бүтэн хэсэг хажууд минь ингээд сууж байхдаа хүртэл чи намайг эмчилдэг дутуу хэсгийг минь нөхөж хүн болгож байна. Тэр хүмүүсийн юу гэж хэлэх нь хамаагүй чи надад би чамд байхад л болно. Чи хэрвээ дургүй байвал би энэ ертөнцийг орхиж ч чадна.

-Бэкхёнаа~~

-Тиймээс битгий эргэлз буруу ч бай зөв ч бай би чамайг ойлгож уучлахад л болно дэлхийн бүх хүн чиний буруу гэсэн ч би чиний талд чиний зөв гэж хэлээд зогсох учраас битгий санаа зов за!

-Бэкхён муу тэнэг чи ингэж гоё үг хэлээд байхаар би юу гэж хэлэх болж байна.

-Юу ч хэлэх хэрэггүй хажууд минь л бай.

"Бэкхёнаа чи ингээд байхаар би улам л өөрийгөө буруу гэдгийг мэдрээд байна"

Энэ хоёр сарын хугацаанд тэд хангалттай биедээ дасаж маш сайн, хос сайн хамтрагчид болсон Ноён Бён магадгүй энийг таамаглаж байсан бизээ.

Одоо бол их сэтгэл хангалуун байгаа тиймээс ч хуримыг улам л наашлуулж байсан юм.

Арим жоохон охин гэхээргүй хүнээс айхаа больсон хүн алж тамлаж, хүйтэн зүрхтэй нэгэн шиг байдаг ч бүх зүйлийн дараа бараг сар хямралд ордог. Арим зөвхөн хүчтэй үедээ л хүчтэй байж сул дорой үедээ сул дорой байдаг Бэкхён энийг нь нилээн хэдэн удаагийн ажиллагаанаас ажигласан бөгөөд тэр үед нь хамт байж тусалдаг болсон.

Энэ нь нэгийгээ гэсэн сэтгэлийг нь улам бэхжүүлж улам бие биедээ хайртай болгож байгаа бөгөөд энэ хоёрын хүчирхэг байдлыг нь бусад Ноёдууд өөрсдийн төгсгөл ирсэнг зөнгөөрөө мэдэрч эхэлсэн бөгөөд аль хэдийнээ төлөвлөгөө боловсруулсан.

Гэхдээ Бэвхён нэг зүйлийг анзаарсан Арим хаяа нэг шөнө алга болдог. Яг баттай барьж байгаагүй ч нэг удаа харж байснаас өөрцгүй.

~Хуримын өдөр~

Бэкхён дэгжин хослол өмсөн нүүрэндээ аз жаргалтай нь аргагүй инээмсэглэх нь хангалттай баяр хөөртэй байгааг илэрхийлэх ажээ. Хуримын танхимд сүйт бүсгүйгээ хүлээж зогсох сүйт залуу. Харин аав нь Бэкхён талын хамгийн эхний эгнээнд зохих байраа эзлэн сууж араас нь Бэкхёны ХАЙРТАЙ авга ах нар мөн бусад найз нөхөд гээд хэдхэн хүн л нь эгнэн суужээ. Харин сүйт бүсгүйн талд ердөө л долоон суудал байх бөгөөд бүгд хоосон байх ажээ.

Гаднаас Кёнсүү гүйхээрээ орж ирэн

-Бэкхён Арим алга болчихлоо.

Аз жаргалтай инээмсэглэл л хувьсан шууд л догшин төрх болох сүйт залуу уурлан.

-Юу яаж? Яагаад?
-Мэдэхгүй ээ өрөөнийх нь гадаа байсан хамгаалагчид бүгд үхчхэж харин Арим өөрөө өрөөндөө алга.
-Яг одоо ОЛ!
-Бид хайж байгаа. Тэнд байсан цэвэрлэгчээс асуутал долоон залуу өрөө рүү нь орж харагдсан. Тэрнээс хойш харагдаагүй гэж байна.
-ЮУ?!

~Бэкхёний утас дугарав~

-Байна уу?
-Бэкхёнаа~~
-Аримаа Арим чи хаана байна!
-Тэгэхээр ноён Бэкхён та сүйт бүсгүйгээ амьдаар нь хармаар байгаа бол яг одоо өөрийн нэр дээр байх бүх хөрөнгөө **** ийн нэр дээр шилжүүл та баян хүн юм чинь нээх удахгүй гэж бодож байна. Таньд хагас цагийн л хугацаа өгье.
-Новш минь чи хаана байна!?

~Утас тасарлаа~

-Юу гэж байна?
-Бүх хөрөнгөөрөө минь солилцоо хийнэ гэж байна.
-ЮУУ?! Түрүүнээс хойш чимээгүй байсан Ноён Бён дуугарлаа.
-Өмгөөлөгч дууд
-Бэкхён! Бён Бэкхён чи муу! Юу гэнэээ! Ганц хүүхэнээр миний насны хөрөнгийг солих нь уу?!
-Хэн намайг анх тэр ганц хүүхэнтэйгээ танилцууллаа! Тэгээд л гэрлэ гэрлэ гэж шахчхаад одоо бол хая гэж байгаа юм уу?

-Би хая гээгүй өөр арга ол гэлээ.
-Өөр арга юу байгаа юм!
-Чи чинь мал болчихоо юу?!
-Харин та л мал болчихож би дурлачихсан аав би хүнд чин сэтгэлээсээ дурлачихсан! Хүнийг хайрлаж сурсан амьд байхыг мэдрэж хагас бие минь бүтэн болж зүрх минь цохилсон. Одоо энэ зүрх минь зөвхөн тэр хүний төлөө тэр эмэгтэйн төлөө Су Аримын төлөө л цохилно.

-Тэр охин чамайг бүр сул дорой болгож.
-Тэр намайг сул дорой болгосон юм биш намайг улам хүчирхэг болгож хүн болгосон. Одоо та дургүйцэхгүй бол би явж сүйт бүсгүйгээ авахаар явлаа.

Бэкхён аавыгаа мөрлөн хуримын танхимыг орхин гарлаа. Ардаас нь найзууд нь бүгд даган гарлаа. Харин бусад ноёнд үл ялиг жуумалзан сууна.

"Аримаа уучлаарай уучлаарай... Надаас л боллоо ... Миний энэ арчаагүй байдлаас л боллоо..."

Continue Reading

You'll Also Like

84.1K 1.8K 25
Alissa was sent away after being framed by her mother and twin sister. But when she gets arrested for the 4th time that week her family is called. Sh...
222K 7.4K 38
After years of abuse Anastasia has shut herself within emotionless walls. Even if the physical and mental abuse have broken her to the high extent, h...
136K 5.9K 28
!Adult/Possessive and Asshole!
78.8K 3.3K 15
─────── ♡ ─────── ꒰ㅤʚĭɞㅤ۫ ੭ a bitter-sweet tragedyㅤ۪ㅤ♡ ⠀⠀⠀ 楽しい !! ⠀: ⠀𑁍ུ⠀⠀🌷⠀⠀she / her ﹪ ㅤ ㅤ💮 status ; ♥︎⠀on-going ...