The Worst Girlfriend And Her...

Por edna_myg

19.5K 1.6K 96

Más

- trailer -
- one -
- two -
- three -
- four -
- five -
- six -
- seven - [+]
- eight -
- nine -
- eleven -
- twelve -

- ten -

1K 119 15
Por edna_myg


"Тэхён аа" би түүн рүү даллан гүйсээр очиход Тэхён өөдөөс инээмсэглэн хариу даллалаа.

"Удаан хүлээсэн үү" би түүнийг тэврэн асуухад Тэхён намайг зөрүүлэн чангаар тэврээд

"Тийм ээ, догдлоод эрт ирчихсэн болохоор удаан хүлээлээ"

Тэр Япон руу усан сэлэлтийн тэмцээнд оролцохоор долоо хоногийн хугацаатай явчихсан байсан юм. Тэхён дөнгөж өглөө онгоцноосоо буусан бөгөөд би амар, дараа уулзацгаая гэж хэдэн янзаар хэлсэн ч надтай уулзана хэмээн зөрүүдэлсээр бид уулзаж байгаа нь энэ.
Түүнийгээ бүр саначхаж. Бид жаал тэврэлдэн юу ч ярилгүй зогслоо.

"Тэхён аа, чи үнэртээ усаа солио юу?" хэмээн түүнээс арай л өөр үнэр үнэртэхэд нь сонирхон асуув.

"Аанхаа, Япон-д байхдаа авсан юм? Таалагдаж байна уу?

"Дажгүй л юм, гэхдээ нөгөө үнэртэй ус чинь чамайг илүү догь залуу шиг үнэртүүлдэг шт"

"Догь залуу шиг үнэртүүлдэг ээ?" хэмээн бага зэрэг хөхрөн асуулаа.

"За тэгээд ойлгочхооч дээ" гэж би зөрүүлэн инээсээр хариулахад

"Чи нүдээ аниж байдаа"

"Яах гэж байгаа юм? Надад бэлэг авсан юм уу? Арай зүүлт биш биз?"

"Чи яаж мэдсэн юм бэ?" хэмээн гайхшрал дүүрэн хоолойгоор асуухад нь

"Кинон дээр дандаа л тэгдэг шд"

"Бүх кино дээр тэгдэг юм уу, би ууг нь нэг кино үзчихээд гоё санаа олчихлоо гэсэн бүтэлгүйтчихэж ээ?" хэмээн хошуугаа унжуулан хэлэхэд нь өхөөрдөн уруулнаас нь зөөрюлөн чимхчхээд

"Ямар зүүлт юм?" гэж асуулаа.

"Гэхдээ чи худлаа ч гэсэн нүддээ аньчих аа" гэж ятгасан янзтай хэлэхэд нь инээд хүрэхгүй байж чадсангүй.

Нүдээ анин, инээмсэглэн зогсоход бодож байснаар минь хүйтэн зүйл хүзүүнд минь мэдрэгдлээ.

"За болчихсон, одоо нээ"

Нүдээ нээн гараараа зүүлтээ бариад дээш татан харахад нарны дүрстэй байв. Үнэхээр гоё юм.

"Энэ их хөөрхөн юм аа. Гэхдээ би кинон дээр гардаг шиг уулга алдаад чамайг тэврэх ёстой байх тэ?"

"Ёстой байх тэ? гэнэ шүү"

Бид ахин хоёул хөхрөлдөн бие бикнээ шоолон инээлдлээ. Өнөөдөр их жаргалтай өдөр байх чинь. Түүнийг ахин тэврээд уруул дээр нь зөөлөн үнслээ. Тэхён намайг зөрүүлэн үнсэн, удалгүй бид салав.

"Энийг хар даа" гэж хэлээд цамцныхаа цаанаас зүүлт гаргаж ирэхэд хагас сарны дүрстэй байлаа.

"Чи миний нар, харин би чиний сар шүү" гэж хэлээд мөрөр минь тэврэхэд нь

"Чи ч их романтик болжээ, Тэхён"

"Би хичээж байгаа"

"Гэхдээ яагаад би нар, харин чи сар гэж?"

"Сар чинь нарны тусламжтайгаар тодорхойлбол туяаных нь тусламжтайгаар гэрэлтдэг, харин би чиний туслалцаагаар энэ их амжилтанд хүрч байна"

"Тэхён..." би ичин түүнийг зөөлөн нудран цээжинд нь нүүрээ наав. Би түүнийг сэлэлтийн тэмцээн дээрээ алтан медаль авсан нь миний тусламжтайгаар авсан хэмээн хэлж байгааг нь ойлгож байлаа. Гэхдээ үнэндээ би ямар ч тус хүргээгүй шүү дээ...Би түүний хажууд байж, дэмжээгүй. Бүр түүний дасгалжуулагч ч биш...

"Миний Тэхён хамгийн шилдэг нь! Чамайг алтан медаль авсан болохоор чи чамд зайрмаг авч өгнө өө"


"Тэхён, одоо хичээл орж байна шдэ. Тийм яаралтай юм уу?"

"Суран, би алтан медаль авчихлаа!"

Би сонссон зүйлдээ баярлан сургуулийн коридороор нэг орилж орхив.
"Баяр хүргэе! Тэхён чи хамгийн шилдэг нь!"

"Би хамгийн эхэнд чамд л хэллээ. Би сэлж байхдаа ганцхан чамайг л бодсон. Чамд магтуулна гэж бодохоор л улам хурдан сэлмээр санагдаж байсан. Баярлалаа Суран!Одоо ээж аав руу залгаж хэлнэ. Хичээл ээ санпйн хийгээрэй, битгий утсаа оролдоод байгаарай. Би нөгөөдөр очно. Маргааш хаалтын үйл ажиллагаа гэх болохоор орой унтахаас чинь өмнө залгая. Хайртай шүү" гэж их догдлон яруу сандруу хэлэхэд нь

"Би ч бас хайртай" гэж хэлэн утсаа таслан хичээлдээ орлоо.

Тэхёныг алтан медаль авсан гэж сонссондоо ч тэр үү цаанаасаа л аз жаргалаар дүүрч байв. Бүр хичээлүүдэд идэвхтэй оролцон, онц дүн ч авсан.

Үнэндээ Тэхёныг тэмцээнд оролцохоор явна хэмээн хэлэхэд нь л сэлэлтээр хичээллэдгийг нь мэдсэн юм. Түүнээс өмнө түүнийг сэлдэг ч хэмээн төсөөлөөгүй, ер нь энэ талаар огт бодож байгаагүй. Тэхён, чи намайг гайхшруулж ханахгүй юм...

"Хоёр ванилтай зайрмаг"

Бид зайрмагаа идэнгээ гадуур алхлаа. Биднийг болз гэсэн шиг өнөөдөр цаг агаар дулаахан, тогтуун байгаа нь цаанаа л сайхан.

Бид юу хийхээ ярилцсаар эцэст нь дугуй унахаар парк орохоор болов. Дугуйгаа сонгон, хоёр цагаар түрээсэлчхэд зориулалтын замаар дугуйгаа уналаа.

Бид зэрэгцэн явж байсан ч сүүлдээ уралдав. Гэхдээ мэдээж Тэхён л ялсан л даа. Сүүлдээ түүнд хожигдсоор байгаад урамгүй санагдан болиход Тэхён албаар удаан явж намайг түрүүлэх боломж олголоо. Яг байрандаа дөхөн ялахын даван дээр Тэхён гэнэт л хурдтай араас хүрээд ирэв. Түүнд мөчөөгөө өгөхгүй гэсэндээ замыг нь хаахад

"Суран, чи бохир тоглож байна"

"Надад хамаагүй ээ" гэж хэлээд хэлээ гаргахад тэр намайг шоолон баруун талаар минь гарах гэж оролдлоо. Би үрүүлээ баруун тийш эргүүлж ахин замыг нь хаахад тэр хажууд минь зэрэгцэн ирээд зүүн гараараа гижигдэв. Яг унах шахсан тул огцом зогсон Тэхён руу уурлах гэтэл тэр хажууд зогсон уурлах боломж олголгүй гижигдэж эхлэлээ.

"Тэхён боль л доо" би орилон түүнээс зугтаахад тэр араас минь хөөсөөр байв. Бид бусад дугуй унаж байсан хүмүүст саад болж байсан учир их л муухай харцгаан хажуугаар минь зөрцгөөнө. Гэсэн ч бидэнд энэ огт хамаатай байсангүй. Инээдэндээ пологдчихсон аятай хоёр юм дугуйгаа замаас гарган сандал дээр суулаа.

"Бүр ядарчихлаа байна"

"Харин тийм ээ, чамд ус байна уу?"

Би жижиг үүргэвчээ нээн усаа гарган өгөхөд тэр задлан том том балгачхаад буцаан өгөхөд миний ч ам цангаж байсан тул уснаасаа уув.

"Орой ээж хүрээд ир гэсэн"

Ус аа яг залгиж байсан тул сонссон зүйлдээ гайхшран буруу хоолой руу гаа оруулчихлаа. Хахаж цацан арай гэж нэг юм гайгүй болон

"Өнөөдөр орой юу?"

"Аанхаа, өнөөдөр"

"Яана, би таалагдах болов уу? Гэнэт сандарчихлаа"

"Зүгээр дээ, миний хайрлаж байгаа хүнийг ээж маань дагаж хайрлана уу гэхээс биш өөр яахчгүй ээ" хэмээн итгэлтэйгээр хэлэхэд нь арай л тайвшрав. Гэсэн ч үнэхээр их сандарч байна. Би таалагдахгүй бол яана. Сал энэ тэр гэхвий дээ... Нөгөө драма дээр гардаг шиг мөнгө өгөөд гадаад руу явуулбал яах уу? Салахгүй гээд үлддэг л байгаа даа одоо- Суран, чи чинь юугаа бодоод байаа юм бэ? Драма үзэхээсээ багасгах хэрэгтэй бололтой...

Бид дэлгүүр орон ээжийнх нь дуртай шоколадыг авчхаад гэрт нь орлоо. Анх удаа түүний гэрт ирж байгаа болохоор эргэн тойрныг их л сонирхон ажив. Сүртэй зүйл байхгүй ч бүх тавилга эд хогшил нь их сонгодог харагдана. Бор болон цайвар шаргал хосолсон нь их л дулаахан мэдрэмж төрүүлж, тухтай санагдана.
Тэхсн инээмсэглэсээр

"Ээж! Суран бид хоёр ирлээ"

Харин цаанаас нь

"Ээж нь хоолой аягалж байна, гараа угаагаад хүрээд ир" хэмээн ээж нь чангаар хэллээ. Тэхён гэрт нь очих замд инээмсэглээд л байсан...яасан хэмээн асуухад догдолж байна гэсэн. Хөөрхөн шүү миний Тэхён...

Шатаар дээш гарахад дээд давхар нь бас л бор өнгөтэй байв.

"Миний өрөөнд орцгооё" гэмээр гарнаас минь татан өрөө рүүгээ гүйх шахам дагуулан явлаа. Догдолж байгааг нь ээ, хөөрхөн гэдэг нь.

Түүний өрөөнд ороход тэс өөр орчин угтаж авав. Ханын цаас нь бүдэг цэнхэр байх ба хөшиг болон тавилгууд нь цагаан өнгөтэй байлаа. Энэ нь жаахан хүйтэн мэдрэмж төрүүлж байсан ч тухтай санагдав. Ширээнийх нь урд суун түүнийг энд хичээлээ хийн суудаг гэхэд их л сайхан мэдрэмж төрлөө. Орон дээр нь суухад Тэхён энд унтдаг гэсэн бодол төрж босмооргүй санагдана. Сонин юм...

"Миний өрөө ямар байна?"

"Гоё юм аа-Тэр яадаг зураг вэ?" хэмэн ханан дээр өлгөсөн байх зургийг заахад

"Миний зурсан зураг, Винсент Ван Гох-ын "Одод түгсэн шөнө" гэдэг нэртэй зураг. Би их дуртай болохоор дуурайлгах гэж оролдсон юм"

"Чи бас зураг зурдаг юм уу?" гэж орилох шахам асуухад Тэхён ву ч болоогүй мэт

"Тийм" хэмээн хариулав.

"Бурхан минь, Тэхён чамд өөр ямар авьяас байгаа вэ?"

Энэ хүн үнэхээр намайг гайхшруулж ханахгүй юм.
"Одод түгсэн шөнө" хэмээн зураг тод хөх цэнхэр орсон байгаа нь хананы цаастайгаа уусаж, шар өнгө нь энэ өрөөг гэрэлтүүлэх мэт...Би уран зургийн талаар тийм ч их зүйл мэдэхгүй ч энэ их гоё зураг юм.

"Би өөр нэг их юм-"

"Хоолоо идээрэй" хэмээн ээжийнх нь дуу сонстоход бидний яриа дуусаж угаалгын өрөө орон гараа угаачхаад доош буулаа.

Ээж нь нааш инээмсэглэсээр харахад- байз. Хадагтай Ким?

Хадагтай Ким "Чи чинь Суран уу?" хэмээн их гайхшран асуув. Үнэндээ би ч бас гайхаж байна. Харин Тэхён бид хоёр луу ээлжлэн юу болоод байгааг нь ойлгохгүй харагдана...

Тэгэхээр хадагтай Ким, Тэхёны ээж хэрэг үү? Өө бурхан минь...

____________________

A/N: Удаан хүлээв үү ._. Би хэвтрийн дэглэмд орчихсон, хамаагүй утас таблет оролдож болохгүй гээд ._. Нууцаар л бичлээ...

Ямартай ч Тэхёны ээж болон Суран бие биенээ яаж таньдаг юм бол оо? Санаа оноо байна уу? :Р Би бүр айчихлаа байна хР

Seguir leyendo

También te gustarán

83.6K 11.4K 52
کچ زوتر بە ڕێگا ئەڕوات ، زوتر بە قسـە دێت زوتر گـەورە ئەبێ.. ئەسـڵەن ئەڵێی هەر لە سـەرەتاوە پەلـەیەتی! ئەڵێی هیـچ کات کاتی بـۆ خۆی نییە..هەتـا یاریەک...
4.8K 251 32
Born into a strange pairing Jaune is the Natural Born son of Roboutte Guilliman and Yvraine, This union would make the Imperium stronger during their...
6.2K 933 21
Jungkook Atlas Francis - Taehyung Rowan Elliot
71.9K 3.9K 60
ထုံးစံတိုင်းပါဘဲ 18+ပါ ကြိုက်မှလာဖတ်ကြပါရှင်။