The Worst Girlfriend And Her...

By edna_myg

19.5K 1.6K 96

More

- trailer -
- one -
- two -
- three -
- four -
- five -
- six -
- seven - [+]
- eight -
- ten -
- eleven -
- twelve -

- nine -

916 111 4
By edna_myg

"Суран, намайг хүлээж бай л даа..." би түүний хойноос гарахад тэр цааш тоолгүй алхасаар байв.

"Суран..."

Араас нь гүйн очоод

"Яагаад уурласан юм?" гэж асуухад

"Чи мэдэхгүй байна уу?" гэж ёжилсон  байртай асуулаа.

"Үгүй ээ" Яг яасан юм бэ?

Суран муухай харан цээж рүү минь цохиход би үнэндээ юуг буруу хийснээ ойлгосонгүй дэмий л доош харав.

"Чи ёстой муухай, би чамд гомдсон мэдэв үү!" хэмээн Суран ууртайгаар хашхичаад цааш огцом эргэлээ. Би гараас нь амжин барихад

"Яах гээд байгаа юм"

Би түүнийг тайвширна гэж бодоод "Суран, уучлаарай, юу болсонг би мэдэхгүй ч намайг уучлаарай" хэмээн хэлтэл

"Чи ч ёстой..." гараа хүчтэй татаж аваад эргэн цааш явлаа.

Юу болсон юм бэ? Суран яагаад гэнэт? Араас нь очиж яаж ийж байгаад асуухаас...

Сургуулиас гарахад тэр эргэн тойронд байсангүй. Дэлгүүр лүү орж, сургуулийн арын хашаа руу явсан ч алга байв. Гэртээ харьсан бах нь.

Автобусны буудал дээр очиход ашгүй Суран зогсож байсан ч нэг эрэгтэйтэй юм ярилцаж байлаа. Ах нь юм болов уу? Нилээн том хүн бололтой. Ямартай ч Суран дургүй байгаа бололтой муухай царайлан зогсож байлаа.

Ах нь биш юм байх даа?

Удалгүй тэд цааш яван дэлгүүр лүү орчихов. Нууцаар ингэж явах нь бүдүүлэг ч сонирхол татан араас нь дагаж ороход тэд яг үүдэнд зогсож байлаа. Азаар намайг анзаарсангүй тул ойр байх ундааны тавиурын ард очин яриаг нь чагнав. Ядаж байхад сайн сонсогдохгүй юм. Би юу л хийгээд байна-

"...бэлгэвч авах юм уу?"

Юу? Юун бэлгэвч? Уур хүрэх шиг болов.

"... галзуу өлөгчин минь надад их таалагддаг байсан юмсан"

"Надаар яах гээд байгаа....аль хэдийнээ дуусчихсан."

"Чиний....байх. Миний хувьд....үргэлжилж байгаа"

"...салсан. Надад...яршиг....найз залуутай"

Гэтэл тэр эр хөхрөн

"...Бяцхан жаал биш үү? Чи бараг л хүүхэд асраж....Тэгээд түүнээсээ болж уйлж байдаг"

Байз намайг жаал гээд байна уу даа? Суран уйлсан юм уу? Надаас болж уу? Үнэхээр юу болсон болоод Суран ингэж их уурлаж, уйлсан юм болоо? Арай...Тийм байх нь. Намайг нүүнатай тэврэлдэж байхыг харчхаж...

Тэдний яриа сонирхолгүй санагдан тэндээс гаран автобусны буудлын сандал дээр суун сонссон зүйлээ бодов. Бэлгэвч...галзуу өлөгчин...Арай Суран? Би түүнийг хөвгүүдийн дунд алдартайг, олон хүнтэй үерхэж байсныг нь мэднэ ээ. Гэхдээ Суран арай ч...тийм биш байлгүй дээ...

Урдуур хэн нэгэн өнгөрөхөд Сураны сүрчиг сэнх хийв. Түүнрүү харахад тэр ч бас над руу муухай харцаар ширтэж байлаа.

"Суран" хажууд нь очсон хойноо түүнийг дуудахад тэр гараа энгэртээ зөрүүлэн өөр тийш харав. Бодсон зүйлээ түр мартан мэдрэмждээ хөтлөгдөн түүнийгээ тэвэрлээ. Тэр минь өнөөдөр уйлчихсан. Надаас болоод.

Суран намайг түлхэн

"Хол бай!" гэж уурлан хэлэхэд нь юу ч хэлэлгүй буцаан тэвэрлээ.

"Суран, наймаг уучлаарай".

"Юунд?"

"Өөр охин тэвэрсэнд..."цааш тайлбарлах гэсэн ч Суран уурлах вий гэсэнд сандарч орхив...

"Би ууг нь...Нөгөө-....Тэр охин-".

"Эхнээс нь ярь, ингээд гацаад байх юм бол явлаа шүү" гэж хэлээд гэрлэн дохионы урд зогсож байх суух ёстой автобусаа заалаа.

"Намайг уучлаарай. Тэр өнгөрсөн жил манай сургуулийг төгссөн эгч байгаа юм аа. Хоёр жилийн өмнө надад нэг тэмцээн дээр туслаад тэгээд их дотно болчихсон. Одоо гадаад руу тэтгэлэг аваад сурах гэж байгаа болохоор явахаасаа өмнө багш нартайгаа уулзана гээд, тэгээд надтай таарчихсан юм. Явна гэдгээ хэлээд, жаал юм ярьж сууж байгаад чиний давтлага тарсныг санаад чам руу явах гэсэн ч Жихю нүүна салах ёс хийе гээд тэгээд н-нөгөө тэврэлдсэн" хэмээн автобусны зүг харан ирэхээс нь өмнө амжуулсан хурдан хэлэхэд

"Тийм байх нь..."

"У-уучлаарай" гэж Сураныг хэлэхэд гайхан харвал

"Юунд?"

"Юу ч мэдэхгүй байж, хардаж уурласанд"

"Үгүй ээ, чиний буруу биш. Миний буруу, уучлаарай. Хэн ч харсан тэгж л ойлгоно шүү дээ". Тэр залуу болон Сураны хооронд элдэв зүйл байхгүй байх.

Суран намайг тэврээд санаа алдан удалгүй хөхөрлөө.

"Яасан?"

"Өөрийгөө шоолсон юм аа...ахх, бүр иччихлээ байна" гэж хэлээд энгэрт минь улам наалдав

"Тэр эгчтэйгээ их дотно байх нь ээ?" тэр нэг л шинжсэн байртай асуухад нь самгардан

"Т-тийм ээ" гэж хариуллаа.

"Гэхдээ л тэр эгч чамайг тэвэрдэг сонин л юм...Ер нь надтай үерхдэгийг чинь мэдэх юм уу?" Сурангараа урдаа зөрүүлэн нэг хөлөн дээрээ тулан зогсож асуухад

"Харилцаагүй удсан болохоор хэлэхээ мартчихаж ээ..."

"Өө заа за, чамд тэгвэл тэр эгч чинь сайн юм байна л даа"  Жихү нүүна ууг нь...


"Суран, тэр эгч надад сайн байлаа гээд би чамд хайртай байхаа болихгүй ээ" гэж хэлээд нүд рүү нь ширтэв.

"Юу вэ? Үнэхээр сайн юм уу"

"Тийм..."

"Чи яаж мэдэж байгаа юм?"

"Надад хэлж байсан юм, одоо энэ талаар ярихаа больцгооё тэгэх үү? Суран, чи буцаад уурлаад байна...Би чамайг уурлахыг хармааргүй байна шүү дээ" гэж санаа зовон хэлэхэд н

"Нэгэнт ярьсан юм чинь эндээ л дуусгацгаая, чи тэгэхээр нь юу гэсэн юм?"

"Юу ч гэж хэлж чадаагүй"

"Чи ч бас сайн байсан уу?" гэж уурлан асуухад нь миний ч бас уур хүрэх шиг болов.

"Үнэнийг хэлэхэд...тийм ээ, би сайн байсан. Үерхэх гэсэн ч аав тэр үед үерхэхийг зөвшөөрдөггүй байсан юм, одоо болсон уу?" Түүнд ч бас өнгөрсөн гэж байсан байхад, миний онц юмгүй зүйлийг ингэж асуун уурлах нь надад үнэндээ таалагдсангүй.

"Хэрэв зөвшөөрсөн бол, үерхэх байсан юм байна тийм үү? Тэгээд магадгүй бид хэзээ ч учра-"

Би хуруугаа уруул дээр нь тавиад

"Битгий тийм юм ярих гээд бай, одоо би чинийх, Суран. Зөвхөн чинийх, тиймээс элдэв юм бодож намайг уурлуулах зүйл битгий хий" одоо бид үерхэж байгаа нь чухал шүү дээ...

"Уучлаарай Тэхён"

Гэсэн ч уур минь бүрэн гарсангүй, толгойгоо дохисон болоод гараа халаасандаа хийлээ.

Суран намайг үнсэх гэсэн ч өөрийн эрхгүй түүнийг түлхчхэв. Бухимдаж байна...

"Хүргээд өгье өө"

Такси барихаар гараа өргөн зогсоход ашгүй удаан зогссонгүй нэг машин ирлээ. Дотогш орон суугаад Сураны гэрийн хагийг жолоочид хэлэв. Удалгүй гэрийнх нь үүдэнд ирэн би мөнгийг нь төлөөд бууцгаалаа.

"Тэхён..."

"Мм?" тэр надтай түрүүнээс хойш ямар нэгэн зүйл ярих гэсээр нэрийг минь бараг мянга дахь аа дуудав.

"Уучлаарай..."

Би алхахаа болиод түүн рүү харлаа.

"Суран, иймэрхүү зүйлс ахиж битгий ярь. Энэ намайг ууртай болгож байна"

"Чи миний хамгийн анхны үерхэл. Би яах ёстойгоо ч сайн мэдэхгүй, чамайг гомдоочих вий, уурлуулчих вий гэж үргэлж болгоомжлон явдаг ч өнөөдөр ийм зүйл болчихлоо, уучлаарай Суран......Би чамд дэндүү хайртай болохоор чамгүй
"би"-г төсөөлөх төдийд хэцүү байгаа болохоор...Ахх, зүгээр л иймэрхүү сэдвээр ахиж ярихгүй шүү, ойлгов уу?" би тайвнаар ийн өгүүлэхэд

"Ойлголоо, намайг уучлаарай Тэе" гэж хэлээд намайг тэврэн уруул дээр минь зөөлөн үнслээ.

Уур амьсгалаа өөрчлөхийн тулд сүүлийн өдрүүдэд байнга шахуу асуух ээжийн асуултыг бодон түүнээс асуулаа "Чи манай ээжтэй танилцах уу?"

Суран ханиалгах мэт болон

"Ю-юу?" гэж гайхан асуув.

"Харин ээж ойрд чамайг их асуугаад тэгээд уулзъя гээд байсан юм аа, хэрэв чи хүсэхгүй байвал хэрэггүй дээ"

"Юу гэж дээ...Ээжтэй чинь танилцъя. Гэрдээ ойрд давтлага ихтэй болчихсон байгаа болохоор....тэгэхээр юу ч байсан дараа долоо хоногт ярьж тохиръё"

"Заа, тэгвэл би ээжид хэлчихье"

"Тэхён...уур нь гарсан уу?" гэж их л болгоомжлон асуухад нь

"Яасан?"

"Чи уурлахаараа их аймар юм, уурлахыг чинь хармааргүй байна"

"Чи ч гэсэн аймар, бас би уурлахыг чинь харах дургүй" хэмээн хэлэх дээ өнөөдөр түүний уурлаж байсан төрхийг бодно.

"Тэгвэл одооноос уурлахаа больцгооё" гэж хэлэхэд

"Тэгцгээе"

Сураныг гэрт оруулж өгчхөөд өөрөө гэр лүүгээ алхан харихаар болов. Тэр залуу...Тэхён, үүнийг март. Суран минийх, тэгээд л болоо. Түүнийгээ сайн хамгаалж, хайрлах хэрэгтэй. Тэр өнгөрсөнд ву ч хийсэн бай, яасан ч бай...би одоогийн түүнд хайртай...гэж бодож байна..


________________ _____ _________________

A/N: Сайн уу?
Эдна нь халуураад баоарсан юм болоод өнөөдөр л орууллаа уучлаарай. Хайртай шүү~

Continue Reading

You'll Also Like

21.7K 1.9K 66
ဖတ်ကြည့်နော်😉😉
80.5K 10.8K 40
Seokjinက ငါ့အိမ်ကကျွန်လေ... အိပ်စရာလူကုန်ရင်တောင် သူနဲ့တော့မအိပ်ဘူး၊ ကျွန်စော်နံလို့...[ABO/kookjin]
1.6M 102K 49
" ရေစက်မပြတ်လို့ တစ်ပတ်ပြန်လည်လာတဲ့ သံသရာဟာ သံသယနဲ့ အစပြုရတာမျိုးတော့ ဘယ်တော့မှမဖြစ်စေချင်ပါ ။ ချစ်ခြင်းအားဖြင့် တစ်ခါလောက်တော့ ငြိမ်းချမ်းချင်မိပါ...
91.6K 13.3K 46
❝ ﹏ මට මේක කියන්නකෝ අග්‍ර..බියුටි ඇන්ඩ් ද බීස්ට් එකේ කුමාරයා ශාපයක් නිසා එච්චර කැත රාක්‍ෂයෙක් වුනේ නැත්තම් බෙල් වගේ දුප්පත් කෙල්ලෙක් දිහා අඩුම තරමෙ බ...