The Worst Girlfriend And Her...

By edna_myg

19.5K 1.6K 96

More

- trailer -
- one -
- two -
- three -
- four -
- five -
- six -
- seven - [+]
- nine -
- ten -
- eleven -
- twelve -

- eight -

1.1K 119 7
By edna_myg

"Суран, намайг хүлээж бай л даа..."

"Суран..."

Би түүнийг тоолгүй уурлан алхсаар байхад тэр хойноос гүйж ирээд

"Яагаад уурласан юм?"

"Чи мэдэхгүй байна уу?". Түрүүн тэр охиныг тэвэрч байсанг нь бодохоор л...Бурхан минь!

"Үгүй ээ"

Тэнэг юм шиг хэлсэнд нь уур улам хүрэн цээж рүү нь цохиход Тэхён доош харан зогслоо.

"Чи ёстой муухай, би чамд гомдсон мэдэв үү!". Юу ч хэлэхгүй байсанд нь уур хүрч сүүлдээ бүр гомдов. Мангар юм чинь!

Түүнээс холдон цааш харан явах гэтэл Тэхён бугуйгаас минь барин зогсолоо, эргэн харахад тэр доош харсан хэвээр л байв.

"Яах гээд байгаа юм"

"Суран, уучлаарай, юу болсонг би мэдэхгүй ч намайг уучлаарай"

"Чи ч ёстой..." гараа түүнээс татан сургуулиас чанга чанга алхалсаар гарлаа. Тэр охин одоо хэн юм бэ? Яагаад Тэхёнд тэврүүлчихсэн байдаг юм? Тэр чинь зөвхөн миний л тэврүүлдэг цээж! Тэхён ч тэр, өөрөө яагаад тэвэрчихсэн юм? Муу балиар амьтад. Энэ тэгээд одоо араар тавилт уу? Гэрлээгүй байж ингэхээр чинь гэрлэсэн хойно- Юу? Юун гэрлэх! Лав Тэхёнтой суухгүй!

Автобусны буудал дээр ирэн нэг бол уурандаа газар дэвслэн нэг бол амандаа үглэн зогсож байхыг минь нэг эгч их л гайхан харж байв. Юундаа хардаг байна? Уур хүрж үхэх гэж байхад чинь!
Сүүлдээ уур ч хүрэхээ больж гомдол намайг бүрхэн авлаа. Нулимс урсаж эхлэн доош хараад гарын шуугаараа арчин зогсож байхад хажууд нэг эрэгтэй хүн ирэв.

"Тэхён" хэмээх нэрийг нь уурлан шивнэхэд тэс өөр хоолой

"Oh no no, Намжүүн байна"

Би түүн рүү огцом харахад Намжүүн жуумалзан зогсож байлаа.
Энэ бас одоо...? Тэрээр сааран цамц, хар өмд өмссөн байх ба нарны шилээ толгой дээрээ тавьсан байх аж.

"Яагаад уйлчихсан юм? Жаал чинь гомдоогоо юу?" хэмээн ёжлон хэлээд нулимсыг минь арчихад би гарыг нь түлхээд

"Яах гээд байгаа юм?". Нүднийхээ булангаар нөгөө эгчийг харахад яг бодож байснаар минь их л сонирхон ширтэж байв. Хэрэгт дуртай хачин авгай вэ.

Намжүүний гараас чирэн дэлгүүр лүү орон үүдэнд нь зогсоход Намжүүн
"Бэлгэвч авах гэсэн юм уу?" хэмээн асуув. Би бушуухан шиг амыг нь дараад эргэн тойрноо харахад азаар хэн ч сонсоогүй байлаа. Гараа авахад

"Суран, чи өөрчлөгдөж. Ууг нь галзуу өлөгчин минь надад их таалагддаг байсан юмсан?"

"Надаар яах гээд байгаа юм? Бидний харилцаа аль хэдийнээ дуусчихсан."

"Чиний л хувьд дуусчихсан байх. Миний хувьд энэ бүхэн үргэлжилж байгаа" хэмээн үсийг минь оролдон хэллээ.

Би гарыг нь тоолгүй "Сэрж үз, бид салсан. Надад битгий яршиг удаад бай. Би одоо найз залуутай"

Намжүүн зэвүүн гэг чинь хөхрөөд

"Залуу? Бяцхан жаал биш үү? Чи бараг л хүүхэд асраж байгаа биз дээ. Тэгээд түүнээсээ болж уйлж байдаг"

"Тэр чамд хамаагүй"

"Тийм байдаг байж. Гэсэн ч, Суран...би чиний салъя гэдэг үгийг чинь зөвшөөрөөгүй. Салалт чинь хоёр тал зөвшөөрч байж л болдог зүйл. Тйимээс чи одоо ч надтай үерхэж байгаа гэсэн үг"

"Тэнэгтэхээ больж үз, Намжүүн" би түүнийг хараамаар байсан ч хүүхэдтэй эгч ойрхон зогсож байсан тул шүдээ зуун ийнхүү хэллээ. Би түүн рүү муухай харчхаад дэлгүүрээс гарав. Ашгүй тэр ч араас минь гарч ирсэнгүй.

Автобусны буудал дээр эргэн ирэхэд нөгөө нэг эгч чинь явчихсан байв. Болж дээ.
Тэгтэл зогсоолын суудал дээр хэн нэгэн доош харчихсан сууж байлаа. Дүрэмт хувцас нь манай сур- Тэхён...

Би түүнийг тоолгүй урдуур нь өнгөрөн автобусны зогсоолын цаахна нь зогсовн.
Тэр доош харсан хэвээрээ л байлаа. Гэнэтхэн л тэр над руу харчих юм шиг санагдаад байсан тул сэм сэмхэн нүднийхээ булангаар харж байв. Муу хөгийн амьтан! Өөр охин тэвэрчхээд, бүр яаснаа ч мэддэггүй!

Өөр рүү нь биеэрээ эргэн зогсож амандаа үглэж байх зуур тэр над руу огцом толгойгоо дээшлүүлэн харлаа. Би ч бантсандаа өөдөөс нь муухай харцаар ширтчихэв. Тэхён босон зогсож буй луу минь алхахад би өөдөс нь ширтсээр л байлаа.

"Суран..."

Би гараа энгэртээ зөрүүлэн өөр тийш харав. Тэгтэл Тэхёны дулаан намайг бүрхэн авлаа. Тэврэлт.

Би зөрүүлсэн байсан гараа салгаад түүнийг түлхээд

"Хол бай!". Уурлан хэлх гэсэн ч яг л жаахан хүүхэд аятай гомдож эрхлэн хэлчхэв.
Тэхён намайг буцан тэврээд

"Суран, наймаг уучлаарай". Тэр үнэхээр гэмшсэн сонсогдох аж.

Энэ удаа би ширүүнээр "Юунд?" хэмээн асуулаа.

"Өөр охин тэвэрсэнд..." намайг юу ч хэлэхгүй байсанд тэр үргэлжлүүлсэн ч гацаж, ээрээд унах нь тэр.

"Би ууг нь...Нөгөө-....Тэр охин-". Тэхён минь дээ...Би түүнийн энэ өхөөрдөм төрхийг хараад л сэтгэл уужрах шиг болох юм.
Ямартай ч тэр гэмшиж байгаа юм байна... Тэгсэн хэдий ч дотор минь хардалт гэх зүйл байсаар л байв.

"Эхнээс нь ярь, ингээд гацаад байх юм бол явлаа шүү" гэж хэлээд гэрлэн дохионы урд зогсож байх суух ёстой автобусаа заалаа.

"Намайг уучлаарай. Тэр өнгөрсөн жил манай сургуулийг төгссөн эгч байгаа юм аа. Хоёр жилийн өмнө надад нэг тэмцээн дээр туслаад тэгээд их дотно болчихсон. Одоо гадаад руу тэтгэлэг аваад сурах гэж байгаа болохоор явахаасаа өмнө багш нартайгаа уулзана гээд, тэгээд надтай таарчихсан юм. Явна гэдгээ хэлээд, жаал юм ярьж сууж байгаад чиний давтлага тарсныг санаад чам руу явах гэсэн ч Жихю нүүна салах ёс хийе гээд тэгээд н-нөгөө тэврэлдсэн" тэр бараг л нэг амьсгаагаар хэлчхэв үү? Үнэхээр хурдан ярьчихсан болохоор би бараг талыг нь л гүйцэт сонсож амжив. Гэсэн ч гол утгыг ойлгочихсон тул арай тайвширлаа.

Тэхён хуруугаа оролдон хацраа дотроос нь хазалж болдог бол уйлахаар л байдалтай зогсож байх нь эгдүү хүргэж орхив.

"Тийм байх нь...". Юуг нь мэдээгүй байж хардсандаа гэмшин

"У-уучлаарай" гэхэд Тэхён хуруугаа оролдохоо больж над руу гайхан хараад

"Юунд?"

"Юу ч мэдэхгүй байж, хардаж уурласанд"

"Үгүй ээ, чиний буруу биш. Миний буруу, уучлаарай. Хэн ч харсан тэгж л ойлгоно шүү дээ"

Би түүнийг тэврэн нүдээ анилаа, одоо л тайвшрах шиг...
Сонин зүйлээс болж уурласандаа, сүүлдээ бүр уйлж эхэлсэн дээ бүх зүйлийн учрыг ойлгочихсон хойно өөрийгөө шоолон хөхрөхөд

"Яасан?"

"Өөрийгөө шоолсон юм аа...ахх, бүр иччихлээ байна" гэж хэлээд энгэрт нь улам наалдлаа.

Нэгхэн цаг ч хүрээгүй байхад би байж болох бүхий л сэтгэл хөдлөлийг гаргачихсандаа өөрийгөө бодохоос инээд хүрээд байв. Өнөөдрийн давтлага маань оройтож тарсан тул нар жаргах дөхөж байлаа. Улбар туяа бага багаар цэнхэр тэнгэр рүү уусах шиг санагдана. Үүлс ч ягааран маргааш дулаахан өдөр болохыг урьдчилан хэлэх шиг...
Бид нилээн тэврэлдэж зогссоны эцэст салан

"Тэр эгчтэйгээ их дотно байх нь ээ?" хэмээн худлаа уурласан дүр үзүүлж тоглон хэлэхэд Тэхён сандран

"Т-тийм ээ"

"Гэхдээ л тэр эгч чамайг тэвэрдэг сонин л юм...Ер нь надтай үерхдэгийг чинь мэдэх юм уу?" би гараа урдаа зөрүүлэн нэг хөлөн дээрээ тулан зогсож асуухад

Тэхён гэмшсэн царай тодруулсаар

"Харилцаагүй удсан болохоор хэлэхээ мартчихаж ээ..."

"Өө заа за, чамд тэгвэл тэр эгч чинь сайн юм байна л даа" хэмээн үргэлжлүүлэн тоглоход

"Суран, тэр эгч надад сайн байлаа гээд би чамд хайртай байхаа болихгүй ээ" хэмээн Тэхён нүд рүү минь харж хэллээ.

"Юу вэ? Үнэхээр сайн юм уу"

"Тийм..." Тэхён дахиад л гар хуруугаа эсвэл хөлөөрөө тоглон дуугүй болчхов.

"Чи яаж мэдэж байгаа юм?" энэ удаа жинхэнээсээ уур хүрэх шиг боллоо.

"Надад хэлж байсан юм, одоо энэ талаар ярихаа больцгооё тэгэх үү? Суран, чи буцаад уурлаад байна...Би чамайг уурлахыг хармааргүй байна шүү дээ" гэж санаа зовон хэлэхэд нь

"Нэгэнт ярьсан юм чинь эндээ л дуусгацгаая, чи тэгэхээр нь юу гэсэн юм?"

"Юу ч гэж хэлж чадаагүй"

"Чи ч бас сайн байсан уу?"

Тэхён санаа алдаад

"Үнэнийг хэлэхэд...тийм ээ, би сайн байсан. Үерхэх гэсэн ч аав тэр үед үерхэхийг зөвшөөрдөггүй байсан юм, одоо болсон уу?" гэж их л цухалдсан өнгө аястай хэлэв.

"Хэрэв зөвшөөрсөн бол, үерхэх байсан юм байна тийм үү? Тэгээд магадгүй бид хэзээ ч учра-"

Тэхён хуруугаа уруулан дээр минь наан

"Битгий тийм юм ярих гээд бай, одоо би чинийх, Суран. Зөвхөн чинийх, тиймээс элдэв юм бодож намайг уурлуулах зүйл битгий хий" гэж хэлээд хуруугаа авлаа. Тэхёны хааяа даа гаргадаг энэ шийдэмгий үйлдлүүд намайг үргэлж цочирдуулах юм.

"Уучлаарай Тэхён"

Тэхён толгойгоо дохин гараа халаасандаа хийв. Харин түүний хөмсөг зангирчихсан байлаа. Түүнийг уурлуулчхаж...
Урьд нь уурлаж байхыг нь хараагүй миний хувьд их л өөр мэдрэмж мэдрэгдлээ. Гэсэн ч түүний энэ шинэ төрх надад таалагдсангүй. Эгдүүтэй хөөрхөн Тэхёныгаа авмаар байна...

Түүнийг үнсэх гэтэл намайг зөөлөн ч гэсэн түлхчхэв. Би гайхан харахад Тэхён ахин санаа алдчихаад

"Хүргээд өгье өө" гэлээ. Тэр яг л өөр хүн шиг болчхож. Дэмий л хардаж муухай аашиллаа.

Тэр такси барихаар гараа өргөн зогсоход дорхноо урд нь нэгэн саарал тэрэг ирж зогсов. Намайг эхэлж суулгаад дараа нь өөрөө араас минь орж ирэн суулаа. Гэсэн ч замыг турш тэр юу ч ярьсангүй. Эхэндээ би түүнээс асуулт асууж, яриа өдөхийг хичээсэн ч тэр "аан, мэдэхгүй ээ, тийм байх аа" гээд байсан учир би ч сүүлдээ залхан цонхоор ширтэж суулаа. Сургуулиас гэр хүртэл тийм ч сүртэй хол биш учир удалгүй ирж Тэхён мөнгийг нь төлөөд, бид бууцгаав.

"Тэхён..."

"Мм?" тэр над руу харалгүй урдах зам руугаа харсан хэвээр асуухад нь

"Уучлаарай..."

Тэхён алхахаа болин дахин санаа алдлаа.

"Суран, иймэрхүү зүйлс ахиж битгий ярь. Энэ намайг ууртай болгож байна"

"Чи миний хамгийн анхны үерхэл. Би яах ёстойгоо ч сайн мэдэхгүй, чамайг гомдоочих вий, уурлуулчих вий гэж үргэлж болгоомжлон явдаг ч өнөөдөр ийм зүйл болчихлоо, уучлаарай Суран......Би чамд дэндүү хайртай болохоор чамгүй
би-г төсөөлөх төдийд хэцүү байгаа болохоор...Ахх, зүгээр л иймэрхүү сэдвээр ахиж ярихгүй шүү, ойлгов уу?"

Дахиад л цочрол...Түүнд хүндээр туссан гэж бодсонгүй, хий дэмий хардсанд минь уурласан юм байх гэж бодсон юмсан.

"Ойлголоо, намайг уучлаарай Тэе". Би түүнийг тэврэн хацар дээр нь үнсэхэд тэр үл ялиг инээмсэглээд

"Чи манай ээжтэй танилцах уу?"

Тэхёны гэнэт тавьсан асуултанд шүлсэндээ хахах шахав.

"Ю-юу?"

"Харин ээж ойрд чамайг их асуугаад тэгээд уулзъя гээд байсан юм аа, хэрэв чи хүсэхгүй байвал хэрэггүй дээ"

"Юу гэж дээ...Ээжтэй чинь танилцъя. Гэрдээ ойрд давтлага ихтэй болчихсон байгаа болохоор....тэгэхээр юу ч байсан дараа долоо хоногт ярьж тохиръё"

"Заа, тэгвэл би ээжид хэлчихье"

"Тэхён...уур нь гарсан уу?" гэж их л болгоомжлон асуухад

"Яасан?" хэмээн юу ч болоогүй мэт асуув.

"Чи уурлахаараа их аймар юм, уурлахыг чинь хармааргүй байна"

"Чи ч гэсэн аймар, бас би уурлахыг чинь харах дургүй" гэж тэр намайг чанга тэврээд мөрөн дээр минь эрүүгээ тавьлаа.

"Тэгвэл одооноос уурлахаа больцгооё" хэмээн Тэхёны хоолойны өнгө зөалрөн хэлэхэд

Би инээмсэглэн

"Тэгцгээе" хэмээн хариулав.

Гэртээ орж ирэн хувцасаа сольж байхдаа өнөөдрийн үйл явдлуудын талаар бодож байлаа. Жаахан л хугацаанд олон юм болчхож ээ? Би ууг нь ийм хартай биш л юмсан...Сүүлдээ бүр өөрийгөө гайхчихлаа байна.
Гэхдээ Намжүүн юу юу гээд байсан бэ? Ууртай байсан болохоор хэлсэн зүйлсийг нь чухалчилж сонсоогүй. Гэхдээ түүнд нэг мэдэх нь уураа гаргачихсан. Болж, муу хөгийн амьтан.

"Тийм байдаг байж. Гэсэн ч, Суран...би чиний салъя гэдэг үгийг чинь зөвшөөрөөгүй. Салалт чинь хоёр тал зөвшөөрч байж л болдог зүйл. Тйимээс чи одоо ч надтай үерхэж байгаа гэсэн үг"

"Тэнэгтэхээ больж үз, Намжүүн"

Тэр одоо өөрөө эхлэж салалтынхаа суурийг босгочхоод одоо болохоор юу гээд дэмийрээд байдаг байна?

Гэхдээ би түүний хэлснээр үнэхээр өөрчлөгдөж. Сайн талаараа ч муу талаараа ч тэр. Намжүүнаас салсны дараа би их зүйл бодсон. Тэгээд л өөрийн тэнэглэл, янхан шиг л хөгийн зангаа хаях ёстойг ухаарсан юм. Хэрэв одоогийн "би" тэнд байсан бол...Намжүүнийг тийм зүйл үйлдэж байхад байсан бол одоо тэр араас ирж ингэж лай удахгүй байсан байх. Гэсэн ч түүний жинхэнэ талыг нь мэдээд тэгж их өвдөөгүй бас тэгж их уур хүрээгүй...Гэтэл Тэхёныг өөр охинг тэвэрсэн байхыг хараад л...

Одоо бодоод байх нь би Жинд ч тэр, Намжүүнд ч тэр хайргүй байсан бололтой...Би зүгээр л зугаацахыг хүсэж байсан байх.Гэхдээ Жинд бага зэрэг сайн байсан байж магадгүй юм, учир нь бидний салалт надад их хүндээр туссанг би сайн санаж байна.


________________ _____ _________________

A/N: Сайн уу?
Өчигдөр оруулаагүйд уучлаарай Т-Т. Хөдөө байгаа болохоор нэт ч байхгүй бас завгүй их байлаа.

Ямартай ч манай Суран хардалтын манан бололтойдог 🙄

За тэгэхээр Намжүүн Сураныг яасан байх нь вэ? Жин Намжүүн Суран гурав яасан байх нь вэ? Гурван найз яасан байх нь вэ? 🤔😂 Хонины ястай шөл уусан уу? Аа тэгэж мэгээд ккк.

Манай Тэхён ч бас хөөрхөн ууртай золиг шүү кккк

Continue Reading

You'll Also Like

37.8K 2.7K 72
ဖတ်ကြည့်နော်😉😉
176K 26.6K 21
"နွေအရောင်တွေဟာ ဝိုင်လိုပဲ..."
20K 2K 22
တစ်ပိုင်းချင်း စာပြန်စစ်ပြီး ပုံတွေ ပြန်ထည့်၊ ရှင်းပြထားတဲ့ မှတ်စုလေးတွေ ပြန်ထည့်ပြီး တင်ပေးပါမယ်ရှင်။ စိတ်ဝင်စားတဲ့စာဖတ်သူတွေအနေနဲ့ မပျက်ခင် ဖတ်ကြပါ...
29.5K 4.6K 33
"ហង្សមែនទេ?​ត្រឹមតែមួយប៉ប្រិចភ្នែកយើងនឹងធ្វើអោយហង្សមួយនោះបាក់ស្លាប ហើយហង្សដ៍ស្រស់ស្អាតនោះត្រូវស្ថិតក្នុងកម្មសិទ្ធយើងម្នាក់គត់"ជុងហ្គុក "យើងដឹងពីអ្វីទ...