♂ ЗЗӨТ 2 ♀(дууссан)

By mchzoloo

149K 15K 1.7K

Цоо шинэ түүх цоо шинэ адил явдал ЗЗӨТ 2 More

1. Энэ бүхэн ингэж эхэлсэн
2. Хатагтай Бэкхён
3. Хэн нь юм бээ???
4. Нойтон хамуу
5. Сэүнийг цохиж унагаа
6. Welcome to BETA U
7. Another spy
8. Fifty shades of Baekhyun
9. Манай ах
10. First Date
11. Чанни
12. Сэүн ба Ина
13. БОНУС: Каин эмгэнэлт хайрын түүх
14. Ерөнхийлөгчийн охин
15. Real Enemy
16. Late Valentine
17. Тэр бүсгүй...
18. Тагнуулч залуу
19. Тэд Бэтта бол бид Бэтта тагнуулчид. Бүгдийг ил болгосон нь
20. Зандан Залуугын Өдрийн Тэмдэглэл
21. Нууц ажиллагаа дугаар 2
22. RETURN OF EMMY
23. Ким Имбёл
24. Guns and roses

25. THE END

7.2K 826 202
By mchzoloo

 Имбёл Бэкхёныг цээжийг түшин: Бэкхён аа... 

уйлж эхэллээ. Ерөнхийлөгч шоконд орчихсон дээр нь Бэкхён буунаас хамгаалж урдуур нь орохдоо түлхэж, тайзнаас хойш унасан чигтээ тэдний харж зогсох бөгөөд нөгөө хэд нь ч Бэкхён дээр гүйж ирлээ. Каи шархыг харчаад: өө гайгүй л байна шдээ. Айлаашт

Крис түүний амыг дараад тэдэнд л сонсогдохоор шивнэн: чшшш энийг ашиглаад ерөхийлөгчийг Имбёл Бэкхён зөвшөөрүүлье. Бэкхён баашлаарай

Ерөнхийлөгч босож тэдний цуг гүйж ирээд: яанаа түргэн дуудаарай.

Крис гэнэт чангаар орилон цурхиран уйлж: найз минь... анд минь... чи минь. Буруу хүндээ дурлаад ингэж зовох гэж??? Ерөнхийлөгчөө та!!! таниас болж Бэкхён Имбёл хоёр бие биедээ дурласан. Одоо үхэхээс нь өмнө гэрлүүл

гээд Бэкхёныг налан доош болтол шархыг нь хөндөж Бэкхён : ёооё

Сэүн: Тиймээ миний найз таныг бас танай охиныг хамгаалах гээд ийм болсон. Та одоо хариуцлагаа хүлээ

Ерөнхийлөгч: тиймээ. Охиныхоо үгэнд итгэсэн бол хөөрхий залуу ингээд байж байхгүй л байсан. Бүх юм надаас боллоо. Буруу хүмүүстээ итгэж. Зөв хүмүүсээ сонсоогүй байна. 

Крис: үхэхээс нь өмнө гэрлүүлнэ гэж хэлээч.

Ерөнхийлөгч: тэсээрэй хүү минь. Эмч нар ирж бйана. Үхэж болохгүй шүү. Би чамайг охинтойгоо гэрлүүлнэ. Эхлээд үхэж л болохгүй шүү

Крис: за за зөвшөөрчихлөө одоо бос бос хөгшөөн.

Бэкхён Имбёлоор түшүүлэн өндийгөөд: таныг ингэж хэлсэн чинь үхмээргүй санагдчихлаа. Баярлалаа ааваа

Ерөнхийлөгч: алдаг нөхдүүд юмаа. Цус харвуулах нь дутаж дээ. 

Имбёл: Ашгүй дээ бурхан минь. Ямар их айв аа.. 

Бэкхён: уйлах хэрэггүй ээ Имбёл аа. Аминд халгүй шарх. Гэхдээ нэг хэсэгтээ баруун гараа ашиглаж чадахгүй боллоо.

Сэүн жуумалзаад: найз охинтой болсон юм чинь баруун гарны ч хэрэг гарахгүй л дээ хаха

Каи түүнийг нудраад: улсынхаа ерөнхийлөгчийн дэргэд наад хэл амаа.

Сэүн: уучлаарай . Ингэхэд Сухо хаачив

Бүгд эргэн тойрноо хартал ойр хувьд байсангүй. Харин энэ үед Эмми бужигнаан дунд баригдалгүй үлдэж ширээн дээрээс хутга авч өөрийн ойр байсан нэг охиныг өмнө татан авч хоолойд нь хутгаа тулгаад: намайг эндээс явуулахгүй бол би энэ охины хоолойг хэрчинэ шүү.  БҮГД ХӨДӨЛЖ БОЛОХГҮЙ БИ ТЙИМ АМАРХАН БАРИГДАХГҮЙ ШҮҮ!!! Ойртвол хэн нэг чинь илүү хөдөлгөөн хийдэг л юм бол ална ш..

гэж хэлж дуусаагүй толгойг нь жорлонгын суултуур ирж онон муужран уналаа. Сухо: ХУЦДАГ ХАЛТАР ВЭ!!! 

Каи: андаа юун султуурны таг вэ?

Сухо: би сая энэ 00-д байсан юмаа. Тэгээд энэ балай хүүхний муухай дууг сонсоод ойр хавьд таарсан хүнд юм нь л энэ шдээ. 

Крис: энэ хүүхэн бүүр гай болж ханахгүй юм аа. Гэхдээ хөөрхий Сухо толгой нь юм шидсээр байгаад мэдрэл болсон байхаа. 

Сухо: муу тэнэг хүүхэн. Намайг бүүр эргүүлээд байсан. Тэгсэн яасан худлаа намайг тагнуул гэж мэдчихээд л хачиг шиг наалдаад байсан байналээ. 

Бэкхён: ингээд бүх юм дууслаа.

гэхтэй зэрэгцэн тагнуул албаны дарга хоолойгоо засаж: за Ким Каи ахлах багийнханаа дагуулаа намайг дагаад яв. Уучлаарай ерөнхийлөгчөө би залуусаа удирдаж чадсангүй ийм юм боллоо. Маш хариуцлагагүй үйл явдал болсон байна. Тэд дур мэдэн зэвсэгтэйгээр нэвтэрч ийм асуудал үүсгэчихэж.

Ерөнхийлөгч:  үгүйдээ эрхэмээ. Харин ч энэ залуус байсан учраас би өөрийнхөө яг хажууд байсан хуурамч амьтадыг олж илрүүлж охин бид хоёр амьд мэнд үлдлээ. Та тэдэнд шудрагаар хандаж гавьяаг нь үнэлэх хэрэгтэй гэхдээ мэдээж тушаал зөрчсөн шийтгэлээ ч хүртэх хэрэгтэй

Имбёл: ааваа...

Бүгд Крисрүү муухай харж Сэүн: далжигдаад ерөнхийлөгчийн өөдөөс юм яриад байсан гай болж байгаан.

Крис: дуугүй байгаарай. Бэкхён харин ч миний ачаар ерөнхийлөгчийн хүргэн болох гээд байна.

Тагнуулын албаны төв байр. Ерөнхий командлагчын өрөөнд. 

Бэкхён шархаа цэвэрлүүлж сумааа авхуулаад боолт хийлгэчихээд даргынхаа өрөөнд орж ирлээ. Бусад нь аль хэдийнээ цуглачихсан дарган нухацтай царай гарган тэдний зүг харах бөгөөд Бүгд шийдвэрийг нь хүлээн зогсоно. 

Дарга нь:  за тэгэхээр нөхдүүд сүүлийн хэдэн хоногт та нар ажлийн үүргийнхээ хэдэн дүрмээ зөрчсөнийг мэдэж байна уу?

Каи: тиймээ эрхэмээ. 

Дарга: ялангуяа чи КАИ!!! сүлжээнд нууцаар нэвтэрнэ гэнээ? бас болоогүй Бэкхён хууль бус нууц ажиллагаа удирдан зохион байгуулж зэвсэгтэй нэвтэрсэн гээд яриад байвал дуусахгүй нь. Тэгээд Крис Сэүн хоёр зөвшөөрөлгүй зүсээ хувиргасан!!!

Крис: гэхдээ та надруу хараад л байснаа танихгүй л байсан биздээ

Дарга: бага эрхлээрэй чи!!! Би яасан муухай үсэрхэг хөлтэй хүүхэн бээ гэж харсан юм.

Крис: хуссаншт

Дарга: ЗА ДУУ ДУУ!!! Удирдлагууд ярилцаад та нарын энэ асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийдсэн. 

Залуус: ТИЙМЭЭ

Дарга: та нарын зөв байсан учраас л ингэж байна. Дахиж дүрэм зөрчихгүй шүү. Бас амласан ёсоороо цалинг чинь нэмнэ. Бас урт хугацааны амралт өгнө. Одоо явж болно

Каи: баярлалаа даргаа

КРис: та шүү!!!

Бэкхён: би таныг хуримандаа урьнаа.

Дарга: юун хурим?

Бэкхён: би удахгүй албан ёсоор хуримаа хийнээ.

Имбёл одооноос нэг амар тайван амьдрал болж өмнөх шигээ хичээлдээ явж эхэллээ. Ангидаа хичээлээ хийн сууж байтал гаднаас цагаан хоолойгоор: Ким Имбёл төв байрны дээвэр дээр ирнэ үү 

гэж сонсогдлоо. Багш нь: Имбёл аа төв байрны дээвэр лүү.

Имбёл: сургуулийн дээвэрлүү гарч болдог юм уу?

Багш: болохгүй л дээ. Гэхдээ дуудаад байна. 

Имбёл гайхсан ч дуудсан газарт нь очлоо. Дээврийн хаалга дөнгөж онгойв уу үгүй маш чанга чимээ хүчтэй салхи түүнийг угтлаа. Дээвэр дээр нисдэг тэрэгний газардалтын талбай байдаг ба тэр талбай дээр нисдэг тэрэг дөнгөж буусан бололтой харагдав. Имбёл хүчтэй салхинд хийсэх үсээ дарсаар зогсож байтал нисдэг тэрэгнээс Бэкхён бууж харагдлаа тэгээд түүнрүү даллаа: нааш ир Имбёл аа

Имбёл ойртон очтол Бэкхён: нэг очих газар байна суучих?

Имбёл: нисдэг тэргэнд үү?

Бэкхён: тйимээ

гээд түүнийг хөтөлсөөр нисдэг тэргэнд суулгаж бэхэлгээ хамгаалалтуудыг өмсгөлөө. Нисдэг тэрэг сургууль дээрээс хөдөлж Имбёл: ААА би хэзээ ч нисдэг тэргэнд сууж үзээгүй ээ.

Бэкхён: тэгвэл би ойр ойрхон суулгаж байнаа . Нээх удахгүй очих газраа хүрнээ

Тийм ч удсангүй цаг гаруй ниссэний дараа тэд хотоос холдож бас нилээн өндөрт гарсан байлаа. Бэкхён бэхэлгээгээ тайлан босоод нэг том үүргэвч шиг юм өмсөөд боолттой гартаа хамгаалалтын бээлий өмсөөд: за босоод ир

Имбёл нүдээ том болгож: яах гэж байгаа юм 

Бэкхён юу хэлэлгүй инээмсэглэсээр түүнийг босгож өөртөөгөө холбон бэхлээд: намайг сайн тэврээрэй Имбёл сая л түүний юу хийх гэж байгааг ойлгоод: ААА ҮГҮЙ ЭЭ БИ ҮЗЭЭГҮЙ ШДЭЭ. 

Туслах нисгэгч: чи гэмтэлтэй гартай гогцоогоо татаж чадах юм уу?

Бэкхён: манай найз охин чаднаа

Имбёл: ХЭРЭГГҮЙ ХЭРЭГГҮЙ ЭЭ!!!

Бэкхён: надад итгэ

хэмээн хэлээд хаалга онгойлгон үсэрлээ. Имбёл нүдээ тас аниад Бэкхёныг хамаг чангаараа тэвэрнэ. Бэкхён: ИМБЁЛ АА УЛААН ГОГЦООГ ТАТААРАЙ

Имбёл: би чадахгүй ээ 

Бэкхён: тэгэхгүй бол шүхэр дэлгэгдэхгүй хоёулаа дуусаа шдээ

Имбёл: ЗААА!!!

маш их зориг гарган улаан гогцоог татлаа. Шүхэр дэлгэгдэж тэд агаарт нисэцгээнэ. Имбёл: аймаар гэхдээ гоё юмаа. 

Бэкхён: чамд таалагдана гэж мэдсэн болхоороо зөвшөөрөл ч авалгүй онгоцноос үсэрсэн юм. Одоо дээшээ хардаа шүхэрний дотор талруу Имбёл дээш харвал томоос том цав цагаан шүхэрний дотор талд "Надтай гэрлээч" гэсэн бичиг байх бөгөөд Имбёл: Бэкхён ааа..

Бэкхён эрүүл гараараа бэхэлгээнийхээ завсарт хийсэн байсан хайрцагтай бөгжөө гаргаж ирээд: бид хэдий аль хэдийнээ гэрлэлтийн тангарагаа өргөчихсөн боловч би чамдаа санал тавиагүй. Цэцэг шоколад болж улаан хивсэн дээр алхуулж санал тавихыг хүссэнгүй. Би тагнуулч миний ажил хир эрсдэлтэйг чи мэднэ яг одоогынх шиг тэнгэр газрын дунд үхэл амьдралын заагт байх үе олон байх болно тйим байсан ч надтай гэрлэх үү? Ким Имбёл?

 Имбёл толгой дохиод: мэдээж. Шүхрээр газардах явцдаа гэрлэх санал хүлээж авна гэж зүүдэлж ч байсангүй.  Би чамд хайртай Бэкхён

Бэкхён: би чамд хайртай Имбёл

_____

Сэүн: уул нь одоо газардчихсан баймаар юмаа. Хаана буусан бол?

Крис: тэр хараа тэр байна

гээд нөгөө хэдээсээ түрүүлж очиод дөнгөж газарт буусан том шүхрийг сөхтөл Бэкхён имбёл хоёр үнсэлцэж байлаа. Крис буцааж шүхрээр нь хаалхлаад нөгөө хэддээ: энэ шүхэрний доор бараг хурмийн анхны шөнө болж байна.

Каи: тэгвэл чи нааш ир саад болоод яахав

Сухо: гоё юмоо. Би ч гэсэн хайртай хүнтэйгээ хамт шүхрээр бууж үзмээр л байна шдээ.

Сэүн: би ч Инагаа дахиад 7 кг хасчихвал авч буунаа. Одоогоор бид хоёр арай ч нэг бэхэлгээнд багтхааргүй байна

Каи: ингээд ажиллагаа болгоноор нэг нэгээрээ борлоод байвал уул нь зүгээр л юм

Бэкхён: манайхаан. Тэр зөвшөөрсөөн

Крис: угаасаа ойлгомжтой шдээ ТЭНЭГЭЭ!!!

ТӨГСӨВ.

[[Энэ хүртэл уншсанд үнэхээр баярлалаа. Тун удахгүй шинэ инээдмийн өгүүллэгтэй уулзацгаая тэр хүртэл баяртай :) Сүүлийн хэсэг жаахан онцгүй л болчихлоо уул нь Бэкхёныг хагалгаанд оруулж нилээн сүржигнэе гэж бодсоноо больлоо хэхэ дахин баярлалаа. Цаашид надтай хамт байж миний өгүүллэгүүдийг уншиж байгаарай]]



Continue Reading

You'll Also Like

4.1K 347 18
- "Чи бол ХӨЛДҮҮ МӨС" 2022.07.07-2023.08.13
75.2K 5.4K 18
⚜MONSTER HIGH⚜ Мангасуудын ахлах сургуульд тавтай морил :) 4evaonlyone.wordpress.com -д орж байсан өгүүллэгийн нөхөлт
1.1M 38.1K 63
𝐒𝐓𝐀𝐑𝐆𝐈𝐑𝐋 ──── ❝i just wanna see you shine, 'cause i know you are a stargirl!❞ 𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇 jude bellingham finally manages to shoot...
2.1K 308 11
-Амлалт бол үгнээс бүтсэн хамгийн бат бөх гинж. Түүнийг ямар ч бурхан ямар ч чөтгөр таслаж чадахгүй. Амлалт биелэх хүртэлээ яг л мод шиг ургасаа...