12. Сэүн ба Ина

5.3K 579 42
                                    

Тагнуулын албаны залуус хөглөж байх хооронд тэдний нэг Сэүн бүх ажлаа хойш тавиад бага насныхаа анхны хайртайгаа уулзахаар явна. Тэр үнэхээр догдлох ба хамаг л гоё сайхан дээрээ тавьсан ганган залуу Инатай уулзахаар тохирсон кофе шопт  хүлээнэ. 

Тэд хамгийн сүүлд 10 жилийн өмнө дунд сургуульд байхдаа хамгийн сүүлд уулзсан бөгөөд маш сайн найзууд байсан юм. Сэүн Инад хайртай байсан ч хэлж чадалгүй байсаар тэд хоёр өөр сургуульруу шилжиж Сэүн бүүр гадаадруу сурахаар явсан учраас дахиж холбогдсонгүй.

Хэдий 10 жил өнгөрсөн ч бага насных нь дурсамж тодхон санагдаж Сэүн өнөөх 10 жилийн өмнөх эгдүүтэй хөөрхөн охиныг хүлээж сууна.

Сэүний утас дугарч: байна уу?

Ина: би ирчихлээ чи хаана сууж байна

Сэүн хаалганы зүг харвал нэг бүдүүн охин орж ирээд утсаар ярингаа эргэн тойрноо харж байлаа. Сэүн инээд алдан босоод: ИНА ЭНД БАЙНА.

гээд жаахан хүүхэд ээжийгээ олон хүний дундаас олж харсан юм шиг өлмийгөө өргөн гараа даллан ярзайтлаа инээнэ. 

Ина түүнийг хараад үнэхээр цочирдлоо. Багадаа найзалдаг байсан үргэлж нүүр нь халтар явдаг сэгсгэр шаргал үстэй шаамий банди одоо жинхэнэ тэнгэрийн ханхүү болсон байлаа. Өмссөн зүүсэн нь үс гэзэг царай зүс бас инээмсэглэл нь Инагын төсөөлсөнөөс тэсэн өөр байсанд түүнд жаахан эвгүй санагдлаа. Тэр бага байхдаа байсан шигээ хөөрхөн хэвээрээ ч маш их жин нэмснээсээ болоод овортой харагдаж бас илүүдэл жингээсээ болоод өөртөө итгэлгүй болчихсон байв. Харин уулзахаар ирсэн хүн нь үнэхээр сайхан харагдаж байлаа. Бодит амьдрал дээр бол өмнө нь бие биенийгээ таньдаггүй байсан бол Сэүн хэзээ ч Инатай танилцхааргүй тийм төгс төгөлдөр харагдана.

Ина өөрөөсөө ичсэндээ золтойл гараад гүйчихсэнгүй. Арай хийн хөлөө зөөн алхсаар Сэүний дэргэд иртэл Сэүн нүүр дүүрэн инээсээр түүнийг чанга гэгч нь тэврээд: санасан шүү Ина. Чи багын төрхөө алдаагүй байна. Жаахан өндөр бас жаахан махласан л болохоос биш

Ина инээвхийлэн доош харлаа. Сэүн түүний хацраас зөөлөн чимхээд: тэгсэн ч эгдүүтэй хэвээрээ байнаа алив суучих

Сэүний гаргаж буй үйлдлүүдэд нь хүчилсэн эсвэл дүр үзүүлж байгаа шинж огт байсангүй. Ина үүнд нь маш их гайхна.

Сэүн: зөөгчөө энд хоёр латте бас гүзээлзгэнэтэй бялуу нэгийг чийс бялуу нэгийг. Ина чи гүзээлзгэнэтэйд дуртай хэвээрээ биздээ өөр юм захиалах уу?

♂ ЗЗӨТ 2 ♀(дууссан)Where stories live. Discover now