The Wizard School

By Annie_1230

19.3K 1.9K 46

Шидтэний сургуульд орох нь миний арван зургаан нас хүртлээ мөрөөдөж ирсэн зүйл байлаа. Гэхдээ тэр үед би ийм... More

chapter 1
chapter 2
chapter 3
chapter 4
chapter 5
chapter 6
chapter 7
chapter8
chapter9
chapter10

Epilogue

2K 245 21
By Annie_1230

-Тэр яг ямар горхи гэдгийг чи мэдэх үү?

Ямар горхи гэж? Тэр чинь зүгээр л нэг горхи шүү дээ.

-Тэр энгийн нэг горхи бишээ намайг хөлдөөхөд өнгө нь номин ногоон болдог байсан.

Тэр чинь усны шидтэнүүдийн нууц. Чи одоо болтол мэддэггүй юм уу? Чи усны шидтэн мөн биздээ?

-Ямар нууц?

Усны шидтэний шид идэвхжиж эхлэх үед усны өнгө өөрчлөгдөж эхэлнэ. Тэгээд хамгийн анх шид идэвхжих үед ашигласан ус анагаах увидастай болдог. Тэгэхээр тэр горхийг тийм болгосон хүн нь чи гэсэн үг!

-Аан,тийм байсан байх нь

Аан тийм байсан байх нь гэнэ шүү. Усны шидтэн ч болдоо

-Теодор өөр усны шидтэний нууц байгаа юу?

Ямар?

-Намайг ухаангүй байхад би өөрийнхөө биш өөр нэгний мэдрэмжийг мэдрээд байсан.

Тэр чинь юу гэсэн үг юм?
Чи Жимин шиг хүний мэдрэмж мэдэрсэн юм уу?

-Зза мартдаа!

-Чи мэдэх үү?
Намайг гэр лүүгээ яваад эргээд ирэх үед Жимин гэмтсэнийг?

Тиймээ, бидэнд Жонгүг захиа явуулсан.

-Тэгээд Хусог ирсэн тийм үү?

Тиймээ, бид захиаг аваад Хусогыг явуулсан юм.

-Тэр үед Жимин яагаад гэмтсэн юм?

...

-Теодор надад хэлээч

Жимин тэр үед чамайг хүн чононууд дагах байх гэж бодоод явсан. Тэр нь ч зөв байсан. Жимин дэлгүүр орчихоод явж байтал танай гэрийн тэр хавиар юм байх шиг болохоор нь очиж шалгатал чоно байсан гэсэн тэгээд тэр түүнийг тэндээс холдуулж...
Тэгээд тэр шөнө нь танай гэрийг чинь Жонгүг харж хоносон. Харин Хусог Жиминийг асарсан юм.

-Тэгэхээр тэр үед Жонгүг намайг гэр лүү оруулчихаад өөрөө манай гэрийн гадаа хоносон хэрэг үү? Би-би мэдээгүй.

Инсол,өөрийгөө буруутгах хэрэггүй хэн ч байсан бид хамгаалах л байсан. Энэ бидний үүрэг.

-Тэгвэл Жимин бүтэн сар алга болдог үед тэр яасан юм?

Ааах тэр...

-Зүгээр л хэл Теодор.

Тэгэхээр тэр үед Жимин ойд эргүүл хийж яваад гэмтчихсэн юм. Бид тэрнийг ойд удаад байхаар нь очтол тэр гэмтчихсэн байсан. Бид тэрнийг чам дээр авчирч эмчлүүлэх гэсэн ч тэр ийм байдалтай чамд харагдахыг хүсэхгүй байна гэсэн. Тэгээд бид тэрнийг хөгшин шидтэн дээр аваачсан.

-Тийм байх нь

Их юм бодож өөрийгөө зовоох хэрэггүй ээ! Жимин сэрнэ. Тэр үнэхээр хүчтэй шүү! Харин сэрэхэд нь чамайг ийм цонхигор бас турчихсан байхыг харах юм бол намайг сайн харахгүй яасан юм гээд загнана штээ. Тийм болохоор хоолоо сайн ид, гуйя.

-Чи заримдаа зөвшөөрөлгүй бодол уншдаг болохоор чамайг бага зэрэг загнуулахад зүгээр байхаа!

Хөөе, би тэгээд яах юм?! Би ямар дуртайдаа уншдаг юмуу? Сонсогдоод байдаг юм за юу!

-Ээе Теодор Ким уурлачихсан уу? Зза явж хоолоо идьеээ би чамайг загнуулмааргүй байна!

***


Өнөөдөр ойг дахиад л өтгөн манан бүрхжээ. Энд ирэх болгонд тэр санаанд орох юм. Яг л тэр үеийнх шигээ энд ингээд нүдээ аниад зогсож байх юм шиг.

Ахх,чи ёстой хашрахгүй хүн юмаа!

-Хусог? Энд юу хийж байгаа юм?

Наадхыг чинь харин би л чамаас асуумаар байна шүү! Чи айдаггүй юмуу? Эндээс чамайг тэр чононууд авч явсан байхад!

-Үгүй ээ, харин ч эндээс ой гоё харагддаг юм.

Заза мэдэхгүй ээ, аймар охин явж хоолоо идье!

***

Жимин сэрээгүй бүтэн сар боллоо тэгсэн ч би шантралгүй цэцэрлэг рүү очсоор байсан. Одоо ч бас явж байна. Номын санг өнгөрөөд цэцэрлэгийн хаалгыг нээн орвол дагинууд ийш тийш нисэн бүгд л тус тусынхаа ажлыг хийнэ.Тэд одоо намайг тоохоо ч байж. Жиминий өрөөрүү ороход тэр яг хэвэндээ л хэвтэнэ. Би чамайг амьдруулахыг маш их хүсэж байна Жимин. Ганц би ч биш маш олон хүмүүс хүлээж байгаа. Битгий тэдний итгэлийг хөсөрдүүлээрэй! Чамайг босно гэдэгт итгэж байна.

***

Тэр сэрээгүй. Өнөөдөр би түүн дээр очиход тэр яг хэвэндээ л байсан. Ингээд тэр тэнд гурван сар боллоо. Би итгэл алдарч хэцүү байсан ч хэзээ ч ганцаараа байгаагүй миний хажууд үргэлж Есүм болон зөвлөлийнхөн байдаг...

***

Би дахиад л цэцэрлэг рүү алхана. Өглөө бүр би түүнийг сэрсэн байх гэсэн найдлага тавин босдог. Өнөөдөр ч гэсэн түүний нэгэн адилаар цэцэрлэг рүү алхана. Цэцэрлэг рүү ороход дагинууд намайг хараад сандралдан нэг зүйл хэлэх гэж дор бүрнээ шулганана. Би тэдний нүдийг хараад ойлголоо тэдний нүд гэрэлтэж байна. Би сандарсаар Жиминий өрөө рүү орвол тэр алга.

Тэр

Тэр сэрчихсэн байна!

Би хамаг хурдаараа тэндээс гаран зөвлөлийн өрөөнд орж ирлээ. Гэвч тэд өрөөндөө алга. Би хоолны заал, их танхим,шидтэнүүдийн амралтын өрөө, усан сан гээд тэдний байх бүх л газар үзлээ. Би сургуулийн дүрмийг зөрчин хөвгүүдийн дотуур байрны шатаар өгсөж тэдний өрөө рүү орохдоо ч тэднийг түүнтэй хамт байгаа гэж бодсон хэвээр байсан юм. Гэхдээ тэд тэнд ч байгаагүй. Тэд бүгд хааччихав? Жимин ч байхгүй байна...

Би өөрийн сүүлийн газар болох гүүрэн дээр ирлээ.

Тэнд

Тэнд миний танил үсний өнгө. Түүнийг ингээд энд зогсохыг харах гэж би бүтэн гурван сар хүлээсэн. Эцэст нь тэр сэргэчихсэн байна. Би түүнрүү нулимс дүүрэн нүдээр ширтэхэд тэр надруу харлаа.

Тэр инээж байна

Яаж? Яаж ингэж инээж чадаж байнаа?

Намайг түүнрүү нэг алхам алхахад тэр надруу хоёр алхам дөхнө. Тэр надруу ойртох тусам нулимс улам их дуслана бас минийх биш ч давхар хэн нэгний мэдрэмж мэдрэгдэнэ. Энэ догдолсон бас маш их санасан мэдрэмж.

Эцэст нь бид бие биедээ тулан ирлээ. Тэр надруу харан инээмсэглэхэд миний зүрх хайлаад урсчихав уу л гэлтэй. Тэр миний нулимсыг гараараа зөөлхөн арчиж өгөөд нүдрүү минь ширтэнэ. Би мэдэрч байна маш их санагалзсан сэтгэлийг.

-Мэдэрч байна уу? Миний мэдрэмжийг?

Жимин энэ мэдрэмж? Энэ мэдрэмж...

-Миний мэдрэмж
Чи намайг бүрэн хүлээн зөвшөөрсны чинь баталгаа бол энэ мэдрэмж. Тийм байхад үгүй гэж мэлзэхгүй биздээ?

Үгүй ээ, одоо тэгэхгүй.

-"Битгий уйл! Би ийм байхыг чинь харахыг хүсэхгүй байна" тэр ийн хэлээд миний нулимсыг арчин энгэртээ наан тэвэрлээ. Хэзээ ч дахиж зугтахгүй! Хэзээ ч...

Би арван зургаан нас хүртлээ Шидтэний сургуульд орохыг мөрөөддөг байсан харин Шидтэний сургуульд орсноос хойш надад ийм зүйл тохиолдоно гэж хэзээ ч бодож байсангүй...

Биднийг ийн тэврэлдэн зогсож байтал гүүрний тэндээс баахан хүний хөлийн чимээ сонсогдлоо. Тэд байна.

Теодор-Яаа~ Пак Жимин!!! Чи яаж сэрчихээд
Хусог-Хөөе чи тэднийг харахгүй байна уу? Тэд завгүй байна явцгаая!
Юнги-Чи муу сэрчихээд яаж бидэнд хэлэхгүй байж чадав аа?

Би Жиминий тэврэлтээс салан тэдэнтэй нэгдээд "Тийм шүү! Чи сэрээд бидэнд хэлээгүй би л эндээс чамайг олсон биздээ" гэхэд бусад нь ч бас тийм шүү гээд надтай нэгдлээ. Жимин нүдээ бүлтэлзүүлэн "Хөөе тэгэж ярих юм бол та нар өөрсдөө байгаагүй биздээ! Би та нарыг сургуулиар нэг хайж явсан өөрсдөө байгаагүй юм байж! Харин Инсолыг энд байгаа байх гэж бодоод ирсэн чинь чи энд байхгүй байсан. Тэгээд чамайг энд хүлээж байсан юм. Тэгэж ярих юм бол би чамайг хайж охидын дотуур байр луу хүртэл орж баахан хараалгуулсан шүү!"
тэрнийг ийн хэлэхэд бид бүгд инээлдлээ.

***

Уулзах гэж яарсанг чинь ойлгож байна тэглээ гээд эсрэг хүйстнүүдийнхээ дотуур байранд дураараа ордог чинь яаж байгаа юм?! Хэмээн Ноён Федрик бид хоёрлуу харлаа. Бид юу ч үл дуугарна. Гэхдээ би үнэхээр тэсэхгүй нь ээ, би яг инээх гээд байна!
"Та хоёрыг энэ удаа зүгээр өнгөрөөе, дараа нь ийм асуудал гаргаад үзээрэй!"

Бид захирлын өрөөнөөс гараад их танхим руу хөтлөлцөн алхана.
Энэ үе л хамгийн жаргалтай. Анх ойд харсан тэр үе бас одоо надад мэдрэгдэж байгаа энэ мэдрэмж. Би ийм зүйл болно гэж төсөөлөөгүй хэзээ ч...

Annie🥀

Continue Reading

You'll Also Like

14.3K 1.3K 26
მინ იუნგი და ლი მია, ორივე ერთმანეთისგან განსხვავებული ადამიანი, რომლებსაც ბევრი საერთო აქვთ წარსულთან. იუნგი- ცხოვრების უსამართლობისგან დაღლილი ბიჭ...
2M 99.8K 37
Presenting the story of ISHIKA MEHRA Whose innocence made the king bow down to her AND ABHIRAJ SINGH RATHORE Whose presence is enough to make the per...
99.5K 2.8K 27
"𝐜𝐚𝐮𝐬𝐞 𝐢'𝐯𝐞 𝐡𝐚𝐝 𝐞𝐯𝐞𝐫𝐲𝐭𝐡𝐢𝐧𝐠, 𝐛𝐮𝐭 𝐧𝐨 𝐨𝐧𝐞'𝐬 𝐥𝐢𝐬𝐭𝐞𝐧𝐢𝐧𝐠, 𝐚𝐧𝐝...
79.9K 5.3K 12
Хэзээ ч нийлэхгүй байсан чи бид хоёрын тавилан хүчээр нийлсэн болохоор аз жаргал ирэхгүй биз.