The Wizard School

By Annie_1230

19.3K 1.9K 46

Шидтэний сургуульд орох нь миний арван зургаан нас хүртлээ мөрөөдөж ирсэн зүйл байлаа. Гэхдээ тэр үед би ийм... More

chapter 1
chapter 2
chapter 3
chapter 4
chapter 5
chapter 6
chapter 7
chapter8
chapter9
Epilogue

chapter10

1.2K 149 2
By Annie_1230

Миний хоолой зангиран тэднээс юу болсныг асуухаас ч эмээн зогстол хаалга хүчтэй савагдан дүүрэн устай том сав барьсаар Хусог ороод ирэв. Тэр миний хажууд савтай усаа тавин итгэл тээсэн харцаар мөрөн дээр минь гараа тавин инээмсэглэлээ. Гэтэл ардаас эмч орж ирэн надруу нэг харснаа тэдэн рүү харан "Тэрний биенээс хор бүрэн гадагшлаагүй байгаа! Хэрвээ тэр ийм үед шидээ ашигдавал сүүлд нь өөрөө ч үхэх эрсдэлтэй" гэхэд зөвлөлийнхөн самгардсан харагдана. Би тэднийг эмчлэхээр урагш нэг алхахад эмч "Чи үхэх болно Инсол!" гэлээ. Би түүнрүү эргэн хараад "Хэрвээ яг одоо л эмчлэхгүй бол би-би хоёр хүн амьлуулж чадахгүй!!! " гээд тэдэн дээр очлоо. Би Юнгигийн хажууд зогсон савтай усны талыг нь авч түүний биеэн дээгүүр гүйлгэхэд ус номин ногоон өнгөтэй боллоо. Удах тусам Юнгигийн амьсгаа тогтворжиж шарх нь анина. Харин миний хувьд түүнийг эдгэхийг харах сайхан байсан ч шидээ удаан ашиглах тусам бие минь суларч хөлс минь гарч байлаа.

Тэгээд

Юнги эдгэсэн...

Бусад маань түүнийг Жиминий дэргэдээс холдуулахад би Жимин рүү нэг алхам ойртлоо. Тэрний амьсгалах бүртээ түнхэлзэн хөдөлдөг цээж нь хөдлөхгүй...
Харах бүрт улам л шаргал болоод байна уу гэмээр арьс нь энэ удаа цав цагаан болж. Би нулимс дуслуулан түүнрүү дөхөхөд Хусог миний гарнаас татан "Хороо бүрэн гадагшлахаар хий. Чи энэ байдлаараа чадахгүй нь" гэхэд би толгойгоо сэгсрэн "Би чадна" хэмээн шийдэмгийгээр хэлэн түүнээс холдов. Бусад нь надад битгий гэж хэлэхгүй ч бүгд цөхөрсөн харцаар харна. Тэд надад санаа зовж байгаа нь харцнаас нь л мэдэгдэнэ. Би саванд үлдсэн усыг аван Жиминий биеэр тойруулана. Усны номин ногоон өнгө өөрчлөгдсөнгүй. Би энэ үед л хамаг байдаг бүхнээ шавхан түүнийг сэргээхийг хичээж байлаа. Бие минь энэ бүгдийг тэсч гарахгүй нь надад мэдрэгдэхэд нүднээс минь нулимс дуслаж түүнийг л аварч чадахгүй байх гэхээс айсандаа бүхий л чадлаараа тэвчинэ.

Хагас цаг өнгөрхѳд юу ч болсонгүй. Зөвлөлийнхөн цөхөрсөн харцаар надруу харж намайг зогсоохыг оролдоно. Би бууж өгѳхийг хүссэнгүй.

Бурхан минь би гуйя! Та түүнийг амьдрахад туслаачдээ. Тэр ойд анх очсон хүн нь би. Түүнийг битгий гэхэд дахиж очсон хүн нь бас би. Энэ бүгд миний буруу байхад яагаад тэр энд ингээд хэвтэж байгаа юм бэ? Надад хэн ч хариулсангүй, тийм лдээ
бурхан гэж байхгүй болохоор л тэр. Энэ ертөнцөд өөрсдийн хүчээр л амьдрах ёстой!

Миний гар салганаж, нулимс урссаар л. Би өөрийгөө хэдийн сульдан газар унахаа мэдсэн ч сүүлчийн хүчээ шавхан түүнийг сэргээхээр оролдлоо. Ус тэрнийг дээш хөөргөж биеэр нь битүү орооно. Усны өнгө бага багаар цэнхэр болон хувирахад тэрний том шархнууд аньж эхэллээ. Би унах гэж байсан ч өөрийгөө хүчлэхэд усны цэнхэр өнгө тод гэрэлтэн хөх болж хувирлаа. Үүнийг зөвлөлийнхөн болон хадагтай Ватсон, Ноён Федрик нар итгэл хүлээлгэн харж зогсоно. Тиймээ эцэст нь тэр амьсгалсан... Гэхдээ би тэрнийг удаан харж чадаагүй.

***

Нүдээ нээхэд цагаан тааз. Би босох гэсэнд толгой минь эргэн буцан хэвтлээ. Миний хажууд Юнги унтана. Толгой минь эргэснээс болж босч чадахгүй тул дэмий л нүдээ гүйлгэн тэрнийг хайна. Миний санаж байгаагаар тэр амьсгалсан тэгээд би түүнийг газар буулгасан тэрнээс цааш санахгүй байна. Би Юнгиг харан хэвтэж байхад гаднаас Хусог орж ирлээ. Тэр намайг сэрснийг хараад томоор мишээн хажууд минь унтах Юнгиг нудран "Хөөе чамайг яг ингээд унтаж байгаа гэж мэдээд байсан юмаа. Тэр сэрчихээд байхад!" гэх мэтчилэн түүнийг баахан загнаж эхлэхэд Юнги чихээ даран "Яаа~ чи одоо дөнгөж сэрчихсэн байгаа хүний чихэн дээр орилоод байх юм! Амаа тат! Инсолын чих нь өвдөж байгаа" гэхэд Хусог гэнэт санасан мэт чимээгүй болоход Юнги түүнийг "Тэнэг амьтан явж эмчийг дуудаад ир!" гэлээ. Хусог улаан туяа цацруулсаар гарч одоход Юнги нүдээ эргэлдүүлсээр үлдлээ.

-Юнги, Жимин?
Жимин яасан бэ?

Тэр амьд байгаа. Гэхдээ тэр амьд ч ухаан орохгүй байгаа. Чи санаа зовсны хэрэггүй дээ! Үхээд буцаад амьлахад их хугацаа шаарддаг гэсэн тэр удахгүй сэрэх байх.

-Тэр одоо хаана байгаа юм?

Тэр сургуулийн нууц цэцэрлэгт байгаа. Тэнд дагинууд түүнтэй хамт түүнийг харж байгаа.

-Би очиж болох уу?

Мэдээж гэхдээ чи эхлээд эмчид үзүүлчих.

Би эмчид үзүүлсэний дараа Юнгиг даган явна. Тэр хэлэхдээ намайг бүтэн долоо хоног ухаангүй байсан гэсэн. Би түүнийг даган коридороор алхаж явахад Есүм ирээд уйлж гарлаа. Магадгүй тэр айсан байх. Эгч нар амралтнаасаа одоо болтол ирээгүй гэсэн. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч Есүм ганцаараа их айсан байхдаа. Би Есүмийг надад их хоол аваад хүлээж бай гээд хоолны заалруу явуулчихаад цааш явахад би сургуулийн энэ хавийг огт мэдэхгүй юм байна. Бид сургуулийн хичээл ордог олон танхимуудыг өнгөрөөд цааш номын санг өнгөрлөө өмнө нь үүнээс цааш зам байгаагүй ч одоо хаанаас гараад ирсныг нь мэдэх юм алга. Тэр замыг даган явахад хэд хэдэн хаалга байх ч бид цааш явсаар хамгийн булангын өрөөний хаалгыг нээн орлоо. Ороход маш үзэсгэлэнтэй цэцэрлэг байх ба бяцхан шидэт дагинууд энэ тэрүүгээр нисэн цэцэрлэгийг арчилна. Би Жиминийг нүдээрээ хайх ч олж харсангүй. Юнги миний урд гаран шидэт дагинасд нэг үг хэлэхэд тэд хажуугын модруу нисэн өөрсдийн хэлээрээ нэг үг хэлэхэд мод хоёр тийш салан нээгдлээ. Юнгиг даган ороход модон орон дээр Жимин хэвтэнэ. Би тэрэнрүү дөхөж очиход Юнги миний хойно гаран зогслоо. Тэрний арьс буцан хэвийн өнгөндөө орж яг л унтаж байгаа хүн шиг харагдана. Би түүнийг хараад тайвширсан ч сэрэх үгүйд нь эргэлзэнэ.

Энэ байдлаараа долоо хоног өнгөрлөө. Тэрний байгаа газар
нууц газар болохоор өдөр болгон ороод байж чадахгүй. Тэрнийг сэрсэн гэх мэдээг дагина хэлнэ гэж бодоод л бүтэн долоо хоногыг ардаа үлдээлээ.

***

Чив чимээгүй сүүмийх ойг хараад би уртаар санаа алдана. Энэ газар ирснээсээ хойш яагаад энэ ойд татагдсанаа мэдэхгүй юм. Гэхдээ юу ч байсан энэ газар анх би Жиминтэй таарсан. Хэрвээ одоо энэ гүүрэн дээр байгааг минь зөвлөлийнхөн харвал загнах байхдаа.

-Мэдээж загнана!

Теодор, битгий бодол уншаад бай!

-Энд юу хийж байгаа юм?

Зүгээр л юм бодож байна.

Теодор

Надад асуух юм байна...

-Би хариулвал чи шанална,тийм байсан ч уу?

Би үнэнийг мэдэхийг л хүсэж байна, Теодор...

Continue Reading

You'll Also Like

44.5K 700 16
DELULU & GUILT PLEASURE
2.3K 421 10
[БОГИНО ХЭСЭГТ БИЧВЭР] Шонгийн мод тэврэн суух тэр нэгэн. Үнэнийг хэлэхэд тэр шал согтуу бараг л тасарчихсан байсан юм. Гэвч би түүнд анхны харцаар...
113K 426 32
Smut 18+ ONLY! ⚠️WARNING⚠️ ⚠️CONTAINS MUTURE CONTENT⚠️ ⚠️VERY SEXUAL 18+⚠️ 22 year old Raven Johnson is just going to her yearly doctors appointment...
133K 3.7K 25
Warning: 18+ ABO worldကို အခြေခံရေးသားထားပါသည်။ စိတ်ကူးယဉ် ficလေးမို့ အပြင်လောကနှင့် များစွာ ကွာခြားနိုင်ပါသည်။