The Wizard School

By Annie_1230

19.5K 2K 46

Шидтэний сургуульд орох нь миний арван зургаан нас хүртлээ мөрөөдөж ирсэн зүйл байлаа. Гэхдээ тэр үед би ийм... More

chapter 1
chapter 2
chapter 3
chapter 4
chapter 5
chapter 6
chapter 7
chapter9
chapter10
Epilogue

chapter8

1.3K 161 1
By Annie_1230

-Ингээд түр байчих. Би шалгах хэрэгтэй байна!

Жимин, юу яриад байгаа юм бэ?

-Би чамаар хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн. Түүнийгээ шалгаж байна.

Би юу ч ойлгохгүй байна,Жимин!

-Заза явдаа, гэнэт алга болоод, гэнэт гарч ирсэнд уучлаарай Инсол. Би түүнийг ингэж хэлэхэд нь өөрийгөө түүнд уурлаагүй гэдгээ хэлэхийг хүссэн ч чадсангүй. Би зүгээр л чимээгүйхэн явсан яг түүн шиг. Гэхдээ тэр намайг ажиглахаа болиогүй. Надад энэ л хангалттай.

***

Өнөөдөр яагаад ч юм хүүхдүүд сургуулийн гадаа талбайд усаар байлдаж эхэллээ. Би харин энэ үед усны шидээ нэг сайн ашиглан хүүхдүүдийг норгож зогстол сагс тоглож байсан Жимин болон бусад зөвлөлийн гишүүд ирэн намайг бариад авчихлаа. Би Хусогд бариулсан ч тэр хэдрүү ус цацсаар байсанд бүгд л норж орхилоо. Гэтэл гэнэт тоглоод гүйж явсан сурагч Жиминийг мөргөхөд Жимин тэр дороо газар сөхрөн уначих нь тэр. Бид бүгд л гайхан харахад саяхан намайг барьж байсан Хусог хэзээдээ ч юм Жиминийг хурдан гэгч үүрээд хаа нэг тийшээ улаан туяа татуулсаар алга болов. Би сандарсаар зөвлөлийн гишүүдтэй хамт тэдний араас гүйсээр зөвлөлийн өрөөний урд ирэхэд тэд үүдэнд Жонгүгийг надтай хамт үлдээчихээд орчихов. Би хичнээн юу болсныг асууж шалгаасан ч Жонгүг хэлэхгүй нь. Би зүгээр л үүдэнд тэднийг хүлээхээр шийдлээ.Тэд гарч ирсэн ч надад юу ч хэлсэнгүй бас оруулсангүй Жонгүгыг намайг дотуур байр луу хүргэж өг гэж хэлчихээд буцаад орчихов. Би бодол дотроо хар мянган асуулт дэвшүүлж байтал Жонгүг "Ийм асуудалд санаагаа битгий зовоо цаашдаа үүнээс ч хэцүү юм болно"гэв. Би гайхан түүнрүү харахад бид аль хэдийн дотуур байрны шатан дээр ирсэн байх ба тэр намайг ор гэж хэлчихээд цааш эргэв.

Аах тэд яагаад ийм ядаргаатай байдаг юм бэ? Юу ч хэлэхгүй атлаа хэлсэн үгс нь улам л санааг минь зовоох зүйл байх юм.

***

Өнөөдөр бид шалгалт өгнө. Нэгж шидтэн, Шидтэнүүд гэлтгүй энэ сургуулийн бүх сурагчид өнөөдөр юу сурсан эзэмшсэнээ шалгуулна. Шалгалт Төв танхимд болох бөгөөд намайг ороход зөвлөлийн гишүүд болон хадагтай Ватсон нар урд эгнэж зогссон байх бөгөөд тэд шалгалтийг авч хойно суух Ноён Федрик болон бусад багш нар хянах юм. Намайг Юнги дээр хуваариллаа. Би өөрийн шалгуулах ээлжээ хүлээн өмнө минь зогсох хүүхдүүдийг харна.

Нэг цаг

Хоёр цаг

Ашгүй ингэж нэг юм миний ээлж болох үед дөхөж ирлээ. Инсол хэмээн миний нэрийг Юнги дуудахад би түүний өмнө очлоо. Тэрээр их л залхаж төвөгшөөсөн байдалтай эхэл гэлээ. Харин миний хажууд нэг охин зогсох бөгөөд тэр Жиминд шалгуулна. Гэхдээ тэр усны Нэгж шидтэн байсан. Би домбоноос усыг гарган Юнгиг тойруулахад ус номин ногоон өнгөтэй болж Юнгигийн бүхий л өвчтэй хэсгүүдийг эмчилнэ. Гэтэл гэнэт миний хажууд зогсож байсан охин хяналтаа алдаж хөлдөөсөөн мөсөө унагах үед би амжиж мөсийг ус болголоо. Тэр охин сандран уучлал гуйна. Би Жиминд санаа зовон харвал тэрний өмссөн цагаан цамц тэр чигтээ норжээ. Гэхдээ түүний гэдсэн дээр юу харагдаад байнаа? Энэ оёдол уу? Намайг түүний гэдэс рүү харж байхад Жимин надруу харан гэдсээ гараараа хаахад Юнги гүйж очин түүнд цамцаа өгѳв.

Би шалгалтаа өгч дуусчихаад Жиминий хойноос түүнийг олохоор гарлаа. Тэр норсон даруйдаа Юнгигийн цамцийг өмсөөд гарч харин бусад нь түүний шалгах ёстой хүүхдүүдийг хувааж авсан. Би түүнийг зөвлөлийн өрөө, номын сан гээд түүний байж болох бүхий л газраар хайсан ч тэр байсангүй. Магадгүй тэр дотуур байрандаа байгаа байх. Би түүнтэй уулзаж чадахгүйгээ ойлгон сүүлийн газартаа бараг л итгэл минь алдран ирэхэд тэр гүүрэн дээр нүдээ аниад зогсож байв. Шаргал үс нь салхинд сэвэлзэж нүдээ аничихсан түүний тѳрх хичнээн амирлангуй вэ?

Сандарч санаа минь зовсноос болоод хѳл минь чичирч юу юугүй нуран унах гэж байсан ч би түүнрүү дөхнө.

Нэг алхмаар

Хоёр алхмаар

Тэгээд би гүйж эхэлсэн...

Түүнрүү гүйж эхэлхэд тэр нүдээ нээн надруу харцаа шилжүүлэв. Гунигтай гэгч нь харагдах түүний нүд гэвч тэр надруу инээмсэглэнэ.

-Жимин

Чи харчихсан уу?

-Юу болсон юм?

Би гэмтчихсэн байсан юм. Тэгээд тэрнээсээ болоод хэд хоног ухаангүй байсан ч би эдгэсэн даруйдаа энд ирсэн.


-Хэд хоног гэж? Чи тэгээд бүхэл бүтэн нэг сар ухаангүй байсан юм уу?

Үгүй ээ, ердѳѳ л 23 хоног

-Эдгээгүй байж яагаад гарч байгаа юм?

Чамд санаа зовоод

-Надад юунд нь санаа зовно гэж би энд зөвлөлийнхөн бас эгч, дүү нартайгаа байхад...

Би амлалтандаа хүрчихсэн болохоор түүндээ санаа зовоод...

-Жимин чи юугаа яри...

Инсол, чи өөрөө мэдэхгүй байна гэж үү?

-Юуг Жимин? Намайг хамгаална гэсэн амлалт чин...

Үгүй ээ тэр биш! Би чамд хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн. Би чиний мэдрэмжийг мэдэрдэг болсон Инсол.

-Тэгэхээр би чиний эхнэр болох хүн биш байх нь..

Үгүй дээ, чи мөн Инсол. Чи миний эхнэр мөн энэ нь бүр баттай болчихсон. Би чиний мэдрэмжийг мэдэрч эхэлсэн гэдэг нь чи эхнэр болохоо хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

-Хөөе! Чи чинь юугаа яриад байгаа юм? Битгий тэнэгт!
Б-би хүлээн зөвшөөрөөгүй мэдэв үү!!

Хөөх, чи сандраад байна уу даа?

-Би сандраагүй!

Худлаа хэлэх гэсний хэрэггүй Инсол, би чиний мэдрэмжийг мэдэрч байна.

-"Би явлаа!" намайг ингэж хэлээд эргэхэд тэр ардаас минь тэвэрлээ. Би байрандаа зогсоход тэр "Одоо л нэг хүлээн зөвшөөрүүллээ гэж байхад чи битгий зөрүүдлээд байлдаа! Би чамд хүлээн зөвшөөрүүлэх гэж тэгэж их хичээж байхад"

-Жимин надад харуул!

Юуг?

-Шархаа харуул, би юм асууж шалгаахгүй ээ. Би зүгээр л эмчлээд өгье тэгэх үү?

"Одоо бараг эдгэчихсээн" би түүнийг ингэж хэлэхэд нь түүнрүү эргэж хараад "Худалч сая оёдлын мөр байсан, алив хурдан цамцаа сөх!"гэхэд Жимин нүдээ томруулан уулга алдан "Хөөх чи ямар аймар охин бэ? Би ийм охин амьдралдаа харж байгаагүй юм байна" гэлээ. Би түүний үгийг сонсолгүй шууд л гүүрний доор байх нуураас ус аван түүнийг тойруулан эмчилж эхэллээ...

***

Би өөртөө итгэхгүй нь! Би үнэхээр түүнийг хүлээн зөвшөөрлөө гэж үү? Гэхдээ би Жиминийг харах бүртээ л догдолдог. Гэхдээ одоо хэрвээ Жимин миний мэдрэмжийг мэдэрч байгаа бол...
Ахх ичмээр юмаа. Гэхдээ тэр яаж нүдний өнгөө өөрчлөхгүй байгаад байдаг юм бэ? Тэр ийм байхын тулд өөрийгөө их л барьдаг байхдаа.

***

Өнөөдөр орой гадаа сайхан байгаа болохоор би хэсэг агаар амьсгалахаар шийдэн гүүр лүү очлоо. Өнөөдөр ойг дахиад л битүү хар манан бүрхжээ. Дээшээ тэнгэр лүү харахад үүлний завсраар ганц хоёрхон од л үзэгдэнэ. Би гүнзгий амьсгаа аван гаргахад нэг л сэтгэл уужрах шиг.
Гэтэл ой руу харсан хаалганы тэндээс гүүрний модон шат хяхтнан дуугарлаа. Би гайхан тэр зүг рүү харвал манан буугаад юу ч үл харагдана. Гэхдээ тэндээс нэг зүйл нааш алхаж байгааг би сонсож байлаа. Айсандаа яахаа мэдэхгүй хэсэг зогсосны эцэст би дотуур байр луугаа гүйлээ. Гэхдээ тэр зүйл ч бас миний хойноос дагаад байна. Архирах чимээ...

***

Нэг мэдэхэд би хэн нэгний мөрөн дээр байгаа бололтой донсолгон хөдлөнө. Энэ хүн биш байна! Энэ үстэй бас...

Энэ чоно байна!!!

Continue Reading

You'll Also Like

138K 7.5K 15
Ганц л амьдрах ертөнцөд хүссэнээ хий. Хэн ч чамайг шүүх эрхгүй
32.7K 1.3K 8
Миний нөхөр харгис нэгэн.... [Short story] [2021] ( Тухайн айдолыг буруугаар таниулах гэсэн зорилгоор бичээгүй болно. )
397 86 7
زڕ براکەم ڕزگاری کردم
176K 1.6K 175
作者:村里的小傲娇 Chen Xiaolin accidentally bleeds on the bracelet her grandmother left her, and she discovers a space inside. She then fills the space with...